Friday, July 17, 2015

Америк дахь хурим

Америк дахь хурим.
Дэлхийн улс орны гэрлэж буй хосууд өөрсдийн  удам угсаа, нутаг орны зан заншил, биширдэг шашин шүтлэгийг эрхэмлэн хуримаа,  сүй тавихаас  эхлээд бал сар хүртэлх ёслолыг гүйцэтгэснээр,  нэгэн гэр бүлийн түүх дуртгал болон үлдэг.
Америк улсад гэрлэж буй хосууд  дэлхийн өнцөг булангаас цугласан цагаачууд. Тэд өөрсдийн эрхэмлэсэн ёс заншилаа өвлөн ирж нутагшсан улс. Шашин шүтлэг шүтдэг нь  өөрсдийн дэг журам ёсын дагуу үйлдлэлээ хийхээс гадна, өөрсдийн сэтгэл санаандаа төсөөлөн ургуулсан хурмын хүсэл мөрөөдөл сонирхлын дагуу үлэмж гэрлэлтийн ёслолоо өвөрмөгц сэтгэлд хоногшноор үйлдэг байна.  Гэхдээ тэдний ихэнх нь баруун ёвропын (christian - христосын шашны orthodox - ортодогс, catholic  - католиk, baptist - баптист гэх мэт салбарын)  хурмын гол ёслолоор гэрлэнэ.
Гэрлэх санлаа  хүн болгон өөр өөрсдийн онцлогоос үүдэн сэтгэж, сэтгэлтэй бүсгүйдээ  Engagement Ring - сүйн бөгж өгөхдөө хархүү баруун өвдгөн дээрээ сандаалж сууж, чи надтай гэрлээч гэж санал өгнө. Энэхүү үйлдэл нь үнэнчээр надтай ханилаач гэсэн утгыг илэрхийлдэг хүндлэлийн ёс.  МЭӨ 1-ээс -6-р зуун хүртэл Еврэйчүүд сүй тавилтыг эхэлсэн бөгөөд  сүйт бүсгүй хуримаа хийтэл бүтэн нэг жил эцэг эхтэйгээ хамт амьдардаг байсан байна. Сүй тавьсний  дараа тэднийг  Fiancé – сүйт залуу, Fiancée – сүйт бүсгүй гэж нэрлэдэг.   Ромын эзэнт хааны үед 1477 оноос сүйн бөгж нь гэрлэх билэг тэмдэг болсон бөгөөд 1930 оноос хойш алмаз бөгж өгөх болсон байна.  Сүй тавьж эхэлснээс хойш гэрлэлтийн ёслол үйлдэх товоо бүрдүүлж тохирч, дэс дараалангаар нь төлөвлөн хийхэд (бүтэн жил түүнээс дээш) багагүй хугацаа ордог билээ. Ойр дотны ахан дүүс, найз нөхдийн дунд зарим хүмүүс сүй тавьсны цайлга хийдэг. 
Хуримаас өмнө гэр бүл болохын өмнө ганц биет амьдарлаа үдэж буй зоог эцэг эх, хамаатан садан найз нөхдийн дунд барьдаг. Үүнийг   Bachelor –  орь хархүү,  bachelorette – орь бүсгүй. Энэхүү ёслол нь 15-р зууны үед Sparta – Спарта Грек армийн нөхдүүд найзынхаа хуримын өмнө үдэж өгч, ерөөл дэвшүүлж хундага тулгаснаас үүдэлтэй.
Хуримын ёслолын үед Bride - ирээдүйн бэр, өөрийн гэрч Bridesmaids - бэр, бэргэнүүд,    Groom - ирээдүйн хүргэн өөрийн талын гэрч Best Man or Groomsmen - Итгэмжлэгдсэн баз болон базуудыг сонгодог. Ромын эзэн хааны үеэс эхэлсэн бөгөөд хоёр тал арав, арван хүн сонгодгоос гадна тэд бүгд ижил даашинз болон хүрэм өмсдөг байсан нь тэднийг evil sprint -  сүнс нүгэлээс хамгаалж буй хэрэг гэж үздэг байжээ.
Хурмын ёслолын урилгыг доод тал нь гурван сарын өмнө түүнээс дээш саруудад тараадаг учир нь хурмын зардлын тооцоо, төлөвлөгөөнд нөлөөлдөг. Зочид урилгыг хүлээн авмагц  хуримд оролцох ба үгүй гэсэн хариуг урилгандах хавсралтыг буцаан илгээдэг. Энэ нь хурим хийж буй хосуудад хүндрэл учруулахгүйгээс гадна, бие биенээ хүндэтгэл үзүүлсэн итгэл юм.
Хурмын өмнө bridal shower - бэрийн угаалга зарим хүмүүс ёслон гүйцэтгэдэг байна. 16-р зуунаас Недерланд болон Белги улсаас гаралтай, тухайн үед ядуу айлын эцэг охиныхоо хурмыг базааж чадахгүйгээс шалтгаалан урчилан найз нөхөд, хань болох хүнээс бэл авч охиныхоо хурмыг хийдгээс эхэлсэн байна. 1890 оноос эхлэн уламжлагдан бэлэг гардуулах ёслол болгон одоо цагт энэ нь өөр болж дотны хамаатан садан төрөл, найз нөхдийн хооронд хурмын 4-6 долоо хонгийн өмнө  баярлаж тэмдэглэдэг..   

Хурим ёслол хийх танхим бэлэн болсон нөхцөлд Groomsmen - хүндэтгэлийн базууд ирсэн зочидыг угтан зочдын дэвтэрт бүргүүлж (зочидын дэвтэр дурсгал болон үлдэг) хүндэтгэл үзүүлэн эмэгтэйг сугдан, эрэгтэйг дагуулан суух суудлыг зааж өгдөг.
Гэрлэлтийн баталгааг гардуулах ёслол үйлд,  Marriage Officiant - Гэрлэлтийн төлөөлөгч, нэртэй төртэй гавъяа байгуулсан  баатарлаг гэгээлэг хүнээр удирдуулдаг байна.

Зочид суудалдаа жигдэрч суусны дараа төлөвлөсөн цаг хуваарийн дагуу Marriage Officiant - Гэрлэлтийн төлөөлөгч байрлалаа эзэлж,  
Wedding flower girl - хурмын цэцэгчин охин  (3-10 насны орчим охид) зочидын суудлын гол хөндийгөөр сагстай цэцгийг алхам алхамаар билэгшээн түгээж, араас нь wedding ring bearer - хурмын бөгж зууч   хүү (4-10 насны хөвгүүд дэрэн дээр хурмын бөгж авчрах) дагана. Flower girl - цэцэгчин охин Ром эзэн хааны үед шүлжсэн сармис дүүжилэн орж ирдэг нь сүнс нүгэл зайлуулдаг гэдэг байсан бол 15-р зуунаас Elizabethan Era английн хатан хаан өөрчилж мөнгөн цомонд үр, будаа хийж, билэгшээн цацдаг болгосон байна. Wedding ring bearer - хурмын бөгж зууч эртний Египет орноос гаралтай бөгөөд 15-р зуунаас анлийн  pageboy - дуудлагын хүү гүйцэтгэдэг байжээ.

Гэрлэх сүйт бүсгүй хурмын даашинз цагаан өнгө нь цэвэр ариун, битүү зах ханцуй нь бүрэн бүтэн, нүүрээ бүтээсэн толгойн урт унжуулга онгон эрд гарсныг, хагас хойш толгойдоо унжуулсан нь эмзэг гэргийг илэрхийлдэг байна. Хурмын даашин нь цагаан болон цэнхэр өнгөөр Грекээс үүсэн бөгөөд 14-р зуунаас эхэн цагаан өнгийн даашинзыг Шотландын Мерри хатан өмсснөөр уламжлагджээ.

Marriage vows - Гэрлэлтийн тангараг Ромын эзэнт гүрний үед ( МЭӨ 17 - МЭ 476 ) доогуур амьдралтай гэр бүл  "чөлөөт" гэрлэлтэй  байлаа. Сүйт бүсгүйн аав нь хүргэндээ охиноо хүргэж өгөхдөө , тэр хоёр хоорондоо хуримыг тохирч, гэрлэлтээ сахина гэдгээ хүлээн зөвшөөрч тангараг өгдөг байна. Чинээлэг Ромчууд олон нийтэд өөрсдийн гэрлэлтийг тунхаглан, хуульчлаагүй ч,  өмчийн эрхийг жагсаалт, баримтад гарын үсэг зурдаг байжээ.. Энэ нь гэрлэлтийн албан ёсны баримтын эхлэл байлаа.

Хуримын бөгж нь одоогоос 3000 жилийн өмнө Египет улсаас үүсэлтэй, гарын зүүн талд зүүх нь зүрхэндээ хайртайг илтгэсэн гэргий хань хоёрыг гэрчилсэн тэмдэг болсон байна.

Хурмын танхмын чимэглэл нь голдуу амьд цэцгийн баглаа лаагаар өөрсдийн дур сонирхолын дагуу чимэглэдэг. Цэцэг нь тансаг сайн сайхныг амьдралд дэлгэрүүлж, лаа нь гэрэл гэгээ, эрч хүчийг дулааныг билэгдэг байна. Хоёр талын эцэг эх, ах дүү, хүргэн базууд энгэртээ жижигхэнэ цэцгийн баглаа зүүсэн байдаг.

Wedding bouquet - хурмын баглаа цэцэг нь Golden apple discord - алтан алимны холбоос гэж МӨЭ 900 гаас жилийн Грекийн ухаанд, алтан алим нь цэцэг болж хувирсан байна. 14-р зуунд Англид хурим хийсэн бэрийн даашинзны өөдөс аз жаргал авчирдаг гэж  зочид  урж тасдаг болсоноос үүдэн баглаа цэцгийг шидэг болжээ. Хурмын баглаа цэцгийг шидэхэд хүлээн авсан эмэгтэй дараагийн удаад гэрлэх завшаант аз жаргал ирдэг.

Wedding garter - хурмын оймсны татуурга нь :  Английн хаан Ш дугаар Эдвардийн хатны хүсэлтээр 1348 онд хийгдэж, барууны европынхон хуримандаа эмэгтэй хүний оймсны татуурга аз жаргал билэгдэнэ гэдгээр хүргэн татуургыг хурмын цайлган дээр ганц биет харчууд руу шиддэг болжээ.  

Хурмын цайлгыг тусгаалан зассан зааланд хийдэг. Зочид цайлгын зааланд тухлан хоолны зууш амтлан хоорондоо танилцан, танидаг нэгэн халуун дотно яриа хөөрүүлэх завсар,  хуримлагч хосууд түүхэн баярт мөчийн зураг хөрөгөө ахан дүүс найз нөхөдтэйгээ авхуулан, зарим бэрүүд цайлганы даашинзаар солин гоёно. Хурмын хөтлөгч зааланд ирсэн зочдын анхаарлыг түр саатуулан  Groom’s Mom & Dad, Mr, Mrs….., - Хүргэний эцэг эх, тэр, тэр …., Bride’s Mom & Dad, Mr, Mrs….., - Бэрийн эцэг эх,...., Husband and wife Mr, Mrs …., - Хань  …. , гэргий… тэр тэр гэж дуудан баяртайгаар угтан оруулна.

Хуримын бялуу нь Ром улсаас чихэрлэг талхаар эхлэлтэй бөгөөд тэр үед хүргэн хүү эхнэрийнхээ толгойг цохин гэрлэснээ зарладаг байсан байна. 18-р зуунаас Англиас эхлэн хурмын бялуу тогтон гэрлэсэн хосууд хамтарч зүсч амьдралдаа хамтдаа гэснээр билэгшээж ирсэн байна.

Хосууд ирсэн зочдод хурмын талархлын жижиг дурсгалын бэлэг бэлдсэн байдаг. Бэр, бэргэн, базуудад бас тусгайлан гарын бэлэг картын хамт (картад миний бэр, бэргэн, баз болооч гэсэн зурвастай) өгдөг.

Хурмын ёслол цайлага нь тухайн хосуудаас шалтгаалан өөр өөрдийн сонирхол хүслийн дагуу чимэглэн, соёл, ёс заншлыг хослуулан, жижиг урлагийн үзүүлбэрийн хамт үйлддэг байна.   

Цайлганд хосуудын анхны бүжиг, ээж хүү хоёр, охин аав хоёрын бүжиг бүжиглэдэг нь бас нэг тогтсон сайхан заншил. 



Хурмын дараа honeymoon - бал сар гэж аялалаар хэдэн хоног явж гэрлэлтийн анхны шөнө өдрүүдээ үлэмж өнгөрөөнө. Эртний Англи 1546 оноос  hony moone гэж эхэлснээр баруун европт дэлгэрчээ. Хурмын зардлыг хүүхний тал даадаг. Энэ нь сүйт бүсгүйн эцэг охиноо хүргэндээ үнэнтэй хайр халамжаар хүлээлгэн өгсний гэрч, хүргэн цэцгийн баглаа болон бал сарын зардлыг даадаг нь насан туршдаа хайрлан халамжлах итгэл болдог байна.

  Ашигласан материалууд. en.wikipedia.org/wiki/wedding...

Bride and Groom magazine.  

С.Үзмээ 07.17.2015

-

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...