Цэнхэр уулсын нуруунууд
Нар гялалзан гялбан
Каролинагийн цэнхэр тэнгэр цэлийнэ
Тухлан дээш Мичелл уулын орой руу өгстөл
Тунгалаг цэвэр агаар нүүрийг элбэнэ
Гоёмсог ногоон моднууд далай мэт ганхан найгаж
Уулсын нуруунууд үелэх нь хязгааргүй
Цэнхэрлэн унаартсан уулс миний сэтгэлийг хөдөлгөж
Холын тэртээх элгэн нутгийг минь санагалзуулна
Намрын нэгэн уулсын өдөр
Өнгө өнгийн навчих сая саяаар эрдэнийн чулуу мэт
Зуу зуун төрлийн навчис модны мөчрөөс
Нар гялалзан гялбан
Каролинагийн цэнхэр тэнгэр цэлийнэ
Тухлан дээш Мичелл уулын орой руу өгстөл
Тунгалаг цэвэр агаар нүүрийг элбэнэ
Гоёмсог ногоон моднууд далай мэт ганхан найгаж
Уулсын нуруунууд үелэх нь хязгааргүй
Цэнхэрлэн унаартсан уулс миний сэтгэлийг хөдөлгөж
Холын тэртээх элгэн нутгийг минь санагалзуулна
Намрын нэгэн уулсын өдөр
Өнгө өнгийн навчих сая саяаар эрдэнийн чулуу мэт
Зуу зуун төрлийн навчис модны мөчрөөс
Ганхан бүжиглэх нь сэтгэлийн голоос огшино
Салхины аясаар өнгийн навчис тасран
Хүйтний чинхүүнд дийлдэн навс унах нь гунигтай
Шуурганы хурдаар навчис хөөгдөн тэнэн одоход
Өрөвгөр моднууд нүцгэн хоцорох нь гунигтай яа.
С.Үзмээ 2007
Хайр
Хаалгыг минь тогшоод
Миний хайрт ороод ирлээ
Хайрын шуналтай харц
Намайг чиглэхэд зүрх минь
Дүрэлзэн асах мэт
Дулаахан уруул зөөлөн үнсэхэд
Булбарайхан эрхэлмээр санагдах юм
Хорвоод хайр л агуу юм
Хайр бол дүрэлзэх гал
Хайр бол мөнхийн түүдэг
Хайр бол халин жингүүдэх жаргал
Өглөө болгон зөөлөнхөн
Уруул дээр минь үнсэн
Зөөлхөн хайрын дуугаар
Чихэнд минь шивэгнэн
Би чамдаан хайртай, өглөөний мэнд гэж
Үсийг минь илэн хүзүүг минь илбэх нь
Зөгнөх зүүдийг минь үргэжлүүлэх
Хайрын баатар минь
Өвөр дээрээ тэвэрэн суулган
Энхрийлэх хайр нь
Цээжний цаанаас цохилох зүрх нь
Далайн давалгаа мэт сонсогдон
Сэтгэлийн түүдгийг алжаалах нь
Таатай яа жаргалтай яа
Хаврын хавсраган бороотой өдөр
Хамт судлан зугаалах нь баясгалантай
Халхавчны дор борооноор
Хайрын дөлөөр дулаалцан
Шиврээ борооны унжлагуудыг харан
Шимтэн чагнах нь хөгжим мэт
Аятай мөчийг итгэлээр дүүрэн
Салхины аясаар өнгийн навчис тасран
Хүйтний чинхүүнд дийлдэн навс унах нь гунигтай
Шуурганы хурдаар навчис хөөгдөн тэнэн одоход
Өрөвгөр моднууд нүцгэн хоцорох нь гунигтай яа.
С.Үзмээ 2007
Хайр
Хаалгыг минь тогшоод
Миний хайрт ороод ирлээ
Хайрын шуналтай харц
Намайг чиглэхэд зүрх минь
Дүрэлзэн асах мэт
Дулаахан уруул зөөлөн үнсэхэд
Булбарайхан эрхэлмээр санагдах юм
Хорвоод хайр л агуу юм
Хайр бол дүрэлзэх гал
Хайр бол мөнхийн түүдэг
Хайр бол халин жингүүдэх жаргал
Өглөө болгон зөөлөнхөн
Уруул дээр минь үнсэн
Зөөлхөн хайрын дуугаар
Чихэнд минь шивэгнэн
Би чамдаан хайртай, өглөөний мэнд гэж
Үсийг минь илэн хүзүүг минь илбэх нь
Зөгнөх зүүдийг минь үргэжлүүлэх
Хайрын баатар минь
Өвөр дээрээ тэвэрэн суулган
Энхрийлэх хайр нь
Цээжний цаанаас цохилох зүрх нь
Далайн давалгаа мэт сонсогдон
Сэтгэлийн түүдгийг алжаалах нь
Таатай яа жаргалтай яа
Хаврын хавсраган бороотой өдөр
Хамт судлан зугаалах нь баясгалантай
Халхавчны дор борооноор
Хайрын дөлөөр дулаалцан
Шиврээ борооны унжлагуудыг харан
Шимтэн чагнах нь хөгжим мэт
Аятай мөчийг итгэлээр дүүрэн
Амраг ханиа түшин зогсох сайхаан
С.Үзмээ 2007
Гэнэн нас
Гэнэн томоогүй хүүхэд нас минь
Цайлган цагаан сэтгэл минь
Гэнтийн шохоорхлыг дурлалтай
Андууран зүрхээ шархдуулан
Гэмгүй сайхан онгон сэтгэл биеэ
Цагаандаа гарсан цадиггүй эрд
Итгэн харамгүй өгсөн
Улаандаа гаргасан урагшгүй эр
Уран үгээр уяраан угтан
Цайлган сэтгэлийг минь
Цорхойлон сорон
Эхээс төрсөн алд биеийг минь
Энрэнгүй ховдог сэтгэлээр
Эвдэн эдлэхийг минь яахан мэдэх билээ
Урдны адил улиг болсон үлгэрээ хэлэн
Улаамцаан худал хэлэн ухааныг минь
Улам ихээр төөрөлдүүлэн эдлэхийг завдана
Гэвч би зүрх сэтгэлтэй эмэгтэй хүн
Гэнэн хонгор залуу насаа танагтай байгаа дээр нь
Гэдрэг нь татаж гэгээн орчлонд
Өөдгүй муу эр чамгүйгээр амьдарч чадсан юм.
С.Үзмээ
С.Үзмээ 2007
Гэнэн нас
Гэнэн томоогүй хүүхэд нас минь
Цайлган цагаан сэтгэл минь
Гэнтийн шохоорхлыг дурлалтай
Андууран зүрхээ шархдуулан
Гэмгүй сайхан онгон сэтгэл биеэ
Цагаандаа гарсан цадиггүй эрд
Итгэн харамгүй өгсөн
Улаандаа гаргасан урагшгүй эр
Уран үгээр уяраан угтан
Цайлган сэтгэлийг минь
Цорхойлон сорон
Эхээс төрсөн алд биеийг минь
Энрэнгүй ховдог сэтгэлээр
Эвдэн эдлэхийг минь яахан мэдэх билээ
Урдны адил улиг болсон үлгэрээ хэлэн
Улаамцаан худал хэлэн ухааныг минь
Улам ихээр төөрөлдүүлэн эдлэхийг завдана
Гэвч би зүрх сэтгэлтэй эмэгтэй хүн
Гэнэн хонгор залуу насаа танагтай байгаа дээр нь
Гэдрэг нь татаж гэгээн орчлонд
Өөдгүй муу эр чамгүйгээр амьдарч чадсан юм.
С.Үзмээ
No comments:
Post a Comment