Ижий дээ Мөргөмөн үү
Айлын гэргий болтлоо
Амьдралын олон
давааг зүйрлээгүй
Арван найман
нас хүрхээр л
Том хүн болж тусдаа айл болон амьдарна гэж
Хүүхэд байхдаа
мөрөөдөж, хоног тоолдог байлаа
Том хүмүүсийг
харахаар л дуртай зүйлээ авч баясах юм
Дуугүйхэн
хамаг юмаа амжуулчих юм
Хурдан том
болж хэзээ ингэж оньсого шиг
Дур хүслээрэй
сайхан амьдрах юмсан гэж боддог байв
Гэвч, миний
тэгж хараад мөрөөдөөд байсан тэр оньсого
Гуч шүргээд
айл гэр болтлоо гон бие мэдрээгүй ээ
Амьдралын минь
ухааныг Ээж минь надад зааж байсныг
Айл гэр болоод ахуй амьдралаа базаах тусам мэдрэх юм, үгүүлэх юм
Бага наснаасаа
эхлээд Ижийтэйгээ хамт
Хамжин хамтарч
хийж байсан тэр л бүхэн
Хэлсэн ярисан
бүгд санаанд минь орж ирэх юм
Алив охин минь
гээд, хана хаалгаа будаад л
Усны цорог,
эргэ шурга хүртэл, эр хүнээс дуталгүй гүйцэтгэчихнэ
Уужим байсан юмдаа
миний Ижий, тэр болгоныг амжуулдаг байв
Уран ухаанаа
сийлэн юмханаар юм хийдэг, үйлч бүтээлч
Ухаант Ижий
минь амьдралыг бидэндээ сургадаг байж
дээ
Аль болохоор л
хүнд түрүүлж туслаж, бас эмчилдэг
Амас хийж,
ажаалаа тайлахаа мэдэхгүй л
Борив бохисгүй
л гүйцэтгэдэг байв
Миний Ижий, бидний Эх
Амрагтаа үнэн
ч хань бас хайр нь
Айлыг гэрэлтүүлсэн Гэргий, ханиа эрхэмлэсэн Эхнэр
Хүндэттэй
Ажилтан, хүнлэг сэтгэлтэй Эмэгтэй
Халамжит хүний
Ганц охин байсандаа
Танидаа
Талархаад ч барашгүй
Танидаа үр нь
мөргөмөн үү.
Тэнгэрээс Та
минь намайгаа ивээж байгаа
Тэр болгонд үр нь мэдэрч байна
Тэртээ хол одсон
хайртай Ижийдээ
Тахил охин нь
баярлан талархан мөргөе!
С. Үзмээ
5.9.2020
Ижийгээ би
зүүдэллээ
Бие минь
хямарч нэг л зовууртай
Урд өмнө хагалгаа хийлгэж өвдсөн ч
Учиргүй ингэж
хашраагаагүй юмсан
Хамаг бие минь
хөшиж хөдлөх тэнхээ алдав
Хөнжилдөө
хэвтэн мэлмэрч нэг унтав
Хэд хоног
өнжив
Нуруу ууц
минь хорсон ягнам
Нуугдаж сэм
нулимсаа арчихад
Борооны дусал
шиг урсах юм
Багагүй гэгч, хичээж босох гэж ядах юм
Булбарай үрээ
айлгахгүйн тул шүдээ нэг зууна
Тамирдсандаа дийлэгдэж
бас л унтсаар л уйлсаар
Таны бие
зүгээрүү гэж нэг үр минь асуух юм
Бие тань яаж
байна гэж хань минь ирж аргадах юм
Байн байн охин
минь ирж энэрэх юм
Бөмүүлэй зээ
минь ирж үгүүлэх юм
Тэнхээгээ
барсаар л нам унтлаа
Тэгтэл
зүүдэндээ би Ижийгээ харлаа
Нарт
хорвоогийн нэгэн өдөр
Намайг
төрүүлсэн эх минь өвдөж
Сүүлчийн
удаагаа биднийгээ тойруулж хараад
Сүүдэртэй тэр
нэгэн шөнө
Эхийнгээ харан бид гүн бодолд автагдаж байлаа
Яг энэ агшин
зүүдэнд минь үзэгдээд
Ямар нэгэн хүн
миний нурууг охиор илаарьч
Гэнэт би
сэрлээ
Гэтэл охин минь
орж ирлээ
Зүүдээ охиндоо
хэлээд
Зүүдний дагуу
охиор хэд хэд нуруугаа илүүлээд авлаа
Маргааш өглөө
нь хамаг бие тавирч би босов
Маргахын
аргагүй бариа болов
Ижий минь
зүүдэнд минь ирж
Намайгаа
эмчиллээ
С. Үзмээ
5.2.2020