Монгол Жак
Уетэрфорд
Төрж өссөн
нутаг нь Америк
Төлөвшиж эрдэм эзэмшсэн нь Амөрик
Тэмүүлсэн
зорилго, сонирхлоо цүнхэлэн
Тив алгасан
газардсан нутаг нь Монгол
Агуу Чингис
Хааны түүхийг бага насандаа
Амтлан
уншиж, сонирхон үзээд
Алд далд
нууцлаг түүхийг
Аниргүйхэн
нээхээр өвөртөө тээж
Алсын Монгол
оронд хөл тавьсан
Малчны тоонот
гэрт тухлан алжаалж
Аргалын утаанд
боргилон чанасан
Монгол бүсгүйн
гарын аагтай цайг
Алд хүйтэн өдөр бүлээцэн оочлон уудаг
Хөдөө нутагт
малчин хүүхдийн
Сэтгэлийг хөг,
дуу аялахыг сонсон
Хөндий талдах
тэмээн сүрэг харан
Сэтгэлдээ
ургасан бүтээлээ туурвин
Хээр талын
бэлчээрийг харан баясна
Ааруул
ээзгий шажигнуулан амтлан
Айраг саам
амтархан шимин
Аагтай халуун
өдөр хүйтэн булгын усаар
Амны цангаагаа
гарган залгилах дуртай
Урин
хавар Орхон голын хөвөөнд
Тогруу бүжин
эргэлдэхийг харан
Улих хөх чоныг
ойн цоорхойнд ажин
Тэнгэрт түгэх
од мичдын дунд
Хонгорхон
ханьтайгаа хамт алхдагсан
Өвлийн сүүл
хаврын эхээр оройтсон цасанд
Хэнзлэн
цухуйсан хөх яргуй хайн
Өгий нуурын
хавиар түрлэг дуу чимээг
Хайртай ханийн
хамт сонсоно
Алтан говийн
загийн ойн дунд
Ёлын амандах
мөсөн голын цэнхэр туяанд
Асар гүн
мөнхийн мөсөн голын
Ёроолоор урсах
голын шоржигнох дууг
Амраг гэргийн
хамт зугаалах сайхан
Жакын зүрхэнд
монгол орон цохилно
Жакын оюун
ухаанд монгол түүх омогшино
Жакын сэтгэлд
монгол ахуй хоногшино
Жакаар
монголчууд бид бахархан талархая.
С.Үзмээ 2.11.2017
No comments:
Post a Comment