Tuesday, November 27, 2007

МОНГОЛ АРДЫН "ЕРТӨНЦИЙН ГУРАВ, ДӨРӨВ" ГЭДГИЙН ТУХАЙ

Монгол ардын "Ертөнцийн гурав, дөрөв" гэдгийн тухай

Б.Содном
1. Ерөнхий мэдэгдэхүүн

"Ертөнцийн гурав, дөрөв" гэдэг богино хэлбэрийн шүлэг бол годуу монгол ардын аман зохиолын дотор нэгэн үеэс нөгөө үед дамжин улирсаар иржээ.
Яг ийм зохиолын хэлбэр европ дахины хэлэнд байхгүй бөгөөд Энэтхэг Азийн зарим хэлэнд цөөн төдий үзэгдэх боловч, монголынхтой адил олон ч биш, жинхэнэ ярианы хэлэнд өргөн дэлгэрч түгээгүй.
Энд нэрлэж байгаагаар монгол ардын "Ертөнцийн гурав, дөрөв" гэдэг нь дандаа гурван буюу дөрвөн мөр шүлэг байдаг гэсэн баталгаа биш билээ.
Харин олонхи бадаг нь гураван мөрөөр бүтсэн байвч, бас дөрвөн мөр, таван мөр, есөн мөрөөр байх үзэгдэнэ. Гэвч мөн зүйлийн олонхи дээр гурван мөр байдаг нь гурав буюу гурван гурвын ес, эсвэл есөн ес наян нэг гэдэг гурван тооны үндэстэй нь үнэн юм.
Монголын эртний бөөгийн мөргөлд гурван тоо чухал их үүрэгтэй байснаар барахгүй, одоо ч гэсэн олон хүний хүчийг нэгтгэж, ихээхэн хүнд хүчир юмыг өргөх, түлхэхдээ 1, 2, 3 гэж тоолсоор байдаг билээ.
Гурвын тоог чухалчлан үздэг бхримт олон бий. Эрт дээр үеэс монголчууд "3 цаг" гэж хэлэлцдэг нь бас учиртай. Ер аливаа юм түүний үзэгдэлд "өнгөрсөн, одоо, ирээдүй" гэдэг ийм "3 цаг" байна гэж үздэг. Үүгээр ч барахгүй Монгол улсын төр бэлэг тэмдэг "Соёмбын" орой дээр дүрэлзэн байгаа галын 3 дөл бий. Гал үргэлж дээшээ бадарч байдгийн адил монгол орон гурван цагт ийм байх учиртай юм гэж билэгджээ.
"Эрийн гурван наадам" гэж бөх барилдах, сур харваж, морь уралдахыг зориуд ингэж гурван тоотой холбож хэрэгцдэг билээ. Үүнчлэн монгол хүн ямар нэг хүндэт зочинг айраг, архиар дайлахдаа заавал 3 дугараа барихыг хичээнэ.
Ялангуяа тэр монгол зочин архи хийсэн эхний хундагыг хүлээн авмагц, баруун гарын ядам хурууны өндгөөр 3 цавдсаны дараа, өөрөө түүнийг сая ууна. Үүнд эртний монголын бөөгийн мөргөлийн үеэс уламжлан ирсэн "3 ертөнц бий" гэсэн зан суртахууны дагуу тэгж цавддаг юм. Дээд, дунд, доод гэдэг энэ 3 ертөнцөд байдаг амьтны зарим нь идэш уушийг үнэртэх төдийхнөөр, зарим нь тэдгээрийг амсах төдийгөөр, зарим нь бүрэн идэж ууж байгаад цаддаг гэж үздэг учраас энэ 3 зүйлийн амьтадтай нарийн тансаг идээ, ундаагаа тэгж цавдан хуваалцаж байгаа чанартай юмаа.
"Монгол ардын ертөнцийн гурав, дөрөв" нь бүр эрт дээр цагт Монголын бөөгийн мөргөлийн үед гурван мөрөөр үүсээд, дараа нь гурван гурвын ес болсон боловч, энэ нь тун ховорхон, үүнчлэн таван мөрөөр байх нь маш ховор билээ.
Монголчуудад тэгш тооны дотроос дөрвийн тоо их л чухал тоо. Жишээг хэлбэл: жилийн дөрвөн улирал, 4 зүг 8 зохис гэх буюу малыг 4 нас өнгөрмөгц нас гүйцсэн гэж үзнэ.
Түүнчлэн сур, шагай харвахдаа нэг ээлж нь 4 сум тавиад босоход нөгөө ээлж нь ирж сууна. Бас бараан дээр нэг үүдэн амыг 4 хуваагаад, нэгийг нь орой ам гэнэ. Энэ мэтээс үзэхэд, аливаа юмны хэмжээ, хуваарь, ээлжин дээр гал голомтны хотол болсон тулганы 4 чулуу шиг тэгш 4 тоог өлзийтэй сайн гэж үздэг явдал мөн л эртний нэг заншил тул, 4 мөрөөр бүтсэн шүлэг, дуу элбэг байдаг нь бас үүнтэй холбогдох юм.

Бас уралдааны морьдыг барихад айргийн тав, бөх барилдуулах дээр шөвгийн тав гэж онцлон сйашааж хэлэлцдэг ёсоор хурд, хүчийг хянан шалгаруулах мэтийн явдалд чухалчилдаг тавын тооны дагуу бүтсэн таван мөртэй шүлэг хааяа байх үзэгдэвч, энэ нь ховор юм. Ийм учраас "Ертөнцийн тав" гэж байгаа боловч тун цөөхөн дайралдаж байна.
Монгол хэлэнд байдаг энэ холбоо үгсийг "Ертөнцийн гурван оньсого" буюу "Ертөнцийн гурав" гэсэн нэрээр 1894 оны орчим М.Н.Хангалов, 1946 онд В.Н.Клюева, 1957 онд М. П. Хамаганов, 1961 онд Ц. Өлзийхутаг нарын зэрэг хүмүүс цуглуулан судалж, нийтлүүлж байсан байна. Эдгээр судлагчид голдуу гурвал оньсого юм, гэхдээ ионгол оньсогоны дотроос нэг онцгой шинж болох юм гэж үзсээр иржээ.
Хамгийн олон баримт цуглуулж нийтэлсэн нь В.Н.Колюева, Ц. Өлзийхутаг нарын зохиол юм. В.Н.Клюевийнх 25 х, Ц.Өлзийхутаггийнх зохих хувилбарын хамт бүгд 141 ширхэг байгаа юм.
Нөхөр Өлзийхутаг 3 буюу 9 мөр байдлаар барахгүй, бас 4 мөр байдаг тухай цухас дурдсан байна.
Монгол ардын "Ертөнцийн гурав, дөрвийг" судлахдаа Монголын зан суртахуун хийгээд монголчууд өөрсдөө яаж үздэг зэрэгтэй нарийн холбох явдал үнэхээр дутагдалтай явж ирсэн нь эдгээрийн мөн чанарыг олж мэдэхэд тойм болжээ. Энэ дутагдлыг арилгавал, цаашдын эрдэм шинжилгээний ажил дээр их тус болох нь мэдээжийн хэрэг юм.
Монголчууп энэ "Ертөнцийн гурав, дөрөв" гэдгээ жинхэнэ өөрсдийн амьдралд хэрэгдэсээр уджээ. Уг зүйлийг тал бүрээс нь судалбал, монголчуудын эрт, эдүгээгийн түүхэн хөгжил, нэн ялангуяа сэтгэхүйн явц зэрэг олон чухал зүйлийг мэдэж болмоор байна. Түүнчлэн ямар сэдэв дээр хэрхэн зохиогдож байсан, яагаад хийсвэр дүрт ойлголтонд шилжин орсон нь цөм тэр тухайн үеийн нийгмийн түүхэн хөгжилтэй салшгүй холбоотой.
Монгол ардын "Ертөнцийн гурав, дөрөв" бол Монголын ард түмний хэлний баялаг, урлагийн чадварыг хадгалсаар ирсэн учир, чухал судлагдахуун болж байна.

2. Түүний үүсвэрийн онцгой шинжээс:

Монгол ардын "Ертөнцийн гурав, дөрөвийг" монгол хүн анх орчин тойрны байгаль, түүний элдэв үзэгдлийн жам ёсыг \хуулийг\ ухаарч ойлгож эхэлсэн, мөн ойлголтондоо итгэх болсон тэр эртний үед үүсгэсэн байна.

1. Эхлээд зөвхөн бодит юм буюу үзэгдлийн тухай, өөр үгээр хэлбэл, тэр үеийн хүн хөдөлшгүй үнэн зөв гэж үзсэн зүйлээ гурав буюу дөрвөн мөртэй ганц бадгаар яв цав оновчтой хэлэхийг оролджээ.
Ингэхдээ гурав буюу дөрвөн юмаар нэг л санааг давтан лавшруулж гаргасан байдаг. Үүнийг: тухайлбал, ганц давтсан, \ижилхэн\ өгүүлэхүүнтэй гурав буюу дөрвөн мөрөөр бүтсэн нэг бадаг шүлэг байгаа юм. Жишээлбэл: хөх \цэнхэр\, улаан, шар, цагаан, харыг үндсэн өнгө гэдэг. Харин ногоон өнгө байгальд хэдий элвэг байдаг боловч монгол оронд зөвхөн зуны хэдэн сар үзэгдэх тул, үндсэн өнгөд оруудаггүй. Гэвч бас ногоон өнгийг цухалд тооцдог билээ.
Үндсэн таван өнгө гэдгийн дэс дараа бол саяны өмнөхөн жагсаан бичсэн ёсоор байдаг бөгөөд ер монголчууд "хөх өнгийг" эртний бөөгийн мөргөлийн үеэсээ эхлэн чухалчилж үздэг тул, "хөх " түүнчлэн "цэнхэр" өнгийг өөрсдийн өвөрмөгц байдалтайгаа холбон, "Ертөнцийн гуравтаа" оруулсан байж болох юм.
"Уудам дэлхийн тэнгэр нэг хөх
Унтрах галын дөл нэг хөх
Урсах голын ус нэг хөх"

"Холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр
Хонгорт байгаа ус нэг цэнхэр
Хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр"

гэх зэрэг гурван юмны үзэгдлээр "хөх" буюу "цэнхэр" гэсэн нэг санааг гаргажээ.
Монголын ардын "Ертөнцийн гурав, дөрөв" гэдэг нь орчин тойрны байгаль, түүний үзэгдлийн жам ёсны бодит явдалтай уялдаж гарсан учир, хэдий эрт дээр цагт эхэлсэн боловч, их л аажим урт удаан хугацаанд удаа дараагаар бий болжээ.
Ийм учраас мөнөөхөн үндсэн өнгөний зарим нь түрүү, зарим нь хожуу гарсан янзтай.
Мөнх хөх тэнгэр гэдэгтэй холбогдсон "хөх" \цэнхэр\, сүүн цагаан сэтгэл гэдэгтэй холбогдсон "цагаан" гэх энэ хоёр бол чухал сайн өнгө гэж тооцогддогийн нөгөөтэйгүүр, бас хар зүгийн тэнгэр буюу хар мөрийн хэрэг гэдэг нэг ёсны муу гэсэн утгатай үг тул "хар" бол чухал сайны эсрэг "туу" өнгөнд тоологддог байна.
"Ертөнцийн гурав, дөрвийг" цуглуулан хэдэн хэрэглэгдэхүүнээс үзэхэд: "хөх,цэнхэрийг" заасан санаа тус тус ганцхан мйхад "хар, харанхуй, бараан" гэж заасан санаа арваад янз дайралдаж байгаагийн нэгийг энд жишээ болговол:
"Өөх тосоор чимэвч, тогоо хар
Од мичдээр чимэвч, үс хар
Алт мөнгөөр чимэвч, үё хар" гэж монголчууд нүдээрээ харсан бодит юмны үнэн мөнийг иймэрхүү холбоо үсгээр гаргахыг оролдсоор ихээхэн амжилтад хүрч, ертөнцийн зүй тогтоолыг танин мэдэхийн сурвалж нь болсноор барахгүй, ийм жам байдаг юм гэж хойч үеийнхэндээ танилцуулан ухааруулах зорилготой байжээ.
"Газар үндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян" гэдэг нээрээ үнэн юм шүү. Энэ гурваас "баян юу байх вэ?" гэсэн асуултад хүргэх эргэмзэл анхан удаа байсан гэхэд болохуйц.

2. Олон жилийн турш нэг үеэс нөгөө үед дамжин хөгжсөн энэ "гурав дөрөв" анх гагцхүү ертөнцийн бодит юм дээр үндэслэж, цөөхөн тоотой байтлаа, хожим олширсон төдийгүй, бас бодит явдлаас үүссэн хийсвэр дүрт ойлголтод шилжиж ирсэн байх юм.
"Газар үндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян" гэж ийм илт харагдах бодит үзэгдлээс бий болж байсан нөгөө "ертөнцийн гурав" хэрхэн өөрчлөгдөвөө гэвэл:
"Эрдэмтэй хүн нэг баян
Өргүй хүн нэг баян
Хүүхэдтэй хүн нэг баян" гэж бодит юм, хоёр хийсвэр юмаар ганц "баян" гэдэг санаа давтан гаргасан нь сонин. Үүнээс үзвэл, бодит хийсвэр хоёр юмыг хутгаад, нэг санааг лавсруулан гаргаж болдог байна.

3.Олдсон хэрэглэгдэхүүнээс ажиглахад хийсвэр зүйл нь олширчээ. Жишээлбэл:
"Ядууд ял олон
Чадууд тал олон
Хатууд мал олон" эсвэл
"Эрдэм номгүй гэдэг нэг ядуу
Эд хөрөнгөгүй гэдэг хоёр ядуу
Эв эегүй гэдэг гурван ядуу" гэх зэрэг дан хийсвэр ойлголтоор "олон", "ядуу" гэсэн нэг санааг л энд тус тус гаргасан байна. Гурав буюу дөрвөн мөрөөр бүтсэн олонхи бадаг бол нэг үгээр давтаж, ганцхан санааг илтгэсэн өгүүлэхүүнтэй байгаа нв бидэнд өмнөх жишээнээс тодорхой болов.

4. Үүнээс өөр анхаарвал зохих нэг зүйл гэвэл, түүний өгүүлэхүүн юм. Зарим нэг бадгийг авч үзэхэд, бараг мөр бүр нь биеэ даасан богинохон өгүүлбэртэй бөгөөд нэг үгээр давтсан өгүүлэхүүнтэй байтлаа өгүүлэгдэхүүн нь өөр өөр байна. Жишээг хэлбэл: Гурван бузар
" Хутсны хир нэг бузар
Хулгайчийн гах хоёр бузар
Хуулинд хахууль гурван бузар" гэсэнд "хир, гар, хахууль" ийм гурван өөр өгүүлэгдэхүүнтэй байгаа, "бузар" гэсэн ижил өгүүлэхүүнтэй байдгийн учир бол "бузар" гэсэн ойлголтоо давтлагийн журмаар хүчтэй болгож, "бузраас" жигшээн цээрлүүлэх зорилготой юм.

5. Бас нэг санааг гурван өөр үгээр илэрхийлсэн бадаг нилээд байдаг үүнд: гурван арчаагүй буюу гурван ядууг авъя:
"Ажилгүй бол яг
Авхаалжгүй бол таг
Азгүй бол паг" гэсэн энэ гурван өгүүлбэрийн туё тбүрийн өгүүлэгдэхүүн нь "бол" гэдэг өгүүлэгдэхүүний илтгэчээр холбогдож, гурван өөр төгсгөл нэг л "тухардсан" гэдэг санааг ягштал нэвтрүүлсэн, энэ бол нэг өдөр сонирхолтой үзэгдэл байна.

6. Гэтэл бас нэг бүтэц байгаа нь:
"Борооны өмнө шороо
Боохойн өмнө хэрээ
Богдын өмнө элч" гэж ертөнцийн гурван зууч" гэдэг "шороо, хэрээ, элч" гэсэн гурван нэр үгийн өгүүлэгдэхүүнээр мөр бүр нь төгсчээ. Мөр тус бүрийг нь авч үзвэл, дутмаг өгүүлбэртэй, эдгээрт өгүүлэхүүни нь алга буюу далд байна. Хэл зүйн талаар авч үзвэл, угтаа: "...шороо хийснэ,
... хэрээ ниснэ,
... элч явна" гэсэн гурван тус тусын өгүүлхүүн нь алга болж, уул өгүүлэхүүн тус бүрийн оронд өгүүлэгдэхүүн нь товойн гарч, уг санааг бүрэн илтгэж чаддаг болжээ. Ийм болсон явдал бол утга зүйн талаар ёонин үзэгдлээр барахгүй, монгол үгний утга нэвтрүүлэх чадлыг үзүүлж байна. "Гурван балай" гэдэгт:
"Хоол ихэдвэл, бөөлжис
Хог ихэдвэл, новш
Хов ихэдвэл хэрүүл" гэсэн энэ гурван хавсаргасан нийлмэл өгүүлбэр бол утга зүйн талаар саяын өмнөх бадагтай яг адил боловч, "хоол ихэдвэл" гэсэн гишүүн өгүүлбэр нь зөвхөн өгүүлэгдэхүүн, өгүүлхүүн хоёроор бүтээд, харин "бөөлжис, новш, хэрүүл" гэж гурван өөр санааг илтгэсэн, өгүүлэхүүний үүргийг төлөөлөн гүйцэтгэж байгаа үгсгээр тус бүрийн мөр төгсчээ. Хэл зүйн талаар нягталж үзвэл, бас л бүрэн бус өгүүлбэр болох бөгөөд үнэндээ тус тусын гол өгүүлбэрийн өгүүлхүүн нь алга буюу далд байгаа юм.
"...бөөлжис хутгана
...новш хөглөрнө
...хэрүүл болно \гарна\" гэдэг гурван өөр өгүүлэхүүн нь алга болоод тэдгээрийн оронд өгүүлэгдэхүүн нь давшиж орж, үг утгын үүргийг бүрэн хариуцан чадсан байх юм.

7. "Ертөнцийн гурав, дөрвийн "бүтэц дтор болзол заасан тусагдахуун, үгүйсгэсэн өгүүлэхүүн хоёроор үтсэн бадаг байдаг байна. Жишээлбэл: \Гурван мөхөс\:
"Ядууд тулгүй
Яланд багагүй
Ямбанд жаргалгүй" гэж үгүйсгэсэн журмаар: ядуу хоосонд хязгаар байдаггүй, ял шийтгэл гэгч ер хүнд багаддаггүй, ямбалаад ямбалаад жаргал болдоггүй гэсэн гурван өөр санаа гурван өөр үгээр гаргаж, мөр бүр нь гагцхүү туёгагдахуун, өгүүлхүүн хоёрхоноор бүтсэн байна. Хэдий өгүүлбэрийн энэ хоёрхон гишүүнээр бүтсэн боловч, үг илтгэх гэсэн санаагаа монгол хэл дээр бүрэн төгс гаргаж чадсан байна.
Монголын "Ертөнцийн гурав, дөрөвд" нэг утга санаа нэвтрүүлсэн тухай олон янзын хувилбар үүссэний учир бол:
Нэгд: Тэр тухайн үеийн цагийн эрхээр зарим бадаг бүхлээрээ бус боловч, түүний нэг, хоёр мөр нь буюу уул санааг гаргадаггол үг нь өөрчлөгддөг байна.Ингэхдээ хуучин нь бүртөсөн орхигдохгүй шинэтэйгээ хослон хэрэгдсээр үлдэх ёс байсан, энэ бол хувилбар үүсгэхийн нэг шалтгаан болжээ. Нэг баримтыг хэлбэл, монгол оронд бурханы шашин их дэлгэрэх үеэр шар өнгө гойд чухал хүндтэй өнгө болсон тул "шөр" л гэдэг санааг гаргах бүр дээр бурханы шашинтай холбогдож нэмэгдсэн байна. Жишээ нь:
"Огторгуйд нар нэг шар
Орчлонд дэлхий нэг шар
Олборд \олзонд\ алт нэг шар" гэж анхан байсан нь болиод:
"Эрдэнэд алт нэг шар
Эдэнд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар" эсвэл
Огторгуйн дунд нар шар
Олны дунд хувраг шар
Усны дунд ангир шар гэдэг буюу
"Шаагилж хурдаг шажин нэг шар
Шаралж харагддаг алт нэг шар
Огторгуйд байдаг нар нэг шар
Орчлонд байдаг дэлхий нэг шар" гэх мэтийн цагийн эрхээр өөрчлөгдсөн үзэгдэнэ.
Хоёрт: Нөхөр Ц.Өлзийхутгийн хэлснээр монголын уудам их нутгийн аль нэг орон нутагт үүссэн "ертөнцийн гурав, дөрөв" нь монголын өөр орон нутгийн онцлог байдалд тохиромжгүй мэт үзэгдээд, аяндаа тэр газрын өвөрмөгц байдалтай уялдан, тэнд сайхан дэлгэрч байгаа мөнөөхөн "ертөнцийн гурав, дөрвөөс" сэдэв авч, нэг санаан дээр цоо шинэ хэд хэдэн янзын хувилбар ч бий болж байсан шинжтэй.
Ялангуяа "Ертөнцийн гурув, дөрөв" нь бодит юмны жамаас хийсвэр дүр ойлголтод шилжиж орох үед олон янзын хувилбар бий болжээ.
Тухайлбал, нэг юм буюу үзэгдлийн тогтвортой эсвэл байна байх юм гэж үзмээр зүйл ертөнц дээр мундахгүй олон байх тул, энэ нь бас олон янзын хувилбар гарахын нэг шалтгаан болсон байна. "Хөх, цэнхэр" хоёр өнгөний тухай ганцхан санаа байхад "улаан" гурван янз, "шар" дөрвөн янз байтал, "хар" арваад янзын хувилбартай байна. Гэтэл "баян, олны" тухай тав таван янз, "сайхан" долоон янз, "ариун" 2 янз, "хурдан" гурван янз, "хөөрхөн" гурван янз гэх зэргээр тус бүр хэд хэдэн хуилбартай болсон үзэгдэх юм.
Тэр ч байтугай ганцхан санааг гаргасан нэг юман дээр хүртэл хоёр, гурван янзаар шүлэглэсэн учир, хувилбар үүсгэх нөцөл бий болсон байна. Баримтыг хэлбэл: "удаан" гэдэгт
"Хүрэхэд мөр удаан
Хүлээхэд цаг удаан
Хүлцэхэд гал удаан" эсвэл
"Хайхад мөр удаан
Харахад цаг удаан
Халаахад гал удаан" гэсэн энэ хоёр бадагт зөвхөн үгийн толгой холбон шүлэглэсний ялгаанаас өөр юм алга. Гэвч ий хоёр янзын аль алиныг нь хэлэлцсээр байдаг байна.

Гуравт: Монголын цэцэн үгийн дотор бас "Ертөнцийн гурав, дөрөвтэй" холбогдох бодит үг олон бий.
Гэхдээ голдуу 2 мөр байна. Хэрэв тэр бодит үг 2 мөрөөс дээш гараад нэг чигийн санаа зааж чадвал, сая "Ертөнцийн гурав, дөрөвд" орчихдог тул, монгол ардын аман зохиолын цэцэн үг мөнөөхөн "Ертөнцийн гурав, дөрвийг" үүсэхийн нэг эх булаг нь мөн. Үүгээр ч барахгүй, монгол ардын "ертөнцийн гурав, дөрвийн" монголын сэцэн үгийн сангаас хэрхэн салган үзэж болохгүй.
"Ертөнцийн гурав, дөрөвд" ороогүй жирийн бодит үгийн жишээ гэвэл:
"Элчийн эвтэй нь сайн
Эмчийн ивээлтэй нь сайн" гэдэг буюу
"Хөлдүү газар лантуу сайн
Хөшин хүүхэнд мантуу сайн" гэж хөлдүү газарт гадас шаахад лантуу сайн, хөгшин хүний идэхэд мантуу зөөлөн гэсэн санааг гаргажээ.
"Аваагүй байхад авгай сайхан
Алаагүй байхад үнэг сайхан
Авсан хойно авгай мэднэ
Алсан хойно үнэг мэднэ" гэсэн нь хэдийгээр дөрвөн мөр байгаа боловч, нэг чигийн санааг зааж чадаагүй бөгөөд бас ертөнцийн жамтай нягт холбоогүй, утгаар дульхан байгаа учраас "ертөнцийн дөрөв" биш юм.

Дөрөвт: Нийгмийн хөгжил, түүний үзэл суртлын ажилтай холбогдож хийсвэр зүйл дээр шинээр нэмэгдэх нь тасралтгүй. Шинэхэн бий болсон заримын жишээг энд хэлбэл:
Гурван ариун
"Эх хүний сэтгэл нэг ахриун
Эх орончийн зүтгэл нэг ариун
Энх таймны үйлс нэг ариун"
Гурван харш
"Наадам үг намд харш
Навтгар нохой хормойд харш
Нарны гэрэл толинд харш"
Гурван бохир
"Байдаг ч гэсэн баас нэг бохир
Байгальд ч гэсэн хог нэг бохир
Байшинд ч гэсэн ус нэг бохир" гэх мэтчилэнгийн шинэхэн үг мундахгүй олдож байна. Саяны жишээнээс үзэхэд энх тайван, нам, байшинтай холбож хэлсэн нь лав л энх тайвны бодлогыг даян дэлхийп эрхэмлэн явуулж байгаа, улс төрийн талаар намын нэр хүнд дээшилсэн, байшинд гойд ариун цэвэр шаардагдах болсон зэрэгтэй холбоотой юм.
Монгол ардын "Ертөнцийн гурав, дөрөв" гэж нэршсэн хобоо үг бол монгол хүний ертөнцийн жам ёсыг танин мэдэх гэсэн анхны оролдлогоо мөн бөгөөд мэдэж ухаарсны хэрээр эдгээрийг бүтээсэн учир, олон янзын хувилбартай болсон байнаэ

3. Монгол ардын "ертөнцийн гурав, дөрвийн" агуулга Монгол ардын "ертөнцийн гурав, дөрөв" гэдэг бол гагцхүү юмны өнгөн дээр байдаг биш, харин бусад зүйл дээр олон байна.
Миний хэрэглэж байгаа 150 гаруй ийм холбоо үгсийн дотор зөвхөн 26 нь юмны өнгөний тухай, бусад нь өөр өөр юмны талаар байна. Одоо хүртэл олдсон эдгээрийн нэрсийг сонирхуулбал: хөх, цэнхэр, улаан, шар, цагаан, хар, харанхуй, бараан, ногоон өнгөний тухай л бийгээс гадна бас: "цэмцгэр, цэгц, чимэг, тансаг, сайхан, сайн, ариун, хөөрхөн, хөөрхий, хйаран, муухай, бузар, бохир, балай, өмхий, шившиг, новш, зууч, баян, хоосон, мөхөс, ядуу, арчаагүй буюу ядуу, үнэн, худал, хуурамч, үгүй, хүнд \жинтэй\, хөнгөн, урт, богино, их том, их санаатан, ихтэй, бага, хагас, дутуу, дунд, бардаг, олон, хол, дөт, гадна, түлхүүр, бах \бахдал\, бардам, тус, догшин, ширүүн, аюул, галзуу, янаг, шарвагануур, гэмшил, бэрх, олдоход бэрх гурав, хэцүшү, олддоггүй, амардаггүй, хурдан, удаан, хурц, гүн \гүнзгий\, ханчин, харш, хөндий, цоохор, цоорхой, муруй, хэлтгий, тэнэг, үнэгүй, даардаггүй, зовдог, өшөөтэй, давхаргатай, буг, яншаа, хиншүүний" тухай олдсон бөгөөд бэлхэн байна.
Бас эд бүхний цааш нь уйгүй цуглуулан судалбал, нэлээн олныг олж болох төлөвтэй.

Монголчууд чухамхүү ертөнцийн жам ёсыг жинхэнэ өөрсдийн амьдралын туршлага дээр судлаад нэгэнт олж мэдсэн, ухаарсан ухагдахуунг эл холбоо үгсийн агуулга хэдийгээр янз бүр боловч утга санаагаар гүзгий тодорхой байдаг нь хэдийгээр янз бүр боловч утга санаагаар гүнгий тодорхой байдаг нь тэдний нэг гойд шинж юм.
Нийт ертөнцийн жам ёсыг \зүй тогтоолыг\ тавин мэдээд монгол эх нутгийн өвөрмөгц байдал монголчуудад их нөлөөлсөн төдийгүй, мөнхүү байдалтайгаа нөгөө "ертөнцийн гурав, дөрвийг" бий болгохдоо нягт холбосон явдал эдгээр үгсийн гол шинж нь болжээ.
Монгол орны байгаль, түүний хуульт үзэгдэл, нийгмийн түүхэн хөдөлмөр, аж байдлын бодит туршлагаас зөвхөн хамгийн нийтлэг зүй тогтоолд нийцэн хамаарах зүйлс нь мөнөөхөн "Ертөнцийн гурав, дөрөвд" орсон байна.
Эдгээрийн агуулгад монголчуудын тухай үеийн чухал түүхт аж төрөл ороод зогссонгүй, тэр үеийн зан суртахуун, үзэл санаа ч хадлагдсан байх юм.
Монгол орны өвөрмөгц байдалтай холбогдсон жишээ гэвэл "Ертөнцийн гурван хөөрхөн":
"Бой нь арилсан хүүхэд хөөрхөн
Боривоо тэнийсэн гөлөг хөөрхөн
Бойжиж гүйцсэн унага хөөрхөн" гэж гараас гарч өссөн хүүхдээ, ан гөрөө болоод мал хариулгахад хань болдог нохойн гөлгөө, хол ойрын гол харилцаанд хэрэглэдэг адууныхаа мах гүйцсэн унагыг хөөрхөн гэх зэргээр монголчууд өөрсдийн онцлог байдалтай холбосон явдал соньхон санагдана.
"Ертөнцийн дөрвөн хурдан" гэдгээс авч үзвэл:
"Зээ гэхэд морь хурдан,
Зэрэгцээд очиход зээр хурдан
Туу гэхэд нохой хурдан
Тулаад очиход туулай хурдан" гэж эрт дээр үеийн ан гөрөөнд хэрэгдэж байсан морь, нохойтойгоо холбон үзэж байтлаа, хожим бодит юмыг хийсвэр зүйлтэй зэрэгцүүлэн үздэг болсон байна.
"Харвасан сут нэг хурдан
Харсан нүд нэг хурдан
Сайн морь нэг хурдан
Санасан санаа нэг хурдан" гэдэг болжээ. Ингэж уг агуулганд өөрчлөлт орсон явдал бол монголчуудын сэтгэхүйн хөгжлийн ахицыг харуулж байгаа юм. Эхэн үедээ "харах, санах" хоёрын алин нь хурдан бэ? гэж зэрэгцүүлэн тавьж байгаад, эцэст нь "санах санааг" хамгийн хурданд тоолдог болсон байх нь сонин юм.
Саяын жишээний агуулганд орсон хийсвэр дүр мөн бөгөөд мөнөөхөн бодит байдлын дүртэй зэрэгцүүлэн тавигдсан нэг ёсны илэрхийлэл юм.
Ертөнцийн гурван бэрх
"Чулуун дээр ногоо ургуулах бэрх
Усан дээр гал түлэх бэрх
Үхрийн эвэрт цас тогтоох бэрх" гэсэн, үүнд ер огт хийж болохгүй ажил гэж хаэлсэнгүй, зөвхөн хэцүү гэдгийг жинэхэнэ амвдрал дээр харсан туршлагаа л үнэмшүүлэхээр үзүүлжээ.
Ер нь ертөнцийн зүй тогтоол бол монгол ардын "Ертөнцийн гурав, дөрвийн" сэдэв нь болжээ. Харин эдгээрийн агуулгад ихдээ нэвтрэн орж шингэсэн монголчуудын өвөрмөц байдал бол тэдгээрийн гол шинж нь мөн.

4. Монгол ардын 3Ертөнцийн гурав, дөрвийн" урлаг

"Ертөнцийн гурав, дөрөв" гэдэг холбоо үгс бол монгол шүлгийн хайрцаглан шүлэглэх зарчмаар бүтсэн байна.
Голдуу гурав, дөрвөн мөрөөр бүтсэн ганц бадаг шүлгийн чанартай эдгээрийн олонхид үгийн толгойг холбоод зогсохгүй, бас үгийн эцсийн буюу мөрийн эцсийн үгийг бүхлээр ньтааруулан шүлэглэсэн, үүнийг хайрцаглан шүлэглэх зарчим гэнэ.
Ингэж тус тусын уг бадгийн эцэст юмны чанарыг зааж хэлэхдээ олонхид нэг үгээр давтсан нь нэг ёсны мөрнүүдийн эцсийг холбон шүлэгдэж байгаа хэрэг юм. Эдний доторхи шүлгийн мөр хоорондын хэмжээ яв цав тохирч, үгийн толгойг аль болох зохих авиагаар сайтар нийлүүлэн шүлэглэснээс гадна, мөрийн эцсийн холбоосыг зохицохавийгаар яг тааруулсан буюу эсвэл үгийг хэвээр нь яг давтсан байна.
Заримдаа эдгээрт мөрийн эцсийг шүлэглэх талаар хайхрахгүй, зөвхөн утга санааг гол болгосон үзэгдэнэ.
Хэдийгээр ийм байвч, эл бүхний мөр хоорондын хэмжээ нь бас л яг тохирч, улам утга санаа нь гүнзгий гарсан байдлаг билээ. Бадагт юмны буюу хийсвэр ойлголтын дүрийг мөн эдгээрт барин тавин мэдэхүйц тодорхой, эвцхэн гаргаж ирсэн байх юм.
Ямар нэг юмны гадаад байдлын дүрийг дотоод чанарын хийсвэр дүртэй зэрэгцүүлэн гаргаж, энэ хоёр дүрээ үйл явдлаар чимсэн нь уйгйгүй урт удаан жилийн турш оролдсон урлагийн тэргүүн зэргийн нэг хэлбэр болсон байна.
"Ертөнцийн гурав дөрвийг" монгол хэл дээр сонссон хүний сэтгэлд тэр хэлж байгаа юмны дүр нүдний өмнө харагдах мэт тун хялбархан бууж өгдөг байна. Энэ бүхний л байдлаас авч үзвэл, монгол ардын "ертөнцийн гурав, дөрөв" нь үнэхээр ардач чанартай болж чаджээ.
Уг шүлэглэсэн мөрөнд харшлэх авиа ороогүйн дээр, басөгүүлбэрийн дотор орсон үгийн дэс дараа нь хэл зүйн дүрэм ёсоор сайн тохирон орсон тул, хэлэх дуудахад урсах мэт эвтэйхэн.
Дээр дурдсан зүйлийг базаж үзвэл, монгол ардын "ертөнцийн гурав, дөрөв" нь анх ертөнцийн зүй тогтоолыг монголчууд тавин мэдээд, түүнийгээ ултаар хүний сэтгэхүйг хөгжүүлэхэд хэрэглэх гэсэн эрмэлзэлтэй байжээ. Ийм учраас "ертөнцийн гурав, дөрөв" нь нэг зүйлийн ёэцлэл буюу сургаал үгсийн чанартай болсон байна.
Нэгэнт ертөнцийн зүй тогтоолыг илтгэсэн эдгээр сургаал үгстэйгээ гэж тэд үзээд, аль нэг мэдэх, мэдэхгүй хүнээс асуун шалгаж, хэрэв эс мэдвэл, зүгээр хэлж өгөх үүрэгтэйгээс биш, оньсогын адил таалцах гэсэн хэрэг хэрхэвч бус:
Оньсогонд: "Сүнсгүй ноён
Хүнсгүй цэрэгтэй
Уснүй газарт
Цусгүй байлдана" гэж шатар тоглохыг таалгахаар уг байдлыг төйлбарлан хэлээд: "тэр юу вэ? гэж асуудагтай адилгүй.
"Ертөнцийн гурав, дөрөв" дээр дандаа асуудаг бус, огт асуухгүйгээр аяндаа хүний ярианы дунд орж хэрэглэгддэг учраас үүний зарим өгүүлбэр ч бүрэн бус байдаг юм.
Энэ талаар нь авч үзэхэд: "Ертөнцийн үнэн" буюу "Ертөнцийн дөрвөн үнэн" гэж юуг хэлдэг вэ? гэнэ. Үүнд уг зааж хэлүүлэх үгээ ингэж илнрхийлж байхад огт таамаглаж болохгүй гэдгийг уул асуугдсан хүн хатуу ойлгоод, гагцүү нээрэн тийм л байдаг ертөнцийн ямар нэг зүй тогтоолыг хариулан хэлэх ёстой юм гэж бодно. Эс мэддэг хүн байвал, нөгөө хүнээс эргүүлэн асуугаад, тэр юмы харьцангуй үнэнг сонсч авна. Хэрэв мөн асуултыг мэддэг хүн байвал, хариуг ийн хэлнэ. 3ертөнцийн дөрвөн үнэн" бол:
"Төрсний эцэст үхэх үнэн
Хураасны эцэст үгүйрэх үнэн
Хурсны эцэст тарах үнэн
Ханилсны эцэст хагацах үнэн" гэж хариулах нь оньсогоос ялгавартай.
Монголчуудын ёсонд ямар нэг оньсогыг нэгдүгээр хүн асууж, хоёрдугаар хүн тааж чадахгүй бол, тэр оньсогоны оронд хоёрдугаар хүн өөр нэг оньсого хэлээд, хэрэв нэгдүгээр хүн бас тааж чадахгүйд хүрвэл, бие биений хэлсэн оньсогоны тайлбарыг тайлж өгөөд, өр ширгүй болно. Оньсого хэлэлцэж байгаа хүмүүсийн аль нэг нь олон оньсогыг хожигдсон хүнийг худалдах үг гэвэл:
"Оньсого мэддэггүй
Олийсон сохрыг
Олны дунд
Гунжин, гуижин тэмээнээс
Гурван атга шорооноос
Дөнгжин дөнжин тэмээнээс
Дөрвөн атга шорооноос
Тайлаг, тайлаг тэмээнээс
Таван атга шорооноос
Гар нохойн шаантнаас
Бор нохойн богтосноос
Сэмэрхий самбайнаас
Сэтэрхий зүүнээс худалдана" гэж хэлдэгээс үзэхэд, оньсого бол цаг нөцөөж, тоглох зугаацах чанартай юм. Гэтэл "Ертөнцийн гурав, дөрөв" болбол шалан үзэж, сургах, мэдүүлэх чанартай байгшаа тул, энэ хоёр өөр зүйлийг хооронд нь хутгах хэрэггүй. Шалгалтын асуулт бүрийг таавар гэж үзэж болохгүй шүү дээ.
Монгол ардын "Ертөнцийн гурав, дөрөв"-ийг сүүлийн үед монголын утга зохиолын дотор гарчгийн шүлэг \эпиграф\, шоглоом \эпиграмма\ шүлгээр авч хэрэглэсэн үзэгдэх нь олон болжээ.
"Ертөнцийн гурав, дөрөв" гэдэг болбол монгол ардынаман зохиолын сэцлэл буюу сургаал үгсийн нэг тусгай бие даасан хэллэг мөн.
Б.Содном 1964 он


No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...