Saturday, December 2, 2023

Б.СОДНОМ 1908-1979: Монгол Хатан

Б.СОДНОМ 1908-1979: Монгол Хатан: Монгол Хатан   Магнай тэргүүн өмсгөл гоёлол нь хө Дээд тэнгэрийн  дагина шинж үү дээ хө   Хонгор энхрий  ааль нь хө Ялдам монгол б...

Монгол Хатан

Монгол Хатан

 

Магнай тэргүүн өмсгөл гоёлол нь хө

Дээд тэнгэрийн  дагина шинж үү дээ хө

 

Хонгор энхрий  ааль нь хө

Ялдам монгол бүсгүйн шинж үү дээ хө

 

Цогтой зоримог харц нь хө

Тэнүүн  хатан монгол шинж үү дээ хө

 

Чансаа тэнхэл лагшин нь хө

 Үлэмж гоолиг дарь эхийн шинж үү дээ хө


Шанхаа сэвэлзүүлж гөрөлсөн гэзэг нь хө

Дэгжин гүнжийн шинж үү дээ хө

 

Эелдэг  царайндаа жаргалтай мишээх нь хө

Нандин  монгол эмэгтэйн шинж үү дээ хө

 

Ахуй оньс  төгс билэг нь хө

Хорвоод  охь монгол эхийн шинж үү дээ хө 


С.Үзмээ 12.02.2023

ТҮҮХЭН БАРИМТ: Д.Сүхбаатарын хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэнтэй өрсөлдөн, Германд сурахаар явжээ

         ТҮҮХЭН БАРИМТ: Д.Сүхбаатарын хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэнтэй өрсөлдөн, Германд сурахаар явжээ Э.Энхмаа Түүхэн ...