Хүнлэг ирээдүй
Модод урган үзэсгэлэнт ой тэнд
Зираа, самар, үр жимс бас бий
Ан амьтадын орон бол ой
Ертөнцөд тэд
яг бидэн шиг амьсгалдаг
Өнгөлөг
үзэсгэлэнт тал нутаг
Цэнхэр агаарт
тэнгэр, гийгүүлсэн нар
Цэцэгс, өвс үрсээ цацан
Салхинд биелэн
дэлгэрүүлнэ
Горхи ,гол
мөрөн чи биднийг
Бас ан
амьтадыг ундаална
Дэлхийгээс тэжээгдэн ивээгдсээр
Баясан талархацгаая
Нууцлаг гялтагнасан
цөл
Хатсан нуурт
дэгдсэн угалз
Элсэн дороос
сагасан хужир
Газрын амьтад
нүүсээр л
Техникжигдсэн орчлонд бид амьдрам
Ухаалаг
зурагт, холбоонууд
Онгоц болон төхөөрөмжүүд
Тоглоомноос
авто хөсөгүүд хүртэл
Орчин хорвоод бид амьдрам
Гялалзсан
өнгөлөг бүтээгдэхүүн
Барилга
байгууламж, оромжууд
Гудамж талбай
болон хотууд өрнөсөөр л
Нялхас ухаалга
тоглоомоор тоглон
Хүмүүс
товчлуур даран хүнс захиалан
Дэлгэцний
цаанаас дэлгүүр хэсэн
Чимээгүйхэн
хүмүүс хооллолцгооно
Улс төрчид муруйцсаар л
Наймаачид
дэлхийг түлхсээр л
Энгийн иргэд
жирийн л амьдрахыг
Эх дэлхийн байгалийг хамгаалахыг хүснэ
Сэтгэл, зүрх хаана байна вэ?
Дэлхий бидэнд үзэсгэлэнт
амьдрал өгсөөр
Хэзээ бид үзэсгэлэнт дэлхийгээ хайрлах юм бэ?
Эсвэл ингэж удирдсаар энэ дэлхийг хүйтэн мөхөл рүү хүргэх үү?
С. Үзмээ 04.05.2022