Monday, November 5, 2012

ЦЭЦЭН ҮГ

2012-10-16

ЦЭЦЭН ҮГИЙН ТУХАЙ

 Б.Содном

 Ардын аман зохиолын чухал хэлбэрийн нэг бол цэцэн үг юм. Цэцэн үгийг дотор нь бүтэц хэлбэр, зохиомж, найруулга, шүлгийн талаар хэд хэдэн янз хувааж болдог. Жишээлбэл: Сургаал үг, мэргэн үг, оновчтой үг, хууч үг, зүйр үг, цэцэн үг гэх зэрэг байна. Гэвч их төлөв цэцэн үг, хууч үг гэж хоёр том бүлгийг нийлүүлж, ардын цэцэн үг гэж ерөнхийд нь нэрлэдэг юм. Ардын цэцэн үг бол аман зохиолын анхны үүсэл буюу аман зохиолын бусад төрөл, хэлбэр гарахын нөхцөлд болдог гэж шинжилдэг юм. Цэцэн үг, ард түмэнд олон жилийн турш өдөр тутмын аман яриагаар дамжиж, найруулга, утгын талаар боловсрон засагдсаар төгс чадалтай болдог байна. Ингэж нэг үеэс нөгөө үе хүртэл ардын яриагаар дамжихдаа нэгэнт бий болж, бэхижсэн цэцэн үг бол утга, найруулга нь тун алгуур удаан хугацаанд өөрчлөгдөнө. Харин нийгмийн байдалтай холбогдож, түүхийн үед шинэ шинэ цэцэн үг нэмэн гарсаар байдаг билээ. Ер нь цэцэн үг, ард түмний өдөр тутмын аж амьдралд үргэлж хэрэглэгдсээр байдаг тул, ихээхэн өргөн дэлгэр бөгөөд голдуу товч богино, оновчтой, мэргэн сургамжийн чанартай байдаг. Цэцэн үг, ангит нийгмийн үед өөрийн ангийн эрх ашиг, улс төрийн бодлогын агуулгыг хадгалсан байдаг юм. Ангит нийгмийн үед хоёр соёл байдаг ёсоор, эсрэг тэсрэг ангийнхны сонирхсон үзэл суртлыг харуулсан цэцэн үг гарч, ангийн тэмцэлд хэрэглэгдсээр ирсэн нь мэдээжийн хэрэг. Монголын феодолын үед феодалын ангийн үзэл санааг шингээсэн хэсэг цэцэн үг байлаа. Гэвч энэ нь цөөнх байж, ардын ангийнхны талаас гарсан цэцэн үг дийлэнх нь байлаа. Үүнд ажил хөдөлмөр, зан суртахуун, ангийн тэмцэл зэрэг аж амьдралтай холбогдсон ардын цэцэн үгс нь аман яриагаар барахгүй, харин бичиг зохиол судалж, түүний ач холбогдол болоод хэрхэн ашиглаж болохыг тодорхойлдог байна. Ардын цэцэн үг бол хэлэх гэсэн юмны санааг хүний сэтгэлд дүрий нь буутал мэргэн өгүүлнэ. Юмны дүрийг ингэж тодорхой хэлдэг учир, хүний сэтгэлийг хөндөж, хөдөлгөн нөлөөлөх, ойлгуулах талаар хүчтэй байдаг юм. Ийм учраас хүн ярианыхаа дунд, аль хэрэгтэй газартаа цэцэн үгсийг санамсаргүй юм шиг урсган гаргаж хэрэглэдэг. Олон үг хэрэглэж, ямар нэг утга учрыг гаргахад нь зохих тэнцэх цэцэн үгийг явч хэрэглэснээр, хэлэх үг цөөн зарцуулагдана. Үүнээс үзэхэд, цэцэн үг бол ямар нэг юмы утга санааг гаргахад дүрслэг, тодорхой байдгаас гадна, хэлэх үг санааг хураамжилж өгдөг байна. Цэцэн үгийг хэрэглэж хэлэхэд их л эвхэн аятайгаар барахгүй, харин тогтоож цээжлэхэд хялбархан байдаг байна. Цэцэн үгийн хэлний найруулга, шүлэг, уг санаа нь амархан, сайн найруулагдсан учраас ийм болдог байна. Ардын цэцэн үг бол утга санааг илтгэх хурц зэвсгийн нэг мөн.

 Б.Содном 1953 он

Б.Жаргалсайхан – Хувь тавилангийн эрхшээл 2004 он


Монгол бичгийн хэл зүйн толь бичиг

 Монгол бичгийн хичээл

Монгол бичгийн блог

Б.Жаргалсайхан – Хувь тавилангийн эрхшээл 2004 он


1940 онд бүх нийтээрээ бичиг үсэгтэй болох зорилго дэвшигдэж, хүмүүсийг бичиг үсэгт түргэн сургах нэрийдлээр бичиг үсэгтээ шинэчилэл хийх шийдвэрийг дээд газраас нэгэнт гаргасан байв. Учир нь худам монгол бичгийг сурахад түвэгтэй гэсэн ойлголт манай зарим дарга нарт болон зөвлөлтийн зөвлөх сургагч нарт түгээмэл байсан юм билээ. “Өөрийг чинь ална шүү гэж бичээд үзүүлэхэд өвгөн данжаад инээж л суудаг сан” гэсэн яриа урьд байж билээ. Монгол бичиг гадарлахгүй гадны хүн бол тиймэрхүү юмнаас болгоомжлон хар санадаг ч байсан байж болох. Мөнхүү чиглэлийг хэрэгжүүлэх талаар Ардыг гэгээрүүлэх яам, Шинжлэх ухааны хүрээлэн хоёр үгээ хэлэх ёстой болов. Хүрээлэн монгол бичигтээ зарим нэг шинэчилэл хийх үү, латин буюу оросын крилл үсгийг авах уу гэсэн гурван хувилбараар асуудалд хандаж, Ш.Цэвэл, Б.Содном, Ш.Цэвэг нар гурван хүүхдэд хичээл зааж шалгалт авахад тэдний тэр нь илүү, энэ нь дутуу гэх юмгүй адил түвшинд байсан болно. Чингээд бичиг сурахад уг үсгийн хэлбэр дүрс нэг их хамаардаггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч билээ.
Гэтэл Засгийн газрын комиссын хурал тэр дүгнэлтийг маань өрөөсгөл хэмээн шүүмжилж бут ниргэв. Комиссын гишүүдээс эрүүлийг хамгаалахын сайд Гонгоржав л Хүрээлэнгийн саналыг ганцаараа дэмжиж байсан санагдана. Түүнээс хойш монгол бичгийн маань хувь заяа төдий удалгүй шийдэгдэж, орос крилл үсэг авах болсон тухай би өөр ажилд шилжсэн хойноо сонсч билээ. Монголынхоо соёл түүхийг олон зуун жилийн турш үүрч ирсэн үндэснийхээ бахархал болсон бичиг үсэг бичгээсээ бид чингэж салсан юм. Доктор Ислам монгол бичгийн түүхийг 1400 жил гэж бичсэн байх юм. Хэрэв тийм бол одоогийн бидний үлгэр жишээ болгоод байгаа орнуудын олонхи нь лав өөрийн гэх бичиг үсэггүй л байсан юм билээ. Крилл үсгийн тухайд гэвэл Зөвлөлт улс өөрийн харъяаны бичиг үсэгтэй, үсэггүй олон бага ястануудаа крилл үсэгтэй болгосон болохоор тэр “туршлага” л манайд үсэрхийлсэн байх л даа. Мөн зөвлөлтөд сургууль төгссөн, орос бичгийг сайн саар мэддэг манайхны дотор ч орос үсэг авахаас татгалзахгүй хүмүүс тэр үед бишгүй л нэг байсан юм билээ.
Маршал Чойбалсан ч өөрөө монгол бичигтээ тааруухан, гарын тэмдэглэлээ ихэвчлэн орос, монгол үсэг хольж хөтөлдөг байсан гэдэг. Дээгүүр албан тушаалтны дотор ч бичиг үсгийг сурах насандаа суралцаж чадаагүй хүмүүс мэр сэр байсан л юм. Урьд манай Залуучуудын Төв Хорооны цэргийн хэлтсийн дарга Дашцэвэг “Гэндэн гуай ингэж гарын үсгээ зурах гэж хагдан, хэгдэн гэж зовж байхаар резин дээр нэрээ сийлээд дарчихаж баймаар юм” гэж байсан сан. Латин үсгийн тухайд гэвэл 1931 онд Москвад болсон Халх, Буриад, Халимагийн хамтарсан бага хурал латин үсгийг монгол хэлэнд хэрэглэх тухай асуудал хэлэлцэж байжээ. Тэр үед манайд бие даасан тусгай хороо байгуулагдаж, латин үсгийн багш нарыг бэлтгэж, хот хөдөөгүй латин үсгийн бүлгэм нээж, зарим сонин сэтгүүлээ латинаар хэвлэж байлаа. Гэвч удалгүй тэр ажил унтарч монгол бичиг маань аврагдаж үлдсэн юм. 1941 онд олон хувилбараас нэгийг сонгосон тухай ойлголтыг олон түмэнд төрүүлэх гэснээс бус яг хэрэг дээрээ бол ямар үсэг авах вэ гэдгийг чинь аль эрт дээгүүрээ шийдчихсэн хэрэг байсан байх.

эх сурвалж:  Ганбат-ын блог

АРВАЙХЭЭР МОРИНЫ ДОМОГ

АРВАЙХЭЭР МОРИНЫ ДОМОГ

 
"ТҮМЭН ШИНЖИТ МОНГОЛ АДУУ" ХЭМЭЭХ БҮЛЭГ ОРШИВОЙ
АЖНАЙ ХҮЛЭГ-АРВАЙХЭЭР МОРИНЫ ДОМОГ, ТҮҮХ
Монголын даян хаан Батмөнхийн отгон хүү Гэрсэнзийг Халхын эзэнд өргөмжилж, хожим түүний гуравдугаар хүү Онох Үйзэн ноён халх монголын төвийг захирсан бүлгээ. Онох Үйзэн ноёны ахмад хөвгүүн нь халхын Очирбат Түшээт хаан Автай (1534-1588) билээ. 1655 онд Халхын долоон хошууны нэг Түшээт хаанаас Сайн ноёныг салгаж наймдахь хошууг байгуулжээ. Харин Сайн ноён хан аймаг 1725 онд бие дааж Халхын дөрвөн аймгийн нэг гэгдэх болсон байна. Үүнээс өмнө 1709 онд Сайн ноёны хошуунаас Агь Үйзэн гүний хошууг тасдан ноён Цэрэндашд өгч тусгаар хошуу байгуулсан байна. Яг 1709 онд Ламын гэгээний хоёрдугаар дүрийг тодруулахтай давхцан Агь Үйзэн гүний хошууг байгуулсан давхар баяр цэнгэлийн үө (Д.Даваа 2007)-д цуутай хурдан "Арвай хээр" хэмээх морь тодрон гарч ирж аймаг, хошууны болон Даншигийн их, бага наадмуудад 20 орчим удаа түрүүлсэн гэдэг домог, түүх үнэн билээ. Төв халхын хамгийн алдартай хурдан хүлгийн домог, түүхийг Барь лам номч мэргэн гүүш Дамцагдоржоос эхлэн судлаач Б. Содном,

Ж. Дүгэржав (1956), доктор С. Ичинноров (1965), Г.Михайлов (1967), Д.Базаргүр (1967), доктор Д.Цэрэнсодном (1968), С.Дамдин (1971), У. Загдсүрэн (1972), Гавъяат багш Д.Чойжилсүрэн, төрийн шагналт зохиолч Л.Ванган, ардын уран зохиолч Т.Галсан (1957), зураач Д.Сандагдорж, уран барималч Ч.Дашзэвэг, Н.Даваадаш(1988), дипломат албаны түшээ М. Арслан (2003), хөгжмийн зохиолч, төрийн шагналт Чинзориг (1990), гавъяат жүжигчин А.Энхтайван, Н.Чулуунхүү яруу найрагч С. Амартайван, Ж. Батсайхан, нарын судлаач, уран бүтээлч олон хүн судалж, цогц бүтээл, түүхэн баримт бичиг, ном тохимол, найраглал, уран зураг, уран баримал, жүжиг, ерөөл, магтаал, дуу, шүлэг, аман зохиолын дээжийг туурвижээ. Энэхүү домгийг нарийвчлан тууштай судалж, түүхэн он цаг, газар ус нэр, үйл явдалтай бодит хурдан хүлэг болохыг хоёр өөр сурвалж баримтаар хөдөлшгүй тогтоосон судлаачид нь У.Загдсүрэн (1972), С.Ичинноров(1965, 2004)нар мөн.
Нэгдүгээр хувилбар ( Б. Содном 1956 он) Б.Содномын 1956 онд эмхэтгэсэн "Мал аж ахуйн холбогдолтой ардын аман зохиол" товхимолд судлаач Ж.Дүгэржавын тэмдэглэн авсан "Арвагар хээр морь" домгийг анхны хэвлэсэн байна. Эрт дээр цагт Агь Үйзэн вангийн баян Балбарын бэр болсон харц ард Гомбын охин "хурдан морь болно" хэмээн шинжин байж, аянчны даахитай, арвагар жаахан хар даагыг "хоёр гүүгээр арилжин авсан" гэнэ (домгийг товчлов Д.Д). "Даахин дор морь, даалимбын цаана баатар" байдаг гэгчээр хошууныхаа наадамд даахинаасаа салсан хээр (Домогт шүдлэнд нь уралдсан гэжээ. Тэр цагт зөвхөн бага морь буюу хязаалан эсвэл дунд морь соёлонгоос эхлэн уралддаг байсан байж магадггүй юм.) үрээгээ уралдуулахад түрүүлсэн гэнэ. "Алтан жолоо арвагар хээр" алдар цолыг хүртсэн тэр хүлэг Долоон хошуу наадамд хорь шахам жил дандаа түрүүлжээ. Нас хөгширч арвагар хээр морь зөнөглөн, уяа эхлэхэд уяан дээр ирж зогсоод явахгүй байж гэнэ. Морьд үсэргэхэд дагаж давхиад уралдаад байж гэнэ. Түүнийг өрөвдсөн эзэн хүүхэн "заяа нь гомдоно" гээд наадамд авч яваад уралдуулжээ. Өтөлж хөгширсөн аравгар хээр морь уралдааныг өнгөлөн давхисаар бариад орохын алдад баян Балбарын нэг морь зуузай холбон ирж, зөв талаар нь дайруулан түрүүлгэхэд өвгөн хээр чанга чарлан, тэр морины сүүлний угийг хазаж аваад дороо үсрэн ойчиж, үхжээ. Наадамчин олны хүсэлтээр түрүүлсэн морины шагналыг эцсийн удаа арвагар хээр моринд олгож, эзэн хүүхэнд гардуулжээ. Арвагар хээрийн цогцсыг анх уралдаж түрүүлсэн "Шар тал" гэдэг газар бунхал (авсанд хийж оршуулсан гэжээ)-сан гэнээ. Үүнээс хойш Агь Үйзэн вангийн хошууны нутаг Шар талыг "Аравгар хээрийн тал" гэдэг байсан ба удаан хугацааны турш ард түмний хэл яриагаар дамжигдсаар "Арвай хээрийн тал" гэж нэрлэгдэх болсон гэж ярьдаг ардын домог байдаг юм гэжээ. Энэ домогт гарч байгаа Агь Үйзэн ван (гүн)-гын хошууны болон Шар талын нэр түүхэн баримттай нийцэж байна. Арвай хээр морины уг гарвлыг холын аячны авч явсан харийн хошууны даахит хар даагатай холбосон байна. Зарим аман мэдээгээр Шар талаар баруун хойноос зүүн өмнө зүг одох өртөөний хэд хэдэн зам байсан гэх бөгөөд уг морийг зүүн хойд хэсгийн өртөөний харчин (Хан хөгшин, Хайрхандулаан ) -гуудын адууны гаралтай гэдэг гэнэ. Мөн Арвай хээр морь тэр хошуу наадамд түрүүлсэн бол дээдэст өргөгдөн, түүний нэр алдраар дархлагдан олонтоо түрүүлсэн байж болох юм. Үүнтэй домогт гараад байгаа баян Балбарын нэр (ламын гэгээн Лувсанванчинбалбар-Балсамбуу) холбоотой байж болох юм. Хэрэвээ энэ таамаглал нотлогдвол алдарт Арвай хээр нь Ламын гэгээний хоёрдугаар дүр Лувсанванчинбалбар-балсамбуугийн морь болж таарна (Д.Д).
Хоёрдугаар хувилбар (Тангадын Галсан 1957 он) Төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Т. Галсан цэл залуухан 19 настайдаа "Арвай хээр" найраглалыг бичиж, багш доктор М. Гаадамбадаа үзүүлэхэд "...эхлэн бичигч, залуу зохиолчийн үе шатыг алгасч шууд яруу найрагчийн зэрэгт хүрлээ..." хэмээн үнэлж байжээ. Энэ найраглалаас хойш Арвай хээр морины алдар суу нийтэд ихэд дэлгэрсэн гэж М. Арслан тэмдэглэжээ. Т.Галсан "...Агь үйзэн гүний адууны даамал Эрэндоо гэж байж гэнэ. Өмнийн говьд ноёнхоо адуун сүргийг оторлохдоо тахийн азарганд гүү хураалгаж авсан эрлийз даага нь соёолон моринд гүйцэгдэхгүй хурдан байсан ..." гэх домгийг үндэслэн Арвай хээрийн туульсыг туурьвижээ.
АРВАЙ ХЭЭР
(домог туульсын найраглалаас)
Азарга, азаргаар адуу
Алаглан шаазгайрдаг Арвайхээр
Агь гангийн үнэрт нь
Солонго согтуурдаг Арвайхээр...
... Өмнийн говьдоо Эрэндоо
Өнтэй өвөлжөөд буцжээ...
...Тавилан хатуу зудад
Даага ч алдаагүй атлаа
Тахийн догшин үрээнд
Тамирдсан азаргаа бариулжээ.
Энэ гайтай гарзанд
Эрэндоо баярласан нь учиртай
Эдийн дээд хадаг өргөсөөр
Эзэндээ бараалхсан удаатай...
...Тахийн азарганд зориуд
Хориод гүү хураалгасан юм...
...Сайн санаж яваад
Хохимойдоо булуу хураалаа
Сан хөмрөгөөс одоо
Хориод гүү дутлаа...
Аги түүнийг сонсуутаа
Нойрмог нүд нь сэргэжээ
Адуугаа би тахинаас
Булааж авчиръя гэжээ...
...Аян дайнд мордсон
Хөлөг баатрын дүрээр
Арван хэдэн морьтон
Хөхрөх алсыг зорьжээ...
...Хонон өнжин бэдэрсээр
Тандсан сүргээ ч харжээ...
...Таван саахалт давхиад
Хээлтэй гүүнүүд эцэв
Тахийн догшин азарга
Хэрцгий анчид уруу дайрав
Эхэнд явсан Эрэндоог
Эмээлтэй морьтой нь дайран унагав
Энэ л мөчид Аги
Өдтэй сумаа нисгэв.
Зүхэндээ сумтай азарга
Тэнгэрт цойлоод унажээ.
Зүггүй Агийн алдар
Тэр л нутгаар дуурсжээ...
...Үлдсэн ганц даагын нь
Эрэндоо ноднин сойжээ
Үрээ настай уралдаад
Эгээ л саахалт түрүүлжээ
...Аагт нь ившээлгээд тавьсан
Аргай нумын сум шиг
Агаар зүсэн буух
Аадрын гал аянга шиг
Хурдан хээр даагыг...
...Азарга адуугаар өгчих гэж...
...Холбоо хониор авъя гэж...
...Хоёр зуун атаар гэж...
...Ламын гэгээн хэлүүлэв.
гэх зэргээр тахь, адууны эрлийз хурдан удам үүсгэснийг туульсдаа өгүүлсэн нь сонин байлаа.
Гуравдугаар хувилбар (Д. Чойжилсүрэн 1968 он)
Хүн, тэнгэр, риймод гурван эзэнтэй
Хүлэг, чигтэй, арвай гурван ижилтэй
Монголын хурдан морины уралдааны түүхэнд заримдаг говь-хээр нутгуудаас гарвалтай арслан мэт төрхтэй, асар тэнхээтэй, хурдан хурц хөлтэй "арвай шиг хийцтэй" жижигхэн чийрэг биетэй, шагай шиг түмэн эхүүд тодорсоор байдаг нь үнэн билээ. 1990 -ээд оны уралдааны түүхэнд мөнхөрсөн дархан аварга Ж.Мөнхбат, алдарт уяач М.Данзанням нарын нэрээр улсад дөрөв түрүүлсэн их уяач Тожилын адууны удамтай "аварга хүрэн " азарга, түүний дээд доод удмууд жижигхэн биетэй, чийрэг чанга чухам араг яс, арьсандаа багтаж ядсан булчин шүрмэстэй хүлгүүд бүлгээ. 15, 16 дугаар зуунд говь-хээрийн нутгуудад зэрлэг тахь, адуутай нийлэн бэлчээрлэж, монгол адууны гүүнээс эрлийз унага төрдөг байсан нь жирийн үзэгдэл байсан билээ.Монгол адууны гүүнээс төрсөн тахийн азарганы үрийг "арвай" хэмээн өхөөрдөн нэрлэдэг байсан байж болно. Энэ үг нь арвайсан, бурзайсан арвай шиг жижигхэн хэмээсэн утгыг илэрхийлсэн байж болох юм. Монголчууд ер нь "... унаганы ахыг сарваа ..." гэдэг бөгөөд нь энэ үг "... арвайн ах сарваа, сарвааны ах даага..." хэмээсэнтэй утга нэг биз ээ. (Д.Даваа.2008 он)
Дөрөвдүгээр хувилбар (С.Дамдин 1971 он)
Хангай, говийнхоны "мэнд солилцох наадам"-д Арвайхээр гэгч дөрвөн настай морь говиос ирж төрүүлжээ. Цорвон Цоодол гэдэг хүн "Энэ миний морь мөн. тагнайдаа мэнгэтэй, сүүлний угны хоёр талд арьсан дор хар, цагаан чулуу бий" хэмээн зарга үүсгэж луйвардан арвай хээрийг авсан гэж домогт өгүүлжээ. Тэр Цорвон Цоодол өмнө нь говьд эрлээр явж байгаад босоо унасан хээр унагны сүүлний арьсыг ярж чулуу хийсэн, тэгээд байнга тандаж байсан, уралдаж ирээд эвшээхэд нь тагнайн мэнгийг үзсэн гэх зэргээр ярьдаг байжээ.
Тавдугаар хувилбар ( У.Загдсүрэн 1972 он)
Гандандэгчилин хийдийн номын санд хадгалагдаж байгаа "Цог төгөлдөр зуун язгуурын түгээмэлийн эзэн Очирсадын мөн чанарт богд гэтэлгэгч гэгээн лам Лувсанцэвээнцавчиг-Баламсамбуу гэгээний намтрын товч төдий өгүүлсэн сайн хувьтын эгээрлийг хангах ГАЛБАРВААСАН МОД хэмээх оршив" сударт ... Ламын гэгээний хоёрдугаар дүр Лувсанванчинбалбар-Балсамбуу арван хоёрдугаар жарны газар тэтгэгч хэмээх модон эм тахиа буюу хөхөгчин тахиа жил (1705 он) Сайн ноён хошууны харъяат (Өвөрхангай аймгийн Уянга, Нарийнтээл, Тарагт, Хайрхандулаан, Гучин-ус, Баруун баянулаан, Богдзэрэгсумдын нутгийг хамарч байв) зүүн хэсгийн ( Гучин-ус сумын Аргун голоос Богд сумын Арц Богд хүртэлх нутаг) Тавнан Баанийжавын хүү болон мэндэлжээ. Түүнийг дээдсийн төрөл мөн хэмээн итгэн ярилцаж байсныг Богд гэгээнээс ч нэгэн адил тэтгэн тусалжээ.Онгийн голын (Хангай нуруунаас эх авч Арвай хээр хотын зүүн биеэр 20 км-ийн зайтай урагш урсдаг) "Пур ширээт" (Онгийн голын баруун бие, Арвай хээрийн талын зүүн өмнө үзүүр бөгөөд Тарагт сумын нутагт орно) хэмээх газар Сайн ноён хан аймаг (энэ аймаг хараахан тасран салаагүй байсан үе тул ташаарсан байх Д.Д) -ийн нийт олон ноёд, сайд олноор хуран цугларч, эл хувилгааныг арслан ширээнд залж, өлмий өнө удаан бататгахын Даншиг мандал өргөж ёслол гүйцэтгэн наадам хийж мянган морь уралдуулахад Арвай хээр хэмээх нэртэй морь түрүүлж ирсэн тул уралдааны тэрхүү газрыг "Арвай хээр" хэмээн алдаршуулан (Өвөрхангайн Тарагт сумын нутаг Арвай хээрийн тал мөн) нэрлэжээ. Тэр үед Богд Жавзундамбын эцэг "Түмний эх" хэмээх монгол ардын уртын дууг дуулав гэжээ. Судлаач У.Загдсүрэн цааш нь "... Энэ тухай Ламын гэгээний гуравдугаар дүр Лувсанцэвээнжав
(1793 -1846 Цавчиг-Балчигсамбууг гэсэн байна)-ын намтарт дурьдсан гээд харьцуулсан судлагааны дүнд 1730-аад оны үөд дээрх наадмыг хийсэн илэрхий байна " гэж дүгнэжээ. Тэрээр цааш нь "... аравгар хээрийн тал аажимдаа Арвай хээрийн тал болж хувиссан (Д.Содном, Ж. Дүгэржав), арвай будаа тарьсан хээр талын нэр байх (Д.Цэрэнсодном), говиос ирсэн дөрвөн настай морийг түрүүлэхэд нь луйвардан авсан (С.Дамдин), шүдний цөгц нь арвай эргэм гүн шинжтэй арвагар шиг жижигхэн тарваган морь байсан байх (Д. Чойжилсүрэн) гэх зэргээр уг үгийг тайлбарлах гэсэн олон мэдээ, судалгаа, таамаглал гарсан ч гэсэн угтаа юуны нэр болох нь тодорхойгүй байна. Гэтэл түүний нууц оньсыг Ламын гэгээний хоёрдугаар дүр Лувсанванчинбалбар-Балсамбуугийн намтар дахь мэдээ баримт тайлж, Арвагар хээр ... бус харин угаас "Арвай хээр" гэсэн нэртэй морь байжээ " хэмээн судалгаагаа төгсгөжээ. У.Загдсүрэнгийн судалгааны гол ач холбогдол нь дээрх олон янзын таамаглал, дэл сул яриа, эрээвэр хураавар судалгааг таслан зогсоож, судалгааны хэрэглэгдэхүүнээс шахан гаргаж, атар хээр тал, хотол хошууны болон хотын нэр болтлоо дээдлэгдсэн "Арвай хээр морь"-ийг түүхэнд эзлэх байр сууринд нь залсан оршино.
Зургаадугаар хувилбар 1965-2004 он хүртэл Чинос Сэмчигийн Ичинноров доктор нутгийнхаа алдарт Арвай хээр хэмээх үлгэр домгийн хүлгийг судалж, үнэн бодит түүхэн цаг үе, газар орныг нотлон тогтоосон байна. Тэрвээр Дундговь аймгийн Сайхан-овоо сумын нутагт оршин байсан Онгийн хүрээний Барь лам номч мэргэн гүүш Дамцагдоржийн зохиосон "Сайн хувьтны хүслийг хангагч сайхан Галибирва мод" сударт "...Түшээт ханы Тавнан Бааньжавын хөвгүүн Лувсанванчинбалбар (1705-1788 Балсамбуу гэсэн байна)-ыг таван настайд нь Эрдэнэ бандид хутагт ламын гэгээний хоёрдугаар дүрд тодруулан арслан ширээнд өргөмжилсний Баторшил өргөх Даншиг наадам Онгийн голын Пур ширээ гэдэг газар 1709 оны шарагчин үхэр жил болжээ. Тэр Даншгийн их насны морины уралдаанд 1000 гаруй хурдан хүлэг уралдсанаас Арвай хээр хэмээх морь онцгой хурдлан түрүүлсний дурсгал болгож уралдаан болсон газрыг Арвай хээр хэмээн нэрлэх болов" гэсэн байна гэжээ. Ийнхүү тэр их наадмын түүхэн цаг үеийг 1709 он гэж тогтоосон байна.
Судлаач тэрхүү Пур ширээ хэмээх газрыг тогтоох оролдлого хийжээ. Арвай хээрийн төрсөн нутаг Сайн ноён ханы Аги Үйзэн гүний хошууны Шар тал орчмын сав нутагт эртнээс уламжлан ирсэн морь уралдуулдаг уламжлалтай газрыг хайн тогтоохыг зорьжээ. Тэгээд Арвай хээр хотоос 80 км-ийн зайтай Баянгол сумын нутаг дахь Их ширээ хэмээх газрыг Пур ширээ мөн гэж үзжээ. Их ширээ нь Арвайн талын үргэлжлэл өгсөн уруудан нүүдэллэдэг нутаг ажээ. Мөн судлаачаас "Эрдэнэ бандид хутагтын гуравдугаар дүр Лувсанцэвээнжав-балчигсамбуу (цавчиг балам гэсэнгүй) гэгээний намтарыг товч өгүүлсэн нь" сударт дээрхийг давтсан гэжээ.
Мөн домогтой холбоотой худаг, Арвай хээрийгонголсон уул, овоог тогтоожээ. Сайн ноён ханы Агь Үйзэн гүний хошууны ноёны их сүргийн адуучин Хүдэр гэрсүү адуун сүргээ задгай уснаас зайдуу маллаж, худгаас услахдаа дутуухан услаад алс бэлчээрт хөөн гаргадаг аргатай байжээ. Ингэж малласан адуу шуурган сөрдөг, ус бэлчээртээ тогтовортой хоргодож чаддаг байжээ. Хүдэр гэрсүүгийн туслахуудаас хэн нэг нь худаг уруу цувсан цангасан адууг ханатал нь услаад гаргаснаас дотор, гаднаасаа хүйтэнд хайрагдсан адуу шуурга уруудаж их говь хүрсэн гэдэг. Тэр домогт гардаг "Гэрсүүгийн худаг" аймгийн төвийн баруун урьдхан 3 км зайтай байдаг. Домогт өгүүлснээр тэр нутгийн "Гэрсүүгийн худаг"-аас усалсан их адуун сүрэг усан шамарганд уруудаж түрүүч нь Их цагаан хэрэм хүрч гэнэ.
Олон сарын дараа алдарт арвай хээр морь хүзүүндээ олсны тасархайтай эх нутагтаа цор ганцаар гүйн ирээд Шар талд байхыг харсан эрэлчний "арвай мэт ганцаар байсан " гэх домог яриа тарахжээ. Хожим хайртай хурдан хүлгээн мөнхөлж "Арвай хээр"-ийн нэрийг төрж өсөн, өтөлсөн "шар тал"-д өгч, молор эрдэнэнийн толгойг нь хадганд боож Өгөөмөрийн өлзий учрал бүрдсэн өндөрлөгт онголоод дараа нь Хөгшин тээл хэмээх уулын оройд залсан гэдэг. Үүнээс хойш Хан хөгшин уулын хошуунд хурд шилжсэн гэнэ.
Долоодугаар хувилбар (М. Арслан 2003, 2007 он) 2007 онд Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, Монгол улсын "дипломат албаны түшээ", Бөөнийхэн овогт Моломын Арслан өөрийн бүтээл "Цуутай хурдан ажнай АРВАЙХЭЭР" номондоо "...Онгийн овооны Даншиг гэж Өвөрхангай аймгийн Баянгол сумын ахмадууд ярьдаг байжээ. Онгийн овооны Даншиг наадамд төв халхын олон хошуудаас 1000 хүлэг ирж уралдахад Арвайхээр түрүүлж нэрд гарчээ. Хурдан морьдыг одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Дугана тээгээс тавьж, Онгийн овоонд барьсан гэдэг. Энэ зам нь 50 гаруй км хол газар учир олон морь бахардаж үхсэн ба сүүлчийн морь маргааш нь ирж байсан юм гэнэ лээ гэж уг сумын уугуул Дайчирын Дондов, Борын Самба нар 90 орчим настайдаа ярьдаг байсныг 80 настай Борын Чойжамцхуучилсан..." хэмээн 2003 онд "Үнэн" сонинд мэдээлснээ дурьджээ.

Сvvдэрт єдрvvдийн шуургыг сєрж гарсан эрдэмтэн

Сvvдэрт єдрvvдийн шуургыг сєрж гарсан эрдэмтэн

Огноо: 2008-08-22 14:22:28


Хvн тєрєлхтний соёл боловсролыг хєгжvvлэгч агуу мэргэн зэвсэг нь даруй бичиг vсэг мєн. Монгол хэл бичиг судлаач, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, эрдэмтэн зохиолч Боржигон овогт Балдангийн Содном нь 

билгийн тооллын ХV жарны "гадас" хэмээх шар шороон бичин жил буюу аргын тооллын 1908 оны нэгдvгээр сарын 4-ний єдєр хуучны Тvшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, эдvгээгийн Тєв аймгийн Баяндэлгэр сумын "Гvн галуутай" хэмээх газарт малчин ард Балдангийн ууган хvv болон мэндэлжээ. Балдан угаас харц ард болохоор ан гєрєє хийж амьдралаа залгуулсан анчин хvн байжээ. Тvvний эхнэр нь Нацаг хэмээх жирийн монгол бvсгvй байв. Тэрбээр бага насаа монгол багачуудын нэгэн адилаар эцэг эхийнхээ гap дээр ишиг хургатай хєєцєлдєн єсч єндийжээ. 

Содном нь 1919 онд 11 настайдаа хувь тавилангийн эрхээр гэрээсээ гарч Гончиг хэмээх тайжийн хамжлага албатын хувиар зарцлагдан, хэцvv бэрх амьдралыг туулжээ. Тухайн vед Ардын хувьсгал ялж ардын нам засаг байгуулагдаж бvлгэм сургуулиудад ардын хvvхдvvдийг элсvvлэх ажил ид єрнєж байжээ. Эл vйл ажиллагааны хvрээнд 1923 онд Тvшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунаас хоёр хvvхдийг Нийслэл хvрээний бага сургуульд сургахаар явуулсны нэгэнд Б.Содном орсноор тvvний ажил амьдралын зам мєрийг vндсээр нь єєрчилсєн онцгой vйл явдал байлаа. Тэрбээр хожим нь намтартаа "харъяат хошууны газраас сургуулийн хvvхдийг татсан учир муугаар нь намайг хєєж явуулав гэсэн нь эцэстээ надад харин ч их сайн завшаан болсон" хэмээн дурссан байдаг билээ. Балдангийн Содном бага сургуулиа зургаан сарын хугацаанд суралцан тєгсєєд, дунд сургуульд дэвшин суралцсан байна. 1926 оны тавдугаар сард дунд сургуулиа амжилттай тєгсєнгvvт Ардыг гэгээрvvлэх яамны томилолтоор Герман улсад явж суралцахаар болсон байна.

Профессор Д.Цэнд тvvний талаар дурсан ярихдаа: 
"Б.Содном Герман улсад сургуульд явахдаа Д.Сvхбаатар жанжны хvv Галсан, Ерєнхий сайд Б.Цэрэндоржийн хvv Юндэн нартай єрсєлдєж тvрvvлээд явсан даа" хэмээн бичсэн байдаг билээ. Энэ нь тvvнийг ямарваа зvйлд нягт нямбай хичээнгvй болохыг харуулсан нэгээхэн жишээ юм. 1926-1930 онд Германы дунд сургууль болон Берлиний их сургуулийн бэлтгэл ангид суралцаж тєгсчээ. Содном нь 1930 онд сургуулиа тєгсч ирээд, Шинжлэх ухааны хvрээлэнд оюутнаар ажилласан байна. Тэрбээр 1931 онд ажиллахын зэрэгцээ биеэ эмчлvvлж байгаад, 1934-1938 оны 1 cap хvртэл Москва хотноо очиж аспирантурын жинхэнэ сургуульд суралцаж байгаад Засгийн газрын тушаалаар эх орондоо эргэж ирээд, ШУХ-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах болжээ. Тухайн vед Холбоот орос улс, коминтернээс монголчуудыг хагалан бутаргах vйл ажиллагаа явуулжээ. 

Эл vйл ажиллагаанд Монголын томоохон сэхээтнvvд, томоохон хутагт лам хуваргуудыг дайрсан их хэлмэгдvvлэлтийн хар шуурга эхэлсэн билээ. Балдангийн Содномын бvтээж туурвих 30 насанд нь буюу 1938 оны есдvгээр сарын 4-ний єдєр Дотоодыг хамгаалах газар баривчилжээ. Ийнхvv мєрдєгдєж байгаад 1940 оны дєрєвдvгээр сарын 10-ны єдєр суллагджээ. Тvvний амьдралын бараан єдрvvд vvгээр дууссангvй 1947 онд ажлын албан хариуцлага алдсан гэж 2 жилээр ял шийтгvvлж Зvvнхараагийн засан хvмvvжvvлэх газар хорьжээ. Зvvнхараад гадаадын мэргэжилтнvvд ажилладаг байсан учир тэрбээр хоригдол-орчуулагчаар ажилладаг байв. Энэ хэргийг нь 1951 онд Улсын их хурлын тэргvvлэгчдийн 26 дугаар зарлигаар цагаатгасан байна. 

Мєн хувьсгалын эсэргvv японы тагнуул гэсэн хэргийг нь 1969 оны 12 дугаар сарын 27-ны єдєр БНМАУ-ын Дээд шvvхийн бvгд хурлын 5/21 дvгээр тогтоолоор цагаатгажээ. Б.Содном нь 1949 он нэгдvгээр сарын нэгний єдрєєс МУИС-ийн хэл тvvхийн ангид багшаар томилогджээ. Хожим нь 1978 оны есдvгээр сарын 10-ны єдрєєс мєн оны аравдугаар сарын 17-ны єдєр хvртэл Мажар улсад судалгаа шинжилгээний албан томилолтоор ажиллажээ. Тэрбээр Євєрхангай аймгийн Бат-Єлзий сумын уугуул Балданы Норжмаатай 1952 онд гэр бvл болж, зургаан хvv, таван охин тєрvvлж єсгєжээ. Эрдэмтэн, зохиолч Б.Содном ШУА-ийн Хэл зохиолын хvрээлэнгийн нэр томъёоны секторт эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байгаад 1979 оны хоёрдугаар сарын 11-ний єдєр хорвоогийн мєнх бусыг vзvvлжээ.

Улс тєрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны тєвийн эрдэм шинжилгээний ажилтан Хонид овогт П.Хvрэлбаатар
Дугаар 170/9726/

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...