ЭРДЭМТЭН, СУДЛААЧ, ЗОХИОЛЧ, БАГШ БАЛДАНГИЙН СОДНОМЫН МЭНДЭЛСНИЙ 100-н ЖИЛИЙН ОЙ 2008. \Балдангийн Содном аавын минь бүхэл бүтэн амьдралаа зориулсан уран бүтээл, зорьсон сэтгэл нь монгол эх хэл, судлал Балдангийн Норжмаа ээжийн минь хүсэл үргэжлүүлэн соёрхон ард түмэндээ өргөх, тэдний минь буян дэлгэрэх болтугай.
Monday, February 22, 2021
Thursday, February 18, 2021
Нэрт Монголч Эрдэмтэн Андраш Рона-Таш
Монголч эрдэмтэн, Унгарын нэрт эрдэмтэн Андраш Рона-Таш
Унгарын нэрт эрдэмтэн акедимич, түүхч, хэл шинжээч, судлаач, Монголч эрдэмтэн (András Róna-Tas) Андраш Рона- Таш 1931 онд Будапест хотноо төржөө. Тэрээр Диюла Ортутай-Gyula Ortutay , Lajos Ligeti-Лайош Лигети тэргүүлэх профессор нарын удирдлагын дор суралцан, ардын аман зохиол, түвд, монгол, турк болон зүүн европ хэл шинжлэл, судлалаар эрдэмийн зэргээ анх хамгаалсан байна.
Монголд анх 1957-1958 онд айлчилан, хөдөө нутагт, хүн амын аж ахуй амьдралтай танилцан, зан заншил, хэл соёл, ардын аман захиол, хөдөө, мал аж ахуйн амьдралын судалгааг хийсэн байна. Түүнээс хойш удаа дараалан монголд айлчлан судалгаа бүтээлээ улам ихээр арвижуулжээ.
Монголын нүүдэлчдийн мөрөөр, (1968-1970) 2014 онд орос хэл дээр хэвлэгдсэн, Түвд Монголд дахин зочилсон нь (1982-1989) англи хэл дээр https://www.amazon.com/Tibeto-Mongolica-Revisited-Introduction-Selected-Linguistics/dp/9004251189 2013 онд хэвлэгдсэн, https://lubimyczytac.pl/ksiazka/123563/mongolia-sladami-nomadow Монгол гэсэн олон сайхан ном бүтээлүүд туурвин, монгол орныг, ард түмэн ахуй амьдралтайн сайн судалласан байх юм.
Монголч эрдэмтэн Андраш Рона - Ташийн нэг дэвтэрийг сонирхуулая.
Монголын хөдөө аж ахуйн тухай зарим өгүүлэг 1959 онд хэвлэсэн дэвтэр.
Эрдэмтэн Б. Содномын номын сангаас авав.
Тэр үед үнэхээр сайн оновчтой тодорхой судалгааг биечлэн аялан нарийн нягт нямбай хийдэг байсан нь үнэхээр гайхалтай. Б. Ренчин тэргүүтэй монголын нэрт эрдэмтдийн санал зөвлөгөөг аван хамтран ажилладаг байсан байна.
Дэлхийн монголч эрдэмтэдийн талаар бид бас мэдэж тэдний судалгаа бүтээлээс суралцах тусам монгол судлалыг дэлхийд улам ихээр өргөжүүлэхээс гадна бидний ирээдүйн залуучууд тустай яа.
С. Үзмээ 02.18.2021
Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд
Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...
-
Эр хоёр загал Оршил Чингисийн эр хоёр загалын тууж бол мон...
-
ТУНГАЛАГ ТАМИР Монголын орчин үеийн уран зохиол үргэжлэн хөгжсөөр одоо ихээхэн амжлтыг олжээ. Гэвч энэ уран зохиол хөгж...