Tuesday, October 7, 2014

МОНГОЛ ХУРМЫН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

МОНГОЛ ХУРМЫН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

Эрт дээр үеэс монголчууд он цагийн аясаар монгол хурим айжамаар өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсээр байгаа билээ. Орчин цагт тухайн гэрлэх хосуудын сонирхлын дагуу хурмын ёслол үйлдэг болсон байна. Ямарч орон өөрсдийн орны шашин, соёл, түүх, уламжлалтайгаа уялдан хурмын ёслолоо учир төгөлдөр ёслож ирсэн байдаг. Мэдээж тэд өөрсдийн ирээдүйн амьдралд сайн сайхан, аз жаргалыг хүсэн учир төгөлдөр ёслолыг үйлдэг. Америкийн орчин цагийн зарим хүмүүс өөрсдийн сонирхолын (hobby) дагуу хурмын үйл ёслолыг этгээд маягаар хийдэг болсон. Энэ нь тэдний хувь сонирхол буюу хүний анхаарлыг татах нэг хэлбэр юм.

 Монголчууд бид энэ дэлхий дээр нэгэн өвөрмөгц зан заншилтай, байгаль дэлхийтэйгээ үргэлж уялдан харьцаж ирсэн ард түмэн. Иймд монголчуудын хурмын ёслол тухайн айлын өвөг дээдсээс үе уламжлагдан ирсэн, аймаг, нутгын зан заншилаар хоорондоо өөр үйлдэлтэй боловч ерөнхий утга агуулга нь адил юм.

МОНГОЛ БЭР ХҮРГЭНИЙ ШИНЖ

Эцгийг нь харж, охиноо өг, эхийг нь харж хүүгээ өг гэсэн монголын зүйр үг байдаг. Энэ нь эцэг нь ямаршуухан ноён нуруутай түшээ хүн байна, хүү мөн адил тийм чинээний хүн, эх нь ямаршуухан гүйлгээ ухаантай, хаттай хүн байна охин нь мөн л тийм чинээнд хүрэх хүн байна гэж үздэг. Бэр бэргэнээ монголчууд илүү их шинждэг. Яагаад заавал бэр бэргэнийг вэ? Учир нь айлын гэргий, гэрийн гол багана гэж монголчууд үздэг. Багана байхгүй бол тооно үгүй гэдэг. Эр хүн нь тооно байхад багана нь айл гэрийн тулах гол нуруу нь юм. Үнэндээ гэр орныг авч явахад гэргий, эх хүн л илүү үүрэг гүйцэтгэдэг. Эр хүн гэр бүлээ тэжээх чадвартай, орох орон хэрэглээг нь бүрдүүлээд өгөхөд, гэргий хүн тэр болгоныг зохицуулж,  анхаарлаа илүү хандуулдаг. Иймдээ ч бэр бэргэний шинждэг учир нь хүүгийн минь өргөөд аваад явах хань, ирээдүй ач зээгий маань эх гэдэг талаас нь хүндэлж ханддаг. Хүргэнийг шинжихдээ хүргэн хүү хүчтэй гэдэг, энэ нь хүүгийн ажилсаг, эр зориг, авхаалж самбаа, шийдэмгий талыг нь илүү их хардаг. Айл гэрийн тооно гэрэл гэгээг өндөрт өргөж явнаа гэдэг тэр айлын ноён нуруу нь, охины халамжтай хань, гал голомтын маань тулгуур, ач зээгийн маань ирээдүйn эцэг гэдгээр хүндэтгэдэг. Иймч учраас үндэс угсаагийн монголчууд харж бэр, хүргэнээ болгодог.

МОНГОЛ ХУРМЫН БЭР БУУЛГАХ ЁСОН

Эрт дээр цагт төрсөн хүүхдийн мэргэ төөргөөр нь ламд үзүүлж эцэг эхийн хүслээр гэрлүүлэх, эсвэл шилийн сайн эрийн хүчээр богтлон авч гэрлүүлэх, гэх мэтийн үзэгдэл ганц монгол орон бус бусад орны зан заншилд ч бий. Орчин цагт хоёр хосын хайр дурлалын үндэслэлээр эцэг эхдээ хандсаны дагуу хүүгийн талаас охины талын эцэг эхээс охиныг нь хүүдээ гэргий авч өгөх жудгаар бэр буулгах санал тавина. Бэр буулгахад тусгайлан бэлдсэн үг бий.
 Буга намнадаг нь манайд юм
Булга зүүдэг нь танайд юм
Энэ эрж явсан эрдэнэ
Сурж явсан сувдыг танайд гэж бараахлаа гэнэ. Хоёр тал зөвшөлзсөний үр дүнд хурмын тохироо бүдүүлэн зөвхөн бэр буулгах найрыг хоёр талын эцэг эх, ах дүүгийн хамт хийнэ.


МОНГОЛ ХУРМЫН ЕРӨНХИЙ ЁСЛОЛ

Хурим хийх хоёр хосууд маань хурмын гэрчээр тухайн айлын итгэлцсэн нэр хүндтэй бэр бэргэн сонгодог. Охины талын хурмын гэрчийг бэр гэж нэрлэдэг. Хүүгийн талын хурмын гэрчийг бэргэн гэж нэрлэдэг байна. Яагаад заавал бэр бэргэн хоёрыг монголчууд хурмын гэрчээр сонгодог юм бэ? Бэр бэргэн айлд өөриймсөг байна гэдэг амаргүй даваа. Тэр айлд тэр бэр бэргэн тогтож чадсан, нэр хүндийг олж авна гэдэг том гавъяа. Яламгуяа гурван хүү төрүүлж, тэр айлын удамыг залгамжлуулсэн бэрийг дархан бэр гэж цоллодог. Түүнээс гадна хадам, өөрийн эцэг эхээ ялгалгүй хайрлан халамжлан хүндэтгэсэн хүн л тэр айлын бэр бэргэн болж чаддаг байна. Иймд хүндэттэй бэр, бэргэн хурмын гэрч болох нь тэр хосуудад ирээдүйн амьдралын гэрч баталгаа болдог байна.

Хоёр хос эхнэр нөхөр гэж зөвшөөрөгдсөний дараа тэд гарын үсгээ хүлээсэн хууль, бурханы өмнө хоёр биендээ үнэнч, хайрлан амьдаран гэдэг тангаргаа өгөхөөс гадна, эцэг эхдээ удам угсаагаа үргэжлүүлэн авч явч, үр хүүхдээ хүндэттэй хүн болгох давхар үүрэг хариуцлагыг хүлээж байгаа хэрэг юм. Ингээд хүүгийн талаас эцэг эх, сайхан ерөөлийг дэвшүүлж хадаг сүүнийхээ дээжийг барина. Яагаад монголчууд хадаг сүүг ерөөл, угтах үед хэрэглэдэг вэ? Хадаг нь мөнх хөх тэнгэрийг орлосон билэг тэмдэг, сүү нь ариун цагаан эхийн сүүнээс гарсан нандин билэг тэмдэг. Хадаг, мөнгөн аягатай сүүг баруун гартаа барьж, өгөхдөө хадагтаа сүүгээ дээш тэнгэр өөд монгол ёслолоор ёслон, хадганы амыг өгөх хүн рүүгээ харуулж, хоёр гараараа аягатай сүүгээ барина. Энэ нь тавтай морил гэсэн сайхан арвин дулаан угтаал юм. Авах хүн нь хоёр гараараа тосон авч хадгын амсарыг гадагш нь шилжүүлж магнайдаа өргөж ёслоод сүүнээс амсаж, эхнэртээ амсуулаад хойморьтоо зална.Үүний дараа охины тал талархлын ерөөл дэвшүүлж бас хадаг сүү барина.

Нөхөр тулганд галаа асааж, гал голомтаа бадраахад, эхнэр цайгаа чанан цайны дээжээ дөрвөн зүг найман зовхис, тэнгэртээ аз жаргалын ерөөл дэвшүүлж өргөөд хань, хоёр талын эцэг эхдээ цайны дээжээ барина.

МОНГОЛ ХУРМЫН БӨГЖ.


Монгол хурмын бөгж нь бусад орнуудын хурмын бөгжнөөс өөр хэлбэр дүрс болон утга агуулгатай юм. Хурмын бөгж нь хатан сүйх, хаан бугуйвч гэдэг монгол хээний дүрсээс үүдлэн хийсэн. Эрэгтэй хүний бөгжийг хаан бугуйвч, эмэгтэй хүний бөгжийг хатан сүйх гэж нэрлэнэ.
Уг хээ нь үүрдийн бат бэх холбоог билэгдсэн тэмдэг. Иймд хоёр дүрст хээ хоорондоо холбогдсоныг  хос залуучуудыг үүрд хамт бэх бат аз жаргалтай амьдрахын ерөөл. Хаан бугуйвч нь хоёр зөрж барилдсан дугуй хэлбэртэй. Яагаад хаан бугуйвч нь дугуй хэлбэртэй вэ? Учир нь монгол гэрийн тоононы хэлбэр, хоёр айлын тоонот гэрээс гал голомтыг бадраах хүн нь нөхөр хүн. Хатан сүйх нь ташуу хоёр дөрвөлжин зөрж барилдсан байдаг. Яагаад хатан сүйх ташуу дөрвөлжин хэлбэртэй вэ? Тоонот гэрийн багана тулгуурын хэлбэр, хос багана шиг хоюулаа хамтдаа явъяа гэж ч монгол ардын дуунд гардаг, түүн шиг түшиг тулгуур нь эхнэр хүн юм. Бөгжийн доторхи хоёр нүд чи, би, гадна талын гурван нүд аав, ээж, ах, дүү, хамаатан садангуудтайгаа үргэлж холбоотойгоос гадна, бас дөрвөн зүг найман зовхистой зовлон жаргалыг хамтдаа туулан амьдарна гэсэн билэг тэмдэг. Яагаад хаан бугуйвч гэж нэрлэв?  Гэргийхээ чимэг нь болж явах учир хаан бугуйвч гэж нэрлэжээ, . Яагаад хатан сүйх гэж нэрлэв? Эр хүнийхээ цоморлог болж явах учир хатан сүйх гэж нэрлэжээ. (Я.Цэвэл монгол хэлний тайлбараас) Хурмын бөгжийг эрэгтэй хүн баруун гартаа,(чиний эрхэм хүндлэлд гэсэн утгатай),  эмэгтэй хүн зүүн гартаа (чиний зүрхэнд гэсэн утгатай) зүүдэг.  Монгол хурмын бөгж нь нэгэн ижил, өрх гэр, бат бэх, түшиг тулгуур, амьдралын хатуу зөөлнийг хамтдаа даван туулах, аав ээж, ахан дүү, садан төрөлдөө  аз жаргал, сайн сайхан бүхний билэгшээснээрэй онцлогтой юм.

МОНГОЛ ХУРМЫН ЕРӨНХИЙ БЭЛЭГ

Монголчууд эрт дээр үеэс эхлэн өрх тусаарлан өгөхдөө үр хүүхдээ идэх хоол, орох орон, өмсөх зүйхийг нь бэлдэн бэлэглэдэг нь шинэ хосуудын амьдралд дорвитой сайхан амьдрахад нь  тус нэмэр болж, хүүгийн талаас малаасаа таслан, шинэ гэр барьж өгөх, хүүхний талаас бүтэн дөрвөн улиралд өмссөх 13-н зах нэр төрлийн хувцас өмсгөл, гоёл, гэрийн эд хогшил өгдөг байжээ. Үүгээрэй залуу гэр бүлийн  амьдралын бат бэх тогтворжилтыг бий болгодог. Орчин үед тухайн айлын оршин сууж байгаа орчин, нийгэм нь нөлөөлж монгол хурмын бэлэг сэлт өөрчлөгдөж иржээ.

МОНГОЛ ХУРМЫН ХУВЦАС

Монголчууд эрт дээр үеэс эхлэн байгалийн зургаан бодит өнгийг билэгшээн эрхэмлэдэг байсан. Дээл хувцандаа  бор өнгө нь хөрсний өнгө,  шар өнгө нь нар, ногоон өнгө нь ургамал ногоо, хөх цэнхэр өнгө нь тэнгэрийн өнгө, улаан өнгө нь улалзсан галны өнгө, цагаан өнгө нь эхийн сүүний арвин өнгө гэж билэгшээж ирсэн байна.. Хуриманд зах, ханцуй мөртөө дээл өмсдөг нь мөр бүтэн сайн сайхан, ямарч дутуугүй бүрэн дүүрэн амьдрахыг ереежээ.





МОНГОЛ ХУРМЫН НАЙР.


Монголчуд найр наадамлаж ирсэн хүмүүс. Хурмын найранд хэлэх ерөөл, үг нь тусгайлан бэлтгэсэн, дуулдаг дуу, дуулдагүй дуу гэж бий. Аяны дууграагүй хурмын найр, бүжиглээгүй бүжиг биелэлгээ гэж үгүй. Зарим нутагт олон хоног сар үргэжлэсэн хурмын зартай найр бий. Хоол унд, айраг цагаа элбэг дэлбэг, дуу хуур, ерөөл магтаалаар дүүрэн тансаг хурим их олоон.

Бичсэн С.Үзмээ 10.07.2014

Монгол хурим Б.Содном
Монгол хурмын гоёл, Зууны мэдээ 09.04.2006
Монгол хэлний тайлбар толь Я.Цэвэл
Миний ижий Б. Норжмаа.
Монгол угсаантны зүй. Х. Сэмпилдэндэв.






    

Friday, August 29, 2014

Д.Нацагдоржийн түүвэр.


Д.Нацагдоржийн тvvвэр

ОРШИЛ

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн монголын соёлын хөгжлийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их юм. Д.Нацагдорж гучин нэгхэн наслахдаа уран зохиолын үндсэн гурван төрөл болох яруу найраг, үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиол туурвиж гандан бууршгүй өв уламжлал үлдээсэн билээ. Тиймээс их зохиолчийн уран бүтээлийн өвийг сурвалжлан олж хэвлэх, судлан шинжлэх нь хойшлуулшгүй тулгар асуудлын нэг болсоор ирсэн юм. Түүний тодорхой жишээ нь Д.Нацагдоржийн зохиолын түүврийг удаа дараа хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон явдал мөн.
1935 онд «Ардын эрүүлийг хамгаалах Яамнаас өөрийн арван жилийн ойд зориулав» нэртэйгээр их зохиолчийн 53 бүтээл зохиогчийн нэргүйгээр анх ном болон хэвлэгдсэн юм.
Д.Нацагдоржийн 1945 онд хэвлэгдсэн «Зохиолын түүвэр» т 14 зохиол, 1955 оны «Зохиолын түүвэрт» 100 зохиол, 1961 оны «Зохиолууд» номд 137 зохиол тус тус орсон байна.
1930-аад оны сүүлчээс Д.Нацагдоржийн бүтээлийн талаар анхны өгүүлэл хэвлэлд гарч эхэлсэн бол өнөөдөр «Нацагдорж судлал» гэж тусгайлан авч үзэх хэмжээнд хүрчээ.
Цаг улирах тутам их зохиолчийн бүтээлийг эрж олох сурвалжилж сонирхон судлах нь өргөжин гүнзгийрч удаа дараагийн түүвэрт хэвлэгдсэн зохиолыг гар бичмэлтэй нь тулгах, мадгийг шүүх, шинжлэн утга агуулга, уран чадвар, хэл найруулгыг судлах нь ихсэв. Энэ бүхэн нь Д.Нацагдоржийн зохиол бүтээлд их бичгийн судалгаа хийж үнэн зөвөөр хэвлэн нийтлэхийн зайлшгүйг харуулах боллоо. Энэ шаардлагын үүднээс Д.Нацагдоржийн бүтээлүүдэд эх бичгийн судалгаа хийж урьд өмнө нь нийтлэгдээгүй шинэ шинэ зохиол, баримт бичгээр баяжуулан зохиол бүрд түүх, утга зохиолын тайлбартайгаар «Бүрэн түүвэр» ийг хэвлэлд бэлтгэв.
Энэхүү түүвэрт Д.Нацагдоржийн 187 зохиолыг «Яруу найраг», «Үргэлжилсэн үгийн зохиол», «Жүжгийн зохиол», «Нийтлэл зохиол», «Dubia» гэсэн хэсэгт тус тус хувааж оруулсан болно. Зарим хүн хадгалж байгаад хожим Д.Нацагдоржийн зохиол гэж нийтлүүлсэн, түүнчлэн хэвлэгдээгүй боловч хүмүүсийн ам дамжин ирсэн ганц нэг зохиол, Нацагдорж гэсэн нэрээр гарсан боловч Д.Нацагдоржийн бүтээл гэдэг нь бүрэн батлагдаагүй зохиолуудыг «Dubia» гэсэн хэсэгт оруулав. Учир нь ямар нэг хэмжээгээр тухайн зохиолчийн бүтээл мөн гэж үзэх нэлээд үндэслэл байвч бүрэн нотлогдоогүй зохиолуудыг сонгомол хэвлэлд нь «Dubi» (Грекийн эргэлзэх гэсэн үгнээс гаралтай ажээ) гэсэн хэсэгт хамруулан оруулдаг журмыг харгалзан үзэв.
Д.Нацагдоржийн зохиолын энэхүү түүвэрт «Уул усны охин», «Хэлхээгүй сувд», «Ондоо хүмүүжил», «Шансонет», «Мөнгө» зэрэг дөч гаруй зохиолыг шинээр оруулснаас гадна «Нараа», «Харанхуй хад», «Шувуун саарал» гэх мэт хэд хэдэн зохиолын үндсэн эхийг шинээр тогтоож оруулсан юм. Харин «Сурцгаая та минь ээ», «Зарц бүсгүй», «Өвлийн нэг үдэш» зохиолуудад эх бичгийн судалгаа хийгээд Д.Нацагдоржийн зохиол биш гэж үзсэн учраас уул түүвэрт оруулсангүй.
Зохиолчийн гар бичмэл болон хуучин монгол үсгээр нийтлэгдсэн зохиолуудыг шинэ үсгээр буулгахдаа бичлэг, найруулгыг өөрчлөхгүйг хичээсэн боловч зарим үед «амой», «бөлгөө», «хэмээвч», «хэмээлцэн», гэх мэт үгийг «байна» , «байв», «юм», «билээ», «боловч», «гэвч», «гэж», «гэлцэн», гэж, «хуйяа», «хүүеэ», «-му» , «-мү», гэсэн төгсгөлийг «-хад», «-ход», «-хэд», «-хөд», «-на уу» , «-нэ үү» гэж буулгасан болно.
Энэхүү зохиолын түүвэр нь эх бичгийн судлалын өндөр шаардлагын үүднээс нарийвчлан үзэхэд осол дутагдлаас бүрэн чөлөөтэй биш ч гэлээ Д.Нацагдоржийн зохиолын өв санг нягтлан судлах, сурталчлахад нэгэн шат гишгүүр ч атугай ахиц болсон боловуу хэмээн үзнэ.
Д.Нацагдоржийн зохиолыг цаашид бүртгэн нягтлан хэвлэхэд тус нэмэр болохуйц үнэт санал зөвлөгөөн хайрлана гэдэгт уншигч, судлагч та бүхэнд гүнээ итгэж байна.

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ, ТҮҮНИЙ УРАН БҮТЭЭЛ

Монголын ардын хувьсгалын ялалтын нэгэн гол ололт бол нийгмийн бурангуй ёс дэглэм, оюун санааны хоцрогдлоос ард түмнээ чөлөөлж, шинэ соёлын үрийг тарих үндэсний бүтээлийн сэхээтнийг төрүүлэн бойжуулсан явдал мөн. Нийгмийг хувьсгалч ёсоор өөрчлөж, соёлын хувьсгал хийхэд хамжлагат үеийн хоцрогдмол байдлыг арилгаж, шинэ урлаг утга зохиолыг үүсгэн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үүрэг «Хойчийг залгамжлах залууст»т ноогдсон билээ. Энэ эрхэм хүндэт үүргийг гүнээ ухамсарлаж өөрөө өсөн төлөвшихийн хамт монголын шинэ соёлыг хөгжүүлэх үйлсэд авьяас билгээ бүрэн зориулж зохиол бүтээлээрээ хувь нэмэр оруулсан суут хөвгүүдийн нэг нь Дашдоржийн Нацагдорж юм.
Д.Нацагдоржийн намтар уран бүтээлээс, ардын хувьсгалын тэмцэл, ялалтын жилүүдэд өсөж бойжсон шинэ үеийн хүний амьдрал, туулсан зам тод харагддаг билээ.
Монгол орон бурангуй нийгмийн балчигт шигдэж, ард түмэн нь гадаад дотоодын дарлагчдын хүнд хүчир дарлалд нэрвэгдсэн нөхцөлд 1906 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны хохь тайж Дашдоржийн гэрт Нацагдорж одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Мэлзэй хэмээх газар мэндэлжээ.
Нацагдоржийнх хэр чинээний айл байв?гэсэн асуултад эцэг Цэрэндоржийн Дашдоржоос 1919 онд чуулганы даргын газар өргөсөн бичиг тодорхой хариу болно. Өргөсөн бичигт «..... эцэг бие бармагц үлдвэр хөрөнгө ба мал зүйлийг өчүүхэн Дашдорж би эцгийн хойд буян ба хуучин дутагдал өр зүйлд удаа дараа хөөж хорогдуулан үлдсэнийг өчүүхэн хүний нялх хөвгүүний хамт дээд яамнаа биеэр бичгийн албан хааж олсон эд зүйлээс эл дутсан өрөнд нэмэрлүүлэн төлсөөр байна...» гэж бичсэний хариуд Чуулганы даргын газраас «төлөх хөрөнгөгүй нь баширгүй үнэн» боловч «алба элдэвт ядуурч өр байгуулахад хүрсэн хэмээсэн нь хошууны хүмүүст цөм бүхий байдал мөн» (Ш.Нацагдорж, Д.Нацагдоржийн намтарт холбогдох зарим мэдээ, Д.Нацагдоржийн тухай дуртгал, тэмдэглэл,УХХЭХ,УБ 1966 17 дахь тал ) учир өрийг төлүүлэхээр болжээ. Түүхийн энэ бичиг бол Д.Нацагдоржийн өсөж хүмүүжсэн үеийн ахуй амьдралыг харуулах тодорхой баримт юм. Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул Д.Нацагдорж эцгийнхээ ач ивээлд өсөж өндийжээ. Эцэг Дашдорж нь Богд хаант монгол улсын үед ч , Ардын засгийн жилд ч бичээч , эх зохиогч байцаагч зэрэг ажлыг гүйцэтгэж явсны хувьд «бичиг үсэг сурах явдал бол оюуны түлхүүр буюу эрдмийн дээд юм уу эрдмийн төгсгөлөн » гэж үзэж хүүгээ есөн нас хүрмэгц Алтангэрэл гэдэг найздаа шавь оруулжээ. Гэрийн нөхцөлд бичиг үсэг сайтар суралцаж, ном зохиолыг шимтэн уншихийн хамт эцэгтээ буюу багшдаа олон ном зохиолыг хуулан бичиж өгдөг болжээ. Түүний багш Алтангэрэл «Нацагдорж ямар нэгэн бичгийг хуулахдаа зарим үг буюу мөрийг сольчихсон байдагсан. Ай хүү минь энэн дээр андуурчихваа гэтэл тийм биш, харин утга санааны дагуу үгсийг солиод биччихсэн нь нээрээн зөв зүйтэй байдаг.» (Б.Содном Д.Нацагдоржийн намтар зохиол, УХХЭХ УБ 1966 38 дахь тал ) гэж хожим дурсан ярьдаг байжээ. Энэ нь Д.Нацагдоржийн зохиох найруулах эрдэмд суралцаж эхэлсний жишээ мөн.
Д.Нацагдорж цэргийн яаманд бичээчээр (тал бичээчээр орж, удалгүй жинхэнэ бичээч болсон) ажиллаж «албан хэрэгт сайнаар зүтгэсэн» учир «тэргүүн зэрэгт» (Д.Нацагдоржийн тухай дуртгал тэмдэглэл УХХЭХ УБ 1966 он 18 дахь тал) шагнуулж явсаар 15 настайдаа ардын хувьсгалтай золгожээ.
Д.Нацагдорж «Түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдсэн», «Хуучин хүү» -ийн үед унаган бага насаа үдсэн авч «таван далай таван тивийг танин, шинэ ертөнц дээр хамт явах замыг нээсэн», «Шинэ хүү»-ийн үед идэр залуу насаа өнгөрөөсөн юм. Чингэж хоёр төрийн нүүрэнд нийгэм ангийн зөрчлийн зангилааны онцгой үед аж төрж хуучин бурангуй хийгээд хувьсгалт шинэ амьдралыг Д.Нацагдоржийн нүдээр үзэж, биеэр туулсан явдал улс төрийн хатуужил суун үзэл санаа нь баттайяа бүрэлдэн тогтох, бүтээл туурвилын цар хүрээ нь өргөжихөд үлэмжхэн нөлөөлжээ.
Д.Нацагдорж 1921 оны 7 дугар сард цэргийн яаманд бичээч, болсон цагаас эхлэн хувьсгалын үйл хэрэгт ухамсартайгаар хүчин зүтгэж эхэлжээ. Удалгүй их жанжин Сүхбаатарын гарын нарийн бичгийн даргын албанаа итгэмжлэгдэн томилогдсон нь Д.Нацагдоржийн хурц сэргэлэн оюун ухаан, авьяас билгийг ардын хувьсгалын жолоодогч гярхай таньсны гэрч юм.
Д.Нацагдорж 1922 оны 4 дүгээр сараас Намын Төв Хороонд туслах түшмэлээр батлагдаж зохион байгуулах хэлтэст ажиллаж байгаад уг хэлтсийн эрхлэгч болжээ.1922 оны 8 дугаар сараас Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслах болж, мөн оны 10 дугаар сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргыг хавсарч байв.1923оны 3 дугаар сард Намын Төв Хорооны бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүн, мөн оны 6 сард Намын төв Хорооны 11-р бүгд хурлаар Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдов. 1923 оны 7-р сард Монгол Ардын намын 2-р их хурлаар Намын Төв Хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүн бөгөөд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогджээ. Мөн «Тус улсын цэргийн дээд эрхийг барих газар» Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 1924-25 онуудад ажиллаж байв. 1924 оны 8 дугаар сард хуралдсан Монгол Ардын Намын 3-р их хурлаас Намын Төв Хорооны бүрэлдэхүүнд орж, улмаар Төв Хорооны тэргүүлэгчдийн орлогч гишүүнээр сонгогдон, засгийн газрын нарийн бичгийн даргаар хавсран ажиллаж байв.
Д.Нацагдорж 1924 оны 11 дүгээр сард болсон улсын анхдугаар их хуралд залуучуудын эвлэлийн өмнөөс баяр хүргэж үг хэлж байв.

Д.Нацагдорж 1923 оны 9 сараас 1924 оны 4 сар хүртэл дотоодыг хамгаалах газарт комиссар, 1925 оны нэгдүгээр сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн дарга зэрэг олон хариуцлагатай албан тушаалын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. Их зохиолч 1936 онд бичсэн биеийн байцаалтдаа «Анх 11 дүгээр оноо цэргийн яамны бичээч ба Сүхбаатарын гарын түшмэл, 12 онд Намын Төв хорооны нарийн бичгийн дарга, 14 - 15 онд цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Пионерийн товчооны даргын зэрэг ажлыг хийсэн.... »гэжээ. Сүүлийн жилүүдэд архиваас олдсон энэ нэгэн баримт Д.Нацагдорж гадаадад сургуульд суралцахаар явах хүртлээ нам, төрийнхөө нэр хүндтэй даалгаварыг мэрийн гүйцэтгэж байсныг давхар нотолж байна.
Д.Нацагдорж, Д.Сүхбаатар болон монголын төрийн бусад зүтгэлтэн Х.Чойбалсан, Б.Цэрэндорж, Магсаржав нартай нэгэн үе хамт ажиллаж, ард түмнийхээ хувь заяаны түүхтэй холбоотой олон үйл явдалд оролцсон нь түүний ертөнцийг үзэх үзэл, хувьсгалт ухамсар төлөвшин тогтох, улс төр, нийгмийн идэвхи, бүтээлч үйл ажиллагаа нь өрнөх улмаар шинэ цагийн уран бүтээлч болтол өсөж бойжиход нь таатай нөлөө үзүүлсэн байна. Эх зохион боловсруулахад нь Д.Нацагдорж биечлэн оролцож, өөрийн гараар сийрүүлэн бичсэн БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийн эх бичиг,Улсын Архивийн сан хөмрөгт өнөө хүртэл хадгалагдан үлдсэн нь манай уран бүтээлийн нийт сэхээтний зүй ёсны бахархал болж байдаг билээ.
1921 онд байгуулагдсан Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн «Жавхланг бадруулагч» нэртэй анхны үүрийн нарийн бичгийн даргаар Д.Нацагдорж ажиллаж байхдаа нийслэл хүрээний хороодоор явж суртал ухуулга хийж, бусад нөхдийн хамт нийгмийн хоцрогдсон ёс журмыг эсэргүүцэн хувьсгалт агуулгатай ший жүжиг зохиож найруулан тоглодог байжээ. 1925 онд Монголын пионерийн байгууллагыг үүсгэн байгуулалцаж, товчооны анхны даргаар нь ажиллахдаа өсвөр, залуу үеийнхний хүмүүжил боловсролын төлөө шинэ санаа тавьж, одоо хүртэл багачуудын сүлд дуулал болсоор байгаа <Пионерийн дуу>-г зохиожээ. Д.Нацагдорж нам төр, эвлэл, пионерийн байгууллагад хариуцлагатай ажилд хүчин зүтгэж, итгэл хүлээлгэсэн даалгаврыг нэр төртэй гүйцэтгэж байхдаа манай ажилчин ангийн байгууллагыг шинэ тутам үүсгэн хөгжүүлэх асуудал эрхэлсэн үйлдвэрчний эвлэлийн комиссийн ажилд ч биечлэн оролцож байжээ.
Д.Нацагдорж цаг ямагт сурч боловсрохын төлөө шамдаж,<Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас> эрдмийн дээжийг өвөрлөн ирэхээр Ленинград хотноо 1925-1926 онд цэргийн улс төрийн академид, улмаар 1926-1929 оны хавар хүртэл Берлин, Лейпцигийн их сургуулийн дэргэд өөрийн нь бичсэнээр <хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахины> буюу <ерөнхий сургуулиудаар> суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцах бололцоотой болж, нүд тайлсан явдал нь ч гэсэн улс орондоо бие сэтгэлээр хүчин зүтгэхэд нь эрч, хүчийг нэмж, уран бүтээлийн өсөлтөд нөлөөлсөн ажээ.
Д.Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд <Төмөрийн завод>, <Залуучуудын үнэн> сонин, Судар бичгийн хүрээлэн, Төв театр зэрэг газруудад (1929-1930 онд Улаанбаатарын төмрийн заводад орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны нэгдүгээр сар хүртэл <Залуучуудын үнэн> сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны 1 сараас Шинжлэх ухааны хүрээлэнд оюутан буюу эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллаж, 1937 оны 3 сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор томилогджээ. Д.Нацагдорж энэ бүхий ажлаа өмнө дурдсан биеийн байцаалт: <19 20="">гэж бичжээ.
Түүнчлэн МАХН- ын Төв хорооны Тэргүүлэгчдийн 27 (1937) оны 3сарын 25 –ны өдрийн 45 дугаар хурлаас <Одон тэмдэгт улсын Төв театрын даргаас тус театрын ажлын байдал ба урагшид явуулах ажлын тухай> илтгэснийг сонсоод гаргасан тогтоолд <Төв театрт тусгай орон тооны 2 уран зохиолчтой болгож, үргэлж ажиллуулан театрыг зохиолоор тасалдуулахгүй байлгаваас зохих, үүнд нөхөр Буяннэмэх, Их Нацагдорж нарыг шилжүүлсүгэй> гэжээ.)
ажиллан бүтээл туурвилдаа голлон анхаарсан цөөн жилд уран зохиол, сэтгүүл зүй, түүх судлал, орчуулгын талаар асар их ажил хийсэн юм. <Уншигчдын сонирхон бахархаж, хүсэн эрмэлзэх сэтгэлийг булаасан бөгөөд ард түмний хүссэнийг нэгэн биеэр хангаж түмэн зүйлийн хэргийг нэгэн цагт гүйцэтгэх ёстой> гэж уран зохиол, хэвлэл мэдээллийн мөн чанарыг тодорхойлж Д.Нацагдорж <Ардын цэрэг>, <Залуучуудын үнэн>,<Залгамжлагч>,<Хувьсгалын уран зохиол>,<Шинжлэх ухаан> зэрэг хэд хэдэн сонин сэтгүүлийг бий болгох, мөн Германд <Сурагчдын сэтгүүл> гаргахад манлайлан идэвхитэй үүрэг гүйцэтгэснээр барахгүй сэтгүүлзүйн бичлэгийн олон төрөл зүйлийг бий болголцсон юм.
Монголын шинжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтний хувиар Д.Нацагдорж монголын түүхийг ул үндэстэй судлах ажлыг эрхлэн явуулах бодлогыг боловсруулах, сурвалж бичгийг эрэн сурвалжлах, тус улсын нутаг дэвсгэр дээрх эд өлгийн дурсгалыг бүртгэх, хамгаалах талаар ихэд анхаарч байжээ. Д.Нацагдорж <Монгол хэлний тайлбар толь>-ийг зохиолцон, <Монголын түүхийн товч> болон шинжлэх ухааны хялбарчилсан өгүүлэл олныг бичиж шинжлэх ухааны эрдэм мэдлэгийг ард түмэндээ түгээн дэлгэрүүлэхэд хүчин зүтгэжээ. Энэхүү зохиолдоо (Монголын түүхийн товчоо Д.Ц) <Эрт балар цагаас эхлэн БНМАУ-ыг тунхагласан хүртэл монголын түүхийн урт хугацааг хамарч улс үндэсний түүхэнд шинэ үе эхэлснээр дүгнэж эцэст нь<Түүхийн шүлгээ> төгсгөлийн шүлэг болгон хадсан нь санамсаргүй хэрэг биш юм. Энэ нь монголын түүх болон түүхэн зохиолд түгээмэл байдаг нийтлэг зүйл эх, төгсгөлийн шүлгийн уламжлалыг шингээн авсны гэрч юм> (Монголын орчин үеийн уран зохиолын түүх. Тэргүүн боть 1921-1940 УХГ. Улаанбаатар 1985, 89 дэх тал)
К.Марксын <Капитал> тэргүүн ботийн хэсгээс, Шинжлэх ухааны хүрээлэнгийн захиалгаар Г.Е.Грумм Гржимайлогийн бичсэн <Монголын түүхээс>- ээс Д.Нацагдорж орчуулалцан Марко Полын жуулчлалын бичгийг Альберт Германий <Их хааны ордонд> гэсэн нэрээр товчлон нийтэлснийг, мөн Д.Покотиловын <Мин улсын үеийн Дорнот монгол> гэдэг бичиг, хаант орос улсаас монгол элчин сууж байсан Кростовецийн германаар бичсэн <Чингис хаанаас Зөвлөлт Бүгд Найрамдах Улс> хүртэл номын зарим бүлгийг герман, орос хэлнээс тус тус хөрвүүлжээ. Энэ бүхэн нь Д.Нацагдорж олон талын мэдлэгтэй сэтгүүлч, түүхч, соён гэгээрүүлэгч, орчуулагч байсныг батлан харуулж байна.
Д.Нацагдоржийн авьяас билгийг улам дэмжин дэлгэрүүлэхийн оронд хувьсгалт хууль ёсыг ноцтойгоор гажуудуулсан 1930-аад онд түүнийг хоёр ч удаа «1932,1936 онд» жил шахам хугацаагаар мөрдөж удаан хугацаагаар гянданд суулгаж, хилс хэрэгт шийтгэсэн нь зохиолчийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн нь мэдээж.
Д.Нацагдорж 1937 оны 7 дугаар сарын 13-нд нас нөгчсөн нь ч <....Монголын шинэ хувьсгалт ёсны утга зохиолын түүхийн үнэтэй хуудсанд өөрийн гавьяа бүтээлийн хувиар хэзээ ч арчигдашгүйгээр тэмдэглэн үлдэнэ> (Шинэ толь 27 1937 ¹4 10) гэж тухайн үе нь үнэлсэн байдаг билээ. Энэ үнэлэлтийн үнэн зөвийг цаг үе шалган баталсаар байгаа юм.
<Урт удаан насалж болно. Түг түмэн мөр шүлэг бичиж болно. Гэвч гол юмаа бүтээхгүй өнгөрч бас болно. Оросоор Д.Нацагдоржийн цөөн шүлэг гарчээ.Тэр цөөн шүлэг бол зохиолчийн гол бүтээл гэдэг нь тод байна> (Утга зохиол урлаг 1966 ¹47) гэж яруу найрагч Н.Паченко хэлсэн билээ. Энэ бол зөвхөн яруу найрагт нь оросоор орчуулагдсан зохиолд нь хамаарах үг бишээ. Үнэхээр ч Д.Нацагдорж гучин нэгхэн наслахдаа гол бүтээлээ туурвисан зохиолч мөн.
Зохиолчийн уран бүтээлийн замыг судлан үзэхэд хувьсгалын ялалтын дараахан үеэс зохиолоо туурвиж <Монголын үгээгүй айлын хөвгүүн> (Хөдөлмөр 1986 ¹117) зэрэг жүжиг зохиосон учир 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн шагнал хүртэж байсан ч 1930 хэдэн оноос гол гол бүтээлээ бичсэн байна. Үүнийг аж төрж ахуй орчин цагийнхаа амьсгалыг зохиол бүтээлдээ яаж шингээснээр нь түүнийгээ уран сайхны хувьд ямар нээлттэй дүрсэлснээр нь тодруулан үзэж болно. Д.Нацагдорж байгаль, нийгэм сэтгэхүйн алив үзэгдлийг танин мэдэхүйн үнэн зөв хандлагын үүднээс ухаарч, түүнийгээ уран бүтээлдээ ул суурьтай илэрхийлж байв.
Д.Нацагдорж яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжигт хуучны аж төрөх ёсны хэв шинжийг их л гярхай дүрсэлсэн байдаг билээ. 
<Хєлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэг голыг єгсєж уруудан нvvж, нэг худгийг эргэн тойрч нутагласаар>, <Тэртээ уулыг єнгєрвєл айлгvй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргvй гэж сэтгэсээр>, <Зvvн хошууны захад хvрсэнгvй, баруун мєрний тэртээ гарсангvй> (Хуучин хvv) <Єсєх наснаас vхэр тэргээр нєхєр хийж, эзгvй талаар гэр болгож дадсан>(Соёлыг гайхав) гэхчлэн, <Хємєрсєн тогооны доторхи> адил хуучин нийгмийн vеийн хєєрхийлєлтэй байдлыг товч тод хэрнээ уран хурцаар нvдэнд харагдтал зураглажээ. Эл байдлыг зохиолч <Юутай гомдолтой зэрлэг амьдрал, хайран хайран, хєєрхий хєєрхий> гэж халаглаж бичсэн юм.Эдгээр зохиолд хуучны ертєнцийн хvний дvр тvгээмэл байдлаараа хэв шинж болж гарсан юм. Хувь хvний дvр, зан тєрх нь <Хэлхээгvй сувд>, <Цагаан сар ба хар нулимс>,<Их авгай>,<Учиртай гурван толгой> зэрэгт илvv тодорхой дvрслэгджээ. Д.Нацагдорж <Хэлхээгvй сувд> дуусаагvй зохиолдоо монголын нийгмийн анги давхаргын байдлыг хувь хvний (Долгор, Даариймаа, Сумъяа) заяа тавилан, хайр сэтгэлд зангидан vзvvлж , зохиолчийн єєрийнх нь бичсэнээр <Феодал лам>, хятад энэ гурав залуучуудын янаглалыг эвдсэнийг гаргахыг зорьжээ.
<Цагаан сар ба хар нулимс> гэдэг єгvvллэгтээ Д.Нацагдорж
хувьсгалын ємнєх vеийн ард олны бэрх хэцvv аж тєрж байсныг баян Дагданы зарц бvсгvй Цэрмаагийн дvрээр их л дэлгэр харуулав. Цэрмаагийн зарцлагдаж бие сэтгэл зvдрэн галирч байгааг Дагданы эхнэр, охин Мядагмаа нарын бардам тvрэмгий байдалтай жишин гаргажээ.Yvнийг Д.Нацагдорж:
<Дагданы ажлын ихийг хэлэх vv, тvvний эхнэрийн чангыг хэлэх vv ирснээс хойш хэдэн жилийн дотор ер нь ч амарсангvй, бие сэтгэлийн зовлонг цадтал vзжээ.Энэ завсар Дагдангийн эхнэр таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ> гэж дvрсэлжээ. Цэрмаа баруун айлын Чvлтэмтэй дотно танилцаж амрагласан боловч <Дорд хvмvvс жаргал мэддэггvй, ядуу хvнд янаг байдаггvй> гэж тэдний ариун сэтгэлийг гэрийн эздийн шоовдорлон доромжилж буйг Д.Нацагдорж зохиолын vйл явдлаар тодорхой зураглажээ. <Ядуу хvнд янаг байдаггvй> мэт ноёд дээдэс vзэж, амрагласан хосын зvvний vзvvр ч оромгvй нягт ариун сэтгэл дундуур хvч тvрэхийн хvйтэн мэс шургуулан тvмэн зовлон хагацалд унагаж байсныг <Их авгай>,<Учиртай гурван толгой> зохиолд дэлгэрэнгvй дvрсэлсэн юм. Сорд залагдаж хєсєр хаягдсан Оюунчимэгийн vнэнч сэтгэл, шударга зан тєрх, тэмцэгч шинжийг тодруулж, шарын шашны бурангуй чанарыг <Их авгай>-д илрvvлэн шvvмжилсэн бол <Учиртай гурван толгой>-д хайр сэтгэлийн тэмцээнээс улбаалан хамжлагат бурангуй нийгмийн vндсэн анги болсон эгэл ард эзэд ноёны эвлэршгvй тэмцлийг тусгасан юм.

<Ахынхаа гарын доор чи
Оготно хулганатай адил шvv
Эеэр эс болбол
Эзний зарлигт хvргэнэ дээ >
гэж хэргэм зэрэг, хєрєнгє бэлээр ариун сэтгэлийг нь урвуулах гэж дорив догшин Балганы хvч тvрж байхад :

<Хvний арьсыг нємєрсєн
Хээрийн галзуу чоно чи
Хvзvv толгой vргэлж байхад
Чи намайг боолчлохгvй >

гэж журамт бvсгvй Нансалмаа тэмцлийн хурц vгээр тvvнийг мохоож байна.
Ингэж Д.Нацагдорж хувьсгалын ємнєх vеийн зєрчил тэмцэлдээнийг дvрсэлж, бурангуй нийгмийн нийтлэг дvр зургийг бvтээсэн юм. Тиймээс ч <Хувьсгалын ємнєх феодалын монголын шившиг бузрыг уудлан малтсан энэ зохиолууд нь шинэ хувьсгалт монголын тухай Д.Нацагдоржийн бичсэн зохиолын удиртгалын чанартай болжээ.> (Ч.Чимид. vгийн ид шид Улаанбаатар 1967 .35 дахь тал)
.....Иймд <удиртгал>- аас <их нvvдэл> хийж,<цагийн байдал их л єєрчлєгдсєн>-д Д.Нацагдорж зохиолынхоо гол утгын єргєлтийг ногдуулж байв. Д.Нацагдоржийн зохиол бvтээлийн уран санааны vндсэн агуулга нь хамжлагат нийгэм, бурангуй ёсыг шvvмжилж, тvvний ангийн мєн чанарыг олон тvмнээр жигшvvлэх, тvvгээр ч зогсоогvй ардын хувьсгалын шинэчлэлтийн явцад тєрж буй хvнийг тод томруун дvрслэн хувьсгалын ялалтыг бататгах тэмцэлд олон тvмнийг зоригжуулахад чиглэж байлаа.Зохиогч, цаг vетэйгээ цохилох зvрх, лугших судсаараа холбоотой байсан учир тухайн vеийн хvн ардын сэтгэлийг зовоосон буюу эзэмдсэн аливаа хурц асуудлыг соргог ажиглан бvтээлдээ тусгаж байсан юм.
Д.Нацагдорж монгол нутаг, монгол vндэсний ахуй амьдралыг шинэ гоозvйн vvднээс анх дорвитой нээн vзvvлснээрээ монголын ард тvмний уламжлалт гоо сайхны сэтгэлгээнд хувьсгалт шинэчлэлт хийсэн гэж хэлж болох юм. <Хуучин хvv>-ийн нэг нєхєр хувьсгалын бууг тавьсан єдрєєс эхлэн хємєрсєн тогооны дотор гэрэл тусаж, нэг аймаг улс сэрэв> (Хуучин хvv), <Энэхvv нисдэг тэрэг нь хvний арга ухаан эрдэм соёлын vvднээс бvтсэн болох бvхий л учрыг олж сонсоод ..... ирэх жилээс ажилд орох гэж байсан арван хоёр настай хvvгээ ардын сургуульд хєєн явуулжээ>(Соёлыг гайхав) <Дугар хєвгvvн юм vзэв, нvд тайлав,эрдэм сурав, эр болов>(Улаанбаатараас Берлин хvртэл) гэхчлэн хувьсгалт тэмцлийн vр дvнд <Хуучин хvv шинэ рvv болж>шинэ амьдралын гэрэл гэгээ олны сэтгэл оюуныг гийгvvлж, монгол хvний ухаан билгийн тєлєв нээгдэж байгааг дvрсэлжээ.Чингэхдээ зохиолч <Юутай завшаан, юутай баяр> гэж оргилуун сэтгэлээр, єндєр дуугаар бахархан єгvvлсэн юм.
Д.Нацагдоржийн бvтээлд 20-р зууны эхэн vеийн монголын нийгмийн бvхий л анги давхаргын байдал хэв шинж яруу тод євєрмєц байдлаар илэрсний дотор Д.Сvхбаатарын дvрийг гаргасныг дурдахгvй єнгєрч vл болно.Их жанжны дvрийг тухайн vеэс С.Буяннэмэх, М.Ядамсvрэн, Ши.Аюуш зэрэг зохиолчдын гаргаснаас зан араншинг нь Д.Нацагдорж илvvтэй анхаарч бичсэн байна. Их жанжны дэргэд гарын нарийн бичгийн даргаас эхлээд нам тєрийн хариуцлагатай албан хааж байсны хувьд Д.Нацагдорж ингэж хэнээс ч илvvтэйгээр Сvхбаатарыг дvрслэх нь аргагvй юм. <Монгол ардын суут> жvжигт 1934 Сvхбаатарыг ноёд тvшмэд болон ард олны нvдээр харж тэдний харилцан яриагаар итгэл vнэмшилтэй дvрсэлж чадсан болно.
Эдгээр зурвас жишээнээс Д.Нацагдоржийн зохиол бvтээлийн vндсэн чиг тодорхой болж нийгмийн амьдрал зєрчил тэмцлийн мєн чанарыг гvнзгий ухаарсан зохиолчийн ертєнцийг vзэх vзэл илэрч байна. Энэ нь <Ардын хувьсгалт засгийн бодлогод нийцvvлэн жинхэнэ ядуу ангийн ашиг тусыг хамгаалсан ......зvйлvvдийг гол болгон бичвээс зохих>(Улсын нийтийн номын сан Монгол номын хємрєг МАРЗ-ын архив Монголын зохиолчдын эрх хэмжээний дvрэм) гэсэн тухайн цаг vеийн бодлоготой нийцэж байсан болой. Д.Нацагдорж зан чанарыг тодруулах зєрчлийн уг сурвалж, дvрийн vндэслэл, нийгэм гоозvйн зарчмыг монголын уран зохиолын vндсэн тєрєл яруу найраг, vргэлжилсэн vгийн болон жvжгээр тодорхой харуулсан юм. Их зохиолчийн яруу найраг,vргэлжилсэн vгийн зохиол, жvжгийн дотоод тєрєл зvйлд шинэ эхлэлийг гаргаж баяжуулсныг єгvvллэг, туурь уран нийтлэл, тууж, шvлэг, єгvvлэлт шvлэг, дуулалт жvжиг, яриан жvжиг бичсэн нь харуулж байна. Тvvгээр ч vл барам ардын хувьсгалын ололт амжилтыг хамгаалж эсэргvv нартай тэмцсэн тэмцлийн сэдвээр уран зохиолын том тєрєл роман (Хэл зохиол судлал боть 7 1-13 ШУАХ Улаанбаатар 1969 (1970)323 дахь тал) бичиж авьяас билгээ сорьж байсны баримт ч бий. Энэ сэдэв Д.Нацагдоржийн сэтгэлийг хvчтэй хєндсєнийг ,<Эсэргvvг сонсвол>, <Со-ё хайрлана чамайг>гэсэн шvлэг зохиол нь давхар баталж байгаа юм.
<Хvний дайсан гадуур дотуур євчин> гэж vзэж, <Єргєл барьц барих, гvрэм ном айлдуулах, нvглээ наминчлах зэргээр нvглээ наминчилж байвал жаргана> гэсэн шашны vзэл сурталчдын ятгалга, монгол газар дэлгэрсэн тєвд эмнэлэг ард олныг євчин эмгэгээс ангижруулж нийгмийн шаардлагыг хангаж чадахгvй байгаа мэтийг уншигчдын ємнє vнэн мєнєєр нь дэлгэн єгєхєд Д.Нацагдорж эрvvл энхийн тухай олон шvлгээ <Тєвд эмнэлэг, Зээлийн чимээ,Хувьсгалын дараах vеийн эрvvл энхийн байдал,Юунд нохой тэжээнэ, Хайран охин, Гvндэг чавганц Гvрмийн хэнгэрэг>зориулжээ. <Дэмий л тоочин нурших ба ятгалгаар хэлэхгvй гагцхvv уран зохиолоор илэрхийлж, утгаар таниулах эцэст нь гэмшvvлэх> (Цог 1966 ¹ 5 48 дахь тал) зорилготой бичсэн эдгээр зохиолд хvний биеийг сvйтгэж, ухаан мэдрэлийг гэмтээх нийгмийн хурц халдварт євчинд нэрвэгдэгсэд гvрэм ном уншуулж, єргєл барьц єргєн

<Баян чинээлэг хvн
Эд малаа гарздаад
Буурай ядуу хvмvvс
Гудамж зээлнээ хэвтэх>

ээс єєр аргагvй болдог байсныг эмгэнэн дvрслэв.Ийм байдалд хvрснийг Д.Нацагдорж орчлонгийн жам мэтээр vзvvлээгvй билээ. Харин халдварт євчнєєс сэргийлэлгvй <самууны vр, євчний єртєє> болж явбал харамсавч хожигдох эмгэнэлт эмгэнэлт байдалд хvрдгийг харуулсан юм. Ийм байдлаас гарах ганц арга нь

<Бузар євчнийг цавчих илд
Бvдvvлэг байдлыг гэгээрvvлэх толь
Хvн тєрєлхтний нєхєр>

болсон шинэ ёсны эмнэлгийг дэлгэрvvлэх, ард олныг эрvvл саруул байлгах явдал мєн гэж Д.Нацагдорж vзэж суртал ухуулгын шvлэгтээ тухайн vеийн тулгар шаардлагыг устгаж байв. <Эрvvл явбал улсын наадмыг vзнэ> (1935) <Эрvvл> (1935) <Єргvй бол баян > (1935) зэрэг шvлэгтээ

Жаргалан, жаргалан, жаргалан
Энэ ертєнцийн тvмэн жаргалан
Тvvний доторх чухам жаргалан
Эрvvл энхийн нэгэн жаргалан

гэж бичиж улмаар эрvvл цогцос, тvvний жавхланг магтан дуулж байв. Энэ насандаа хvн эрvvл саруул аж тєрж тvvнийхээ тєлєє анхаарал тавих нь чухал гэсэн санааг дэвшvvлсэн юм. Эрvvл энх аж тєрх нь хvний амины хэрэг тєдий бус, улс нийгмийн ул vндэстэй гvн ач холбогдолтойг vзvvлж

< Єдєр бvр ажиллаж
Єєрийн биеийг тэжээнэ
Урам зориг єрнєж
Улс тєрдєє тусална>

гэжээ.

Тєр улсдаа ийм эрvvл саруул ардыг бэлтгэхийн тулд євчний vvсэх шалтгаан, халдвар тархац, тvvнийг шинэ vеийн эмнэлгээс хэрхэн анагааж байгааг (<Нянг хорив>, <Халдварт євчин>, <Цуст байлдаан>, <Нянгийн яриа>) олон талтайгаар дvрсэлсэн юм. 

<Таван тивд гайхуулагдан сайшаагдаад таван өнгө хүн төрөлхтөнд бишрэгдсэн> боловсон эмнэлэг шинжлэх ухааны ачаар дүлий хүн сонортой болж, <Энэ төрийн хөгжил, эрдэм ухааны онолыг сонсож> сохор хүн нүдтэй болж дэлхийг дахин үзэж сэтгэл санаа уужирч байгааг зохиолч басхүү дүрсэлжээ.
<Зөвлөлтийн эмч Н. П. Шастин, түүний үр хүүхэд зэрэг тэр үеийн анагаах ухааны мэдлэг мэргэжилтэй хүмүүстэй ойр дотно байсан нь хүн ардынхаа эрүүл мэндийн асуудлыг уран бүтээлдээ үнэн зөв тусгахад нөлөөлсөн нь тодорхой байна> ( Д.Нацагдоржийн уран бүтээлийн тухай УХГ. Улаанбаатар 1978 84 дэх тал)
Д.Нацагдорж эрүүл энхийн тухай шүлгээ ард түмэндээ их хайртай зохиолчийн догдолсон халуун сэтгэгдлээр бичсэн юм. Үүнийг <Эмнэлгийн тухай ийм их сэтгэл санааны хөдөлгөөнтэйгөөр бичигдсэн шүлэг байдгийг би санахгүй байна. Үнэнийг хэлэхэд шинжлэх ухааныг аятайхан эвлэгээр шүлэглэж болно гэж бодоогүй юм.> (Поэзия Народной Монголии, ГИХЛ. Москва, 1961 стр 4) хэмээсэн яруу найрагч Е. Долматовскийн үнэлэлт тодотгон өгч байна.
Шашинд гүнзгий итгэсэн итгэл бишрэлээ олон түмэн бүрэн алдаагүй, боловсон эмнэлгийн ёсыг төдий л ухамсарлаагүй 1920-30-аад оны үеэс тэдэнд хуучин нийгмийн байдлаас гарах арга замыг зааж шинэ аж төрх ёсыг хэвшүүлэх гэж шинжлэх ухаан, шинэ цагийн анагаахын энэрэл ачийг уран зохиолоор сурталчилсан явдал хүний ухаанд нэвтрэхдээ амар байснаас тухайн цагтаа <хэдэн арван эмчээс багагүй тус болсон> (Ц. Дамдинсүрэн . Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээл. Соёл утга зохиол, 1961 ¹44) гэж хэлж болно. Д.Нацагдорж эрүүл энхийн сэдэвтэй, шинжлэх ухааны аястай зохиолуудыг агуулга орчин үеийн эрдэм судлалын ойлголттой чухам нягт уялдан гүнзгийрснийг шүлэг зохиол нь (<Шинжлэх ухаан>, <Од>, <Нараа>, <Сараа>) тод харуулж байна.
Их зохиолчийн онцгой авьяас, суу билэг, амьдралыг үзэх өөдрөг бадрангуй үзэл, хувьсгалч тэмүүлэл нь ирээдүйдээ итгэх гүн итгэл, холийг нэвт харах хурц хараа, хожим хэрэгжиж биелэх үнэнийг мэдрэх увидсыг олсон байжээ.
Сансрын нарийн мэдрэхүйтэй найрагч Д.Нацагдорж эрхэс гаригт хандаж :

<Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм
Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү ? Үгүй юу ?
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ ?
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи ?>

< Од > гэж шинжлэх ухаан техникийн хөгжил, дэвшил, түүний хүчин чадалд баттайяа итгэсэн санааг зохиолдоо гүнзгий шингээжээ.
Сайн сайхан хүсэл, мөрөөдөл, зөн билгийг бодит бүтээл болгох хүний чадал, авьяас билгийг их Д.Нацагдорж ингэж уран сайхны шинэ сэтгэлгээгээр угтан харж чадсанд л яруу найрагчийн шинэчлэлийн утга учир оршиж байна. <Од> шүлэг бол ирээдүйгээ итгэлтэйгээр харсан хараа, энх амгаланг эрхэмлэсэн хүслээс урган жигүүрлэсэн дуулал мөн. Ийм бадрангуй үзэл санаа, ирмүүн тэмүүлэлийн гал дөл бадарсан мөрүүдээрээ улс эх орон, ард түмнийхээ өмнө тулгарсан зорилтыг, хүн төрөлхтний нийтлэг хүсэл эрмэлзэлтэй нягт холбон дэвшүүлж шийдсэнд Д.Нацагдоржийн зохиолын үндэсний болоод нийтлэг шинж оршино. Эл шинж <Улаанбаатараас Берлин хүртэл > (1926), <Майн нэгнийг хөрөнгөтний газар үзжээ> (1928), <Олон улсын залуучуудын өдөр > (1930), <Эзэрхэг түрэмгий байлдаан> (1931), <Уриал> (1931), <Октябрь> (1931) зэрэг олон зохиолд нь тусгагдсан юм. Эдгээрийг бичихэд нь зохиолчийн 1925 оноос ЗХУ- д, 1926 оноос Герман улсад <Шинэ үзэгдэл өөр амтанд умбан> мэдлэгийн хүрээгээ тэлж, өрнө дахины зохиолчдын бүтээл туурвилтай танилцан, түүнээс орчуулсан хийгээд суралцсан явдал нөлөө үзүүлсэн нь эргэлзээгүй юм.
Зөвлөлт, Герман орны амьдралыг монгол уншигчдад танилцуулах эхлэлийг тавьсан (D.Zedew. Sekretar des Mongolisсhen Schrifstellerver bandes. Schrifsteller – Kongres der Deutsсhen Demokratischen Republik Protokol (Arbeitsgruppen). Schriftsteller verbahd der DDR 195-197 ) Д.Нацагдорж Лэйпцигт монголч эрдэмтэн Э. Хайништай учирч хэл соёлын мэдлэгээ зузаатган, эрдэм судлалын арга барил эзэмшиж байсан тухай тэр үеийн монгол сурагчдын багш хэлмэрч С.Вольф монгол эрдэмтний 2-р их хурлын үед К.Яцковскаяд мэдээлсэн билээ. Мөн Герхард Хауптманн, Вассерманн зэрэг Германы олон зохиолчтой бүтээлээр нь танил байсан тухай мэдээ бий. Д.Нацагдорж, А. С. Пушкиний < Анчар>, <Хоригдол>, <Хэрээ хэрээний зүг ниснэ>, <Сэрэхүй>,<Газар далай хоёр>, <Гилбэрийн хатан>, <Буудалцсан нь >, Ги Де Мопассаны <Аглагч>, Эдгар Погийн <Алтан цох> зэрэг зохиолыг орчуулан монгол уншигчиддаа танилцуулжээ.
Д.Нацагдоржийн гол орчуулгын яруу найргийг эх зохиолтой нь тулган нягтлахад <орос хэлнээс яруу найраг хөрвүүлэхдээ уг зохиолын санааг нэмж хасалгүй бүрэн гүйцэт гаргахаар оносон үг сонгон авч, шүлэг зохиолын хэлбэр дотоод ур яруу сонсголыг уншигчдын сэтгэлд буух зураглалыг бүхэлд нь хэвд нь үлдээхийг эрхэмлэн үздэг байжээ > (Орчуулах эрдэм, УХГ. Улаанбаатар 1978, 9 дэх тал) гэсэн дүгнэлт гардаг бол үргэлжилсэн үгийн зохиолын орчуулгыг судалж үзэхэд үгчлэх ба тайлбарлан нуршиж, эх зохиолын уран сайхны болон найруулгын амт шимтийг бууруулдаг гэмээс үндсэндээ чөлөөтэй байсан. Энэ нь орчуулагч өөрөө яруу дүрслэлийн өргөн дэлгэр мэдлэгтэй , орос хүний зан заншил, ахуйг сайн мэддэг, орос хэлний үгийн сан, хэлзүйн аливаа түвэгтэй үзэгдэлд захирагдан баригдахааргүй гүн бат мэдлэг эзэмшсэнтэй холбоотой> (Суу билэгт зохиолчийн сод нэгэн авьяас. Утга зохиол урлаг 1981 ¹47) гэж үздэг ажээ.Түүний зэрэгцээ <Учиртай гурван толгой> дуурь бичихдээ герман ардын дууг бүтээлчээр ашиглаж> (Н.Наваанюндэн Бяцхан дуртгал, Туяа 1956 . ¹5 , 26 дах тал , Ц.Цэдэв , Уран зохиолын уламжлал шинэчлэлийн зарим асуудал . ЭДМН . Улаанбаатар. 1968 (1967) 21-23 тал ) <<Мөрөөдөл>> шүлэгтээ хайрын сэтгэлийг хаврын сэдэвтэй европын зохиолын нөлөөгөөр хослуулсан гэсэн ажиглалт (К.Н. Яцковская. Дашдоржийн Нацагдорж (Жизнь и творчество )Изд. Наука, Москва. 1974, стр 22) бий.
Ингэж европ дахинтай ойр дотно нөхөрлөсөн нь дорно төдийгүй өрнөдийн соёлын хүрээгээр цараатай сэтгэх өргөн боломжийг Д.Нацагдоржид нээж өгчээ.
Үүнийг ажиглаж зохиолч В.Катаев <Танай их зохиолч Д.Нацагдорж манай их зохиолч Пушкинийг санагдуулж байна. Эрх чөлөө, ардач чанар, хувьсгалч үзлээрээ энэ хоёр зохиолч адил бөгөөд танай сонгодог зохиолч бол Пушкин шиг уран зохиолын бүх төрлөөр бичсэн байна....Энэ зохиолч Пушкиний адилаар дэлхийн тэргүүний уран зохиолоос улс түмэндээ дэлгэрүүлэхийг зорьдог байжээ. Жинхэнэ их зохиолч хүн л ингэж үндэсний сайн сайхныг хадгалахын зэрэгцээ ертөнцийн сайн сайхныг нэвтрүүлж байдаг юм > (Утга зохиол, урлаг 1966 ¹47 ) гэсэн нь оносон үнэлэлт болой.
Хувьсгалын гэрэл туяанд сэргэн мандаж байгаа монгол оронд эрдэм бичгийг бадруулах, түмэн олныг соёлжуулан гэгээрүүлэх асуудлыг хэрэгжүүлэхэд уран зохиолчдын үүрэг, нөлөө асар их байв. Үүнийг гүнээ ухамсарласан Д.Нацагдорж 1920-1930 аад оны үеэс <Пионерийн дуу> (1925), <Улаанбаатараас Берлин хүртэл > (1927), <Бидний сурагчид> (1927), <Сэхээтэн> (1934) зэрэг шүлэгтээ <Эрдэм боловсролыг сурч улс арддаа туслахыг зорьсон> шинэ цагийн залуус хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирж байгаа бодит сайхан жишээг дүрслэн харуулсан юм. Эрдэм сураад зогсохгүй түүнээ түмэн арддаа зориулсан

<Зоригт монголын ач нар түмэн түмэн үрс
Золбоот хөвгүүд охид цог заль төгс
Хүндэт нэрээ дуудуулсаар хойчийг залгамжлах залуус
Хөдөөгийн уул талаар соёлыг тарих хүмүүс >
-ийг Д.Нацагдорж өргөн дуулж, <Алсын их улирлыг авчрах> шинэ хүний магтаал дууг зохиожээ. Малчдын дундаас ажилчин шинээр төрж буй өвөрмөц онцлогийг тодруулж, тухайн цагтаа хүч тэнхлээр бага, тооны хувьд цөөн авч хожим анги болтлоо өсөх хувь тавилан бүхий монголын ажилчныг Д.Нацагдорж (<Хэвлэл>,<Үйлдвэрчний бие>) дүрсэлсэн байна.

<Аж үйлдвэр гэгч
Улсын тулгуур багана
Үйлдвэрчин ард гэгч
Түүнийг бүтээх хүчин ээ> (1930)

гэж манайд цоо шинээр төрж буй, нийгмийн давшилтат хүчнийг үзэх үзлээ илэрхийлжээ. Энэ бол ирээдүйтэй шинэ үүсгэл бүхнийг талархан дэмжигч их зохиолчийн уран бүтээлчийн гүн ухааны нэгэн аяс мөн. Шинэ хүнээс байгаль, эх орондоо хандах яруу сайхны хандлагыг хамгийн дорвитой илтгэсэн зохиол бол Д.Нацагдоржийн <Миний нутаг> юм. Энэ зохиолдоо Алтайн, Хангайн нуруудаас Хэнтий Хянганы уулс, Орхон Сэлэнгийн бэлчэрээс Мэнэн Шаргын говийг хүртэлх уудам дэлгэр нутгийн тухай дүрслэхдээ <Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд>, <Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд >, <Хойд зүгийн чимэг болсон ой хөвчийн уулууд >, <Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд >-ыг магтаад зогссонгүй ээ.

<Хангай говийн хооронд халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс араатан авалсан урт урт шилүүд
Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд >

гэж тал нутгийн малчин ардын ахуй амьдралтай нягт холбон дүрсэлжээ.
Д.Нацагдорж монгол нутгийн байгалийг зураглахдаа уул, усыг шүтэн бишрэх үзлээс огт ангид нүүдэлч хүний сэтгэлийн сайхныг түүнээс эрж нээхэд анхаарлаа хандуулж <Он онд идээшилж олон онд дассан нутаг >-т ардын хувьсгал ялснаас үүдсэн их өөрчлөлтийн санааг агуулжээ. Тиймээс Монголын зохиолчдын анхдугаар их хурлаас <Миний нутаг> гэдэг шүлэг хувьсгалт монголын амжилт ба чөлөөлөгдсөн газар нутгийн гоо сайхныг тод бөгөөд яруу сайхнаар үзүүлжээ> (Монголын зохиолчдын анхдугаар их хурал . УХҮ Улаанбаатар. 1948 . 6 дах тал) гэж зүйтэй тэмдэглэсэн билээ. Үнэхээр ч бүрэн эрхт ардын өмч болсон уул усны сайхныг хувьсгалч хүний билгийн нүдээр ажиж

<Он онд идээшиж олон онд дассан нутаг
Одоогийн шинэ монголын улаан туг бүрхсэн орон ....
Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавьяаг байгуульяа >

гэж дүрсэлжээ. Үүнээс <Миний төрсөн нутаг Монголын сайхан орон> гэж бахархан өгүүлж байгаа хувьсгалч иргэний дуу хоолой тод сонсдоно. <Миний нутаг>- т хэлж байгаа үзэл санаа, монгол хүн бүрд <Миний төрсөн нутаг> гэж эрхгүй хэлмээр санагддаг юм. Иймд тодорхой нэгэн хувь хүний төдийгүйхувьсгалт монголын иргэн бүрийн <Миний төрсөн нутаг > гэсэн далайцат санааг илэрхийлжээ. Шүлэглэлд гарч буй уянгын баатар <Би> нь хувьсгалт үеийн монгол иргэний хэв шинжийг хадгалсан хувь хүний дүрээр тодорсон юм.
Д.Нацагдорж , уран бүтээлийн салбарт хийсэн уйгагүй илэрхийллийн дүнд, <Миний нутаг> хэмээх нэгэн шинэ ертөнцийг нээж түүний үзэвч ханашгүй, судлавч баршгүй түмэн гайхамшиг, буман нууцыг дэлгэж өгсөн юм. Энэ шүлэг байгалийн жинхэнэ уянга төдийгүй эх орны өнгөрсөн, одоо, ирээдүйн хувь заяаны тухай гүн ухааны сэтгэлэг болж чадсан юм. Тиймээс цаг үеийнхээ амин халуун амьсгал, ард түмнийхээ зүрх сэтгэлийн илч, айзмыг шингээсний учир <Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар> улиравч монголын эх оронч шинэ яруу найргийн туг дээр эгнэгт мандах алтан соёмбо бол Д.Нацагдоржийн <Миний нутаг> мөн. Ингэж Д.Нацагдорж шүлэг утга зохиолдоо шинэчлэлт утга санааг гоц өргөн дуулахдаа уламжлалаас огтхон ч ангид яваагүй бөгөөд монгол ардын аман болон дорно дахины бичгийн зохиолын баялаг өв сантай бат хэлхээ холбоотой байсан билээ. Зохиогчийн гар бичмэл <фольклор> (ШУА –ийн хэл зохиолын хүрээлэнгийн сан хөмрөгт байгаа Д.Нацагдоржийн гар бичмэлийн хавтас) хэмээх аман зохиолын цуглуулгын дэвтэрт зүйр цэцэн үг, уран хошин холбоо, ардын дуу, хэл зүгшрүүлэх үг, бөөгийн дуудлага зэргийг тэмдэглэн авч байсан нь үлджээ. Нацагдоржийн эцэг Дашдорж хүүгээ бичгийн хүн болгохын тулд <Зүрхний тольт>, <Элдэв тайлбар толь бичиг>, <Хав муур хулгана гурвын үлгэр>, <Хоёр загасны тууж >, <Оюун түлхүүр> зэрэг монгол хэл, уран зохиол, түүхтэй холбогдол бүхий ном дэвтрийг үзүүлдэг байжээ. Мөн <Цог тахих судар оршив>, <Гүүний цацал шувуу ирэхийн даллага оршив >, <Товагийн гэгээнтний 17 дугаар дүрд тоть шувууны хувилж, амьтныг сургасан аялгуут шүлэг ба эрдэнэ ноён хутагтын айлдсан сургаалууд >, <Цаасан шувууны тууж энэ болой> зэрэг бийрийн бичмэлийг Д.Нацагдорж монгол үсгээр сонирхон хуулж байсан баримт ч (Б.Содном Дашдоржийн Нацагдоржийн намтар зохиол, УХХЭХ Улаанбаатар , 1966 , 37-39 тал )бий.
Ингэж Д.Нацагдорж бичиг зохиолын их өв уламжлалтай танил байж <Манай ардын аман зохиолыг үндсэн суурь болгож, түүний баялаг үг, гайхамшигт найруулгыг ашиглаж, шинэ үеийн зохиолтой холбож чадсан> (Шинэ толь 27 1937 ¹4 104-105 дах тал)-ыг нэн түрүүн <Миний нутаг> шүлгээс нь ажиглаж болно.<Хангайн магтаал>, <Хан Хөхүйн магтаал>, <Их богдын магтаал> зэрэг монгол ардын магтаал, <Алтайн магтаал>, <Хэрлэн> мэт магтуу дуунд нэвт шингэсэн эх орноо энхрийлэн хайрлах, байгалийн сайхныг хэзээнээс бахадсаар ирсэн үзэл санааны уламжлалын дагуу Д.Нацагдоржийн <Миний нутаг> зохиогдсон гэдэг нь тайлбарлаад байлтгүй тодорхой юм. Тэгэхдээ Д.Нацагдорж <Их богдын магтаал> зэрэгт уг дүрсэлж буй газар оронд байгаа эсэхийг харгалзалгүй хэвшмэл санаагаар өгүүлдэг (тэр байхгүй бар арслан мэтийн тухай хэвшсэн хэллэгээр өгүүлэх ) уламжлалд шүүмжлэлтэй бүтээлчээр хандаж <Хан Хөхүй >, <Отгон тэнгэрийн магтаал > ийн <Дүрслэгдэхүүн, дүрслэхүүн хоёрын хооронд тодорхой холбоог тогтоосон > (Шинжлэх ухааны академийн мэдээ 1964 он ¹1 68 дах тал) зохист уламжлалыг залгамжилжээ. Гэхдээ Д.Нацагдорж <Миний нутаг>-аа тодорхой нэгэн уул ус, буюу байгалийн бүсийг хамарсангүй. С.Буяннэмэхийн томьёоллоор <Ерөнхий өгүүллийн магтаал> (С.Буяннэмэх Утга зохиолын үүд , ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалж буй гар бичмэл дэвтэр, 103-107 дах тал) - ын байдлаар бичжээ. Д.Нацагдорж бодит байдлыг гүнзгий таньж, түүний мөн чанарт нэвтэрч чадсаны дүнд монгол орны хамгийн түгээмэл шинжийг үнэн яруугаар дүрсэлсэн юм. <Миний нутаг> шүлгийн уламжлалыг тодруулахдаа судлагчид зөрөө бүхий саналтай байгаа учир дэлгэрүүлэн авч үзье. Б.Содном <Миний нутаг> гэдэг шүлгээ бичихдээ Д.Нацагдорж монгол бөөгийн дуудлагын шүлгийн хэмжээ, шүлэглэн найруулах журмыг бүрэн ашиглаж, өөрийнхөө хэрэгцээнд тохируулан авч чадаваа>
( Б.Содном Дашдоржийн Нацагдоржийн намтар зохиол УХХЭХ Улаанбаатар 1966.966 дах тал) гэж өгүүлсэн бол Л.К.Герасимович <Яруу найрагч гайхамшигт шүлгээ бүтээхдээ монгол ардын дууны бүтээлийн шүлэглэлд үндэслэсэн бөөгийн дуудлагын хэлбэрийг ашиглажээ. Иймээс ч орчин үеийн монголын яруу найргийн хэлнээ ховорхон тохиол болсон үйл үгээр илэрхийлэгдсэн өгүүлэхүүн мөрийн эцэст (бүхэл бүтэн бадгаараа ч ) байхгүй байна> ( Л.К.Герасимович Монгольской Народной Республики(1921-1964 годов) Изд. Ленинградского университета. 1965 стр 68 ) гэж бичжээ. Б.Содном Л.К.Герасимович нар уул шүлгийг бөөгийн дуудлагатай харьцуулан шинжилсний үндэс нь Д.Нацагдоржийн үе тэнгийн нөхөр Т.Нацагдоржийн дурсамж яриа болсон байна. Түүнд :
<Ай галзуу чонон хөлөгтөнгүүд
Гал могой ташууртангууд
Хүний махан хүнстэнгүүд
Хүрэл чулуун зүрхтэнгүүд >

гэж бичээд, <шүлгийн зохион байгуулалт тун сайн. Ритм, такт маш жигд. Үгийн үе хуваарь адилхан байна. Хуучнаас шинийг олж авах хэрэгтэй байдаг.Шүлэг бичих нэг л сүрхий техник үүнд байна> гэж өгүүлэн хожим нь <Бөөгийн шүлгийн ритмийг судалж амжсан> гээд <Миний нутаг> шүлгээ уншиж байжээ. (Т.Нацагдорж , Зохиолчийн дурсгалд Туяа 1957 ¹4 13 дах тал)
Эдгээрийг харьцуулаад К. Яцковская < Д.Нацагдоржийн бөөгийн дуудлага сонссон тохиолдолд Л.Герасимович анхаарал тавин, Б.Содномтой санал хуваалцаж байна..... Энэ хоёр шүлгийн нэг нь Миний нутаг, нөгөө нь бөөгийн дуудлага (Ц.Д) аль алин нь нэр үгийн олон тооны уд дагавраар төгсөж буй нь тохирсноос үүдээд л Д.Нацагдоржийн нугалбартай, туйлын уян зөөлөн аястай урт мөрийг бөөгийн дуудлагын аюумшигт олон явдлыг тоочсон <чавцсан> мөрүүдтэй адилтгахад хэцүү юм гэж үзжээ. Тэгээд <Миний нутаг> шүлгийн онцлог нь магтаалын яруу найргийн нөлөөгөөр бий болсон > гээд

<Хангай ханд сууж
Харин ирэхийн харуул болсон
Халуун аминд түшээ болсон
Халх түмэн>
гэсэн бадагтай.
(Даян ханы зургаан түмний магтаал) жишиж <Энэ магтаалын мөрүүдтэй, бүтцээрээ таарч буй Миний нутгийн эхний бадгийн мөрүүд тохирч байна> гэж үзжээ. Үүнтэй С.Лувсанвандан санал нийлж < Д.Нацагдоржийн Миний нутаг, бөөгийн шүлгийн үлгэр загвараар зохиогдсон биш, ардын билэгзүйн шүлэглэх эрдмээс эх үндэстэй юм.... Д.Нацагдоржид бөөгийн дуудлагын шүлэг биш, түүнд аман зохиолын шүлгийн урлагийг ашигласан зарчим нь сонин байжээ.> гэж бичээд <Алтай хайлах>, <Халх ардын тууль>,<Цацал>бүжгийн дууны шүлэгтэй <Миний нутаг>-ийн холбоцыг харьцуулж <шүлгийн бүтэц, тогтолцоо, шүлэглэх ур зүйн бүхий л зүйл ардын яруу найргийн уламжлалтай нягт холбоотойг батлах нэгэн баримт> (С.Лувсанвандан Д.Нацагдоржийн шүлгийн холбоцын зарим асуудал, Утга зохиол, урлаг, 1975 ¹45) гэж үзжээ.
Эдгээр эрдэмтний судалгаанаас үзэхэд зарим нь нэгэн нэхэн тодосгууштай зүйл байгаа мэт санагдана. Давын өмнө Д.Нацагдоржийн <Миний нутаг> шүлгийн онцлог, тогтолцоо, хэмжээ, холбоц, тэргүүтнийг нарийвчлан судлах нь чухал юм. Эл 12 бадаг шүлгийн монгол үсгээр бичсэн зохиолчийн эхэд нэгэн мөрийн хамгийн олон үе нь 23, хамгийн цөөн нь 13 байхад шинэ бичигт хэлэхэд ойртуулан буулгавал нэгэн мөрийн хамгийн олон үе нь 17 хамгийн цөөн нь 10 болж байна. Үүнээс үеийн тоо тэнцүү бус мэт харагдаж байгаа боловч нэгэн бадгийн дотор үе өргөлт тэнцүүлэх олон аргыг (нэг, дөрөвдүгээр мөр, хоёр гуравдугаар мөрийн үеийн тоо тэнцүү, нэг, гуравдугаар мөр, хоёр дөрөвдүгээр мөрийн үеийг салаавчлан тэнцүүлэх гэх мэт) чадмаг хослон хэрэглэжээ. <Миний нутаг> шүлгийн гуравдугаар бадгийн монгол үсгээр бичсэн эхийн хоёр , гуравдугаар мөр ижил19, нэг , дөрөвдүгээр мөр 14,15 болж үе тэнцсэн бол шинэ үсгээр буулгахад хоёр , дөрөвдүгээр мөр ижил 11, нэг дөрөвдүгээр мөр 12,13 болж ойролцоогоор үе тэнцжээ. Мөр болгонд нь гол өргөлт 6 удаа ноогдож байна. Энэ нь бусад бадагт ч ойролцоогоор давтагдсан онцлог мөн.Мөн шүлгийн толгой, сүүлийг ижил ойролцоо авиа болон үгээр ижилсгэн холбох, утгын өргөлтийг онцлох зэрэг уран дүрслэлийн олон арга хэрэглүүрийг уранаар нийцүүлэн хэрэглэжээ. Эдгээр онцлогийг тодруулсны үндсэнд нь аман болон бичгийн зохиолын гол гол зарчимтай харьцуулан үзвэл сая Д.Нацагдоржийн уламжлал хийгээд бүтээлч санаачилга зэрэг нь илүү тодрох болно.
Т.Нацагдоржийн жишээлэн ярьж байсан бөөгийн дуудлага

< Хүний махан хүнстэнгүүд
Хүрэл чулуун зүрхтэнгүүд >

гэснийг <хэнгэргийн цохилтоор хэмжээгий нь тааруулан дууддаг> ёсоор үзэж

< Хү-ний мах-хан хүн-нэс-тэн-гүүд
Хү-рэл чу-луун зү-рих-тэн-гүүд>

буюу өргөлттэй, өргөлтгүй үеийг -Ү хэмээн тэмдэглэвээс, хэмжээ тэгш бөгөөд өргөлттэй, өргөлтгүй хошоод үе нь нэгэн нэгж болон түүнийг -Ү тэмдгээр үзүүлбээс даруй

-Ү - Ү - Ү - Ү
-Ү - Ү - Ү - Ү

гэсэн зохион байгуулалттай шүлэг> (Хэл зохиол судлал, боть 7, ШУАХ , Улаанбаатар 1969 , 92-93 дахь тал) болно. Энэ нь бөөгийн дуудлагын шүлгийн хэм хэмжээ нягт таарсан толгой сүүл зэргийг холбоод зогсохгүй мөр мөрөөр нь тэр ч атугай жич, илүүдэгч авиаг ижилсгэдгийг харуулж байна. Б.Содном <Миний нутаг> шүлгийг бөөгийн дуудлагатай харьцуулан үзэж өргөлтийн тоог тодорхойлж, <жишиж үзсэн хоёр зүйлийн шүлгийн хэмжээ, үгийн толгой адгийг холбон шүлэглэсэн талаар ялгаа алгаа> (Б.Содном Д.Нацагдоржийн намтар зохиол , УХХЭХ, Улаанбаатар, 1966, 96-97 дах тал )гэж дүгнэжээ. Гэтэл Ц.Дамдинсүрэн <Миний нутаг > -ийн хоёр бадгийг халх монголын дуутай харьцуулан үзэж < Эдгээр шүлгийг хянан үзвэл зөвхөн толгойг холбох талаар бага сага ялгавар бий боловч бусад үгийн тоо ба журмын талаар нэг адил болно> (Ц.Дамдинсүрэн Гадаад хэлнээс шүлэг орчуулах тухай <Олег сэцэний дуулал>-ын орчуулгын тайлбар Шинэ толь 28 1938 ¹2 195 дах тал ) гэжээ. Уг нь ардын дуу бөөгийн дуудлагын аль нь ч гэсэн монгол аман зохиолын төрөл мөн учир шүлгийн тогтолцооны хувьд зарчмын ялгаагүйн улмаас ийм дүгнэлтэд хүрсэн боловуу . Монгол аман зохиол гэж тусдаа, бөөгийн дуудлага гэж ангидаа гэж салган хэлэлцэх ахул судалгааны үнэн зөв дүгнэлт гаргахгүйд хүрнэ буй заа. Харин Д.Нацагдоржийн <Миний нутаг> шүлгийн аль нэг мөр, бадгийг таслан аваад аман зохиолын (тууль, дуу бөөгийн дуудлагын) мөр бадагтай тулган үзэхэд бодит үр дүн гарахгүй байж мэднэ. Учир нь Д.Нацагдорж бол аман болон бичгийн зохиол мэтийг хуулбарлагч биш, түүнээс суралцан ухамсартай бүтээлчээр сэтгэн хөгжүүлэгч зоригтой шинэчлэгч байсан билээ. Тиймээс <Уг асуудлыг тайлах оньсыг гадна хэлбэрийн ойролцоо төстэйд биш шүлэглэх ухааны дотоод бололцоонд үзэх хэрэгтэй > (Утга зохио лурлаг 1975 ¹45) юм. Ингэж vзэх юм бол Д.Нацагдоржийн бєєгийн дуудлага сонсоод <шvлгийн зохион байгуулалт сайн . Ритм, такт маш жигд. Yгийн vе хуваарь адилхан байна. Хуучнаас шинийг олж авах хэрэгтэй байдаг. Шvлэг бичих нэг л сvрхий техник vvнд байна > гэж єгvvлсэн нь <Шvлэг бичих нэг л сvрхий техник>-ээс суралцах гэсэн санаа болно. Тvvнээс бус дурдсан бєєгийн дуудлагатай vе тогтолцоо хэлбэр хийц ягштал тааруулж шvлэг бичнэ гэсэн vг хараахан биш юм. Д.Нацагдоржийн <Миний нутаг> -ийн шvлгийн хийц ур чадвараас vзэхэд vнэхээр ч <зохион байгуулалт сайн, ритм такт маш жигд> , , <сvрхий техник>-тэй зохиол болж чадсан ажээ. Тиймд уламжлалаас бvтээлчээр суралцах гэсэн их зохиолчийн чин эрмэлзэл бодитой хэрэгжин биелжээ гэж vзэж болно. Энэ нь Д.Нацагдоржийн <Миний нутаг> шvлэгт тєдийгvй <Учиртай гурван толгой>, <Ламбагуайн нулимс> зэрэг зохиолд нэгэн адил хамаарна. Д.Нацагдорж монгол ардын дуу, харилцаа дууг ихэд сонирхон, жvжиг зохиолдоо єргєн ашиглаж байв. 19-р зууны vед монгол газар ихэд дэлгэрсэн <Да-вангийн Юндэн Гєєгєє> гэдэг ардын харилцаа дуунаас сэдэв санаа авч Д.Нацагдорж <Учиртай гурван толгой > (Б.Содном Д.Нацагдоржийн намтар зохиол, УХХЭХ Улаанбаатар 1966 229-241дах тал) зохиолоо бичжээ.Уул зохиолыг анх захиалан бичvvлж , тайзнаа найруулан тавьсан зохиолч Д.Намдаг < Нацагдоржид аялгуутай эмгэнэлтэй зvйл бичих нэгэн сэдэв бий аж. Yvндээ автономитийн vед vзэсгэлэнт сайхнаараа дуунд гарсан Юндэн Гєєгєє гэдэг хvний бодит амьдралд тохиолдсон зvйлсийг ярив. Yvний нь би сонирхон тайзан дээр хэрхэн тоглуулах талаар арга ухаан сийлэхийг бодно. Тэгэхдээ юу юуны урьд эмх замбараатай маш цєєн хvмvvсийн дунд эргэлдvvлэхийг эрхэмлэнэ.
Энэ бодлыг Д.Нацагдорж зєвшєєрєхийнхєє зэрэгцээ vндэсний аялгуут жvжгийг бий болгох явдалд зохистой шинэ хэлбэр бий болгохыг эрхэмлэв. Гэлээ ч бид оролдох нь чухал гэж vзээд хоёр цаг хиртэй харилцан ярилцсаны vр дvнд нэг жvжгийн тєлєвлєгєє бvрэн боловсруулан гаргаж амжив> (Д.Намдаг Учиртай гурван толгой Д.Нацагдоржийн тухай дуртгал тэмдэглэл УХХЭХ Улаанбаатар 1966 20 дах тал ) гэж дурсан бичсэн бий. <Да вангийн Юндэн Гєєгєє> уул зохиолыг бичихийн зєвхєн уугуул хэв шинж (прототип) болсон учир Д.Нацагдорж шинэ утга санаа баатрын дvр,vйл явдлаар баяжуулан гvнзгийрvvлж дvрсэлсэн юм. Ардын харилцаа дууны тєрлийг шинэ цагийн театрын урлагийн тєрлийн хэмжээнд хєгжvvлснээрээ <Учиртай гурван толгой> уламжлал шинэчлэлийг хослуулсны нэгэн гайхамшигт жишээ болсон юм. Энэ зохиол, ялимгvй зєрчил, vйл явдлын эхлэлийг уужуу бодлоор ургуулж, гvн утга, єргєн хvрээ бvхий зохиол бvтээлийн vлгэрийг vзvvлэв. Энэ нь Юндэн, Нансалмаа, Хоролмаа, Балган нарын ялгарал тод дvрээр илэрчээ. Тvvний дотроос :

<Єєрийн гэрээ бариачээ
Єрхний чинь оосрыг татъя
Зvv хатгах бvрдээ
Зєвхєн чамайг бодсон юм>

гэж зvрхээрээ дуулж байгаа цэвэр ичимтгий монгол бvсгvй Нансалмаагийн хайр сэтгэлийн эрхэм нандин чанар, тvvнийгээ хамгаалан :

<Хас чулууны єнгийг
Харлуулж юу ч чадахгvй
Хайртай амраг хvнийг
Хагацуулж хэн ч дийлэхгvй>

гэж эцсийн мєчєє хvртэл тэмцэх тэнгэрлэг их хvч олсныг гайхамшигтайяа илэрхийлж байгаа юм. Тиймээс ч <Учиртай гурван толгой>-н хувьд дарлагч ноёны гарт амь vрэгдсэн Юндэнгээ vзvvт Нансалмаа єєрєє єєрийгєє хороож байгаа нь харгис бурангуйд бууж єгєхгvйгээ тэр vеийн єєр яах ч аргагvй нийгэмд илэрхийлж зоригоо харуулсан явдал, хvний сэтгэл хєдлєл, vнэнч ариуныг хамгаалснаарааа тэгш биш харьцаат нийгэмд ял тулган амиа єгч байгаа их хэмжээгээрээ ер В.Шекспирийн <Ромео Жульетта> буюу Узбекийн <Фархад Ширин хоёр> зэрэг жvжгvvдийн аугаа зєрчлийн шийдвэрлэлттэй адилтгах зvйл юм. (Э.Оюун Д.Нацагдоржийн жvжгийн зохиолын зєрчлийн асуудалд Д.Нацагдоржийн уран бvтээлийн тухай УХГ Улаанбаатар 1978 52 дах тал)
Yvгээр Д.Нацагдорж аялгуут жvжгийн шинэ хэлбэрийг монголын шинэ vеийн урлагийн тєрєлд бий болгож 1934 оноос vзэгчиддээ барьсан нь <Учиртай гурван толгой> -н нєлєєгєєр зохиолч, найруулагч, жvжигчин хичнээн олон уран бvтээлч гар ганзаганд, хєл дєрєєнд хvрсэн билээ
Басхvv <Сумъяа ноён> хэмээх монгол ардын харилцаа дуу, <Ламбагуайн нулимс> хоёрын уламжлалын холбоотойг Г.Михайлов ажиглаж <энэ хоёрт хоёуланд нь учиртай гурван хvний явдал гарч , тvvний байдал, тайлал болон лам нарын эсрэг хандсан чиглэлтэй зэрэг нь адил тєстэй юм.> гээд <Харин авьяаст зохиолчийн уран сэтгэмжээр vйл явдал зохиомж дvр, зєрчил цємєєр єєрчлєгджээ> (Г.И.Михайлов, Д.Нацагдоржийн уран бvтээлийн уламжлал шинэчлэл , Утга зохиол , урлаг 1969 ¹4) гэж vзсэн билээ. Yvнийг дэмжиж К.Яцковская , Сумъяа ноён буюу Бээжин лам харилцаа дууны зарим зvйлийг єгvvллэгт их л єєрчлєгдсєнийг ажиглаад <Гол баатар ялангуяа ламын дvр бvр их єєрчлєгджээ. Харилцаа дуунд сувдаг шунахай, садар самууныг илчилсэн байдаг. Бээжин лам vнэнчээр хайр сэтгэлтэй болоогvй. Д.Нацагдоржийн єгvvллэгийн лам, Бээжин ламтай тун бага тєстэй . Лодон зєєлєн сэтгэлтэй, итгэмтгий, тэр Цэрэнлхамын ов мэхийг гадарлаагvй, дурлал гэх тоглоомыг нь таниагvй, хэдийгээр эхлээд ариун сэтгэлээр бус очсон ч гэлээ, жинхэнэ хайр сэтгэлтэй болжээ. > (К.Н.Яцковская Дашдоржийн Нацагдорж (Жизнь и творчество)Изд , Наука Москва 1974 стр 84-85) хэмээн єгvvлжээ. Ингэж «Ламбагуайн нулимс» єгvvллэгийг монгол ардын харилцаа дууны уламжлалтай холбон vзэж, дvрийг харьцуулсан нь яриагvй сонин ажиглалт мєн. Монгол ардын харилцаа дууны урын санг уудлахад <Ламбагуайн нулимс>-т, <Сумъяа ноён>-оос илvvтэйгээр ойртон очих <Ванлий> буюу <Буянхишиг Да лам> хэмээх зохиол бас бий. Тvvнд Ванлий хvvхэн, Буянхишиг Да лам нарын дvрийг тодорхой гаргасан юм. <Ерєнхийдєє автономитын vеийн амьдралын харилцаа, ноёд ялангуяа лам нарын завхай шунаг сэтгэлийг шог инээдмийн намба хэлбэрийн харилцаа дуугаар чадалтай гаргасан > (Э.Оюун . Харилцаа дууны зарим асуудалд, боть 8-р дэвтэр 1-12, ШУАХ, Улаанбаатар 1970 59 дэх тал) энэ зохиолын гол баатар Буянхишиг Да лам <ухаантай хэдэн vгийг хэлж > Ванлий хvvхнийг єєртєє дасган , тvvнд хайр сэтгэлтэй болжээ. Тэгвэл <Орчлон хоосон > гэж хvрд бясалгасан гэвш Лодон <Ертєнцийн цаламд урхилагдаж > Цэрэнлхам хvvхэнд сэтгэлээ нэгэнт єгчээ.Тvvгээр ч барахгvй <Гандан дахь хашаа байшин ба гавж болохын тулд бэлтгэсэн юмаа бvгдийг нийлvvлж> хамтран суужээ. Ванлийг єєр хvнтэй суухаар явдгийг <Буянхишиг Да лам>-д єгvvлсний адил Цэрэнлхам хvvхний янаг залуутайгаа нєхцєж байгааг <Ламбагуайн нулимс>-д дvрсэлжээ. Хуриманд ирж согтоод Буянхишиг Да лам , <Хувилгаан сvнс> гэж єєрийгєє дєвийлгєн агсганадгийг санагдуулж, Цэрэнлхамын хархvvтэй тэврэлдэн суугааг хараад <уур нь бадарч > Лодон <байшингийн хаалгыг хэмх цохин орж хэрvvл шуугиан гаргаж байна. Буянхишиг Да лам Ванлийгийн єєр хvнтэй суух <мєрий нь єдрийг сонсоод> дугана сvмдээ муужран унаж улмаар хуриманд нь очихоор явахдаа:

<Санаж явсан Ванлий
Сайхан тєрсєн Ванлийгаа
Санасаар бодсоор ай Ванлий
Саравчны усан адилаар
Нулимсаа унагаж явна >

гэж дуулж байна. Тэгвэл Цэрэнлхамыг залуутай янаг ялдам байхад :

<Хvv минь би чамд хайртай
Одоо би хаашаа очих вэ
Єєр хvнтэй ханилах хамаагvй
Гагцхvv намайг бvv орхи >

гэж Лодон хоёр нvднээсээ ертєнцийн хар нулимсыг борооны дусал адил асгаруулж байна . Лодонгийн дvрийн уламжлалыг ингэж тодруулах нь уг баатрын зан тєрх тvvгээр дамжин <Ламбагуайн нулимс> ямар зохиол вэ ? гэсэн маргаан бvхий асуудлыг хєндєхєд хvргэж байна. Энэ єгvvллэгийг <Лам нарын суртал баримтлалын худал хуурмагийг илчилсэн хошин шог> (М.Гаадамба нэгэн гайхалтай єгvллийн тухай . Утга зохиол урлаг 1964 ¹51) зохиол гэж М.Гаадамбын vзсэнтэй , <Энэ хорвоогийн харын бvх юм хоосон , мєнх бус болохыг номлон байдаг атлаа хєнгємсєг явдалт хvvхэнд сэтгэлтэй болсон ламыг дооглон шоолсон єнгєєр дvрсэлсэн> (Л.К.Герасимович , Литература Монгольской Народной Республики (1921-1964) Изд Ленинградского университета 1965 стр 76 ) гэж Л.К.Герасимович <Д.Нацагдоржийн єгvvллэгийн гэвш бол шинэ монголын утга зохиолын шог дvрийн шилдэгийн нэг> (Г.И.Михайлов . Д.Нацагдоржийн уран бvтээлийн уламжлал шинэчлэл, <Утга зохиол , урлаг>1969 ¹4) гэж Г.И.Михайлов тус тус санал нийлжээ. < Ламбагуайн нулимс феодал , лам нарыг шоглон шvvмжилсэн зохиол ..... Залуу хувьсгалч > Д.Нацагдорж энэ зохиолдоо хуучны харгис бурангуй ёсыг жигшvvлэх vзэл санааг гол болгосон нь маргаангvй . Тухайн vеийн уншигчид Лодон гэвш, Цэрэнлхам хоёрыг ер єрєвдєн хєєрхийлж байгаагvй, харин жигшин зэвvvцэж байсан. Тэр цагийн амьсгал тийм л байсан > (Ц.Хасбаатар. Ажиглалтаас тєрсєн бодол . Залуучуудын vнэн.1986 ¹127) гэж Ц.Хасбаатар бичжээ. Yнэхээр ч < Ламбагуайн нулимс > зохиолд <Аяа бас, єдєр хийдэд суугаад шєнє айл хэсэгч хуврагууд ичиг> гэж Д.Равжаагийн шоглож байсан <хувраг ёсоо эвдсэн> лам нарын амьдралын тvгээмэл vзэгдлийг илрvvлэн шvvмжилсэн нь илэрхий юм.
Шашин шvтлэг, лам нарын vзэл суртлын эсрэг ширvvн тэмцэл хийж тэднийг шvvмжилж байсан 1930-аад оны vеийн уран зохиолын vзэл санаа энэ єгvvллэгт ч гэсэн тусгагджээ. Yvнийг дvрслэхдээ зохиолч сэтгэлзvйн дvр гаргаж <Ламын хоосон чанарын бодлого> л Лодонг ийм арчаагvй байдалд хvргэснийг илрvvлэн гаргасан ажээ. < Ламбагуайн нулимс> єгvvллэгийн уламжлал болсон <Ванлий буюу Буянхишиг Да лам> зохиолыг <шог инээдмийн харилцаа дуу>-нд багтаан судалсан Э.Оюун <Буянхишиг ламыг сахилаа мартсаны нь шоолохоос гадна бас хvний хайр сэтгэлийн жаргал эдлvvлдэггvй шашны ёсыг буруутгаж Буянхишигийг єрєвдсєн тал тодорхой байна> ( Э.Оюун . Харилцаа дууны зарим асуудалд, боть 8-р дэвтэр 1-12, ШУАХ, Улаанбаатар 1970 66 дэх тал) гэж vзжээ.
Энэ бол <Ламбагуайн нулимс> зохиолын агуулгыг гvнзгийрvvлэн судлахад анхаарууштай санаа юм. Yvнтэй уялдуулж <Лодон бол vлэмж хvчтэй эмгэнэлт дvр, Нацагдорж Лодонг огт шоолоогvй харин амьдралд тохиолдсон эмгэнэлт явдлыг vзvvлсэн юм > (Ч.Лодойдамба. Нэгэн гайхамшигт єгvvллэгийн тухай .Утга зохиол урлаг 1964 ¹11) «Д. Нацагдоржийн энэ зохиол эмгэнэлт зохиол мєн » (Ч.Лодойдамба . Баримт тvшиж ярих сайхан. Утга зохиол урлаг 1964 ¹4) гэж Ч.Лодойдамбын vзсэнийг анхааралгvй єнгєрч болохгvй. Ч.Лодойдамбын эл санааг харгалзан vзэж уг зохиолыг судалсан К.Яцковская <Нацагдорж энэ ламд єєрєє хэрхэн хандаж байгаагаа нэг ч vгээр
илрүүлээгүй түүний шинж байдлыг үйл явдлаар нь дамжуулан гаргасан. Тэгсэн атлаа зохиолч Цэрэнлхамыг шууд буйгаа илрүүлэхгүй ч гэсэн түүний хар санаа, биеэ худалддагийг нь , хар тамхи татах дуртайг нь, худал хуурамч, баашилдаг занг нь үзүүлэх боломж бүрийг ашиглан гаргасан байна. Нацагдорж их авьяас билэгт зохиолч болохоороо Цэрэнлхамын өөдгүй муу чанарыг нь уран сайхны илчлэн гаргах аргаар гүн гүнзгий дүрсэлж, магадгүй өөрөө ч хүсээгүй атлаа Лодонг хүндэтгэх сэтгэлийг бий болгосон байж мэдэх юм. Нацагдорж түүний дүрийг энэрэнгүйгээр шийдвэрлэсэн..... Зохиолч Лодонгийн дүрийг бүтээхдээ бүрэлдэн тогтсон бэлэн зан төрхийг нэг нөхцөл байдлаас нөгөөд шилжүүлдэг (бид ийм байдлыг Цэрэнлхамын жишээн дээр үзэх болно ) уламжлалыг огоорч сэтгэлзүйн дүрийг бүтээн бий болгохыг зорьсон>> (К.Н.Яцковская Дашдоржийн Нацагдорж (Жизнь и творчество)Изд , Наука Москва 1974 стр 85) гэжээ.
Чухам л Лодонгийн дүрийг тодруулахад зохиолын гол нэгэн баатар Цэрэнлхамын талаар дурьдахгүй байж хэрхэн болох билээ. Цэрэнлхам бол Ванлий, Жуяар нараас огт өөрөөр зохиолд дүрслэгдсэн юм. Ардын хувьсгал ялахын өмнө болон мандсаны дараахан үед төв суурин газарт нэлээд түгээмэл байсан үзэгдлээс уугуул хэв шинжээ болгон авсан Иүй-Ба хуа хэмээх Цэрэнлхам бол <хятадын гудамжны амьдрал, хар тамхинд орж завхайран биеэ худалдаж эд мөнгө хураахыг эрмэлзэгч муу явдалт > (С.Эрдэнэ . <Ламбагуайн нулимсны> учир нэгэн бодол . Утга зохиол, урлаг 1971 ¹11)-ны дүр юм. Зохиол эхлэхэд <Орчлонт ертөнцийг хоосон гэж хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан Гэвш Лодон ,Улаан шарыг тунаруулсаар Гандангийн наад хүрд уруу бууж ирмэгц, урин тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан хүүхэн Цэрэнлхам цагаан харыг гялбуулсаар баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов> гэжээ. Ийм эвлэрэмгүй хоёр ертөнцийг гарган ирсэн атлаа зохиолч зохиомжийг маш үнэмшилтэй уранаар өрнүүлж , тэдгээрийг эвцүүлэн найруулаад <баруун дамнуурчны ба Гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийхан шинэ зам нээгдтэл> Цэрэнлхам хүүхэн урхиндаа Лодонг бүрэн татан оруулсныг дүрсэлсэн юм. Хятадын худалдаа мөнгө хүүлэгчдээс монголчуудыг тонож элдэв муу зуршилд сургаж, бузар явдлыг дэлгэрүүлсний уршиг, харгис бурангуй нийгмийн гайгаар хүн чанараа гээсэн хэсгийн дүр зургийг төлөөлсөн Цэрэнлхам амьдралыг хүлцэн тэвчилгүй зохиолчийн сэтгэл зүрх басхүү өвдөж явсан нь ил байна. Тиймээс Цэрэнлхам хорт могойн уршигт муу явдлыг хүчтэй шүүмжилсэн нь Лодонгийн дүрийг улам амьд, олон талтай болоход нь үлэмж нөлөөлсөн гэж үзвэл зохилтой. Нэгэнт уул зохиол гүн гүнзгий утгатай баатрын дүр нь олон талтай өвөрмөц болж чадсаны учир түүнийг загварчлан авч үзэж зохиолын аль нэгэн төрөлд заавал шахан багтаах гэж оролдоход зохистой дүн гарахгүйд хүрнэ.
М.Гаадамбатай маргасан маргааныхаа явцад Ч.Лодойдамба өөрийн дүгнэлтийн баталгаа болгож өгүүллэгээс үг өгүүлбэр авч тайлбарлахдаа шог хошин төрөлд таарах баримтыг эс хайхарсан тал байна. М.Гаадамба ч гэсэн уг өгүүллэгээс шог аясад таарах нотолгоог өлгөж аваад эмгэнэлт явдлыг нь бас орхигдуулжээ. Энэ хоёр хэтэрхийлэл < Ламбагуайн нулимс> зохиолын төрөл зүйлийг тогтоох, гол баатрын дүрийн шинж, зан төрхийг үнэнээр тайлбарлахад нь садаа болсон юм.
Харин <Нацагдоржийн энэ зохиол бол эмгэнэлт зохиол мөн. Гэхдээ инээд хүрэх газар огт байхгүй гэж нэг талыг баримтлан ярих юм бол үлэмж буруу болно. Эмгэнэлт зохиол хичнээн чадалтай болох тусмаа инээдэмт явдал их байдаг удаа бий. Жишээ нь их Шекспирийн гайхамшигт эмгэнэлт зохиолуудыг санахад эмгэнэлт зохиолд инээдэмт учрал их хэмжээтэй байдгийг тод харуулна> гэж Ч.Лодойдамбын маргааны явцдаа нэгэнтээ хэлсэн нь зохиолыг чухам зөв тайлахын үүдэл санаа байжээ гэмээр. Үнэхээр <Ламбагуайн нулимс> өгүүллэгийг дахин дахин уншихаар эмгэнэлтэй гэж өөрийнхөө батлан тайлбарласныг зохиогч учир дутагдалтай гэж эргэн санасны гэрч мөн биз.
В.Шекспир, М.Горький, М.Шолохов зэрэг сонгодог зохиолчдын зохиолд инээдэм хийгээд эмгэнэл хослон нэгдсэн байх нь олонтаа. Ер нь шог зохиолд инээдэм эмгэнэлийн аяс ч байдаг. Эмгэнэлт зохиолд инээдэм шоглол ч бас байж болдог. Үүнийг зохиолч Д.Намдаг амьдралын ухаанаар зөв ажиглаж <Уг зохиолын шоололтын чанартай боловч эмгэнэлтэй билээ. Гэтэл амьдрал гэдэг маань бүхэл бүтэндээ эс боловч тал хувь нь , тал хувь нь эс боловч бяцхан хувь нь эмгэнэлтэй болж ирээд инээдэмтэй нь аргагүй байдаг бус уу . Иймд Нацагдорж түүнийг аргагүй их авьяаст нүдээр ажсанаа зүй ёсоор бичсэн нь бус уу > (Д.Намдаг. Танин мэдэж таниулан мэдүүлэх нь , Утга зохиол, урлаг 1966 ¹8 ) гэж өгүүлсэн юм.
<Ламбагуайн нулимс> өгүүллэгийг тайлахад <Хэлхээгүй сувд> дуусаагүй зохиолынхоо өмнө Д.Нацагдоржийн бичсэн зүйл ч бас анхаарал татаж байна. Зохиогч түүндээ <Аюумшигт, сүрхий гайхамшигт, инээдэмтэй, гашуудалтай, уйтгарлалтай, сонирхолтой элдэв байдлыг үзүүлэх> , <Хүний сэтгэлийг хөдөлгөх, донслуулах, айлгах, төөрүүлэх, сүрдүүлэх, цочоох, догдлуулах, уяруулах ,сэргээх инээлгэх> (Цог 1966 ¹8 ) гэж бичсэн юм.
Энэ бол Д.Нацагдорж зохиолоо загварт баригдалгүй олон талтайгаар инээдэм, гашуудал, уяруулал, догдлуулал, тэргүүнийг хослуулан туурвидгийн гэрч мөн. Д.Нацагдоржийн << Ламбагуайн нулимс >> өгүүллэг, баатрын дүр нь шог инээдэм, эмгэнэлийн харилцан шүтэлцэж биесээ баяжуулсны бодит жишээг шинэ үеийн уран зохиолын хуудаснаа тодорхой харуулан өгчээ. Д.Нацагдорж зохиол бүтээлдээ их л няхуур хандаж урьдчилан тусгай загвар төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагууд бичих урлах явцдаа нэмж хасах зэргээр нарийн боловсруулдаг байсан баримт жишээ цөөнгүй үлдсэн юм.
Үүнд <Ядуу хөвгүүн>, <Хэлхээгүй сувд>, <Ордны нууц> зэрэг үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиолын зэрэгцээ <Дөрвөн цаг> мөчлөг шүлгийг зохиох төлөвлөгөө онцгой анхаарал татдаг юм. (Утга зохиолын шүүмжлэл УХГ Улаанбаатар 1985 100-112 тал , Үнэн 1986 ¹275)
Д.Нацагдорж <Дөрвөн цагийн эргэлт ба хүний аж төрөл хийгээд хөгшин залуугийн явдал> сэдвээр зарласан уралдаанд зориулан <Дөрвөн цаг> шүлгээ бичих загварчилсан төлөвлөгөө гаргажээ. Биесийг дотроо багтаасан дөрвөн тойрог зурж түүнийгээ чагтлан тойрог бүрийг дөрвөн хэсэг болгон хувааж (16 хэсэг) тус бүрийн зайд зохиолд тусгах санаа, үг хэллэгийг тэмдэглэжээ. Энэ нь <Дөрвөн цаг> бол хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улирал , улирал бүр дөрвөн бадаг, нийт арван зургаан бадаг болохыг харуулж байгаа юм.
Үүнээс зөвхөн нэг улирлын жишээгээр үзвэл тойргийн (дээд) хэсэгт <цэцэг төлжих шувуу ирэх, цас хайлах , хүүхэн(хүүхэд) хонь> гэсэн хэллэгийг тэмдэглэснийг <<авар> гэсэн хэсгийн агуулгатай харьцуулбал :

<Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана>

гэж бичсэнтэй тохирч байна.Энэчлэн тойргийн 2-р (баруун) хэсэг нь <Зун>, 3-р (доод) хэсэг нь <намар>, 4-р (зүүн) хэсэг нь <өвөл> гэсэн хэсэгтэй тус тус таарч байгаа болно. Үүнээс үзэхэд Д.Нацагдорж зохиол бичих төлөвлөгөө бол санаандаа орсныг тэмдэглэсэн төдий бус харин зохиомж утга агуулгыг маш нарийн бодож боловсруулсны үндсэн дээр хийдэг урлах аргын нандин нууц байв.
Зохиогчийн <Ламбагуайн нулимс> богино өгүүллэгээс баатрын болон эд юмсын дүрийг үгээр дархлан бүтээдэг их зохиолчийн урлахуйн чадварыг давхар ажиглаж болно. <Ламбагуайн нулимс> өгүүллэгийн дээр иш татсан өгүүлбэрт <Орчлонт ертөнцийг хоосон гэж хүрдийг бясалгаж , винайн ёсыг сахисан>, <Уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан >, <Улаан шарыг тунаруулсаар>, <цагаан харыг гялбуулсаар>, <Гандангийн наад хур уруу бууж ирмэгц>, <Баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь> гэж Лодон, Цэрэнлхам нарыг <эсрэг тохиолдол> сөрөг харьцуулалаар Д.Нацагдорж дүрслэн гаргажээ. Ийм гүнзгий утга хадгалсан уран харьцуулал зохиолчийн олон бүтээлд (<Өвлийн хүйтэн, янагийн халуун>, <Цагаан сар ба хар нулимс >, <Үзэгдээгүй юм>гэх мэт) бий нь уг дүрслэх зүйлийг улам тод товгор болгосон байна.
<Зуны цагт баруун дамнуурчны таван гудамжны шавар хатаавч үл дарагдмаар> гэхчлэн, <Шувуун саарал>, <Хөдөө талын үзэсгэлэн>, <Хэлхээгүй сувд> зэрэг бусад зохиолд оносон уран хэллэгээр нүдэнд харагдаж сэтгэлд хоногштол дүрсэлсэн нь зохиолчийн урлах эрдмийн чадал билээ. <Ийшээ ширтэж , тийшээ гөлрөн үүнийг гайхаж, түүнийг бодсоор явтал олон морьтой хүмүүсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгой тэмүүлэн, ам нь ангалзаж, хоёр чих нь солбилзон үзэгдэхэд хэдийн миний хоёр нүд гэрэлтэн тусав. Нэг залуу хүүхэн жолоог дугтран зүтгүүлсээр гарч ирэх нь хувилгаан охин адил гэрэлтэй бас цог заль өнгөтэй жавхлантай нь түмэн баатар эрсийн боловч зүрхийг чичрүүлэн догдлуулж төв эрдэмтэн оюутны боловч сүнсийг холбилзуулан татна> гэж <Хөдөө талын үзэсгэлэн>-д дүрсэлсэн нь өгүүлэлт шүлэг мэт сонстоно. Энэ зурвас дүрслэлээс харахад зохиолч аман болон бичгийн зохиолын баян сангаас үг нэг бүрийг утга учиртай уран дүрслэхийн үүднээс нарийн сонгож, чадамгай найруулсан нь тодорхой байна.
Д.Нацагдорж <дэмий л тоочин нурших ба ятгалгаар хэлэхгүй , гагцхүү уран зохиолоор илэрхийлж, утгаар таниулах> зарчмыг чанд баримталж уран яруу, товч тодорхой дүрийг бүтээж чаддаг байсан бөгөөд намтар түүхийг хэт нуршин сунжруулах, эсвэл болсон явдлыг хуурай тоочин өгүүлэх, сургамжлахыг бүх талаар цээрлэн зайлсхийдэг байлаа. Д.Нацагдоржийн зохиолд илүү үг, нуршуу өгүүлэмж нэгээхэн бээр ч үгүй юм. Д.Нацагдоржийн зохиолыг аман ба бичгийн зохиолын уламжлалд дулдуйдсан, ярианы хэлийг ашиглан бичсэн гэхчлэн зааглан ялгахад бэрх юм. Учир нь Д.Нацагдорж аль алины сор дээжийг авч өөрийн <тогоондоо> танигдашгүй болтол найруулан боловсруулдаг байжээ. Д.Нацагдоржийн хэл монголын сонгодог бичгийн хэл, ардын ярианы хэлний аль шимтэй сайхныг ингэж уламжлан шингээж, шинэтгэн хөгжүүлснээрээ монголын орчин үеийн утга зохиолын хэлний далай баян сан бүрэлдэн тогтоход үнэт хувь нэмэр болсон юм.
Монголын шинэ уран зохиол хэмээх мөрний эхэнд Д.Нацагдоржийн ундруулсан өгөөмөр цэнгэг урсгалтай баян булаг хэзээ ч ширгэшгүй оргилсоор байх нь дамжиггүй ээ . Чухам ингэж <өсөхөөс сурсан үндсэн хэл орхиж болшгүй соёл>-ынхоо уран яруу найруулахын эрдэмд чадамгай боловсрон их зохиолчийн ямарч бүтээлд ялангуяа өгүүллэгт нь шүлэглэх сэтгэхүй хурц илэрсэн байдаг юм. Богино өгүүллэгүүдийн энэ онцлогийг яруу найрагч В.Луговский ажиглаж < Д.Нацагдоржийн зарим нэг өгүүллэг нь цор ганц тал хуудастай байдаг бөгөөд тийм өгүүллэг бол зохиолчийн үзсэн харсан зүйлээ агшин зуур татлан бичиж тэмдэглэсэн шүлгийн зохиол юм. Жишээ нь <Өвлийн хүйтэн янагийн халуун> гэдэг өгүүллэг бол өгүүлэлт шүлэг юм. Д.Нацагдорж ийн өгүүлэлт шүлэг нь зөвхөн зураглал таталбар төдий бус бие даасан шинжийг бүрнээ хадгалсан өвөрмөц хэлбэр бөгөөд бусад яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжгийн нэгэн адил уншигчийн сэтгэлийг хөвсөлзүүлэн татах чадвар баян байдаг билээ. Их зохиолчийн зарим бүтээлээс (<Цэнхэрлэн харагдах>, <Учиртай гурван толгой> зохиолын зарим шүлэг) өнгө гэрлийн солилцол , орон зайн алслалт илт мэдэгддэг бол цагийн урсгал <хурд >-ны хэм хэмжлийн нарийн мэдрэмж <Шувуун саарал>, <Хөдөө талын үзэсгэлэн> зэрэг зохиолоос нь ажиглагддаг билээ. Уншигчийн сэтгэлийг олон үе эзэгнэн дагуулна гэдэг зохиолчийн орчин цагийнхаа амьсгалыг яаж тусгаж , уран сайхны ямар нээлт хийсэнтэй нь зайлшгүй холбогдоно. Урлагийн жинхэнэ сайн бүтээлийн үнэ цэнэ нь цаг хугацааны сорилтыг даван туулж, хойч үеийнхэнтэй ямагт шинэ сэргэг хэвээрээ учран золгох тавилантай байдаг.Унших тутам шинэ санаа, гүн утга, ур чадварын увидас нь нээгдсээр байдаг их зохиолчийн бүтээл туурвил уншигчдын гоозүйн таашаалд баттайяа нийцэж , шимтэн сонирхох олон асуултад нь өнөөдөр ч гэсэн чин үнэн хариу өгсөөр байна.
Д.Нацагдоржийн урлан бүтээх хөдөлмөрийн онцлог бол зохиолоос зохиолд байнгын эрэл хайгуул хийдэг байсанд оршино. Энэ нь их зохиолчийн монгол ардын аман яруу найраг, хуучны бичгийн зохиол, европийн болон орос зөвлөлт, дорно дахины сонгодог утга зохиолыг гүнзгий судалснаар уламжлах шинэчлэх ёсны амьд холбоог тогтоож чадсантай нь холбоотой юм.
Ерөөс Д.Нацагдоржийн уран бүтээл нь Монголын шинэ утга зохиолын үндсэн зарчмыг бий болгохын төлөө эрэл хайгуул байсан гэж бүхэлд нь нэгтгэн үнэлж болно. Хувьсгалт шинэ утга зохиол, түүний үндсэн зарчмын анхны үлгэр жишээг их зохиолч зохиол туурвилаараа үзүүлсэн гэж хэлж болно.
Д.Нацагдорж ийн бүтээлийн өргөн сэдэв, гүн агуулга, уран зохиомж,
яруу сэтгэлгээ , оновчтой дүрслэл тэргүүтэн нь орчин үеийн монголын утга зохиол урлагийн шинэ уламжлал болж , өнөөгийн уран бүтээлч залуу авьяастан нарын зохиолынхоо чанар чансааг хэмжих хэмжүүр, урлах эрдмийн шалгуур сургууль болж байна.
Д.Нацагдорж бол гандан бууршгүй яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжгээрээ монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавьж хожим хойчийн зохиолчдод үлгэр дууриал болж байгаагаараа зөвхөн манай орны төдийгүй дэлхийн уран сайхны соёлд хувь нэмэр оруулсан сод уран бүтээлч , яруу сайхны тэнгэрт мөнхөд гялалзах гэрэлт од мөн.
Тиймээс ч <Д.Нацагдорж биеэ умартан өнгөрсөн үеэс монголын оюун санааны ирээдүй уруу гүүр барьж эхлэгчдийн нэг байжээ. Ард түмнийхээ уран бүтээлч суу билэгтний оргилын хувьд их найрагч зөвхөн та нарт төдийгүй бид бүхэнд, дэлхийн бүх утга зохиолд хамаатай юм > (Утга зохиол, урлаг 1986 ¹47 ) гэж Башкирийн зохиолч Мустай Карим хэлсэн нь аргагүй үндэстэй юм.
Монголын ард түмний сод билэгт хүү Дашдоржийн Нацагдорж нийгэм , олон түмнийхээ үзэл санааны хувьсгалт өөрчлөлтийг гагцхүү суут зохиолчийн хувьд эрч далайцтай илэрхийлж чадсанд л түүний уран бүтээлийн давтагдашгүй чанар , урлах эрдмийн гайхамшиг, залгамж үедээ нөлөөлөх үлэмжийн их чадал , олон үеийн уншигчдыг эзэмдэн дагуулсаар байгаа увидас нь оршиж байна.

1974-1996

Д.Цэдэв

Wednesday, August 6, 2014

"НЭГ ҮГ ДЭЛХИЙГ ДОНСОЛГОВ"

          Орчин үеийн монгол зохиолчдын ууганы нэг Д. Нацагдоржийн олонхи зохиолыг олдсоны хэрээр эмхтгэж 1961 онд нэг дэвтэр болгон хэвлүүлсэн билээ.
        
          Түүнд орж амжаагүй мэр сэр зохиол олдсоныг үүний урьд "Утга зохиол, урлаг" зэрэг зарим сонин, сэтгүүлд удаа дараагаар хэвлэн нийтэлсээр байв.

          Зохиолч Д. Нацагдорж Октябрийн хувьсгалын тухай тал бүрээс нь авч бичиж байсан тухай товч өгүүлье.
 
        Түүний бичсэн "Октябрь" гэдэг шүлгийн нэг хувилбарт;

"...Болшгүй болсон хуучин орчлонгийн бузар явдлыг бут эвдээд
Бас дахин шинэ ертөнцийг тогтоох Октябрь
Боолын шинж, хөрөнгийн урхийг тас огтлоод,
Нийгэм журмыг байгуулах Октябрь
Баруун Европ, Америкийн үйлдвэрчдэд үлгэр болоод
Таван тивийг бүрхэх Октябрь
Байн байсаар бүх дэлхийн Октябрь болж
Хуучин байдал наран хэвээр мандана" гэж бичсэн байна.

Гэтэл зохиолч Нацагдорж 1935 онд "Нэг үг дэлхийг донсолгов" гэсэн шүлэг бичээд мөн оны "Залуучуудын эвлэлийн үнэн" сонины 45 дугаарт хэвлүүлжээ. Уг шүлгийг энд цийрүүлбэл;

"Балтийн далайн хөөсөрсөн давалгаа эвхэрч
Петр хааны тансаг ордны өмнө
Зуун мянгаар тэмцэх хэрэгтэй, эсэргүүцэх хэрэгтэй
Бинтов буу цагаан цэргийн гарт тачигнана.
Зүрх, уушги, толгой, биеийг ялгалгүй
Цагаан цэргийн жад, сэлэм, нэвтэлнэ.
Бид дайсныг дарах ёстой, дийлэх ёстой
Баатар зоригт алх, хадуураа барин
Нэг мянга есөн зуун арван долоон оны арван нэгэн сард
Манан будан дарь утааны дотроос
Улаан туг цухуйна
Бид хорыг шингээж, дайсныг ялав.
Орос оронд алх, хадуур, тариачин баярын цуурайг сонсов
Октябрь гэх нэг үг дэлхийг донсолгов" гэжээ.

Зохиолч Д. Нацагдорж хэдийгээр Октябрийн их хувьсгалыг түүхчилсэн чанартай товчхон ингэж бичсэн боловч маш их тэмцлийн үрээр энэ хувьсгэлыг хийж, оросын ард түмэн эрх чөлөөгөө олж аваад зогссонгүй харин "Октябрь" гэдэг үг хичнээн их хүчтэй болж, жил ирэх тутам бүх дэлхийг хамрах сүр хүчин мөн гэжээ.

Нацагдорж тоймтой цөөхөн үгээр мөр шүлгээр аугаа их бөгөөд төгөлдөр утга санааг гаргаж чадсан байна. Үнэндээ Октябрийн хувьсгалын хөгжлийг ирээдүйтэй нь холбон үзэж чадсан учраас түүний үг үнэн төдийгүй, баттай урт удаан жилийн амь настай болжээ.

Нацагдоржийн энэ шүлгийг одоо ингээд үзэхэд Октябрийн хувьсгалын 54 жилийн ойн үеэр бүх дэлхий ямар болоод байгаа билээ. Үүнчлэн социалист орнуудын хөгжил дэлхий дахинд хэр их нөлөөтэй байгаа зэрэг Ази, Африк, Латин Америлкийн тусгаар тогтосон улс орныг эрэгцүүлэн бодоход гайхамшигтай санагдаж үнэхээр "Октябрь" гэдэг нэг үг бүх дэлхийн дахиныг донсолгосноор барахгүйулам мандан бадарч байна.

Б. Содном Д.Нацагдоржийн төрсний65 жилийн ойд.

Monday, July 7, 2014

Түүвэр зохиол

           Монгол ард улсын ууган зохиолч Дашдоржийн Нацагдоржийн зохиолоос орсон дөрвөн зүйлсийг эмхэтгэж тусгай бяцхан дэвтэр болгон хэвлэжээ.  Мөн дэвтэрт зохиолч Нацагдоржийн бичсэн зарим шүлэг, өгүүллэг орсон нь үнэхээрт уншигчдын сонирхлыг татаж чадмуй.

         Зохиолч Нацагдорж зохиолын талаар авъяастай хүн байснаас гадна Монголын хэл бичиг, түүх, улс төр зэргийг сайтар судалж, биеэн эрдмээр чимэглэсэн нь түүний зохиосон зүйлсээс илэрхий мэдэгдмүй.

         Ер нь зохиолч Нацагдорж бол бичих зүйлээ хүний сэтгэл хөдөлмөөр уран найруулдаг бөгөөд юмыг ихээхэн суурьтайгаар судалж чадаж байсныг одоо бид түүний зохиосон зүйлсээс бас олж үзэх боллоо. Тэр нь манай зохиолчдод жишээ болж олны сэтгэлийг биедээн татаж чадсан явдал бол гагцхүү түүний зохиолын чадлаас болж хэмээн тэмдэглэх хэрэгтэй байна.

       Д.Нацагдоржийн зохиолын түүврийг ингэж эмхэтгэн хэвлэсэн нь их л сайшаалтай хэрэг гэж миний нэгэн адил манай уншигчид мөн зохиолын түүврийг олж үзмэгц үнэлж ахмад зохиолч Нацагдоржийн бичсэн өөр зүйлсээс хэлээсэй гэж хүсэх нь лав. Манай уншигчид нас нөхцсөн зохиолч Нацагдоржоо үгүйлэн дурсан санацгааж, түүний зохиолыг сонирхон уншсаар байдаг юм.

       Зохиолч Нацагдорж богинохон хугацааны дотор нилээд олон зүйлийг бичсэн бөгөөд эдүгээ тэр бүрийг бид олж аваагүй байна.Жишээлбэл зохиолч Нацагдорж бол зохиолоо хоёр хар дэвтэр дээр бичиж явдаг байв. Энэ хоёр хар дэвтэр дээр түүний гарааг бичсэнийг Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэл бичгийн кабинет одоо хүртэл эрэхэд олдоогүй, сураг тавин буй. Эдгээр хоёр дэвтрийг авчирч өгсөн хүн нь маш их сайшаагдаж, тус улсын урлагын санд онц тусыг үзүүлэх болно.

    Бас зохиолч Нацагдорж бол танил нөхөддөө хааяа сайхан зохиолыг бичдэг байв. Иймд эдүгээ түүний бичсэн яруу сайхан зохиолыг мөн Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэл бичгийн кабинет олж авахыг хичээж буй.

   Зохиолч Нацагдоржийн бичсэн ямар нэгэн юмыг уншихад Монголын эрт эдүгээгийн аль нэгэн явдал дурайж харагдаж, хялбархан ойлгогдохоор барахгүй харин хүний сэтгэлд хоногшин тогтмуй.

       Үүгээр барахгүй, харин Нацагдоржийн зохиолоос түүний мөн чанарыг судалж болно. Зохиолч Нацагдоржийн энэ зохиолын түүвэр нөгөөтэйгүүр сонирхогдон уншигдах, бас нөгөөтэйгүүр манай улсын зохиол бичих авъяастанд гарын авлага буюу дуурайл болж чадах нь дамжихгүй. Ийм учраас зохиолч Нацагдоржийн зохиолын бүрэн цуглуулгыг дахин хийх явдал чухал шаардагдаж байгаа юмаа.

Б.Содном "Цог" сэтгүүл 1945.No#7.   

Tuesday, May 20, 2014

УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГЫН АЖЛЫН ТУХАЙ

УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГЫН АЖЛЫН ТУХАЙ

        Түүхийн бичиг зохиолоос үзвэл, уйгар, хятад, пэрс, энэтхэг, төвд, манж зэрэг харь хэлнээс монгол хэл дээр элдэв ном, судрыг орчуулах явдал ХШ зууны үед эхэлсэн байна.
        Орчуулсан зүйлсийг тэр үед бичмэл буюу модон бараар хэвлэн нийтэлж байжээ. ХШ зууны орчуулгаас тэр хэвээрээ бидний үеийг хүрч ирсэн нь бараг байхгүй. Зарим нэг зүйл байвч тухайн үеийн монгол хэлний авианы хөгжил, бичгийн өөрчлөлтийн дагуу засагдсаар ирсэн байна. Өгөөдэй хаан (1235-1242) монголч эрдэмтэн Ифтихарь Эддинь Мухаммэдь гэдгийг Пэрсээс (одоогийн Иранаас) Монголийн нийслэл "Хар хорин"-д дуудаж ирүүлжээ.
   Тэр эрдэмтнийг ирмэгц, Өгөөдэй, Тулай их хүү Мөнхийг хүмүүхүүлэх багшаар томилсон байна. Мөнхөд уншуулах бичиг бэлтгэхийн төлөө Энэтхэгээс Түвд, Персээр дамжиж явсан Энэтхэгийн алдарт үлгэрийн эмхэтгэл "Панчатантра" (таван шашдир)-ийн нэг хэсэг нь болох "Ардыг сэргээгч алтан дусал" буюу "Ардыг тээхүй дусал" нэрт шаштирын тайлбар "Чандманийн чимэг хэмээгдэх оршив" гэж монголоор нэрлэдэг 20 шахам жижиг үлгэрийг персээс монгол хэл дээр орчуулсан байх юм. Энэ орчуулсан үлгэрүүд нь тэр үед бичгээс ардын аман зохиолд нилээд дэлгэрч байжээ.
      "Ардыг сэргээгч алтан дусал" гэдэг "Панчантра"-гийн хэсэг үлгэр хуучин үсгийн гар бичмэл XVIII зууны эхэн орчмын модон барын дармалаар одоо хүртэл Монголд олдсоор байгаа юм. Юан улсын судар буюу өөрөөр хэлбэл Юан улсын түүхийн он дараалсан бичиг, А.Н.Позднеевийн "Монгол утга зохиолын тухай лекц" Б.Лауферийн бичсэн  "Монголын утга зохиолын төлөв", Вальтер Хайсигийн бичсэн: "Монгол хэл дээр Бээжинд хэвлэгдсэн ном, судрын тухай" гэх зэрэг зохиолуудад эртний үеэс монголоор орчуулсан тухай утга зохиолын тухай мэдээ олон байдаг юм. Харь хэлнээс монгол хэл дээр орчуулах явдлыг монголчууд их л дээр үеэс чухал болгож үзсээр байжээ. Жишээлбэл: 1264 онд хятадын цонгодог зохиолыг орчуулж, түүх зохиох хороог монголчууд байгуулж байсан баримт бй. ХШ зууны үеэс 1921 он хүртэл зөвхөн хётад, манж хэлнээс монгол хэл дээр уран зохиол ба уран зохиолд холбогдолтой зохиолууд нийтдээ хорин найм, есөн нэр төрлийн 700 гаруй дэвтэр буюу нэг зуун мянга гаруй тал хуудас зүйлийг орчуулсан байна. Жишээ болгож заримыг хэлбэл: "Жин Фин Мэй бичиг" 40 дэвтэр 2600 тал хуудас, "Тансам лам" 8 дэвтэр 1954 тал хуудас, "Гурван улсын түүх" 48 дэвтэр 2600-гаад тал хуудас, "Сүй Хуй Жуан" гэдэг Сүн улсын "Хүйтэн уулын бичиг" 15 дэвтэр 2228 тал хуудас, "Хун Лү Мин" 10 дэвтэр 375 тал хуудас, Сүн Лины "Лиү Жай Жи И бичиг" 12 дэвтэр 1073 тал хуудас, "Жин Гү Чи Гүан" 3 боть 1986 тал хуудас номуудыг орчуулсан ба түүний гар бичмэл дэвтрүүд одоо ч байна. "Гурван улсын түүх" Сү Лины "Лиү Жай Жи И бичиг" мэтийн зарим гар бичмэлийг хуучин үсгээр хэвлэсэн ч бий. Эдгээр орчуулсан зохиолуудын гар бичмэл хэвээрээ Улсын номын санд хадаглагдаж байна. Дорно дахины хэлнээс монго хэл дээр орчуулсан уран зохиолын дотор ялангуяа автомит засгийн үед хятад, манж хэлнээс нэлээд зохиолыг орчуулжээ. Жишээлбэл: Сүн улсын "Хүйтэн уулын бичиг"-ийн 15 дэвтрийг 1909 онд Өлзийт, Балданцэрэн, Цогбадрах нар, "Жин Фин Мей" бичгийн 10 дэвтрийг 1914 онд Цэрэндорж, Балданцэрэн, Цэдэвсүрэн, Ядмаа, Дава нар тус тус орчуулж дуусгасан байх юм.
     Иймд тэр үеийн орчуулагчид нь Юмав, Бат-Очир, Цэрэндорж, Балданцэрэн, Цэдэвсүрэн, Ядмаа, Даваа, Шагдаржав, Өлзийт, Цогбадрах, Элбэгбат, Лувсанцэрэн, Буян-Арвижих, Цэнд, Дашням, Авирмэд, Магсаржав, тэргүүн Авирмэд нар байжээ.
       Хятад, манж хэлнээс орчуулсан зохиолын хэл найруулга нь хүнд мэдэгдэх, ойлгогдох талаар энэтхэг, түвд хэлнээс монголчлон орчуулснаас хавьгүй дээр байсан байна. Гэтэл "Данжуур" , "Ганжуур" зэрэг энэтхэг, түвд хэлнээс орчуулсан модон барын 299700-аад тал хуудастай орчуулга байгаагаас гадна "Хангал", "Сан", "Магтаал", "Сургаал", "Хутагт-хувилгаадын намтар" гэх зэрэг орчуулгын өдий төдий олон зохиол бас байх юм.
        Эдгээр зохиолыг олон зуун жилийн турш орчуулж, утга зохиолын утга санааг эвдэхгүй, монгол хэл дээр яг орчуулахыг хичээн хийсэн нь монгол хэл дээр ухаж ойлгоход бэрхтэй болсноор барахгүй харин хэл, найруулгын хувьд зарим нь бүр ч ондоо янзтай болжээ. Ийм хэл найруулгыг судрын хэл гэж нэрлэж байлаа. Судрын хэл монголын ярианы хэлнээс ямар ялгаатай байсныг тодорхойлбол:
1. Монгол хэлний зарим онцгой шинж байдлыг харгалзахгүйгээр шуд харь хэйний найруулга, маягийг яг махчлан дагуулж орчуулдгаас болжээ.
2. Харь хэлний нэр томъёог хэвээр буюу яг махчлан орчуулж хэрэглэсэн тул унших, мэдэхэд улам бэрхшээл учруулж байсан байна.
3. Шинэ нэр томъёо ихээхэн орсон нь тэр үед өргөн дэлгэрч чадаагүй байлаа.
4. Юм бүхнийг шашны онол, бодлого, номлолтой холбож байсан чиглэлээс болж зохиолын утга санаа нь ойлгон мэдэхэд улам хүндэрч байжээ.
     Юм бүхэн дээр сав л хийвэл шашнаас тэгж номлож байхад ингэж гажиж байна гэдэг санааг оруулах гэсэн нь ойлгомжгүй болох нэг шалтгаан бий болжээ.
      Судрын хэлний ойлгомжгүй, хэцүү бөгөөд онцгой болсон явдал нь эдгээр шалтгаанаас бүрэлдсэн янзтай байна.
               1905 онд Чойжи-Одсэр орчуулж, 1748 онд Билигийн Далай хянаж барласан бөгөөд XIXзууны үед (Буриадын) Шаравнямбуу дахин орчуулсан, Энэтхэгийн зохиолч Шантидива (Шаваанлхаа)-гийн зохиол "Бодичария-Авадара" буюу "Бодисадын явдал орохуй" -н 10 дугар ерөөлийн бүлгээс хоёр зүйлийн орчуулгыг жишээ болгож үзье.
         Түлсэн хөрсөн цог хийгээд мэссийн хураар
         Энэ өдрөөс тэргүүлэн цэцгүүдийн хур орох болтугай
         Эсрэг тэсрэг мэссээс цавчлал-дхуунаар
         Энэ өдрөөс надан, цэцгүүд огоролцохуун болтугай...  гэж ХШ зууны үеэс эхэлсэн орчуулга ийм байтал, XIX зууны үед мөн зүйлийг Шаравнямбуугийн орчуулсан нь:
            "...Эмгэнэлт галын цог улайтгасан чулуун мэссийн хурнууд
              Эдүгээгээс эхэлж, цэцгийн хур боох болтугай
              Эсрэг тэсрэг мэссээр цавчилцагч тэр нь
              Эдүгээгээс наадны тул, цэцэг гоёлцсон болох болтугай.." гэж орчуулсан байна. Энэ хоёр орчуулгын алин ч гэсэн судрын хэл гэгчийг баримталжээ. Үүний утга санааг тодорхойлбол:
     "Гал, мэсийн зэрэг гашуун зовлонд орогсод
      Одоогоос эхэлж, цэцгийн хур буух адил жаргалыг олох болтугай"  гэснийг уг судрын хэлний орчуулгаас олж мэдэж, зөв ойлгож авахад нээрэн хэцүү юм. Харин судрын хэлэнд үүнээс бүр дор, хэцүү зүйл олон байдаг билээ. Жишээлбэл:
    " (30) Ертөнц дахь хатад бүгд
      Тэд эр бөгөөд болтугай
      Муус бүхтэн сайд болж бүдүүн
      Дээрэнгүй сэтгэлээр дарах болтугай..." гэснийг мөн Шаравнямбуугаас орчуулсан нь:
      Хамаг ертөнцийн эхнэр хэдий чинээ бөгөөс
      Хамт тэдгээр эр болох болтугай
      Халширсан дор язгууртан өндрийг олж
      Харгис дээрэнгүйомгийг дарах болтугай..." гэж мөн 10 дугаар бүлэг тус тус орчууйсан байна. Чухам энэ юу гээд байгаа юм бэ? гэвэл:
       "Эмэгтэйчүүд бүхэн цөмөөрөө
       Эрчүүдтэй мөр зэрэгцэх болтугай
       Халшран ядарсан ардууд, дээр гарч
       Харгис дээрэнгүйомгийг дарах болтугай" гэж ерөөөн утгатай юм. Өөрийн хэл зүй ёсоор утга санааг нийцүүлэн гаргаж орчуулахын оронд, харин харь хэлний хэлвэрийг тэр хэвээр буулгаж хэрэглэх гэснээс ийм дутагдалд орж байсан байна.
     Ер монгол хэл дээр 1921 он хүртэл өмнө дурдсанаар дорно дахины зөвхөн зургаа, долоохон хэлнээс голдон орчуулж байжээ. Өөрөөр хэлвэл Европын зэрэг бусад орны хэлнээс бараг орчуулж байсангүй. Харин 1921 онд Монгол ард түмний хувьсгал мандаад жинхэнэ ард олны үйл хэргийн төлөө хамаг хүчийг чиглүүлжэн дайчилсаар ирсэн нь хэний ч нүдний өмнө ив илхэн билээ.
      1924 онд "Монгол ардын нам" гэдэг сэтгүүлийн 3, 4 дүгээрийн 1 дүгээр хуудсанд үл мэдэгдэх зохиолчийн "Усны уурхай" гэсэн үлгэрийг Ишдорж орос хэлнээс монгол хэл дээр орчуулсан байна. Энэ үлгэрт: "Ус ховор нэг газарт хэдэн хүн устай газар эрсээр байгаад санаанд орохгүй нэг газраас ус гаргажээ. Түүнийгээ өөрсдийн өмч болгож  хагартлаа баяжаад харин олныг тун гачигдуулсан тул ардуудын бослого болж дийлсэн тухай явдлыг бичсэн байна."
   Хэдийгээр мөн үлгэрийн зохиолч нь тодорхой мэдэгдэхгүй боловч баяд, ноёдын хэрэг явдлыг эсэргүүцэж байсан монголын ард түмний хувьсгалын зорилгод таарсан зүйлсийг тэр үедээ олж орчуулахын тул "Усны уурхай" гэдэг үлгэрийг орчуулсан байна. Иймд ард түмэнд зориулах уран зохиолын орчуулгыг эхлэх тухай бодлогыг тавьж, зарим зохих хүмүүстэй харилцан, санал, онолыг авч байсан юм.
     1925 онд Максим Горькийгоос: Европын хэдэн дээрх уран зохиолын ямар чиглэлтэйгий нь монгол хэл дэр орчуулбал, маньд тустай болно гэж бодож байгаагаа хэлнэ үү гэж монголын зохиолчид захилдлаар асуужээ. Мөн тэр онд нь Максим Горький "...Монголын  ард түмнийг Европын байдал түүний одоо цагийн хүсэлтэй танилцуулахын тул идэвхитэй зарим, шаргуу санааг хамгийн тодорхой үзүүлсэн бөгөөд ноомой эрх чөлөөг хүсэх биш, харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлээс оруулбал зохих болов уу гэж санаж байна" гэжээ.
   Монгоын ард түмний санаа сэтгэлийг сэргэлэн цовоо болгон сэргээж феодалын нийгмийн дорой үлдэгдлээс бушуу түргэн ангижруулахыг эрмэлзэх нь чухал гэж Максим Горький сануулсан явдал туйлын зүйтэй байжээ. Ингээд уран зохиол орчуулах бэлтгэл ажлыг хийж эхлээд 1928 онд Дани улсын зохиолч Г. Ч. Андерсон нийт (1805-1875он) бичсэн "Новая одэжда короля" гэдэг үлгэрийг "Гэнэхэн харанхуй мухар сүсгийг устгагч зэвсэг" гэж нэр өгөөд орчуулжээ. Энэ үлгэрийг орчуулсан Хаянхирваа тэр үеийн бичгийн хэлээр орчуулсан нь орчуулга гэж бараг мэдэхдэхгүй болтол монголчилсон байх юм. Нэлээд жил орчуулж бэлтгэснийүрээр 1939 онд Итали улсын зохиолч Дж. Боккачиогийн "Декамерин"-ыг Ж. Цэвээн сайн жишээ болохуйц орчуулан тусгайдэвтрээр хэвлэсэн юм. Бас мөн онд Английн зохиолч Д.Дефо-гийн (1659-1731) "Робизон Круза"-г Оюун зүгээр орчуулж хэвлүүлсэн билээ. 1935 онд Арабын (1001 шөнийн үлгэр)-ээс, Франц улсын зохиолч Монассан-ны (1850-1893) "Өвгөн" , "Гар", А. Додэ-гийн "Алтан тархитай хүний домог" гэх зэрэг зохиолыг Б. Ринчин бичгийн хэлээр сайн орчуулж хэвлүүлсэн юм. Бас энэ онд Мопассан-ны "Ахлагч"-ийг Д.Нацагдорж чадамгай орчуулж тусгай дэвтрээр хэвлүүлжээ. Ингээд үзэхэд 1934-1935 оноос эхэлж дэлхийн олон улсын уран зохиолыг голдуу орос хэл дээр орчуулагдсанаас нь авч монгол хэл дээр орчуулж байсан байна. Баримтыг хэлбэл;  Англи улсын зохиолын зохиоч Дж. Свифт-ын
(1667-1745) "Гулливерийн аялан явсан түүх"-ийг 1939 онд, Сетон Томпсоны "Бор баавгай" 1937 онд, Уэллс-ын "Үе хоёрын түүх"-ийг 1937 онд, Б.Шакспир -ийн (1564-1616) "Отелло" -г 1938-1953 онд тус тус орчуулжээ.
      Америкийн зохиолч Джэк Лондоны (1876ш1916) "Орчлонгийн жамыг" 1947 онд, Г.Б. Стоугийн (1811-1896), "Том авгайн овоохойг" 1935 онд, Эдгар По-гийн (1809-1849) "Алтан цох", 1835 онд, Герман улсын зохиолч В. Гриммын (1707-1793) "Туулай, зараа хоёр", "Чоно ба долоон ишиг", "Бермен хотын хөгжимчид", "Зургуулаа дэлхийг тойрох", "Шар шувуу", "Ах дүү гурав" гэх зэргийг 1937-1938 онуудад орчуулж хэвлэжээ. Паслегийн "Мянгуужингийн явдал түүх"-ийг 1935 онд хэвлэжээ. Дани улсын зохиолч Г.Ч. Андерсоны (1805-1875) үлгэрүүдийг 1835 онд Итали улсын зохиолч К. Гольдонийн (1707-1793) "Хоёр эзэний нэг зарц", 1938 онд, "Дэн буудлын эзэгтэй", 1939 онд, Лопе Де Бера-гийн (1562-1635) "Хонины булаг", Франц улсын зохиолч Бормарше-гийн(1732-1799) "Ухаангүй өдөр буюу Фигаро-гийн гэрлэсэн нь" 1944 онд "Гэмт эхийг" 1947 онд, А.Додэгийн (1848-1897) Алтан тархитай хүний домог"-ийг 1935 онд, "Манайтээрмээс ирсэн бичиг"-ийг 1835 онд Жюль Верны (1828-1905) "Арван таван наст капитан"-ыг 1937 онд, Мольерийн (1633-1673) "Скапнен - ийн маяглалт" бас Мопассаны (1850-1893) "Буатал" 1945 онд, "Мадмуазил фифи", "Хоёр нөхөр" гэдгийг 1943 онд "Хүзүүний чимэг"-ийг 1944 онд, Р.Роланы "Жан Кристоф"-ыг 1937 онд орчуулан хэвлэсэн зэрэг Европын орны 30 гаруй зохиолчийн их бага хэмжээний 40 гаруйзохиолыг орчуулж нийтэлсэн байна. Эдгээр давшилттай зохиолчдын сонгодог зохиолоос нийгмийн ажил, хөдөлмөртидэвхитэй оролцож феодалын бэрх байдалд гуньсан сэтгэлийг сэргээн босгох зэргээр хүмүүсийг хүмүүжүүлэн боловсруулах чиглалтэйгий нь голдуу урьдчиллж орчуулж байх юм.
      Үүнчлэн орос хэлнээс Оросын давшилтат зохиолчдын сонгодог зохиол, социалист агуулгатай шинэ үеийн уран зохиолын бараг төрөл бүрээс орчуулж нийтэлсэн нь гойд олон байна. Мөн 1934 - өөс 1946 оныг дуустал оросын 14-15 зохиолчийн 60 гаруй зохиолыг орчуулж, тусгай дэвтрээр буюу сэтгүүл, сурах бичгүүдэд хэвлүүлжээ. Жишээг хэлбэл; Н.Б.Гоголийн (1806-1852)  "Хамар" гэдгийг 1941 онд, "Байцаагч түшмэл", ийг 1942 онд, "Сорочны ярмарк" -ийг 1935 онд, И.А.Крыловын (1768-1844) "Чоно хурга хоёр" -ыг 1941 онд, "Арслангийн шунахай сэтгэл" -ийг 1938 онд, "Хун, хавчаахай, цурхай гурав"-ыг 1941 онд, "Сармагчин ба нүдний шил"-ийг 1939 онд, "Хулганын зөвлөлгөөн" -ийг 1939 онд, М.Ю. Лермонтовын (1814-1841) "Шүлэгчийн үхэл"-ийг 1939 онд, "Далбаа"-г 1939 онд, А.С.Пушкиний (1799-1837) уран зохиолоос удаа дараагаар нас нөхчсөний 100 жил, төрсний 150 жилийн ойг тус тус тохиолдуулан, шүлэг, шүлэглэл 30 гаруй, үргэлжилсэн зохиолоос нь 122-ыг орчуулж тусгай дэвтэр болгон нийтэлсэн байна. Зөвлөлт Холбоот Улсын зохиолч М.Горький (1868-1936) "Зарцлагдсан нь" гэдгийг 1940 онд, "Шонхор шувууны дуу" - г 1936 онд, "Салхинч шувууны дуу"-г 1937 онд, "Хаан ба хаан хүү" 1936 онд, Джамбулын (1846-1945) "Өлгийн дуулал"-ыг 1938 онд, Долматовскийн "Хайр минь" гэдгийг 1946 онд, Лебедев Кумачийн (1998-1949) "Өлгийн дуулал"-ыг 1940 онд, "Эх орны тухай дуу"-г 1938 онд, "Хувьсгалт Испаийн дуу"-г 1938 онд, "Ардын хүүхэд" гэдгийг 1938 онд, В. В. Маяковский (1893-1930) "Зөвлөлтийн паспортын тухай шүлгийг" 1946 онд "Намд" гэдгийг 1947 онд, Н.А. Островскийн (1904-1936) "Болд хэрхэн хатаагдсан нь" романыг 1939 онд, А.Фадеевын "Ниргэлт", "Тагнуулч Метелиц" гэдгийг 1941 онд, Д. А. Фурмановын (1891-1926) "Чапаев" гэдэг туужийг 1835 онд, К.И.Чуковский (1889) "Ай ёо ёо" гэдгийг 1937 онд, Б.Яны "Чингис хаан", "Бат хаан" гэдэг романыг 1942-1944 онд тус тус орчуулж хэвлэсэн зэрэг Зөвлөлтийн 40 гаруй зохиолчдын 100 гаруйуран зохиолыг орчуулан хэвлэжээ.
     Монголын ард түмнийг эрх чөлөөгөө улам баталгаж эх орныхоо тусгаар тогтномыг улмаар бэхжүүлэн, хамгаалах анх тайвнаар аж төрөн амьдрахын тул, ажил, хөдөлмөрт идэвхи зүтгэлтэй оролцох зэрэг давшилтат үзэл сурталд сэргээн дуудахуйц чиглэлтэй ийм зохиолуудыгголдож орчуулсан явдал өмнөх зохиолуудаас тодорхой үзэгдэж байна.
          Харин 1947 оноос хойш одоо хүртэл монголынорчуулгын ажил их л өөр болж, өргөн их далайцтайгаар олон орны зохиолчдын зохиолоос орчуулах явдал гойд их нэмэгджээ. Жишээлбэл: 40 шахам орны 608 зохиолчдын 1270 орчим зохиолыг монгол хэл дээр голдуу орос хэлээр дамжуулан орчуулсан байна. Жич: 16 орны 138 аман зохиолыг орчуулан нийтэлжээ. Гэвч Орос, Хятад, Чех, Герман, Англи, Польшийн зохиолчдын нэлээд олон зохиолыг уг төрөлх хэлнээс нь орчуулж хэвлэсэн юм.
        Дэлхийн хоёрдугаар дайнаас хой энх тайван, ардчилал, социализмын үйл хэргийг эрхэмлэгч улс орны зохиолчдын зохиолыг их анхаардаг болжээ. Ардын ардчилсан орнууд ба Энэтхэг, Пакистан, Арав, Испани, Дани зэрэг бусад орны давшилт зохиолчдын зохиолуудыг их хэмжээгээр орчуулсны дотроос Зөвлөлтийн 335 зохиолчдын 823 зохиолыг, Ардчилсан Хятадын 58 зохиолчдын 93 зохиолыг тус тус оруулж хэвлэжээ. Ингэж Монгол оронтой хил нийлсэн хоёр агуу их хөрш гүрний уран зохиолыг их хэмжээгээр орчуулсан нь зүй ёсны хэрэг учраас ихэнх хувийг эзэлж байна. Сүүлийн арван жилийн дотор гадаадын хэлнээс монгол хэл дэр орчуулдаг хүний тоо эрс нэмэгдэж, уншигчдын эрэлт, хүсэлт их болсны үрээр орчуулгын ажил улам их өрнөх боллоо.
       Нөхөр Ц.Дамдинсүрэн, Б. Ринчин, Э.Оюун, Х.Пэрэнлэй, Ч.Чимэд, Б.Содном, М.Гаадамба, Б.Энэбиш, Э.Түмэнжаргал, Б.Бааст, Н.Жамбалсүрэн, С.Бадраа, Ц.Цэрэнжав, Д. Сэнгээ, Ж.Намсрай, Ц.Хасбаатар, Ш.Нацагдорж, Л.Тойв, С.Хавшай, А.Минисм, Л.Банган, Н.Наваан-Юндэн, П. Хорлоо зэрэг орчуулагч нар орос хэлнээс буюу бусад хэлнээс зохиолуудыг орчуулсаар байна. Эдгээр орчуулагч нарын орчуулсан орчуулгын чанарыг үзвэл янз бүр бөгөөд зарим зохиол дээр монгол хэлний  зүйн онцгой шинжийг харгалзахгүйгээр тэр зохиолын чухам үг, үгсийг яг орчуулах гэсэн чиглал ихээхэн байсан нь зариморчуулгаас гэрчлэгдэж байна. Энэ учраас уг зохиолыг утга санааг бүтэн гаргаж чадаагүй дутагдал бий. Үүнчлэн харь хэлний үгийн салбар утга буюу нэр томъёог буруу хазгай хэрэглэх, харь хэлний үгийг тэр хэвээр нь авч бичдэг гэм бас байна. Константин Симоновын бичсэн "Зэвсэг нэгтэй нөхөд" гэдэг романыг Д. Жамсран, Жодов нар орчуулж 1954 онд хэвлүүлжээ.
      Энэ романы гуравдугаар бүлгийн эхний өгүүлбэрт "Поднявшись по пэстницэ к сэвэ на бторой этэж, Артэмьев сначала увидел лежавший у дберей квартиры разбухший портыель из тех, что вместо чемодана берут в дорогу на недальние расстояния, и только потом долговязого чэловека, котоый стоял на плошадке под лампочкой и читалл перегнутую пополам книжку, бысоко подняв ее над головой" гэснийг "Артамьев шатаар хоёдугаар давхарт гарахад чемдоны оронд ойр зуур газар авч явдаг дүүрэн юм чихээтэй цүнх байшингийнх нь үүдэндхэвтэж байлаа. Хонгилын чийдэнгийн дор өндөр нуруутай хүн зогсож хагас нугалсан номыг их л дээр барьж уншиж байыг Артемьев бүр сүүлд нь анзаарчээ" гэж оруулсан байх юм. Гэтэл өгүүлбэрийн санаа нь "Артемьев, хоёрдугаар давхар дах өрөөндөө орохоор шат өөд гарч явахдаа чемоданы оронд ойр зуурын замд авч явдаг юм түнтийтэл чихсэн бичгийн сав байрны нь үүдэнд хэвтэж байхыг эхэлж хараад дараа нь шатны тавцан дээр чийдэнгийн дор зогсож, тал дундуур нь гэдрэг бөгтөргөсөн номыг толгойноосоо дээш өргөж, уншиж байсан гуйвгар өндөр хүнийг харлаа" гэсэн уг санааг гаргах нь чухал байсан юм аа. Мөн өгүүлбэрт байгаа зарим нэр томъёог хайхрамжгүйорчуулж, уран дүрийн байдлыг анзаарсангүй юм шиг болжээ. Үүний дараах өгүүлбэр дээр "Сэтгүүлчдийн институт" гэхийг "Сэтгүүлийн", "гараа түүнд өгөв", "гараа түүн тийшээ сарвайв" гэхийг "гар барилцав" гэх зэргээр утга гажуудсан дутагдалтай зүйл энэ орчуулгад олон байна.
      Ер иймэрхүү орчуулга бол ганц энэ роман дээр байгаа хэрэг биш харин цааш нь бас нэлээд хэд бий. Иймд орчуулгын цаашдын ажил дээр анхаарч байвал зохих хэдэн зүйл үзэгдэж байгааг тодорхойлбол:

1. Орчуулгын нэр томъёог нарийн чанд боловсруулж олон янзаар буюу хүн хүн дураараа нэр өгч орчуулдгийг нэг мөр болгох явдал ъаардагдал байгаа юм.
2. Монгол хэлний зүйн онцгой шинжйг харгалзан ялангуяа өгүүлбэрийн зохион байгуулалтыг зөвөөр хийж монгол хэлний аялгуу түүний цэцэн хэллэгийг ашиглаж байх хэрэгтэй юм. 
3. Орчуулж байгаа уран зохиолын утга санаа, уран дүрийг маш сайн анхааран хийж баймаар байна. Жишээлбэл, арван үгээр бүтсэн харь хэлний нэг өгүүлбэрийн утга санааг монгол хүн энэ арван үгийг хэрэглэж хэлэх бол яаж хэлдэг билээ гэж санаж судлах нь ажилд багагүйтус болно.
Харь хэлнээс өөрийн хэл дээр орчуулна гэдэг бол тэр харь хэлний толгой үг буюу өгүүлбэрээр бүтсэн утга санааг өөрийн хэлээр зохиох гэсэн хэрэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм. Орчуулгын ажил дээр уул санаагий нь алдагдуулахгүйн хамт түүний уран чадварыг гаргах явдал мөн чухал байдаг. Гэхдээ тэр зохиолыг үг үсэг, өгүүлбэрийг хэтэрхий задгайруулан орчуулбал уг зохиолын урлаг алдагдах гэм хэзээд гардаг юм. 
4. Орчуулга хийж сурах хүн уран зохиолын чухам ямар төрөл дээр нь голлож мэргэшихийг эрмэлзэх хэрэгтэй билээ. Үргэжилсэн зохиол, шүлэг, жүжиг зэрэг цөмийг оруулж чаддаг ерөнхий орчуулагч болох гэдэг заншлыг орхимоор байна. 
5. Орчуулга хийх хүн тэр харь хэлийг сайн мэдэхээс гадна ялангуяа өөрийн хэл, утга зохиол, ардын аман зохиол, утга зохиолын онол зэрэг холбогдох олон зүйлийг буурьтай сайн судалж эзэмших явдал туйлын чухал байна. 

1921 оноос одоо хүртэл удаа дараагаар уран зохиолыг тус тус судлан үзэхэд өмнө дурдсан таван зүйлийн чиглэл цаашдын ажил дээр байгууштай байна. Жич: харь хэлний өгүүлбэрийн дотор орсон үгсийн дэс дарааг монгол хэлний зүйн ёсоор чухам хаана ордгийг анхаарахаас гадна, харь үгсийн янз бүрийн сүүлийг мингол сүүлтэй дүйчүүлэн оноож өгөх нь чухал юм.
   Дэлхийн хоёрдугаар дайны дараа монгол хэл дээр гойд олон зохиолыг орчуулж хэвлэсэн явдал чухам цаашдаа орчуулах ажлын чиглэлийг улам тодорхой болгож байгааг тэмдэглэх хэрэгтэй. Энэ явдал бол тийм бага амжилт биш. Нэгэнт бий болсон орчуулгыг засахад шинээр орчуулснаас амар болно.
     Олон төрлийн уран зохиолыг орчуулахдаа тус орны хэмжээгээр нэгдсэн төлөвлөгөөтэй бөгөөд зохион байгуулалттай болгож нэг газар эрхлэн ажиллах нь чухал байна.
     Шүлэг, үлгэр мэт зарим зохиолыг өөр өөр хүмүүс ахин дахин орчуулсан явдал мундахгүй олон үзэгдэж байна. Ингэж ахин дахин орчуулсны улмаас уг зохиолын орчуулга сайжирсан нь тун цөөн дэмий л давхардсан янзтай байх юм. Нэг зүйлийг ингэж удаа дараагаар орчуулсан боловч тэр зохиолын утга санааг бүрэн гаргаж чадсангүй орчуулга бүрийн утга санааг янз бүр ойлгосон дутагдал ч илэрч байна. Жишээг хэлбэл; Туркийн зохиолч Назым Хикметийн "Зүрх минь энд биш үү" гэдэг шүлхийг 1951 онд Б.Ринчин орчуулан хэвлэжээ. Гэтэл дараа нь Д. Чимэддорж бас мөн шүлгийг дахин орчуулж хэвлүүлсэн байна. Зарим уран зохиолын утга санаа, уран дүр, найруулгыг сайжруулахын үүднээс дахин орчуулдаг явдал байдаг юм.
    Харин эдгээр сүүлчийн үед давхардуулан орчуулсан 30 шахам зүйлсийг үзэхэд урд нэгэнт орчуулсан зүйлээ харгалзалгүй байснаас ингэж давхардуулсан янзтай үзэгдэнэ.
     Орчуулсан зохиолууд манай үзэх, унших, хүмүүст сайн мэдлэг хүмүүжлийг олгож байгаагаар барахгүй, одоогийн монголын утга зохиолын хөгжилд сайн үлгэр жишээ болж, нөлөөлснөөр байгаа нь дамжиггүй. Жич; мэдэгдэх нь орчуулгын цэсийг хожим тусгай дэвтэр болгон хэвлэж гаргах болно.
   Энэ цэснээс хэний ямар зохиолыг хэн орчуулсан бөгөөд хэвлэсэн буюу гар бичмэлээр байгаа  ба одоо Монголд хаана бий нь үзэгдэнэ.


Б.Содном  


Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...