Wednesday, November 30, 2016

Чингис Хааны Үзэсгэлэн Дэлхий Дахинд

                    



                                         Чингис Хааны Үзэсгэлэн Дэлхий Дахинд







Чингис Хааны үзэсгэлэн Америк Улсад 2009 оны 2-р сараас 9-р сар дуустал  Houston TX –Тахес Хүйстен ,  2010 оны  5-р сараас 10-р сар дуустал  San Jose  CA – Сан Зосе Калифорниа,  2011 оны 6-р сараас  9- сар дуустал Irving TX – Ирвинг Тахес,  2011 оны 11- р сараас 2012  сарын 1-р сар дуустал  Raleigh NC – Ралеи Хойд Каролина,  2012 оны 2-р сараас 9-р сар дуустал Chicago IL – Чикаго Иллинойс,  2012 оны 10-р сараас 2013 оны 1-р сар дуустал  Atlanta GA – Атланта Георгио,  Singapore – Сингапоре 2011, Vancouver CA – Ванкоувер Канада 2013 онуудад  7 жил аяласан байна.
Don Lessem S.Uzmee Douglas Coler
Одоогоор 2016 оны 11-р сарын 19-нээс 2017 оны 4-р сарын 30 ныг хүртэл Charlotte NC - Щарлотте Хойд Каролина- хотын Discovery Place – Ололт нээлт төвд нээгдээд байна. Чингис Хааны үзэсгэлэн ирэхдээ холбогдуулж сургалтын албанд хамтран ажиллах санал өгснөөр ажлын гэрээ хийж,  зохиолч, эрдэмтэн Don Lessem - Дон Лессем Discovery Place - Ололт нээлт төвийн  сургалтын төвтөй хамтран ажиллаж байна. Тус үзэсгэлэнг зохиолч, эрдэмтэн Дон Лессем 20 жилийн өмнөөс Монгол оронтой танилцсанаар гүнзгийрүүлэн Чингис Хааны амьдрал болон бүтээсэн гавъяаг дэлхий нийтэд таниулахаар үзэсгэлэн санаачлан, судалгаа, цуглуулга мэдээллээ хийж эхэлжээ. Уг үзэсгэлэнд Чингис Хааны хөшөө, баатаруудын баримал, цамын багнуудыг уран бүтээлч Н.Ганхуяг бүтээж, бас өөрийн хувийн цуглуулга иж бүрэн гэрийг, дотор хэрэгслэлийн хамт нийлүүлэн тавьжээ. Үзэгсэлэнд ихээхэн хэмжээний эртний олдворууд, алт мөнгөн эдлэл, гоёлол, монгол дээл хувцас, зэр зэвсэг, ваар сав, хөгжим, ахуй эдлэл гээд  200 гаруй үзмэрүүд, мэдээлэлийн хамт тавигдсан.


 Щарлотте хотод үзэсгэлэн  Чингис Хааны удам угсаа, түүний үр хүүхдийн түүх, байгуулсан алдар гавъяа, байлдааны ололт-шинэчлэлт, байгуулсан улс гүрнүүд, Монгол орны зан заншил, соёл, ахуй амьдралыг тусган харуулж,  Монгол гэрийн бүтэц, монгол дээл хувцас, эсгий хийх, цэргийн малгай хуяг хийх, галт бөмбөг шидэх төөрөмж, нум сум, сэлэм гэх мэт загваруудыг хийж бодит үйлдлээр таниулан сургахаас гадна Чингис Хааны сургаал, түүний үнэнч баатруудтай товчоор хүүхэд багачуудад танилцуулан өргөн боловсрол, танин мэдэхүйн сургалтай явагдаж байгаарай онцлогтой юм. 


Үзэгсэлэнгийн нээлтийн ажилгаанд 2016 оны 11-р сарын 18-ний өдөр тусгай хүлээн авалтайгаар Щарлотте хотын захиргаа, ивээн тэтгэгч Wells Fargo Bank – Веллс Фарго Банк, Америкийн нэгдсэн улсад суугаа Монголын элчин сайд Б. Алтангэрэл гэргийн хамт оролцож үг хэллээ. Зохиолч эрдэмтэн Дон Лессем зочдод Чингис Хааны түүх болон үзэсгэлэнгийн тухай товч танилцуулга хийж,  Монгол ёс заншлаарай хадаг сүүгээ барин угтан авч  (Х.Оюун Wells Fargo ажилтан), дуучин Э.Саран ая дуугаа өргөн, мянгад бүжгийг оюутан Т.Түвшинжаргал, П. Нандинэрдэнэ Б. Уянга бүжив. Баатар харуулын дүрд Б. Итгэл, И. Ганбаатар нар оролцож урилгатай зочдыг угтан хүлээн авлаа.


Щарлотте хотын дарга
Jennifer Roberts хамт
Чингис Хааны үзэсгэлэн Америкийн нэгдсэн улсын томоохон баярын нэг Талархлын баярын жагсаалд 5 дах удаагаа амжилтай оролцлоо.


Щарлотте –  хот нь анх 1989 онд ноос ноолуурын чиглэлээр Монгол-Амикаль үйлдвэр (одоогоор Гоёо)-тэй гэрээ хийж монгол оронтой танил болсон хот. Charlotte хотын нэр Английн 3-р хаан George-ийн хатан. Хойд каролинагийн хамгийн том хот, Америкийн зүүн өмнөд нутагтаа 2-р тооцогдог томоохон хотын нэг, хотын төвдөө 836.000 гаруй оршин суугчтай, хотын харъяа ойролцоо хотуудад 2.500.000 гаруй оршин суугчтай. Америкийн нэгтсэн улсдаа банкны төвүүдээрэй New York-ийн дараа ордог. Америкийн хөл бөмбөг Carolina Panthers-Каролина Пантэрс, сагсны Hornets -Хорнетс, NASCAR - уралдааны автомашин, спортын томоохон багуудтай. Щарлотте хотод алдар цуутай олны танил  агуу сагсчин Michael Jordan NBA-Михиал Жордон, Ric Flair- Рик Флаир professional wrestler - мэргэжлийн бөх, Dale Earnhardt Jr – Дели Еарнхардт NASCAR driver - автомашины улсын аврага амьдрахаас гадна  олон зуун холливүүдын оддууд болон дуучид, жүжигчид, улс төрчид төрөн нэр алдарт хүрсэн. 
      
Америкийн томоохан баяр Талархалын баярын жагсаалд Чингисийн үе болон монгол орны соёл түүхийг харуулахаар, морьтой баатар Н.Ганхуяг, Чингисийн дүр, Алунгуа эх – П.Тэмүүлэл, Бөртө чоно бүжиг – Г. Занабазар,  цам, бөө, Монгол бөх, Баяд бүжигээр оролцон Монголоо төлөөлж иргэн  Ц. Даваажаргал, П. Тэргэл, Америкад суугаа элчин сайдын соёл хариуцсан ажилтан Хулан гэр бүлийн хамт оролцож, Щарлотте хотын төв талбайг  Монголоорой гоёж чимлээ. 


Талархалын баярын жагсаалд 100-аад шалгарсан байгуулага сургууль оролцож, 100.000 гаруй иргэн гудамж талбайд зочлон үзэж,  500 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллаж, Щарлоттын ТВ үүд, мэдээ болон Вашингтон хотын монгол ТВ дамжуулан үзүүлээ. 

  
Монголын тусгаар тогтнолын баяр 11-р сарын 25-ны болон 26-ны өдөр үзэсгэлэнд өглөөн 11 цагаас үдийн 4 цаг хүртэл нэг цагийн завсарлагатайгаар бяцган тоглолт хийж, “Жаахан шарга” алдарт дуугаар дуучин Б.Цэцэгдэлгэр эхлэн Монгол бүсгүй, биелэгээ бүжиг бүжигчин Т. Түвшинжаргал, уран нугаралт Мандах, Хөөмийч, морин хуурч, дуучин Тэлмэн, мянгад бүжиг Т. Түвшинжаргал, П. Нандинэрдэнэ, цаатан бүжиг Г. Марал, баяд бүжиг Т.Түвшинжаргал, П.Нандинэрдэнэ, П.Анужин, П.Эгшиглэн, монгол бөхийн барилдаан Ц. Цогтбаяр,  А. Өсөхбаяр, засуул Д.Мөнхбаяр нар оролцож бүгд хаалын ажилгаандаа 


Ж. Бадраагийн үг, Ц. Намсрайжавын ая “Халуун элгэн нутаг” дуугаар өндөрлөхөд Монголчууд бидний сэтгэл огшин хоолой зангирч нүдний нулимс бүрхэв. Үзэгч зочид “миний зүрхэнд энэхүү дуу хүрэв” гэж онцлон халуун тэврэлтээр угтан баяр хүргэцгээв. Щарлотт хотод Чингис Хааны үзэсгэлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас эхлээд их дээд сургуулийн оюутан залуучуудад хичээлийн дагуу танин мэдэгдэхүүн  сургалттай  2017 оны 4-р сарын 30-ныг дуустал гарах юм.


Мэдээлэл бичсэн. С.Үзмээ Щарлотте хот. 11.30.2016


Зургыг эндээс..


.













No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...