УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГЫН АЖЛЫН ТУХАЙ
Түүхийн бичиг зохиолоос үзвэл, уйгар, хятад, пэрс, энэтхэг, төвд, манж зэрэг харь хэлнээс монгол хэл дээр элдэв ном, судрыг орчуулах явдал ХШ зууны үед эхэлсэн байна.
Орчуулсан зүйлсийг тэр үед бичмэл буюу модон бараар хэвлэн нийтэлж байжээ. ХШ зууны орчуулгаас тэр хэвээрээ бидний үеийг хүрч ирсэн нь бараг байхгүй. Зарим нэг зүйл байвч тухайн үеийн монгол хэлний авианы хөгжил, бичгийн өөрчлөлтийн дагуу засагдсаар ирсэн байна. Өгөөдэй хаан (1235-1242) монголч эрдэмтэн Ифтихарь Эддинь Мухаммэдь гэдгийг Пэрсээс (одоогийн Иранаас) Монголийн нийслэл "Хар хорин"-д дуудаж ирүүлжээ.
Тэр эрдэмтнийг ирмэгц, Өгөөдэй, Тулай их хүү Мөнхийг хүмүүхүүлэх багшаар томилсон байна. Мөнхөд уншуулах бичиг бэлтгэхийн төлөө Энэтхэгээс Түвд, Персээр дамжиж явсан Энэтхэгийн алдарт үлгэрийн эмхэтгэл "Панчатантра" (таван шашдир)-ийн нэг хэсэг нь болох "Ардыг сэргээгч алтан дусал" буюу "Ардыг тээхүй дусал" нэрт шаштирын тайлбар "Чандманийн чимэг хэмээгдэх оршив" гэж монголоор нэрлэдэг 20 шахам жижиг үлгэрийг персээс монгол хэл дээр орчуулсан байх юм. Энэ орчуулсан үлгэрүүд нь тэр үед бичгээс ардын аман зохиолд нилээд дэлгэрч байжээ.
"Ардыг сэргээгч алтан дусал" гэдэг "Панчантра"-гийн хэсэг үлгэр хуучин үсгийн гар бичмэл XVIII зууны эхэн орчмын модон барын дармалаар одоо хүртэл Монголд олдсоор байгаа юм. Юан улсын судар буюу өөрөөр хэлбэл Юан улсын түүхийн он дараалсан бичиг, А.Н.Позднеевийн "Монгол утга зохиолын тухай лекц" Б.Лауферийн бичсэн "Монголын утга зохиолын төлөв", Вальтер Хайсигийн бичсэн: "Монгол хэл дээр Бээжинд хэвлэгдсэн ном, судрын тухай" гэх зэрэг зохиолуудад эртний үеэс монголоор орчуулсан тухай утга зохиолын тухай мэдээ олон байдаг юм. Харь хэлнээс монгол хэл дээр орчуулах явдлыг монголчууд их л дээр үеэс чухал болгож үзсээр байжээ. Жишээлбэл: 1264 онд хятадын цонгодог зохиолыг орчуулж, түүх зохиох хороог монголчууд байгуулж байсан баримт бй. ХШ зууны үеэс 1921 он хүртэл зөвхөн хётад, манж хэлнээс монгол хэл дээр уран зохиол ба уран зохиолд холбогдолтой зохиолууд нийтдээ хорин найм, есөн нэр төрлийн 700 гаруй дэвтэр буюу нэг зуун мянга гаруй тал хуудас зүйлийг орчуулсан байна. Жишээ болгож заримыг хэлбэл: "Жин Фин Мэй бичиг" 40 дэвтэр 2600 тал хуудас, "Тансам лам" 8 дэвтэр 1954 тал хуудас, "Гурван улсын түүх" 48 дэвтэр 2600-гаад тал хуудас, "Сүй Хуй Жуан" гэдэг Сүн улсын "Хүйтэн уулын бичиг" 15 дэвтэр 2228 тал хуудас, "Хун Лү Мин" 10 дэвтэр 375 тал хуудас, Сүн Лины "Лиү Жай Жи И бичиг" 12 дэвтэр 1073 тал хуудас, "Жин Гү Чи Гүан" 3 боть 1986 тал хуудас номуудыг орчуулсан ба түүний гар бичмэл дэвтрүүд одоо ч байна. "Гурван улсын түүх" Сү Лины "Лиү Жай Жи И бичиг" мэтийн зарим гар бичмэлийг хуучин үсгээр хэвлэсэн ч бий. Эдгээр орчуулсан зохиолуудын гар бичмэл хэвээрээ Улсын номын санд хадаглагдаж байна. Дорно дахины хэлнээс монго хэл дээр орчуулсан уран зохиолын дотор ялангуяа автомит засгийн үед хятад, манж хэлнээс нэлээд зохиолыг орчуулжээ. Жишээлбэл: Сүн улсын "Хүйтэн уулын бичиг"-ийн 15 дэвтрийг 1909 онд Өлзийт, Балданцэрэн, Цогбадрах нар, "Жин Фин Мей" бичгийн 10 дэвтрийг 1914 онд Цэрэндорж, Балданцэрэн, Цэдэвсүрэн, Ядмаа, Дава нар тус тус орчуулж дуусгасан байх юм.
Иймд тэр үеийн орчуулагчид нь Юмав, Бат-Очир, Цэрэндорж, Балданцэрэн, Цэдэвсүрэн, Ядмаа, Даваа, Шагдаржав, Өлзийт, Цогбадрах, Элбэгбат, Лувсанцэрэн, Буян-Арвижих, Цэнд, Дашням, Авирмэд, Магсаржав, тэргүүн Авирмэд нар байжээ.
Хятад, манж хэлнээс орчуулсан зохиолын хэл найруулга нь хүнд мэдэгдэх, ойлгогдох талаар энэтхэг, түвд хэлнээс монголчлон орчуулснаас хавьгүй дээр байсан байна. Гэтэл "Данжуур" , "Ганжуур" зэрэг энэтхэг, түвд хэлнээс орчуулсан модон барын 299700-аад тал хуудастай орчуулга байгаагаас гадна "Хангал", "Сан", "Магтаал", "Сургаал", "Хутагт-хувилгаадын намтар" гэх зэрэг орчуулгын өдий төдий олон зохиол бас байх юм.
Эдгээр зохиолыг олон зуун жилийн турш орчуулж, утга зохиолын утга санааг эвдэхгүй, монгол хэл дээр яг орчуулахыг хичээн хийсэн нь монгол хэл дээр ухаж ойлгоход бэрхтэй болсноор барахгүй харин хэл, найруулгын хувьд зарим нь бүр ч ондоо янзтай болжээ. Ийм хэл найруулгыг судрын хэл гэж нэрлэж байлаа. Судрын хэл монголын ярианы хэлнээс ямар ялгаатай байсныг тодорхойлбол:
1. Монгол хэлний зарим онцгой шинж байдлыг харгалзахгүйгээр шуд харь хэйний найруулга, маягийг яг махчлан дагуулж орчуулдгаас болжээ.
2. Харь хэлний нэр томъёог хэвээр буюу яг махчлан орчуулж хэрэглэсэн тул унших, мэдэхэд улам бэрхшээл учруулж байсан байна.
3. Шинэ нэр томъёо ихээхэн орсон нь тэр үед өргөн дэлгэрч чадаагүй байлаа.
4. Юм бүхнийг шашны онол, бодлого, номлолтой холбож байсан чиглэлээс болж зохиолын утга санаа нь ойлгон мэдэхэд улам хүндэрч байжээ.
Юм бүхэн дээр сав л хийвэл шашнаас тэгж номлож байхад ингэж гажиж байна гэдэг санааг оруулах гэсэн нь ойлгомжгүй болох нэг шалтгаан бий болжээ.
Судрын хэлний ойлгомжгүй, хэцүү бөгөөд онцгой болсон явдал нь эдгээр шалтгаанаас бүрэлдсэн янзтай байна.
1905 онд Чойжи-Одсэр орчуулж, 1748 онд Билигийн Далай хянаж барласан бөгөөд XIXзууны үед (Буриадын) Шаравнямбуу дахин орчуулсан, Энэтхэгийн зохиолч Шантидива (Шаваанлхаа)-гийн зохиол "Бодичария-Авадара" буюу "Бодисадын явдал орохуй" -н 10 дугар ерөөлийн бүлгээс хоёр зүйлийн орчуулгыг жишээ болгож үзье.
Түлсэн хөрсөн цог хийгээд мэссийн хураар
Энэ өдрөөс тэргүүлэн цэцгүүдийн хур орох болтугай
Эсрэг тэсрэг мэссээс цавчлал-дхуунаар
Энэ өдрөөс надан, цэцгүүд огоролцохуун болтугай... гэж ХШ зууны үеэс эхэлсэн орчуулга ийм байтал, XIX зууны үед мөн зүйлийг Шаравнямбуугийн орчуулсан нь:
"...Эмгэнэлт галын цог улайтгасан чулуун мэссийн хурнууд
Эдүгээгээс эхэлж, цэцгийн хур боох болтугай
Эсрэг тэсрэг мэссээр цавчилцагч тэр нь
Эдүгээгээс наадны тул, цэцэг гоёлцсон болох болтугай.." гэж орчуулсан байна. Энэ хоёр орчуулгын алин ч гэсэн судрын хэл гэгчийг баримталжээ. Үүний утга санааг тодорхойлбол:
"Гал, мэсийн зэрэг гашуун зовлонд орогсод
Одоогоос эхэлж, цэцгийн хур буух адил жаргалыг олох болтугай" гэснийг уг судрын хэлний орчуулгаас олж мэдэж, зөв ойлгож авахад нээрэн хэцүү юм. Харин судрын хэлэнд үүнээс бүр дор, хэцүү зүйл олон байдаг билээ. Жишээлбэл:
" (30) Ертөнц дахь хатад бүгд
Тэд эр бөгөөд болтугай
Муус бүхтэн сайд болж бүдүүн
Дээрэнгүй сэтгэлээр дарах болтугай..." гэснийг мөн Шаравнямбуугаас орчуулсан нь:
Хамаг ертөнцийн эхнэр хэдий чинээ бөгөөс
Хамт тэдгээр эр болох болтугай
Халширсан дор язгууртан өндрийг олж
Харгис дээрэнгүйомгийг дарах болтугай..." гэж мөн 10 дугаар бүлэг тус тус орчууйсан байна. Чухам энэ юу гээд байгаа юм бэ? гэвэл:
"Эмэгтэйчүүд бүхэн цөмөөрөө
Эрчүүдтэй мөр зэрэгцэх болтугай
Халшран ядарсан ардууд, дээр гарч
Харгис дээрэнгүйомгийг дарах болтугай" гэж ерөөөн утгатай юм. Өөрийн хэл зүй ёсоор утга санааг нийцүүлэн гаргаж орчуулахын оронд, харин харь хэлний хэлвэрийг тэр хэвээр буулгаж хэрэглэх гэснээс ийм дутагдалд орж байсан байна.
Ер монгол хэл дээр 1921 он хүртэл өмнө дурдсанаар дорно дахины зөвхөн зургаа, долоохон хэлнээс голдон орчуулж байжээ. Өөрөөр хэлвэл Европын зэрэг бусад орны хэлнээс бараг орчуулж байсангүй. Харин 1921 онд Монгол ард түмний хувьсгал мандаад жинхэнэ ард олны үйл хэргийн төлөө хамаг хүчийг чиглүүлжэн дайчилсаар ирсэн нь хэний ч нүдний өмнө ив илхэн билээ.
1924 онд "Монгол ардын нам" гэдэг сэтгүүлийн 3, 4 дүгээрийн 1 дүгээр хуудсанд үл мэдэгдэх зохиолчийн "Усны уурхай" гэсэн үлгэрийг Ишдорж орос хэлнээс монгол хэл дээр орчуулсан байна. Энэ үлгэрт: "Ус ховор нэг газарт хэдэн хүн устай газар эрсээр байгаад санаанд орохгүй нэг газраас ус гаргажээ. Түүнийгээ өөрсдийн өмч болгож хагартлаа баяжаад харин олныг тун гачигдуулсан тул ардуудын бослого болж дийлсэн тухай явдлыг бичсэн байна."
Хэдийгээр мөн үлгэрийн зохиолч нь тодорхой мэдэгдэхгүй боловч баяд, ноёдын хэрэг явдлыг эсэргүүцэж байсан монголын ард түмний хувьсгалын зорилгод таарсан зүйлсийг тэр үедээ олж орчуулахын тул "Усны уурхай" гэдэг үлгэрийг орчуулсан байна. Иймд ард түмэнд зориулах уран зохиолын орчуулгыг эхлэх тухай бодлогыг тавьж, зарим зохих хүмүүстэй харилцан, санал, онолыг авч байсан юм.
1925 онд Максим Горькийгоос: Европын хэдэн дээрх уран зохиолын ямар чиглэлтэйгий нь монгол хэл дэр орчуулбал, маньд тустай болно гэж бодож байгаагаа хэлнэ үү гэж монголын зохиолчид захилдлаар асуужээ. Мөн тэр онд нь Максим Горький "...Монголын ард түмнийг Европын байдал түүний одоо цагийн хүсэлтэй танилцуулахын тул идэвхитэй зарим, шаргуу санааг хамгийн тодорхой үзүүлсэн бөгөөд ноомой эрх чөлөөг хүсэх биш, харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлээс оруулбал зохих болов уу гэж санаж байна" гэжээ.
Монгоын ард түмний санаа сэтгэлийг сэргэлэн цовоо болгон сэргээж феодалын нийгмийн дорой үлдэгдлээс бушуу түргэн ангижруулахыг эрмэлзэх нь чухал гэж Максим Горький сануулсан явдал туйлын зүйтэй байжээ. Ингээд уран зохиол орчуулах бэлтгэл ажлыг хийж эхлээд 1928 онд Дани улсын зохиолч Г. Ч. Андерсон нийт (1805-1875он) бичсэн "Новая одэжда короля" гэдэг үлгэрийг "Гэнэхэн харанхуй мухар сүсгийг устгагч зэвсэг" гэж нэр өгөөд орчуулжээ. Энэ үлгэрийг орчуулсан Хаянхирваа тэр үеийн бичгийн хэлээр орчуулсан нь орчуулга гэж бараг мэдэхдэхгүй болтол монголчилсон байх юм. Нэлээд жил орчуулж бэлтгэснийүрээр 1939 онд Итали улсын зохиолч Дж. Боккачиогийн "Декамерин"-ыг Ж. Цэвээн сайн жишээ болохуйц орчуулан тусгайдэвтрээр хэвлэсэн юм. Бас мөн онд Английн зохиолч Д.Дефо-гийн (1659-1731) "Робизон Круза"-г Оюун зүгээр орчуулж хэвлүүлсэн билээ. 1935 онд Арабын (1001 шөнийн үлгэр)-ээс, Франц улсын зохиолч Монассан-ны (1850-1893) "Өвгөн" , "Гар", А. Додэ-гийн "Алтан тархитай хүний домог" гэх зэрэг зохиолыг Б. Ринчин бичгийн хэлээр сайн орчуулж хэвлүүлсэн юм. Бас энэ онд Мопассан-ны "Ахлагч"-ийг Д.Нацагдорж чадамгай орчуулж тусгай дэвтрээр хэвлүүлжээ. Ингээд үзэхэд 1934-1935 оноос эхэлж дэлхийн олон улсын уран зохиолыг голдуу орос хэл дээр орчуулагдсанаас нь авч монгол хэл дээр орчуулж байсан байна. Баримтыг хэлбэл; Англи улсын зохиолын зохиоч Дж. Свифт-ын
(1667-1745) "Гулливерийн аялан явсан түүх"-ийг 1939 онд, Сетон Томпсоны "Бор баавгай" 1937 онд, Уэллс-ын "Үе хоёрын түүх"-ийг 1937 онд, Б.Шакспир -ийн (1564-1616) "Отелло" -г 1938-1953 онд тус тус орчуулжээ.
Америкийн зохиолч Джэк Лондоны (1876ш1916) "Орчлонгийн жамыг" 1947 онд, Г.Б. Стоугийн (1811-1896), "Том авгайн овоохойг" 1935 онд, Эдгар По-гийн (1809-1849) "Алтан цох", 1835 онд, Герман улсын зохиолч В. Гриммын (1707-1793) "Туулай, зараа хоёр", "Чоно ба долоон ишиг", "Бермен хотын хөгжимчид", "Зургуулаа дэлхийг тойрох", "Шар шувуу", "Ах дүү гурав" гэх зэргийг 1937-1938 онуудад орчуулж хэвлэжээ. Паслегийн "Мянгуужингийн явдал түүх"-ийг 1935 онд хэвлэжээ. Дани улсын зохиолч Г.Ч. Андерсоны (1805-1875) үлгэрүүдийг 1835 онд Итали улсын зохиолч К. Гольдонийн (1707-1793) "Хоёр эзэний нэг зарц", 1938 онд, "Дэн буудлын эзэгтэй", 1939 онд, Лопе Де Бера-гийн (1562-1635) "Хонины булаг", Франц улсын зохиолч Бормарше-гийн(1732-1799) "Ухаангүй өдөр буюу Фигаро-гийн гэрлэсэн нь" 1944 онд "Гэмт эхийг" 1947 онд, А.Додэгийн (1848-1897) Алтан тархитай хүний домог"-ийг 1935 онд, "Манайтээрмээс ирсэн бичиг"-ийг 1835 онд Жюль Верны (1828-1905) "Арван таван наст капитан"-ыг 1937 онд, Мольерийн (1633-1673) "Скапнен - ийн маяглалт" бас Мопассаны (1850-1893) "Буатал" 1945 онд, "Мадмуазил фифи", "Хоёр нөхөр" гэдгийг 1943 онд "Хүзүүний чимэг"-ийг 1944 онд, Р.Роланы "Жан Кристоф"-ыг 1937 онд орчуулан хэвлэсэн зэрэг Европын орны 30 гаруй зохиолчийн их бага хэмжээний 40 гаруйзохиолыг орчуулж нийтэлсэн байна. Эдгээр давшилттай зохиолчдын сонгодог зохиолоос нийгмийн ажил, хөдөлмөртидэвхитэй оролцож феодалын бэрх байдалд гуньсан сэтгэлийг сэргээн босгох зэргээр хүмүүсийг хүмүүжүүлэн боловсруулах чиглалтэйгий нь голдуу урьдчиллж орчуулж байх юм.
Үүнчлэн орос хэлнээс Оросын давшилтат зохиолчдын сонгодог зохиол, социалист агуулгатай шинэ үеийн уран зохиолын бараг төрөл бүрээс орчуулж нийтэлсэн нь гойд олон байна. Мөн 1934 - өөс 1946 оныг дуустал оросын 14-15 зохиолчийн 60 гаруй зохиолыг орчуулж, тусгай дэвтрээр буюу сэтгүүл, сурах бичгүүдэд хэвлүүлжээ. Жишээг хэлбэл; Н.Б.Гоголийн (1806-1852) "Хамар" гэдгийг 1941 онд, "Байцаагч түшмэл", ийг 1942 онд, "Сорочны ярмарк" -ийг 1935 онд, И.А.Крыловын (1768-1844) "Чоно хурга хоёр" -ыг 1941 онд, "Арслангийн шунахай сэтгэл" -ийг 1938 онд, "Хун, хавчаахай, цурхай гурав"-ыг 1941 онд, "Сармагчин ба нүдний шил"-ийг 1939 онд, "Хулганын зөвлөлгөөн" -ийг 1939 онд, М.Ю. Лермонтовын (1814-1841) "Шүлэгчийн үхэл"-ийг 1939 онд, "Далбаа"-г 1939 онд, А.С.Пушкиний (1799-1837) уран зохиолоос удаа дараагаар нас нөхчсөний 100 жил, төрсний 150 жилийн ойг тус тус тохиолдуулан, шүлэг, шүлэглэл 30 гаруй, үргэлжилсэн зохиолоос нь 122-ыг орчуулж тусгай дэвтэр болгон нийтэлсэн байна. Зөвлөлт Холбоот Улсын зохиолч М.Горький (1868-1936) "Зарцлагдсан нь" гэдгийг 1940 онд, "Шонхор шувууны дуу" - г 1936 онд, "Салхинч шувууны дуу"-г 1937 онд, "Хаан ба хаан хүү" 1936 онд, Джамбулын (1846-1945) "Өлгийн дуулал"-ыг 1938 онд, Долматовскийн "Хайр минь" гэдгийг 1946 онд, Лебедев Кумачийн (1998-1949) "Өлгийн дуулал"-ыг 1940 онд, "Эх орны тухай дуу"-г 1938 онд, "Хувьсгалт Испаийн дуу"-г 1938 онд, "Ардын хүүхэд" гэдгийг 1938 онд, В. В. Маяковский (1893-1930) "Зөвлөлтийн паспортын тухай шүлгийг" 1946 онд "Намд" гэдгийг 1947 онд, Н.А. Островскийн (1904-1936) "Болд хэрхэн хатаагдсан нь" романыг 1939 онд, А.Фадеевын "Ниргэлт", "Тагнуулч Метелиц" гэдгийг 1941 онд, Д. А. Фурмановын (1891-1926) "Чапаев" гэдэг туужийг 1835 онд, К.И.Чуковский (1889) "Ай ёо ёо" гэдгийг 1937 онд, Б.Яны "Чингис хаан", "Бат хаан" гэдэг романыг 1942-1944 онд тус тус орчуулж хэвлэсэн зэрэг Зөвлөлтийн 40 гаруй зохиолчдын 100 гаруйуран зохиолыг орчуулан хэвлэжээ.
Монголын ард түмнийг эрх чөлөөгөө улам баталгаж эх орныхоо тусгаар тогтномыг улмаар бэхжүүлэн, хамгаалах анх тайвнаар аж төрөн амьдрахын тул, ажил, хөдөлмөрт идэвхи зүтгэлтэй оролцох зэрэг давшилтат үзэл сурталд сэргээн дуудахуйц чиглэлтэй ийм зохиолуудыгголдож орчуулсан явдал өмнөх зохиолуудаас тодорхой үзэгдэж байна.
Харин 1947 оноос хойш одоо хүртэл монголынорчуулгын ажил их л өөр болж, өргөн их далайцтайгаар олон орны зохиолчдын зохиолоос орчуулах явдал гойд их нэмэгджээ. Жишээлбэл: 40 шахам орны 608 зохиолчдын 1270 орчим зохиолыг монгол хэл дээр голдуу орос хэлээр дамжуулан орчуулсан байна. Жич: 16 орны 138 аман зохиолыг орчуулан нийтэлжээ. Гэвч Орос, Хятад, Чех, Герман, Англи, Польшийн зохиолчдын нэлээд олон зохиолыг уг төрөлх хэлнээс нь орчуулж хэвлэсэн юм.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хой энх тайван, ардчилал, социализмын үйл хэргийг эрхэмлэгч улс орны зохиолчдын зохиолыг их анхаардаг болжээ. Ардын ардчилсан орнууд ба Энэтхэг, Пакистан, Арав, Испани, Дани зэрэг бусад орны давшилт зохиолчдын зохиолуудыг их хэмжээгээр орчуулсны дотроос Зөвлөлтийн 335 зохиолчдын 823 зохиолыг, Ардчилсан Хятадын 58 зохиолчдын 93 зохиолыг тус тус оруулж хэвлэжээ. Ингэж Монгол оронтой хил нийлсэн хоёр агуу их хөрш гүрний уран зохиолыг их хэмжээгээр орчуулсан нь зүй ёсны хэрэг учраас ихэнх хувийг эзэлж байна. Сүүлийн арван жилийн дотор гадаадын хэлнээс монгол хэл дэр орчуулдаг хүний тоо эрс нэмэгдэж, уншигчдын эрэлт, хүсэлт их болсны үрээр орчуулгын ажил улам их өрнөх боллоо.
Нөхөр Ц.Дамдинсүрэн, Б. Ринчин, Э.Оюун, Х.Пэрэнлэй, Ч.Чимэд, Б.Содном, М.Гаадамба, Б.Энэбиш, Э.Түмэнжаргал, Б.Бааст, Н.Жамбалсүрэн, С.Бадраа, Ц.Цэрэнжав, Д. Сэнгээ, Ж.Намсрай, Ц.Хасбаатар, Ш.Нацагдорж, Л.Тойв, С.Хавшай, А.Минисм, Л.Банган, Н.Наваан-Юндэн, П. Хорлоо зэрэг орчуулагч нар орос хэлнээс буюу бусад хэлнээс зохиолуудыг орчуулсаар байна. Эдгээр орчуулагч нарын орчуулсан орчуулгын чанарыг үзвэл янз бүр бөгөөд зарим зохиол дээр монгол хэлний зүйн онцгой шинжийг харгалзахгүйгээр тэр зохиолын чухам үг, үгсийг яг орчуулах гэсэн чиглал ихээхэн байсан нь зариморчуулгаас гэрчлэгдэж байна. Энэ учраас уг зохиолыг утга санааг бүтэн гаргаж чадаагүй дутагдал бий. Үүнчлэн харь хэлний үгийн салбар утга буюу нэр томъёог буруу хазгай хэрэглэх, харь хэлний үгийг тэр хэвээр нь авч бичдэг гэм бас байна. Константин Симоновын бичсэн "Зэвсэг нэгтэй нөхөд" гэдэг романыг Д. Жамсран, Жодов нар орчуулж 1954 онд хэвлүүлжээ.
Энэ романы гуравдугаар бүлгийн эхний өгүүлбэрт "Поднявшись по пэстницэ к сэвэ на бторой этэж, Артэмьев сначала увидел лежавший у дберей квартиры разбухший портыель из тех, что вместо чемодана берут в дорогу на недальние расстояния, и только потом долговязого чэловека, котоый стоял на плошадке под лампочкой и читалл перегнутую пополам книжку, бысоко подняв ее над головой" гэснийг "Артамьев шатаар хоёдугаар давхарт гарахад чемдоны оронд ойр зуур газар авч явдаг дүүрэн юм чихээтэй цүнх байшингийнх нь үүдэндхэвтэж байлаа. Хонгилын чийдэнгийн дор өндөр нуруутай хүн зогсож хагас нугалсан номыг их л дээр барьж уншиж байыг Артемьев бүр сүүлд нь анзаарчээ" гэж оруулсан байх юм. Гэтэл өгүүлбэрийн санаа нь "Артемьев, хоёрдугаар давхар дах өрөөндөө орохоор шат өөд гарч явахдаа чемоданы оронд ойр зуурын замд авч явдаг юм түнтийтэл чихсэн бичгийн сав байрны нь үүдэнд хэвтэж байхыг эхэлж хараад дараа нь шатны тавцан дээр чийдэнгийн дор зогсож, тал дундуур нь гэдрэг бөгтөргөсөн номыг толгойноосоо дээш өргөж, уншиж байсан гуйвгар өндөр хүнийг харлаа" гэсэн уг санааг гаргах нь чухал байсан юм аа. Мөн өгүүлбэрт байгаа зарим нэр томъёог хайхрамжгүйорчуулж, уран дүрийн байдлыг анзаарсангүй юм шиг болжээ. Үүний дараах өгүүлбэр дээр "Сэтгүүлчдийн институт" гэхийг "Сэтгүүлийн", "гараа түүнд өгөв", "гараа түүн тийшээ сарвайв" гэхийг "гар барилцав" гэх зэргээр утга гажуудсан дутагдалтай зүйл энэ орчуулгад олон байна.
Ер иймэрхүү орчуулга бол ганц энэ роман дээр байгаа хэрэг биш харин цааш нь бас нэлээд хэд бий. Иймд орчуулгын цаашдын ажил дээр анхаарч байвал зохих хэдэн зүйл үзэгдэж байгааг тодорхойлбол:
1. Орчуулгын нэр томъёог нарийн чанд боловсруулж олон янзаар буюу хүн хүн дураараа нэр өгч орчуулдгийг нэг мөр болгох явдал ъаардагдал байгаа юм.
2. Монгол хэлний зүйн онцгой шинжйг харгалзан ялангуяа өгүүлбэрийн зохион байгуулалтыг зөвөөр хийж монгол хэлний аялгуу түүний цэцэн хэллэгийг ашиглаж байх хэрэгтэй юм.
3. Орчуулж байгаа уран зохиолын утга санаа, уран дүрийг маш сайн анхааран хийж баймаар байна. Жишээлбэл, арван үгээр бүтсэн харь хэлний нэг өгүүлбэрийн утга санааг монгол хүн энэ арван үгийг хэрэглэж хэлэх бол яаж хэлдэг билээ гэж санаж судлах нь ажилд багагүйтус болно.
Харь хэлнээс өөрийн хэл дээр орчуулна гэдэг бол тэр харь хэлний толгой үг буюу өгүүлбэрээр бүтсэн утга санааг өөрийн хэлээр зохиох гэсэн хэрэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм. Орчуулгын ажил дээр уул санаагий нь алдагдуулахгүйн хамт түүний уран чадварыг гаргах явдал мөн чухал байдаг. Гэхдээ тэр зохиолыг үг үсэг, өгүүлбэрийг хэтэрхий задгайруулан орчуулбал уг зохиолын урлаг алдагдах гэм хэзээд гардаг юм.
4. Орчуулга хийж сурах хүн уран зохиолын чухам ямар төрөл дээр нь голлож мэргэшихийг эрмэлзэх хэрэгтэй билээ. Үргэжилсэн зохиол, шүлэг, жүжиг зэрэг цөмийг оруулж чаддаг ерөнхий орчуулагч болох гэдэг заншлыг орхимоор байна.
5. Орчуулга хийх хүн тэр харь хэлийг сайн мэдэхээс гадна ялангуяа өөрийн хэл, утга зохиол, ардын аман зохиол, утга зохиолын онол зэрэг холбогдох олон зүйлийг буурьтай сайн судалж эзэмших явдал туйлын чухал байна.
1921 оноос одоо хүртэл удаа дараагаар уран зохиолыг тус тус судлан үзэхэд өмнө дурдсан таван зүйлийн чиглэл цаашдын ажил дээр байгууштай байна. Жич: харь хэлний өгүүлбэрийн дотор орсон үгсийн дэс дарааг монгол хэлний зүйн ёсоор чухам хаана ордгийг анхаарахаас гадна, харь үгсийн янз бүрийн сүүлийг мингол сүүлтэй дүйчүүлэн оноож өгөх нь чухал юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа монгол хэл дээр гойд олон зохиолыг орчуулж хэвлэсэн явдал чухам цаашдаа орчуулах ажлын чиглэлийг улам тодорхой болгож байгааг тэмдэглэх хэрэгтэй. Энэ явдал бол тийм бага амжилт биш. Нэгэнт бий болсон орчуулгыг засахад шинээр орчуулснаас амар болно.
Олон төрлийн уран зохиолыг орчуулахдаа тус орны хэмжээгээр нэгдсэн төлөвлөгөөтэй бөгөөд зохион байгуулалттай болгож нэг газар эрхлэн ажиллах нь чухал байна.
Шүлэг, үлгэр мэт зарим зохиолыг өөр өөр хүмүүс ахин дахин орчуулсан явдал мундахгүй олон үзэгдэж байна. Ингэж ахин дахин орчуулсны улмаас уг зохиолын орчуулга сайжирсан нь тун цөөн дэмий л давхардсан янзтай байх юм. Нэг зүйлийг ингэж удаа дараагаар орчуулсан боловч тэр зохиолын утга санааг бүрэн гаргаж чадсангүй орчуулга бүрийн утга санааг янз бүр ойлгосон дутагдал ч илэрч байна. Жишээг хэлбэл; Туркийн зохиолч Назым Хикметийн "Зүрх минь энд биш үү" гэдэг шүлхийг 1951 онд Б.Ринчин орчуулан хэвлэжээ. Гэтэл дараа нь Д. Чимэддорж бас мөн шүлгийг дахин орчуулж хэвлүүлсэн байна. Зарим уран зохиолын утга санаа, уран дүр, найруулгыг сайжруулахын үүднээс дахин орчуулдаг явдал байдаг юм.
Харин эдгээр сүүлчийн үед давхардуулан орчуулсан 30 шахам зүйлсийг үзэхэд урд нэгэнт орчуулсан зүйлээ харгалзалгүй байснаас ингэж давхардуулсан янзтай үзэгдэнэ.
Орчуулсан зохиолууд манай үзэх, унших, хүмүүст сайн мэдлэг хүмүүжлийг олгож байгаагаар барахгүй, одоогийн монголын утга зохиолын хөгжилд сайн үлгэр жишээ болж, нөлөөлснөөр байгаа нь дамжиггүй. Жич; мэдэгдэх нь орчуулгын цэсийг хожим тусгай дэвтэр болгон хэвлэж гаргах болно.
Энэ цэснээс хэний ямар зохиолыг хэн орчуулсан бөгөөд хэвлэсэн буюу гар бичмэлээр байгаа ба одоо Монголд хаана бий нь үзэгдэнэ.
Б.Содном

No comments:
Post a Comment