Saturday, November 9, 2024

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд: Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр төрх, арьс өнгөтөй төрөх нь Миний сонголт биш, бу...

Хорвоод гадуурхал бүү үзэгд

Хорвоод гадуурхал бүү үзэгд

Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай

Гэвч,ямар дүр төрх, арьс өнгөтөй төрөх нь

Миний сонголт биш, бурхан илгээсэн нь тэр гэж

Энэ дэлхийн номлогч болгон л өгүүлнэ


Хэрэв та бурханы элч даалгаврыг дамжуулагч юм бол

Яагаад ялган гадуурхан дорд үзэл гаргана бэ?

Хүүхэд хүртэл ухаарчихсан бодит байдлыг

Яагаад та анзаарахгүй түр зуурын эрх ашигаа эрхэмлэнэ


Танины үйлдсэн үйлдэл хэзээ нэгэн цагт

Хэр хэмжээнээсэй хэтэрвэл амсдаг гэдгийг

Түүх хүртэл нотлоод сануулдаг

Хэтэрхий их ялган гадуурах үзэл тань хэнд ч хэрэггүй


Хүн амьтан болгон эхтэй, эхийн сүүгээ амалдаг

Эхээ эргэж идсэн амьтан гэж сонсоогүй

Эхдээ хаягдсан үр гэж харин сонсон

Эрийг төрүүлдэг эх, эмэгтэй хүн


Хаанчлал боолын нийгэм арилсан

Харин хүний муухай үзэл арилсангүй

Хагарал, хагацал, өвчин, өнчин нүүрэлсээр

Хорвоод хүн төрөлхтөн тэнэг амьдарна


Би энэ дэлхийд хүн болон төрж заяагдсан

Харин та үзэл гарган бүү тавилан болог

Би эд бараа биш, ирээдүйг бүтээгч

Харин та өөртөө гэрэл гэгээ цацруул


Аяа, Бурхан гэж үнэхэaр байдаг ном бол аянга ниргэж

Бусдыг гадуурах үзлыг шатаагаасай

Амар амгаланг сахиулж амьдрал дэлгэрээсэй

Бие биенээ хүндэтгэн талархаж амьдраасай


С. Үзмээ 11.09.2024

Wednesday, November 6, 2024

Цас

Цас

Сэвсгэр цас үелэн хаялахад

Саруул агаар сэнгэнэн цээжийг тэлнэ

Сэтгэл догдолуулсан шинэхэн цас

                                                               Сэм сэмхэн бударна

 

Хөвсгөр цасаар хүүхэдтэйгээ

Хөөрөн тоглон баясахад

Хөвч дэлхий цалин цэнгэг

Хүн амьтангүй хөгжилдөн наадна

 

Бударсан цасан өөд харахад

Шинэхэн цас нүүрэн дээр үнсэх мэт

Булбарай мэдрэмж төрөн

Шимтэй сэтгэлийг хөглөнө

 

С. Үзмээ 11.06.2024

Wednesday, October 30, 2024

Би дэлхийн монгол хүн


Би дэлхийн монгол хүн

 

Яагаад гэвэл

Тээр жилийн тэртээ

Тэнгэр зоригт агуу хаан минь

Дэлхийг донсолгон байлдахдаа

Дэлхийд монгол хөх толбоо тамгалан

Шатрын их нүүдлээр товтлон

Шигтгээлсэн монгол туургатангууд

Миний цус, миний яс, миний эс

Өвөг дээдсийн минь үргэжлэл

Мөнх орших удам угсаа

Өнөөдөр ч, ирээдүйд ч, тархан нүүдлэх

Монгол гени таван тивд оршино

Би дэлхийн монгол хүн

Бадран дэлгэрэх монгол хүн

 

С.Үзмээ 10.24.2024

 

Monday, September 9, 2024

Б.СОДНОМ 1908-1979: Бидний Эх Дэлхий

Б.СОДНОМ 1908-1979: Бидний Эх Дэлхий: Бидний Эх Дэлхий Алс огторгуйгаас үзэсгэлэнтээ харагдах Цэнхэр дэлхий минь ээ Алагхан өнгөөр чамайг чимнэ, бас Цацраг туяагаар чамай...

Бидний Эх Дэлхий

Бидний Эх Дэлхий

Алс огторгуйгаас үзэсгэлэнтээ харагдах

Цэнхэр дэлхий минь ээ

Алагхан өнгөөр чамайг чимнэ, бас

Цацраг туяагаар чамайг ивээнэ

 

Чамайг хайрлан асрах тусам

Дэлхий уяран шиврээ бороогоор мэлмэрнэ

Чамайг алдан уруудах тусам

Дэлхий гомдон аадраар асгарна

  

Далай гол мөрөнг арчлах бүрт

Чамайг цэнгүүлж ундлан дээдлэнэ

Далдлан новшоор бохирдуулахад

Чичлүүр шиг чамайг зайлуулна

 

Чамайг хайрлан дээдлэх тусам

Өнгөлөг алгалж тэнгэр цэлмийн баясна

Чамайг сүйтгэж сэнлэхэд

Өрөмдөж ташуурдан ангалруу чулуудана

 

Аяа, эх дэлхий минь амар амгалан байг

Аяа, даян дайн бүү үзэгд!


С. Үзмээ 08.25. 2024

 

 

Monday, August 19, 2024

Замдаа сайн яваарай!

                                          


                         Замдаа сайн яваарай! 
                                                                (Н.Сарангэрэлд)                             

                  Арван хэдэн жил

                                                Арын Каролина мужид

                                                Амьдран аж төрөхдөө

                                                Андууд бидэнтэйгээ танилцан

                                                Сайнтай саарал хорвоод

                                                Сагс дүүрэн дурсамжтай

                                                Эгч дүүгийн хуурай барилдгаа

                                                Элэг нэгт өргөөнд үерхэсээн

 

                                                                                                Зэ, хө ..Очих газар нь өлзий хишигтэй

                                                                                                                Орчин тойр нь аятай тавлаг

                                                                                                                Давааны цаана даваа

                                                                                                                Дахин эхлэх шинэ амьдрал нь

                                                                                                                Цэлмэг тэнгэр шиг саруул

                                                                                                                Цэнгэл баяслаар дүүрэн

                                                                                                                Аз жаргалтай амьдрахыг

                                                                                                                Андууд бид хүсэн ерөөе!

 

Үгүүлэндээ,  Шарлоттын андууд бид

Санандаа, Шарлоттын андууд биднийгаа

 

                                                Холыг ойртуулдаг цагт

                                                Хажууд минь байгаа мэт

                                                Хонгорхон андуудтайгаа

                                                Холбогдон хаяадаа ирж

                 Хамтдаа цэнгэж байгаарай

 

С.Үзмээ 8.12.2024

 

 

Wednesday, May 15, 2024

Монгол Хатан

Монгол Хатан 
 

Магнай тэргүүн өмсгөл гоёлол нь хө
Дээд зиндааны хатан гоо билээ хө

Шанхаа сэвэлзүүлж гөрөлсөн гэзэг нь хө
Дэгжин монгол эмэгтэй билээ хө
 
Үзэсгэлэн төрх, гуалиг бие нь хө
Үлэмж дарь эхийн лагшин билээ хө
 
Чадал хүч тэнхээ нь хө
Зоримог эмэгтэйн бяр билээ хө
 
Хонгор энхрий  ааль нь хө
Ялдам монгол бүсгүй билээ хө
 
Эелдэг царайныхан баясгалант мишээл нь хө
Нандин  гэргийн жаргал билээ хө
 
Чанар чансаа эдлэл нь хө
Саруул эхнэрийн магнай билээ хө

Цогтой шийдэмгий харц нь хө
Тэнүүн  монгол эхийн бодь билээ хө

Дайчин эрдэмт зориг нь хө
Баатарлаг хатан гавьяа билээ хө
 
Энэрэл хайр ивээл нь  хө
Дээд тэнгэрийн дагина билээ хө

Ахуй оньс төгс билэг нь хө
Монгол эхийн охь билээ хө

Элгэн нутаг, өргөө гэртээ
Эзэн суусан монгол эзэгтэй билээ хө
 
 
С. Үзмээ 5.15.2024
 
 

Saturday, February 17, 2024

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь: Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь   Эн э рэлт хань  минь үүдэ...

Гэр минь

Гэр минь


Гэртээ харих миний аз жаргал

Гэгээн ахуй тосон хүлээсэн

Нандин өргөө минь

Нарт дэлхий минь

 

Энэрэлт хань  минь үүдээ нээхэд

Халуухан хайр угтан үнснэ ээ

Энхрий  үр минь тосоод гүйхэд

Хан хэнтий нөмрөөд ирэх шиг ээ

 

Гэртээ тухлан аяс хийхэд

Аав ээжтэйгээ өнгөрүүлсэн хором

Гэрэлт дурсамж нэхэх юм, бодогдох юм

Аргагүй дээ, хүүхэд нас минь сайхансан даа

 

Ээжийн минь үглээ чихэнд минь

Хаяа сонсогдох юм, санагдах юм

Энэ дэлхийн үрсийг

Хорвоод  хүн шиг амьдруулахын төлөө биздээ

 

Аавын минь албанаас ирэх мөч

Ар араасаа харагдах юм, үгүйлэгдэх юм

Айлыг авч явах үүрэг нь байсан биздээ 

Ай даа, амьдрал эргэлдэх юм, үргэлжлэх юм 

 

Халуун гэр бүл минь миний жаргал

Хайртай ээж аав минь миний дээд тэнгэр

Хамаатан садан минь миний хүндлэл

Хамсах нөхөд минь миний эрхэм 


С. Үзмээ .02.17.2024

Wednesday, February 14, 2024

Баз

Баз (Хайртай хүргэн ахынхаа дурсгалд)


Эгч дүүгийн хоёр сайхан хань

Хоорондоо сайхан итгэлцэн ойлголцдог

Холыг ойртуулан сэтгэл санаагаа мэдэрдэг

Эгэл нэгэн айлын хүргэн хүүд

 

Дэлхийн хоёр талд амьдарсан ч

Нэг нэгэнтэйгээ харилцан үнэнч үерхсэн

Дэгтэй дэмтэй журамтай

Нэг амь гийгүүлсэн базууд

 

С. Үзмээ 02.14.2024

 

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...