Sunday, January 21, 2024

Дэрсэгхэн хоёр охин



Дэрсэгхэн хоёр охин

 

Ногоон дээлтэй хоёр балчирхан охид

Ногоон нуурын эрэг дээр тоглон

Цэцэрлэгийн багачуудтай зэрэгцэн

Цэцэг сахлагаар бугуйвч титэм сүлжин

Гар гараасай хөтлөлцөн мярс мярс алхалцан

Гангар гунгар дуулж бүжиглэн

Эмээ өвөөгийн ишиг ямаатай хөөцөлдөн

Эгч дүүс ихэр өмсгөлөөр гоён

Айлын хүмүүст андуурагдан дуудуулж

Ахынхаа нуруун дээр мордон

Албан тасалгаа, айл саахалтаар хэсч

Аав ээждээ эрхэлсэн

Өвөө эмээдээ хайрлуулсан

Өвгөн буурлуудаар өхөөрдүүлсэн

Ах эгчтэй омгоруулсан

Адтай дэрсэгхэн хоёр охин дэгдэж өссөн.

 

С. Үзмээ 01.21.2024

Wednesday, January 17, 2024

Гарын таван хуруу



Гарын таван хуруу шиг охид

 


Айлын анхны үр нь охин

Арван сайхан үрээ

Алаглуулан хослуулан төрүүлсэн

Аав ээж минь дээ

 

Гарын таван охидууд нь

Бага насандаа эгч дүүсийн эрмээр өссөн

Гангарч хослон өмсгөлөө  хуваалцдаг

Балчир насаа гэнэн томоогүй өнгөрүүлсэн

 

Идэр залуу насандаа өнчирч

Амьдралын жамаар салаалан

Ирээдүйн амьдралдаа тэмүүлэн

Алс хол, унаган нутагтаа амьдарнам

 

Аяа, амьдрал хатуу зөөлнийг шалгаруулдаг

Өдөр хонгийг гэрэлтүүлдэг бас анирлуулдаг

Аяа, цаг хугацааны хүрд гялс мялс

Өндөр насны өндөрлөгт зэрэгцэнэ

 

С. Үзмээ 01.12.2024



Гарын таван охид

 


Чигчий хуруу охин дүү минь

Өндөр гуалиг нь

Өргөн авъяаслаг

Чадамгай бялдарчин нь (тамирчин)

 

Самбаатай сэтгэгч

Сэргэлэн цовоолог нь

 

Ариун  (ядам)  хуруу охин

Өөдсийн чинээ төрсөн намхан нь

Өөдөс юмханаар үйл урлаач

Ялгуум  оролдогч нь

 

Санаачлагчтай сэтгэгч

Цайлган найрсаг нь

 

Дунд хуруу эгч минь

Нуруулаг царайлаг нь

Ном  шимтэгч

Даруухан энэрлэгч нь

 

Төлөв сэтгэгч

Бодь сэтгэлтэй нь


Заах (долоовор)  хуруу эгч минь

Алаг нүдэн хочтон нь

Овсгойтой гялалзуур

Омголон бардам нь

 

Түвшин сэтгэгч

Төгөлдөр сэтгэлтэй нь

 

Эрхий хуруу эгч минь

Ууган үр нь

Уран авъяаслаг

Нямбай цэгцтэй нь

 

Дөлгөөн сэтгэгч

Нинжин сэтгэлтэй нь

 

С. Үзмээ 1.17.2024

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...