Saturday, February 17, 2024

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь: Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь   Эн э рэлт хань  минь үүдэ...

Гэр минь

Гэр минь


Гэртээ харих миний аз жаргал

Гэгээн ахуй тосон хүлээсэн

Нандин өргөө минь

Нарт дэлхий минь

 

Энэрэлт хань  минь үүдээ нээхэд

Халуухан хайр угтан үнснэ ээ

Энхрий  үр минь тосоод гүйхэд

Хан хэнтий нөмрөөд ирэх шиг ээ

 

Гэртээ тухлан аяс хийхэд

Аав ээжтэйгээ өнгөрүүлсэн хором

Гэрэлт дурсамж нэхэх юм, бодогдох юм

Аргагүй дээ, хүүхэд нас минь сайхансан даа

 

Ээжийн минь үглээ чихэнд минь

Хаяа сонсогдох юм, санагдах юм

Энэ дэлхийн үрсийг

Хорвоод  хүн шиг амьдруулахын төлөө биздээ

 

Аавын минь албанаас ирэх мөч

Ар араасаа харагдах юм, үгүйлэгдэх юм

Айлыг авч явах үүрэг нь байсан биздээ 

Ай даа, амьдрал эргэлдэх юм, үргэлжлэх юм 

 

Халуун гэр бүл минь миний жаргал

Хайртай ээж аав минь миний дээд тэнгэр

Хамаатан садан минь миний хүндлэл

Хамсах нөхөд минь миний эрхэм 


С. Үзмээ .02.17.2024

Wednesday, February 14, 2024

Баз

Баз (Хайртай хүргэн ахынхаа дурсгалд)


Эгч дүүгийн хоёр сайхан хань

Хоорондоо сайхан итгэлцэн ойлголцдог

Холыг ойртуулан сэтгэл санаагаа мэдэрдэг

Эгэл нэгэн айлын хүргэн хүүд

 

Дэлхийн хоёр талд амьдарсан ч

Нэг нэгэнтэйгээ харилцан үнэнч үерхсэн

Дэгтэй дэмтэй журамтай

Нэг амь гийгүүлсэн базууд

 

С. Үзмээ 02.14.2024

 

Wednesday, February 7, 2024

Дүү минь дэлгэрэх болтугай

Дүү минь дэлгэрэх болтугай

Өр зүрх минь өвдөж байна

Өөртөө ч итгэхгүй өдөр, хоног ,цаг, мөч

Төсөөлөөгүй, төлөвлөөгүй ирдэг юм байна

Төгс ойлгож хүлээж авахад бэрх

Төгөлдөр амьдралд

Төгсгөл үгүй энэ хорвоод төрж, төгсөх нь ижил

Диваажингийн жам 

Хатууг  туулж чанга амьдарсан ч

Давааны цаана

Хагацал, хайр, залуу нас

Харамсмаар халин дүүлсээр

Хамгийн хайртай хүмүүстэй

Хатуу ч гэсэн хурцалж өгсөн

Цаг мөч, агшин үг

Зүрхэнд зурс хийсэн ч

Цаанаа нэг учиртай цахилдаж яваа

Цагаан сэтгэл, цэцэг шиг дэлгэрсэн

Хаврын бут, цагаан сарын өмнө дэлгэрсэн сарнай

Хамаг дэлхийн дэлбээт улирал

Дэлгэрэх  болтугай дүү минь

Дэндүү эрт халин дэлбээлээ дээ.

 

С. Үзмээ 02.07.2024

 

 

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...