Wednesday, December 11, 2019

Эмээгийн Жаргал



Эмээгийн жаргал

Эмээгийн хайртай  өхөөрдөм бялзуухай
Эмээ, эмээ гэж дуудан гүйсээр ирэн
Элгэндээ тэврэлдэн саналгазан
Энхрий хайраар эрхлэх нь юутай жаргалтай яа
  
Эмээ, эмээ намайг хараарай гээд л
Дэрвэн дэвхицэн хариан бүжээд
Энхрий бардам харцаар хараад
Дуулан хөөрөн баясах нь юутай  жаргалтай яа
  
Зураг хурдан гэгч зурчихаад, үүнийг таньд
Цаас хайчилан хүүхэлдэйгээ хувцаслан
Зугаагаа гарган юм юмханаар сэтгэн урлах нь
Цаанаа л нэг мэдрэмтэй байх нь юутай жаргалтай яа
                                         
Эмээгийн бөмбүүлэй наддаа жаргал авчирсан
Энхий охиндоо эмээ нь зөндөө хайртай
Бурхан Тэнгэр минь миний үрийг
Бусдаас хамгаалж хайрлаарай гэж залбирна.



С.Үзмээ 7.24.2019

Saturday, December 7, 2019

Ижий минь хантааз

                                                                Ижий минь хантааз


Ижий минь балчир насны хантааз
Ижилгүй олон үрсдээ өмсүүлсэн
Эгэлгүй үе дамжин өвлөсөн
Эрхэм хантааз түүхтэй
  
Энэ л хорвоод мэндлээд тав хүрсэн гээд
Эх нь Ижийд минь урлан өгчөө
Эрхэм хантаазаа Ижий минь нандигнасаар
Энхрий үрсдээ дамжуулан гангаруулсан
  
Эхийнхээ балчир насны гоёлыг
Үрдээ бид уламжлан өмсүүлэн
Эд нь бөх эзэндээ ээлтэй
Үеийн үед үрсдээ дурсамжтай

Балчирхан насандаа ээж минь 
Баяр ёслолоор өмсөн гангарч
Баясан дэрвэн айл саахалтаарай зочилж
Бусдын өхөөрдөлөөр мялаалгадаг байсан байхдаа

Буурал эмээ нь Тэнгэрээс ивээн
Булбарай үрсээ энхрийлдэг байхдаа
Ижий минь хантааз нэг л дотно
Ирээдүйн үрсдээ нэгэн домог



С. Үзмээ 12.07.2019











Ээжийн ээмэг

Ээжийн ээмэг

Хаяа би Ижийнхээ ээмгийг зүүдэг
Хамгийн сүүлд Ижий минь энэ ээмгийг зүүдэг байсан
Ижий минь нас тогтсон сайхан залуу насандаа
Идэр сайхан балчир хүүгийнхээ хойноос
Энэ хорвоод баршгүй сэтгэлийн гомдолд нирэгдэж
Элгэн үрс биднийгээ орхин бурханы оронд одсон
Тиймээ, хатуу хорвоог ганцаараа туулж барахад
Танхил хань хажууд үгүй аль эрт үүрд одсон
Хайрлан өсгөсөн эцэг эх нь бас одсон
Харилцан түвшилцэх хамаатан үгүй
Цорын ганц бие амьдралын нугачаанд
Цогтой галтай гашуунтай замыг сөрсөөр
Хаттай эхийн чанраар даван туулсан ч
Хатуу гэхэд дэндүү хатуу хорвоо ирэхэд
Гомдоод дийлэшгүй зүрх эмтэрч
Гэмшээд баршгүй элэг нь навс унасан
Сүүлчийн удаагаа хэдэн үрсээ бүлтэлцэж байхыг хараад
Сүүн сэтгэлээрэй өрөвдөн биднийгээ нэг нэгээр нь харж
Амь тавиж байгаагаа яахан мэдэв
Амь тариа хийхийг хуруугаарай зааж
Амьсгаа нэг авч арга барж байхыг нь би харсан
Амгалан байлгахын тулд амь тариа хийсэнгүй
Толгойгоо дохин Ижийхээ өөдөөс хархад
Түүндээ итгэн муухан мишээгээд
Тухлан нүдээ анин санаа алдсан
Сүүлчийн замдаа үрсээ тойруулаад
Сургаал захиасаа хэлж чадахгүй ч
Үрсээ хараад том болсныг мэдэрсэн байх
Үргэлж сайн яваарай гэж ерөөсөн байх
Сэтгэлдээ шулуудсан харцаар биднийгээ хараад
Сүнс нь холдож байхыг нь би мэдэрсэн
Ижий минь биднийг эрх биш бурханы орноос харж ивээдэг байх
Ижилдэн түшигтэй амьрах ухааныг минь заасан
Ижийгээ би үгүүлэхээрээ ээмгийг нь хаяа зүүдэг
Ирэх шиг л болж дотор нэг л өег болчихдог.

С.Үзмээ 11.20.2019

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...