Saturday, January 1, 2022

Монголчуудын Шинэ жилийн Парисын үдэш

Монголчуудын Шинэ жилийн Парисын үдэш

 

Алдарт Эйфалын цамхаг

Сена мөрний хөндийд сүндэрлэсэн

Зууны үзэсгэлэнт  барилга байгууламжтай

Гэхдээ Сант Петрбургыг гүйцэхгүй ээ

 

Гайхамшигтай уран зураг соёлтой

Дэлхийд дэгжин загвартай

Амттай сайхан  жигнэмэг борголтой

Тэмдэглэлт баярын оргилуун дарстай

 

Хайрын хот гэж нэрлэдэг

Парис хотын нэгэн үдэшийг  

Парисчуудаас дуталгүйгээр гоёцгоосон бид

Хамтдаа хайраар ивээгдээд цэнгэцгээнэ

 

Эрхэмсэг хатагтай дэгжин залуус

Эгдүүтэй хайртай бяцхан хөвгүүд охидууд та нартаа

Шинэ жилийн мэнд хүргээд

Эрүүл энх аз жаргал дээдийг хүсэн ерөөе!

 

Bonne année et bonne santé 

 

 

С. Үзмээ 12.30.2021

 

Миний үнэн

By, R.M Drake   Truth in me   I have no desire to fit in     No Plans to walk with the crowd   I have my own mind, hea...