Зүүдэндээ би аавтайгаа уулзлаа
Хаалга гаднаасаа онгойх чимээ сонсогдлоо
Хаанахын хэн орж ирж байгаа юм болоо
Унтаж байсан би гайхаад хартал
Унтлагын өрөөний хаалга онгойж
Хайрт аав минь зогсож байх юм
Угс хийгээд босоод аавыгаа
Учиргүй тэврээд авлаа би
Та хаанаас ирээ вэ? Таныг бид...
Таталдаад үг минь гарсангүй
Тиймээ, охин минь гээд
Толгой дээр минь үнсээд авлаа
Доод давхарлуугаа дагуулаад
Тандаа би кофе буцалгаж өгье гээд
Данхаа шүүрч аваад тулган дээр тавилаа
Даана ч надад монгол цай алга ааваа гэхэд
Тэр яахав вэ? охин минь гээд
Танайхаар нэг ороод гаргая гэж санлаа гэлээ
Эргэн тойрныг нуруугаа үүрэн ажиглан харан
Эхэмсэг инээмсэглэн нүдэндээ нэг л баяртай
Тэгэж байтал би сэрлээ
Тэрхэн үедээ гайхах балмагдах сэтгэл төрлөө
Эргээд зүүдээ бодтол сэтгэл нэг л өег
Ингэж би аавтайгаа олон жилийн дараа дахин уулсан юм
Б.Содном Үзмээ. 22\11\2008
No comments:
Post a Comment