НЭР ТОМЬЁО СУДЛАЛ

Б.Содном
Нэр томъёо боловсруулах арга

Шинжлэх Ухааны нарийн буюу явцуу мэргэжлийн нэр томъёог монгол хэлээр боловсруулах явдал орчин үед үргэжилсээр байна. Европын ямар нэг хэлний нэр томъёог бид голдуу орос хэлээр дамжуулан, монгол хэлээр боловсруулан авч бхйнх. Сүүлийн үед латин, англи, герман, франц зэрэг европын төрөл хэлтэйхарьцуулан үзээд улмаар европын ямар нэг хэлээр хавсарган хийсэн төвд, манж, хятад зэрэг хоёр буюу түүнээс дээших хэлний толь бичгүүдтэй тулгаж, жинхэнэ монгол нэр томъёог олж авдаг болсон явдал багагүй амжилтад хүргэж байна.
Ер нэр томъёог монгол хэлээр боловсруулахад нэгэнт монгол хэлэнд байгаа нэр томъёог олж хэрэглэх, эсвэл харь хэлний нэр томъёог хууланбарлан орчуулж авах юм уу, чухамхүү харь хэлний нэр томъёог орчин үеийн утгаар нь монголчлон авдаг юм. Машин, радио, техник мэт харь хэлний олон нэр томъёг хэвээр нь авч хэрэглэсээр байгаа нь мэдээжийн хэрэг юм аа. Эдгээрээс гадна цаашдаа анхаарвал зохих зүйлс бас байна. Европ хэлний нэр томъёог голдуу орос хэлээр дамжуулан авахдаа үүний урьд өмнө толь бичиг зэрэг аль зохих холбогдох хэрэглэгдэхүүнийг хайхран харалгүй яаруу бачуу хийж байсан орчуулагч нарын өгсөн зарим хөнгөн хуумгай нэр томъёо, тэр чүү байтугай махчин орчуулсан хэллэг монгол хэлэнд ихээхэн нөлөөлсөн үзэгдэнэ. Энэ явдал нэр томъёо тус орны дотор нэгэн мөр зөв болгож явуулахад багагүй тойв болж, амь бөхтэй зууралдсаар байгааг ихэд анхаарууштай болжээ. Гэвч хүмүүсийн ухамёар улмаар дээшилж,нарийн мэргэжлийн хүмүүс олширч байгаа явдалтай уялдан, эл буруу зөрүү нэр томъёо голдуу зав замдаа орсоор байна. Жишээг хэлвэл: “раковина” гэдгийг юм бүхэнд “дун” гэж байсан нь зарим зүйлд таарч өгөхгүй, хүмүүсийн гайхлыг төрүүлээд зогсохгүй, огт ойлгохгүйд хүргэж байв. Үүгээр үл барам, нэр томъёоны буюу үгийн салаа утгыг гаргаж чадахгүй байснаас ийм гэм гарчээ. Одоо “раковина” гэдгийн салаа утгыг тодорхойлон гаргасан бйна. Раковина=1. дун, ювуу, лавай, 2. тосгуур, 3. самалдаг, 4.гуур, 5. хөндий, 6. дэлбэ гэжээ. Кухонная раковина=сав угаар тосгуур, раковина носовая=хамрын самалдаг, образоваться раковина в металле=төмөрлөгт гуур тогтох, ушная раковина=чихний дэлбэ гэх мэт. “Молочные зубы” гэснийг “сүүн шүд” гэж огт буруу нэр өгснийг,”нялхын шүд” гэж зөв нэр томъёог олж өглөө. “Мозг” гэдгийг ерөнхийд нь тархи гэсээр байлаа. Мозг головной=уураг тархи, мозг костный=чөмөг, мозг костный красный=шавал чөмөг, мозг спинной= нугас гэж угийн салаа утганд жинэхэнэ нэр томъёог олж нэрлэдэг болов. “Порог” гэдгийг ганцхан босго гэж байсан бол одоо боргио, зааг \порог раздражения=сочроох зааг\ гэх болжээ.
           Бас элементийг махбод, язгуур махбодууд гэж ганцхан утгаар зонхилоод, бусад тохиолдолд, бусад тохиолдолд таарч өгөхгүй нь гайхан, энд тэнд хэвээр хэрэглэсэн боловч, олонхи хүн ойлгохгүй, цөөн төдий хүн там тум ойлгож байсан удаа бий. Харин одоо элемент гальбанический = гальваны зай, элемент матэматики = тооны ухааны анхны мэдэгдэхүүн, важнешие элемэнты драматического проиоазбедения = драмын (жүжгийн) чухал зүйл, элемент географический = газар зүйн зүйл, элемент пачатаюший = хэвлэгдэх зүйл, элементы пельефа=гадарууны бүрэлдэхүүн" гэхчилэн олон зүйлийг дурдаж болно. Ингэж нэр томьёог тус орны дотор нэгэн мөр болгохоор чармайн боловсруулсаар байна.
            1960 он хүртэл гол төлөв орос зэрэг европын хэлний ямар нэг томъёог монгол хэлэнд хэрхэн боловсруулаж хэрэглэх тухай хамаг хүчээ тавьж ажилласанд алдсан оносон зүйл бий. Алдсан зүйлийг засч улам сайжруулахад нөгөө буруу зөрүү орчуулгын зүйл тийм амархан хүч хүрэгдэхгүй байна. Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хавсарсан тогтоол, Улсын нэр томъёоны комиссын дүрэм ёсоор нэр томьёог шинжлэх ухааны үндэстэй боловсруулахад тэр хөнгөн хуумгайгаар бий болсон нэр томъёо аргагүй л жагсаалаас гарсаар байгаа юм. Дан ганц европын хэлний нэр томьёог боловсруулж хэрэглэх нь зүйн доторхи хэрэг боловч, бас урьд өмнө нь монгол хэлэнд байгаа нэр томьёог орос буюу европ хэлээр юу гэдгийг мэдэхгүй буюу онохгүй гэм байна. Монгол хэлний тэдгээр нэр томьёог орос, латин хэлээр болгож авбал, ер нэр томьёог боловсруулж тогтооход цэтгэл доноголзохгүй амар болох юмсан. Энэ ажлыг 1971 оноос эхэлсэн боовч, их л удаан явж байна. Зөвлөлт Холбоот улс тэргүүтэй ардын ардчилсан социалист орны толь хэвлэдэг газруудын 7, 9-р бага хурлаас уг ажлыг сайшааж, яаравчлах талаар Монгол, Зөвлөлт хоёр улсын хамтран хийх ажил болгосон протокол гаргасан билээ. Зөвлөлт Холбоот Улсаас орос хэлний хэвлэл хариуцах юмаа. Юуны өмнө бараг 20-иод мянган үгтэй 36 дэвтэр "Монгол хэлний тайлбар толь бичиг"-ийг дав дээр орос, заримыг латин хэлээр хавсарган хийхээр шийдвэрлээд, тус Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Го. Мижигдоржоор хийлгэж эхэлсэн юм. Энэ завсар "ургамал", "амьтны зүйлсийг" монгол-орос, жатин, төвд, хятад хэлээр хоёр дэвтэр болгон хэвлэв. Дотоод гадаадын эрдэмтэд нх талархаж сайн үнэлгээ өгсөөр байгаа юм. Бас монгол-орос хэлээр "мал, тэжээвэр амьтны зүйлсийг" нэг дэвтэр болгон хэвлэжээ. Энд зарим ургамлын нэр томьёог жишээ болгон хэлбэл: Нишингэ = троцтник сахарный, мөнх харгана = пиптантус (монголская) , хөмрөг цэцэг = малина токкура = ежевик токкура, заарт мод = коричник = коричник кафарный, үст мод = бруццонетия, ялам мод = шелковица (белая), дэл = ильм горный = вяз шершавый гэх жишээтэйгээр орос хэлээр буусан байна.
         Амьтны нэр томьёоноос авч үзвэл: цэн тогоруу = маньчжурский (уссурский, даурский) журавль, сар = мохноногий = курганник = сарыч = каннюк, тахь лошадь пржевальского, бөхөн = сайга, минж = бобра, дорго = барсук гэх мэтээр орос хэлээр буусан нь нэр томьёог боловсруулахад их тус хүргэж байна. Толь бичигт огт ороогүй боловч, орчин үеийн монгол ярианы хэлэнд хэрэглэгдсээр байгаа олон сайхан нэр томьёо байх юм. Энд заримыг цухас дурдвал: Оёдолын машинд чөдөр араа, авто машинд зүрх араа, гуталд тэвчээр (арант), нярайлахад хучилгах (подовые схватки) гэх мэтийн нэр томьёог ярианы хэлнээс авч жинхэнэ орос хэлний нэр томьёог олж оноох явдал бас тун чухал байна. Иймд монгол хэлэнд байгаа нэр томьёог юуны урьд орос хэлээр болгож авах нь чухлын чухал шаардагдаж байгаа юм. Европ хэлэнд байгаа нэр томьёоны язгуурыг хөөж, чухамхүү монгол нэрийг олох явдал чухал болох үзэгдэнэ. Үүнд "чихэр" гэдэг үгийн язуурыг хөөж үзвэл, Иран, Араб хэлээр анх гарахдаа :"шакара", Грек хэлээр: сакхар, латинаар: сахарум, самгарди, (энэтхэг)ээр саркара, оросоор: сахар, герман, украин зэрэг европын нэлээд хэлээр цукер, англиар (sugar) шуге, францаар (sucre) сюкр гэдэг байна. Гэтэл хуучин монгол бичгээр: шихэр гэж бичдэг байсан нь одоо ярианы хэлээр чихэр болжээ. Энэ бүгдээс үзэхэд "чихэр" гэдэг нэр томьёоны язгуур цөм нэг бөгөөд хэл бүр өөрсдийн аялгуунд зохицуулан хэлж авсан нь илт ээ. Тиймд чихрийг сахар гэж сэцэрхэн хэрэглэдэг явдал илүү хэрэг юмаа. Ер нь нэр томьёог чамбай боловсруулах явдал үнэхээр чимхлүүр ажлаар барахгүй, харин аль зохих хобогдох ном дэвтрийг үзэж, уг нэр томьёоны утга учрыг тайлбараас нь мэдэж ойлгоод, сая толь бичгүүд буюу холбогдох бичиг нэрлэж болохыг шийдвэрлэх жишээтэй. Нэр томьёог ер болоогүй байна гэж хэлэх хүн олон дайралдахаас биш, чухам тэгж нэрлэдэг юм гэж хэлээд өгөх хүн өдрийн од шиг цөөн. Өөр нэг сонин зүйлийг ашиглавал, монгол хэлэнд нэр томьёо өгүүлбэрийн дотор үйлт нэрээр буюу үйл үгийн хэлбэр их хэрэглэгдэх юм. Эл үзэгдлийг харгалзаж, зарим нэр томьёог үйлт нэрээр хийхээр, нэр биъ гэж маргахыг завдахад нь өгүүлбэрийн зүйгээр нотолж өгөх явдал мундахгүй дайралдана. Үүнд: жишээлбэл: Водная иммерсия = усаар тодотгох, возврат мяча = бөмбөг буцаах, возместить издержки = зардлыг нөхөх, ингаляция = амаар утах гэх мэт ер нь нэр томьёог боловсруулан тогтоохдоо үгийн аль нэг хэлбэрээр хийж өгөхөөс биш, чухам өгүүлбэрийн дотор хэдэн хэлбэрээр хувиран орохыг тэр бүр хийж чадахгүй нь мэдээжийн хэрэг гэдгийг нэр томьёо хэрэглэх хүмүүст анхааруулах хэрэгтэй байна. Нэр томьёо бол үгсийн сангийн нэг хэсэг мөн учир, их урт удаан хугацаанд өөрчлөгдөх нь илэрхий. Харин нэр томьёоны авиа сунжирч сэлгэх, гээгдэх үзэгдэл бий. Баримтыг дурдвал: "аннагур, аннгурчин гэж байсан бол одоо агнуур, агнуурчин, умартах бол ярианд голдуумартах болжээ. Огт торохгүйгээс огторгуй гэдэг нэр үүссэн нь сонихон үзэгдэл байх юмаа. Европ хэл монгол хэл хоёроос нэр томьёог адилхан хослон боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.

НЭР ТОМЬЁОГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ НЬ ЧУХАЛ АА

Б.Содном "Хөдөлмөр" сонинд 1972 оны 2 сарын 15 өдөр 19р дугаар (40,53)
Орчин үед аливаа нарийн мэргэжлийн нэр томьёог эрдэм шинжилгээний үндэстэй боловсруулан тогтоож байна. Тогтоон батлахын өмнө харь хэлний нэр томьёо, үгийн гарак, үүсгэлийн талаар сайтар судалж байгаад, гол үгийг олж тогтоодог юмаа. Өөр үгээр хэлбэл тэр харь хэлний нэр томьёо үгийн ямар утгаар, язгуур, дагавраар бий болоод, одоогийн утга санаа нь ямар зүйлийн ухаан буюу нарийн мэргэжилд чухал юу зааж байгаа эсэхийг харгалзан үзэх зэргээр боловсруулдаг байх юм.
           Харь хэлний нэр томьёотой таарах үг монгол хэлэнд урьд өмнө нь байсан буюу, эсвэл үгүй энэ хоёрыг хамгийн түрүүн шийдвэрлэдэг байна. Хэрэв үгүй бол мөнөөхөн харь хэлний нэр томьёог монголчлоод утга санаа нь гарах эсэхийг харгалзана. Жишээлбэл: "Конверт" гэвэл монгол хэлээр "дугтуй" гэснийг нэрлэж байгаа нэр томьёо мөн. Үүнчлэн грек хэлээр "сакхар", самгаради хэлээр: саркара", германаар "цукер", англиар "Шуга", францаар "сюкр", хятадаар "шаатанг (г)", японоор "са-то), орос хэлээр "сахар", монгол хуучин бичгээр "шихэр", одоогийн яраны хэлээр:"чихэр" гэж монгол хэлний аялгуу буюу авианд зохицсон байна. Ингээд үзэхэд энэ үг буюу нэр томьёо анх иран хэлний "сахара" гэдгээс үндэс авч, янз бүрийн оронд дэлгэрсэн түүхтэй байна. Учир ийм болоход "конверт", "сахар" гэж хэлэх, хэрэглэх ёвдал бол шалиг хэрэг юмаа.
          Өөр нэг нэр томьёог энд аваад, түүнийгээ задалж үзэцгээе. "Пневмокониоз" гэсэн эмнэлэгийн нэг нэр томьёо байгаа, үүнийг "пневомо...= уушиг", "...кони =тоос","...оз  = тох" гэж ийм 3 хэсгээс бүтсэн нэг нэр томьёо юмаа. Монгол хэлээр: "уушиг тоостох" гэсэн нэр томьёо болж байх жишээгээр ер нэр томьёог боловсруулж байдаг билээ.
         Нэгэн тогтосон нэр томьёо бол өгүүлбэрийн дотор орохоор ямар хэлбэртэй хэрэглэгдэх явдал уг найруулгаас хамраардгийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Харин энэ бүхнийг ч байтугай, нэр томьёо бүрийн салаа утгыг нэг мөсөн бүрэн тогтоож чадахгүй. "Ирэлт, очилт, харалт, авалт" гэх зэргээр нэр үг болгож байгаа нь энэ гэж монгол хэлний зүйтогтоолыг харгалзахгүйгээр" ...алт, ...элт, ...илт, ...олт, ...өлт мэт үгийн цүүл залгадаг нь монгол хэлний хууль зүйг зөрчихөөр барахгүй, дэндүү хиймэл болж, эвгүй сонсогдоно. "Ирэх, очих, харах, авах" гэдэг маань угаасаа үйлт нэр болохыг анхаарахгүйгээр нэр томьёог тогтоож боохгүй. "Ирэхийг" больжээ, "Очиход" учир бий гэж хэлбэл, нэр үгийн тийн ялгалаар хувирч байгаа хэрэг мөн. Хэрэв нрсэнгүй гэвэл, үйл үгийн үүрэг гүйцэтгэж байна. Үүнчлэн олны тэмдгийг монгол хэлэнд хамаагүй хэрэглэж үл болно. Олон хүн гэж ярихаас биш, олон хүнүүд гэж хэлэхгүй. Нэгэнт тоо заасан байвай, мөн нэр үгэнд олны тэмдэг зүүх хэрэггүй. Жишээ нь: хоёр хүн, зуун хүн гэдэг шүү дээ.
         Хэрэв хүмүүс тэгж үзэцгээж байна" гэвэл, өөр хэрэг ээ. Бас "ябагдах, авагдах, хэлэгдэх" гэхчлэн үйл үгийн үйлдэгдэх хэвийг (страдтэльный залог) монгол хэлэнд нх л ховор хэрэглэнэ. Жишээлбэл: "Лекция прочитана мною" гэснийг монгол хэлээр: "би лекц хийв" гэвэл, хамгийн дөмөг орчуулга болох бизээ.  
         Саяын жишээнээс авч үзэхэд нэр томьёог хэрэглэхэд өгүүлбэрийн найруулга, уг орчуулгаар гарах утга санаа зайлшгүй холбогдох нь тодорхой мэдэгдэж байна. Харь хэлний нэр томьёо бүхэн монгол хэлээр бууж өгөхгүй нь цөөнгүй. Энд заримыг дурдвал: "Автобус, азот, аппарат, бааз, багон, битамин, гарааш, гэнэрал, хижүүр, километр, кино, контор, костюм, лекц, машин, метр, музей,мотор, ноот, офицэр, радио, театр, техник гэх мэтийн харь хэлний олон нэр томьёо монгол хэлэнд хэрэглэгдэж байгаа, эдгээрийг монголчлоход уг утга санаа нь бүрэн гардаггүй тул, хэвээр нь авсан байна. Эдний зарим нь айндаа монгол хэлний аялгуу буюу авианд зохицож орхижээ. Баримтыг хэлвэл: "гараж", гдэг нь "гарааш", "дежур" нь "жижүүр" гэж монгол хэлний аялгуунд бүрэн дүйж орсон байна. Гэтэл "База" гэдгийг "Бааз", "нота" гэдгийг "ноот" гэж бичүүлэхэд хүрчээ. Хэрэв "Баз" гэж бичвэл монгол хэлээр эгч дүү хоёрын эр хоорондоо баз тул, үүнтэй хутгалдахаар барахгүй, харин барих базахын (үйл үгийн) тушаах захирах төлөв болчих гэм бий. Түүнчлэн олон улсын харилцааны бичгийн ноот гэж бичихгүй бол, монгол хэлнийбат нотын нот болчих гэм гарах юм.
        Учир ийм болох тул, нэр томьёог нх л хянабар, нямбай хэрэглэх болох нь ээ.

НЭР ТОМЬЁО ХЭРЭГЛЭХИЙН УЧИР


                                                          Б.Содном "Улаанбаатарын мэдээ" 1971.8.21. 130 (2511)

     Монгол ардын төрийн анхны жилээс одоо хүртэл Улсын нэр томьёоны комиссыг байгуулж ажиллуулсан байна. Үүний үрээр харь хэлнээс тогтоон авах нэр томьёо нэлээд эмх журамтай болжээ. Радио, машин гэх мэт харь хэлний нэр томьёог монгол хэлэнд шууд авсан, эсвэл "самолёт" гэдгийг "нисэх онгоц" гэж хуулбарлан орчуулсан буюу утга санаагаар тааруулан нэрлэсэн нэр томьёо нхээхэн хэрэглэгдэж байгаа юм. Нэр томьёо тогтоох явдал дээр монгол хэлнийхээ баялаг өвийг шавхан хэрэглэх нь зүйн хэрэг ээ.
         Улсын нэр томьёоны комисс, монгол үгийн санг нарийвчлан судлахын хамт дэлхий нийтийн шинэ нэр томьёо тогтоож буь байдлыг харилцуулан судалж, харь үгийн угтвар, ёзгуур, дагбарыг хүртэл задлан үзэх зэргээр нэр томьёог шинжлэх ухааны үндэстэй боловсруулж байгаа.
          Улсын нэр томьёоны комисс 160 мянга шахам нэр томьёоны (орос, монгол хэлний) нэгтгэсэн толь бичгийн I, П ботыг хэвлүүлж гаргав. Ингээд үзэхэд шрөнхий боловсролд хэрэглэгдэх нэр томьёог үндсэнд нь тогтоож чадаад эдүгээ явцуу буюу нарийн мэргэжлийн нэр томьёог боловсруулах ажилд ороод байна.
           Энд зөвхөн нэг зүйлийн жишээ авч, нэр томьёог товч төдий тайлбарлая. Олон оронд хэрэглэгддэг хүний насны ялгаврын нэр томьёог орос, монгол хоёр хэлээр дүйлгэн оноосныг авч үзвэл:
          1. Младенчество гэдэг ерөнхийдөө 0-3 хүртэл насны хүүхдийн нялх нас гэх боловч бас дотор нь новорождённый гэж 0-1.5 настай хүүхдийг нярай гэж оноосон нь зөв өө.
          2. Детство гэж 3-12 нас хүртлэхийг балчир нас
          3. Отрочество (подросток гэж 3-16 настайг өөлэй хүүхэд) 1-18 нас хүртлэхийг бага нас гэх
          4. Юность гэж 16-25 нас хүртэл орь нас
          5. Молодость гэж 25-35 хүртэл залуу нас
          6. Возмужалость 35-45 хүртэл идэр нас
          7. Пожилой бозрасть 45-60  хүртэл хижээл нас
          8. Старость 60-80 хүртэл өтлөх (өтөл) нас
          9. Преклонный возраст 80-аас дээш бол өндөр нас гэж дүйлгэн оноосон юм.
          Эдгээр нэр томьёо бол цөм монгол хэлэнд урьд өмнө байсаар иржээ. Харин (өөлэй хүүхэд, орь нас) гэсэн үг ховор хэрэглэгдэж байсан учир хүн бүхэн сайн мэдэхгүй байж болох юм. Гэвч сурах л хэрэгтэй. Мөн гол хэлний баялгийг зөвхөн өөрийн мэдэхийн хэрээр хязгаарлаж болохгүй нь мэдээжийн хэрэг бизээ.




    

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...