МОНГОЛЫН УТГА ЗОХИОЛЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХЧИЛСЭН ТӨЛӨВ

МОНГОЛЫН УТГА ЗОХИОЛЫН ХӨГЖЛИЙН
ТҮҮХЧИЛСЭН ТӨЛӨВ
Б.Содном

Нэг. Монголын уран зохиолын үүссэн төлөв \1200-гаад буюу 1206 оны үеэс 1691 оны орчим хүртэл\

Монголчуудын утга зохиолын эртний үүслийг тодорхойлоход юуны өмнө бидний үеийг хүртэл хадлагдаж ирсэн, холбогдох материал тун ховор гэж хэлэх хэрэгтэй байна.

Монголын өнгөрүүлсэн түүхээс үзвэл, 1206 оны үед тусгаар тогтнолын нэгдсэн их улс гэрийг байгуулаад, дараа нь дав дээр уйгар үсгийг хэрэглэв гýж Монгол улсын түүхийн тухай бараг бичиг бүрт дурджээ. Энэ нь үнэн юмаа. Баримтыг хэлбэл: 1225 онд Уйгар үсгээр бичигдсэн “Чингисийн чулууны бичиг” 1246 онд Өгөөдэй хааны хүү Гүен хаанаас Европ дахинаа далай лам болох Папад явуулсан “Тамганы үсэг”-ийг бас уйгараар бичсэн байна.
Гэтэл уйгар нь мөн үсгийг П зууны үед Согд улсаас авчээ. Энэ үсгийг Хрэйд улс ҮШ зууны үед уйгараас авсан түүхтэй байна. Эдгээрээс дундыг баримтлаж үзвэл, ер Монголчууд 1246 оноос өмнө мянгаад жилийн тэртээ бичиг үсэгтэй болж гэж санагдахуйц байна.
Ер нь тэр үед яг уйгар үсгээр албаны хэрэг, элдэв хэргийг хөтөлж байсан баримтууд мундахгүй олон бий. Харин мянгаад жилийн бичиг үсэгтэй гэх эртний Монголчуудын утга зохиолын баримтыг олж гаргахад бэрх.
Учир нь тэр үеийн баримтууд бидний үеийг хүртэл хадгаллагдсангүй элдэв шалтгаанаар үрэгджээ.
ХШ зууны алдарт жуулчин \Вернири хотын, Итали\ Марко Поло, монголчууд бол ямар нэгэн байлдаанд орохын өмнө хөгжимдөж, дуулцгаадаг байв гэж бичсэн байна. Иймд 1206 оны үер тусгаар тогтнолын нэгдсэн улс гэрийг байгуулсан, тэр хавиас эхлэн монголчуудын утга зохиолыг үүсэв гэж хэлж үзэхгүй билээ.
Ардын аман зохиолоос гэж бодсон ч, лав л 1206 оноос өмнө утга зохиолын үүсэх үндэс тавигдсан байх ёстой шүү дээ.
Нэгдсэн их, тусгаар тогнолын улс болохоос өмнө монголчууд байсан уу гэвэл байсан билээ. Байснаар барахгүй, харин одоогийн үе оршсоор байгаа нутгуудаар тархай бутархай зарим нь ийм, тийм өөр нэртэй улсуудын дотор багтан байсан буюу тусгаар отог, омгоор тогтнон байлаа. Хэдий ийм байдалтай байсан боловч харин монголчууд бол монгол хэлээрээ ярилцсаар байсан бөгөөд харин зарим нь "Хэрэйд", "Найман" гэх зэрэг тэр үедээ нэлээд соёлжсон улсууд гэж тоологдож болохуйц байлаа.
Бас ХШ зууны үеийн буюу түүнээс урьдах монголчууд бол бөөгийн шашинтай байжээ. Гэтэл дуудлагагүй бөөгийн шашин гэж ер дэлхий дээр үзэгдсэнгүй, их бага боловч эртний Монголчуудын дунд байсан бөөгийн шашин дуудлагатай байсан нь лав.
Ийм учраас Марко Пологийн бичсэн нь туйлийн үнэн бөгөөд, эртний монголчуудын утга зохиолын үндэс нь эдгээрээс жишээ болон гарсан байх ёстой юмаа. Харин үүн дээр их бага хөгжсөн гэж ярих хэрэгтэй байна. Энэ тухай Монгол хэл бичиг, түүхийг судалж байсан алдарт эрдэмтэн, академич Б.Я.Владимирцов "Дэлхий дахины утга зохиол, Монгол, Ойрдын баатарлаг тууль" гэх зохиолын оршилд бичсэн нэгэн зүйлийн гол утгыг энд иш татвад харин монголчуудын нэг талаар Орос, Унгар зэрэг улсуудыг довтолсон ба бас нөгөө талаар өөрийн ойрхи дорно дахины лалын шашинтантай байлдааныг хийсэн явдлууд нь тэр үеийн европчуудын сэтгэлийг аюулаар дүүргэж байсан боловч эдгээр буруу номтон лалын шашинтанг дарах ямар нэгэн шинэ хүчин гарав уу гэж гордсоор байдаг байжээ.
Ер Монголчуудын тухай Европчууд ихэд сонирхож тэдэнд элчин явуулах, тэдний тухай ном, дэвтэр бичих, монголчуудын тухай үнэн явдлаас голдож гарсан уран сэтгэлэгтэй гайхамшигтай үлгэр, домгуудыг заримдаа ярилцаж, ардуудын хүсэлд хариулт болгож байсан байна.
Бас заримдаа монголчуудын дунд олон жилийн турш амьдарсан Марко Поло зэрэг үнэхээр хянуур хүмүүс, харин өнөөхөд бодол болсон уран сэтгэлгээний зүйлсийн бодьтой мэдээг авчирч байлаа.
Энэ учраас тэр үеийн Европын ямар нэгэн ангид хамаардаг хүнд аль нэгэн хол газар байгаа Азийн доторхи "бөө мөргөлтөн"ений ертөнц дээр улс гүрэн бий бөгөөд тэр улсыг өчигдөрийн нүүдэлчин, говь талын хөвгүүд толгойлж соёлын талаар тэр үеийн Европоос илүү байна гэдгийг илтгэхэд бэрх болжээ.
Монголын энэ их хааны орон бол улс төрийн нарийн зохион байгуулалттай бөгөөд зам харилцаа, тодорхой мөнгөн санхүүгийн зарчимтай, гвард \гавшгай цэрэг\ бүхий байнгын цэрэгтэй, бас дарь ба их бууг мэддэг, ном, дэвтэр ба мөнгөн тэмдэгт цаасыг барладаг байгөөд мөнөө их хаан нь христосын шашинтан биш боловч, өөрийн улсдаа байтугай, харин өөрийн төрөл садныхаа дотор, гвардынхаа дотор, албан газрууддаа хүртэл христосын шашинтан бас лалын ба буддын шашинтангуудыг хүлцэн ажиллуулдаг байжээ.
Энэ бүхий ачаар монголчууд бол ХШ ба ХIV зууны үед Азийн ба Европын зарим хэсгийн түүхэнд чухал ролийг гүйцэтгэж, тэдний тухай олон хэл дээр өргөн утга зохиол дэлгэрчээ.
Эдгээр үндсэн мэдээнүүдийн дотроос \ХШ зууны эцэс, ХIV зууны эхээр байсан\ Персийн түүхчин Рашид-Ад Дины бүтээлийг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. Иймд монголчууд бол тэр цагт үлгэр, туулийн зохиолуудыг дэлгэрүүлж байсан үе юм байна гэж бид одоо дүгнэж болно.
Ер монголчууд болон Азийн бусад нүүдэлчин ба анчингуудын дотор үлгэр туулийн уран ба зохиомж нь тэр үеэс эхлэн дэлгэрсэн бололтой.Энэ нь ХП зууны эцэс, ХШ зууны эхээр ердийн биш тодорхой ихээхэн боловсон найруулгууд ундран гарсан нь үлгэр туулийн том дуу, хууч үлгэр, бас баатарлаг туулиуд ч эхлэн гарсан байж магадгүй гэж академич Б.Я.Владимирцовын шинжилсэн нь түүхийн үүднээс их л үндэстэй юм.
ХП зууны эцэсн, ХШ зууны үеэр монголчуудын дотор цэвэр феодалимзмын шинэ нийгмийн хөгжил хүчтэйгээр дэлгэрсэн зэрэг тэр үеийн байдал нь бас л Монголын утга зохиол хөгжих бололцоотой нөхцөлийг гаргаж өгсөн байна.
ХШ зууны үед монголчууд нэгдэж юуны урьд өөрийн тусгаар тогтнолыг зохион байгуулсны дараа суурьшлын байдалтай болсон бусад орнуудыг нүүдэлчний хувиар довтлон ороход үнэхээр зориг хүчин ба уран арга хэрэгтэй байжээ. Энэ нь Монголын бас тэр үеийн утга зохиолын чиглэлт болсон гэж хэлэхэд болно.
1240 онд бичигдсэн "Нууц товчоо" гэдэг дурсгалын бичиг бол эртний монголчуудын утга зохиолын дотроос дэлхий дахинд алдаршсан гайхамшигтай сайхан зохиол мөн.
Энэ "Нууц түвчоо"ег хэн зохиосон нь мэдэгдээгүй. Бас энэ зохиолын хуучин монгол үсгээр бичигдсэн эх одоо хүртэл олдоогүй, харин хятад үсгээр монгол хэл дээр бичигдсэн эхийг Оросын эрдэмтэн Капаров Бээжинд сууж байхдаа Манжийн хааны номын сангаас нэгэн танил эрдэмтнээр дамжуулан авахуулаад, зөвхөн хятад орчуулгаас орос хэл дээр дам орчуулж 1866 онд нийтэлсэн тул, олон газрын эрдэмтэн нарын сонирхон судлах зам нээгджээ.
Эрдэмтэн Капаров бол монгол үсгийг орос үсгээр сийрүүлэн бичиж монгол үг тус бүрийн дор орос орчуулыг Хятадаас авч хадаад шижилгээний хамтаар нийтлэх гэж бйатал, харин далайн аянд нас баржээ. Түүний бэлтгэсэн дэвтэр ол одоо СССР улсын Шинжлэх Ухааны Академийн дорно дахиныг судлах газар бичмэл зүйлсийн санд хадгалагдаж байдаг юм. Энэ бичгийг угаас хятад үсгээр бичээд Монголын хэрэглэж байсан эртний уйгар үсгээр бичээгүй гэж шууд хэлэхэд бэрх байна. Яагаад гэвэл ХҮП зууны эхний үеэр зохиосон Саган сэцний "Эрдэнийн товч", ХҮШ зууны үед зохиосон Рашпунцагийн "Дай-Юан улсын болор эрх" гэх зэрэг Монголын эртний түүхийн нэртэй бичгүүд бол цөм "Нууц товчоо"-г үндэс болгон зохиосон янзтай. Ялангуяа Лувсанданзаны зохиосон "Алтан товч"ед "Нууц товчоо"-ноос шууд хуулсан буюу байвал зохих зүйлс тун олон тул ер Монголын зарим түүхчид хуучин уйгар үсгээр бичсэн "Нууц товчоо"-ны Монголын эх байсан байж магадгүй, "Нууц товчоо" нь 282 зүйл болохоос Лувсанданзаны зохиосон "Алтан товч"-д 233 зүйл нь байна гэж "Нууц товчоо"-г Монголын одоогийн ба эртний гэх хоёр хэл дээр хөврүүлэн бичиж байгаа Монголын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн жинэхэнэ гишүүн Ц.Дамдинсүрэн оршилдоо бичжээ.
Бас хятад үсгээр бичсэн "Нууц товчоо"-ны эхийг нарийн жишээлбэл анх уйгар үсгээр бичигдсэнгүй нь мэдэгдэх ч магадгүй. "Нууц товчоо"-г бол одоо 12 бүлэгтэй юм гэж монголчууд үзэж байна.
Эдгээр бүлгүүдэд Тэмүүжин Чингисийн уг гарал, бага ба идэр нас, үүнчлэн түүний дараагийн байлдааны явдлуудаас аваад Чингисийн үхсэн ба Өгөөдэйн хаан суусан тухай хүртэлх зүйлүүд багтсан байна.
"Нууц товчоо" 1847 онд мөнөөхөн Оросын эрдэмтэн Капаровын гарт орсон эхийн ёсоор арван таван дэвтрээр нийтлэгджээ.
Гэтэл 1908 онд Хятадын нэгэн эрдэмтэн Зи-Да-Хуй гэгч хүн, оршлыг бичиж гаргасан Юан улсын үеийн дармал эх бол 12 дэвтэр байна. Үүнийг "Нууц товчоо"-ны үнэн хувиар гэж үзнэ. Учир нь Тэмүүжиний анхны гарлаас аваад нас эцэс хүртэл болсон явдлуудыг урьд арван дэвтэр буюу бүлэгт багтаан зохиожээ.
Харин Өгөөдэй хааны явдлын тухай хоёр дэвтрийг буюу бүлгийг хүжим нэмэн бичсэн болно. "Нууц товчоо"-ны дотор эртний монголчуудын баатарлаг явдлуудыг түүхчлэн гаргах гэсэн зохиолын чиглэлт тодорхой үзэгдэнэ. Гэвч энэ зохиолд түүхийн дотор болж өнгөрсөн явдлыг энгийн ёсоор бичээд зогсоогүй, харин үүний дотор шүлэглэсэн зэрэг уран сэтгэлэг ба ардын тэр үеийн аман зохиолоос ихээхэн зүйлсийг оруулсан байна. Бас "Нууц товчоо"-ны дотор шарын шашны тухай юу ч байхгүй, харин бөөгийн шашны нөлөө үзэгддэг бий. "Нууц товчоо"-нд тусгаар тогтнолын нэгдсэн их улс гэрээ байгуулсан тухайг магтахаас гадна, бас Чингисийн харь улсыг түрэмгийлэн халдсан харгис явдлыг чухам нуулгүй тэр үеийн олны байдлыг нүдний өмнө товойтол гаргаж чадсан сайн зохил юм.
Иймд энэ зохиол бол Монголын түүхийн хосгүй баримт болохоос гадна, Монголын ард түмний оюуны чадвар нь бүтээлийг гэрчилсэн гайхамшигтай уран зохиол мөн.
Эртнээс явж ирсэн монгол хэлний аялгуу ба өгүүлбэр, найруулга, түүнчлэн шүлэглэх, үргэлжилсэн зохиол бичихэд сайн жишээ болох зүйлс "Нууц товчоо"-д тун олон бий. Бас ер уран зохиолын дотор байдаг тэдний тодорхой арга болох сайхан зүйлс олон байна.
Жишээлбэл: Чингисийн дүү Хасар, дийлэгдэн зугтаасан Таян хааныг хөөж явахыг баатар Жамух хараад хэлсэн нь:
"Хүндэт Өүлэн хатны
Хүний махаар тэжээсэн
Хүчит Хасар гэдэг
Хүү нь тэр мөн
Гурван бухаар зүтгүүлэвч
Гулзайхгүй хүчтэй
Гучин үхэр идэвч
Цадахгүй ходоодтой
Хэдэн алд биедээ
Хэлхээ хуягийг өмссөн
Хэрцгий догшин Хасар
Хэн бүхнийг идэхээр айсуй
Хоромёого, саадагтай хүнийг
Ховх татаад залгихад
Ховхой тэр Хасарын
Хоолойд тордогүй гэнэ
Амьд хүнийг бүхлээр
Авч шүүрээд залгихад
Аюулт тэр гайхлын
Аманд тээглэхгүй гэнэ
Уур нь их хүрч
Урдах сутаа шүүрч
Ухасхийн харвахад
Уулын цаадах хүн ч
Уул сутанд оногдож
Ундуй сундуй үхэлцгээнэ
Хилэн нь их хүрч
Хийн зүг харвахад
Хярын цаадах хүнд
Хяргах тэр суманд
Хядагдаж, олноор үхэлцгээнэ
Их тэлж харавбал
Есөн зуун алд газар харавдаг
Татуу тэлж харавбал
Таван зуун алд газар харавдаг
Хүнтэй адил хүн биш
Хүнийг иддэг мангас
Хүчит Хасар тэр
Хүрч ирж явна" гэжээ.
"Нууц товчоо"ены 7 дугаар бүлгийн 195 дугаар зүйлд "энэ шүлэгт үзвэл "хүндэт" Өүлэн хатны "хүний махаар тэжээсэн хүчит Хасар" гэх мэт нэгэн үгийн утгыг нөгөө үгээр сэлбэн цогцуулсан аятай чимэг үгүүд их олон байгаагаас гадна, бас энэ шүлэг бол уран зохиолын талаар үнэхээр сүрдүүлсэн сайхан хэтрүүлэгтэй юм.
Үлгэрлэвэл Хасарын хүчтэй ба аюултайг гаргахын тул "гурван бухаар зүтгүүлэвч, гулзайхгүй хүчтэй, гучин үхрийг идэвч цадахгүй ходоодтой" гэх мэт цөөхөн үгсээр түүнийг хэтрүүлэн хэлж чаджээ.
Ер үнэхээр ийм хүн хүнийг хөөж яваа бол айх нв зөв, "Хүнтэй адил хүн биш, хүнийг идэх мангас - хүчит Хасар тэр хүрч ирж явна" гэх мэтийн элбэгхэн зүйрлэл бас байна. Үүнчлэн:
"Гэдрэг довтлох
Хэрцгий цөөвөр \чоно\ мэт
Барьж идэх
Барс араатан мэт
Балмад амьтан буюу
Сүүдрээс өөр нөхөргүй
Сүүлнээс өөр ташуургүй
Байхад, тайчуудын
хөнөөлийг хүлээж өшөөгөө хэн яаж авав гэж байхад та нарт юунд ийм хэрэг хийв" гэж "Нууц товчоо"-ны 2 дугаар бүлгийн 78 дугаар зүйлд Тэмүүжин, Хасар хоёр Бэгтэрийг хойно урдаас харван алсан явдал дээр Өүлэн эх ихэд буруушаан зэмлэжээ.
Үүнд: "Гэдрэг довтлох, хэрцгий цөөвөр мэт", "барьж идэх барс араатан мэт" гэх зэрэг аятайхан бичсэн адилтгал олон үзэгдэнэ. "Нууц товчоо"-г уран зохиолын талаар авч үзвэл түүнд үнэхээр гайхамшигтай сайхан дээд зэргийн урлагийн зүйлс олон байна.
"Говь тал газрын уран бүтээл болох энэ сонирхолтой дурсгалын утга ба байдлыг эн түрүүнээ \1909 оны үеээр\ тодорхойлсон академич В.В.Бартольдын ёсоор "Баатарлаг явдлын өгүүлмж" гэж "Нууц товчоо"-г тодорхойлвол, хамгийн дээр нь тэр болно" гэж академич Б.Я.Владмирцов "Дэлхий дахины утга зохиол, Монгол, Ойрадын баатарлаг туулв" гэх зохиолын оршилдоо бас бичжээ.
Энэ тодорхойлолтыг туйлын зүйтэй гэж үзэх байна. "Нууц товчоо"-ны хятад үсгийн эх, Европод мэдэгдсээр нэг зуу шахам жил болжээ. "Нууц товчоо"-ны орос хэлний орчуулга ба хятад хэлнмй бодитой хэрэглэхтэхүүнийг эрдэмтэн Капароваас авсан монголч Позднеев нь "Нууц товчоо"-ны тухай шүүмжлэлийг 1883 онд тусгай бяцхан дэвтрээр барласан ба бас дараа нь 1897 оны үеэр "Монголын утга зохиолын түүх" гэж нэрийдсэн нэг дэвтрийг гаргахдаа хавсралт болгож "Нууц товчоо"-ны эхний 96 зүйлийг чулуугаар орос, монгол үсгээр бичиж нийтэллээ.
Фрац улсын алдартай хятадач Пеллио 1912 оноос мөн "Нууц товчоо"-г шинжилж сонирхолтой түүний сэдвүүдийг хэсэг хэсгээр нийтэлсээр иржээ.
Германы Хэйниш гэгч хятадач мөн "Нууц товчоо"-г шинжилж хэдэн зүйлийг 1931 онд нийтэлсэн ба Хятадын эрдэмтэн Зи Да Хуйгийн 1908 онд хэвлүүлсэн эхийг дангаар баримтлаж латин үсгээр сийрүүлэн үгийг монгол, герман толийн хамтаар хэвлүүлжээ. Харин Дундад Иргэн улсад бол мөнөөхөн бидний сонирхдог "Нууц товчоо"-г их л дээр цагт Юан улсын мөхсөний дараа Мин улсын Хун-У хааны үед олж 1382 онд хятад хэл дээр Чин Юан Зи, Маш хоёр орчуулсан гэж эрдэмтэн Капаров Хятадын түүхээс иш татаж мэдээлсэн байна. "Нууц товчоо"-г дэлхий дахины ба ялангуяа Оросын эрдэмтэн нар үнэхээр ихэд сонирхож их хүчийг гарган шинжилсээр иржээ.
Ер энэ зохиолыг судлах явдалд онц амжилтыг гаргасан Зөвлөлт улсын эрдэмтэн академич Ш.А.Козин мөн зохиолыг авран таван жилийн турш шижилсээр 1941 онд "Нууц товчоо"ны эх ба орос хэл дээр хөврүүлсэн орчуулгыг судлалын хамт нэгэн дэвтэр болгон хэвлүүлснээс гадна, жич тайлбар, шинжлэл ба хятад үсгийн эхийг гурван дэвтэрт багтаан хэвлүүлж байгаа гэнэ.
Хэдийгээр "Нууц товчоо"-г олон эрдэмтэн нар сонирхон судалж байгаа боловч, харин монголчууд нийтэд уншуулахаар хэвлүүлсэн нь саявтар болтол байсангүй. Тус Монгол улсын Шинжлэх ухааны Хүрээлэнд Цэнд гүний орчуулсан "Нууц товчоо"-ны бяцхан гар бичмэлийн монгол эх халгалагдаж байдаг боловч тэр Шижлэх ухааны үндэсгүй бөгөөд мөнөөхөн Хятад эрдэмтэн Зи Да Хуйгийн хэвлүүлсэн эхийг баримтлан монголчлох төдий болжээ.
1941 оноос эхлэн манай Шинжлэх ухааны Хүрээлэнгийн жинэхэнэ гишүүн Ц.Дамдинсүрэн "Нууц товчоо"-г аль холбогдох материалуудтай тулгаж одоогийн ба эртний монгол хэл дээр тус тус боловсруулсаар "Шинжлэх ухаан" гэх ттус хүрээлэнгийн 1, 2, 3, 4, 5, 6, дугаар сэтгүүлүүдэд "Нууц товчоо-ны эхний долоон бүлгийг одоогийн монгол хэл дээр хэвлүүлжээ.
Бид энэ боловсруулж байгаа явдлаа нэлээд үндэстэй бөгөөд амжилтатай зөвөөр хийж үнэхээр Монголын ард түмэнд мэдэгдэхүйц сайн болж байна гэдгийг Монголын олон сэхээтэн зэрэг уншигчдаас мэдэж байна. "Нууц товчоо" бол Монголын эртний үеийн зохиолуудын дотроос утга зохиолын мөн бөгөөд чухал суурийг эзлэх сайхан зохиол гэж нийтэд үзэгдэж байгааг тэмдэглэх хэрэгтэй юм. Харин "Нууц товчоо"-ны дотроос одоогийн Монголын утга зохиолын хөгжил дээр анхаармаар онц сайхан зүйлс олон байна нэж манай зохиолч нар бахархан магтаж байна. Үнэндээ "Нууц товчоо"-г утга зохиолын талаар аваад үзэхэд үнэхээр уран чадвартай зохиол юмаа. "Нууц товчоо"-ны зөвхөн монгол хэлний үг, үгсийн утгыг одоогийн монгол хэл дээр хөрвүүлэн боловсруулах талаар монголчууд өөрсдөө оролцсон нь бас дөхөмтэй бөгөөд үндэстэй болох мэт туршлагаас үзэгдэж байна. Учир нь эрт, одоогийн монгол хэл хоорондоо хэдий холдож гэвч, монгол хүнд өөрийн үгийн үндсийг хөгжөөж үзэх ухах талаар бусдаас эрхбиш дөхөмтэй байх нь илэрхий хэрэг билээ.
Монголчуудын эртний утга зохиолын дотроос баримт болон үлдэж бидний үеийг хүрч ирсэн зүйлсийн нэгэн болох "Чингисийн эх хоёр загал \Хурд\-ын тууж" гэж бяцхан зохиол бий. Үүнийг хэдийд хэн зохиосон нь тодорхойгүй боловч, харин энэ зохиолын доторхи утга найруулга ба түүний зарим үг өгүүлвэр зэрэг хэлийг явч үзвэл аргагүй ХШ зуун хавийн зохиол бололтой. Үүнийг өөр үед оруулъя гэвэл ХШ зууны үеийн зохиол мөн юм гэхээс илүү бхримталмаар юи бас олдохгүй тул, мөн зохиолын доторхи зүйлсийг сайн судлах хэрэгтэй болж байна.
Энэ зохиол бол Чингисийн хоёр хурдан морины залуу нь гомдож эхийгээ хүчээр авч өөр газар буруулан явжээ. Гэтэл тэр хоёр морио Чингис олны хамтаар эрж барааг хараад гүйцэлгүй хоцорчээ. Тэр очсон газраас бага загал мэдээд хоёулаа нутагтаа буцаж ирсэнд үеийн олон адуу нь ба Чингис хүртэл ихэд баясчээ.
Тэр хоёр загалыг Чингис унаад ан их агнасан тул, хоёр загалын бахтай хурдыг улс даяар магтан гайхсанд бага загалын сэтгэл амарчээ. Үүгээр барахгүй харин бага загалд дурсгал болгон сэтэрлэх ёс гарав гэж тэмдэглэсэн байна.
Ер энэ зохиолын тухай нарийн шижилгээ одоо хүртэл онцлон хийсэнгүй. "Чингисийн эр хоёр загалын тууж" бол шүлэглэл янзтай зохиогдсон бөгөөд ер өгүүлбэр нь тус бүртээ богинохон. Уран зохиолын талаар чадамгай найруулсан бөгөөд хэл нь хялбархан боловч, "авай бор тойром минь" гэх зэрэг одоогийн монголчуудад ойлгогдохгүй хуучирсан үг цөөн төдий байна.
Энэ өмнө жишээ татсан нэгэн мөр өгүүлбэрийн утга бол "ай бор хүү минь" гэж өхөөрдсөн чанартай бөгөөд одоо "тойром" гэдэг үгийг хэрэглэж ойлгодоггүй байна. Үүнчлэн "түргэн түргэн явахад түнгэрцгийн чинээ чулуу хөдөлж, аргар, аргар явахад аягын чинээ чулуу хөдөлж, гурван цавчуурыг зорь" гэж бичсэнийг үзвэл "Түнгэлцэг буюу түнгэрцэг" гэдэг нь бяцхан ташмагийн хэртэй ширэн савыг хэлдэг бөгөөд одоо их хэрэглэдэггүй юм. Бас "аргар" гэх нь аяархан буюу удаан гэсэн үг билээ.
"Гурван цавчуурыг зорь" гэсэн нь гурван цавчуур гэх нэртэй газар зорьсугай гэх утгыг хадгалжээ. Энэ мэтийн одоо, бүр буюу их хэрэглэдэггүй үг, үйл үгийн төлөв нэлээд байхын дээр бас шашны утгатай санаа энэ хоёр загалын туужид алгаа.
Энэ зохиолд харин ерөнхий хуулга ба үлгэрчлэн зохиосон найруулгын талаар "Нууц товчоо"-той ойролцоо газар бийн дээр хэлнийг зарим талаар авч үзвэл бас л Монголын эрт үеийн түүхтэй холбогдох байна гэсэн утгатайгаар алдарт монголч академич Б.Я.Владимирцов бичжээ. "Хоёр загалын тууж"-д эйлсэн \зайлсан\ моринд уурга олон гэлээ, эе \эв\-гүй хүнд өшөөтөн олон гэлээ, хүний гэж, хөвчин бүгдээр үлдэм \хөөнөм\ зэ, дайсны гэж даяар үлдэм заа" гэх зэрэг ардын дээр үеийн аман зохиолоос нэлээд цэцэн үгс байна. Эдгээр цэцэн үгсийг одоогийн ярийнд гойд их хэрэглэдэггүй бөгөөд зарим нь орхигдож яваа юм аа.
Академич Б.Я.Владимирцовын бичсэн ёсоор "Хоёр загалын тууж" бол хэлний зарим талаар үнэхээр үнэн янзтай бөгөөд ер олон янзын эх байдаг боловч утга нь цөм адил байдаг. Гагцхүү зарим эхийн хэл нь эртний үеийн янзтай үзэгдэнэ.
Бусад зарим зохиолын нэг адил "Хоёр загалын тууж" нь нэгээс нөгөө үед дамжин гар бичмэлээр хуулагдаж явсан тул гол утга нь хазайгаагүй боловч, харин олон янзын эхтэй болсон бололтой.
Ингэж хуулахдаа зарим үгийг шинэ мэдэгдэх үгээр сольсон буюу өгүүлбэрийн доторхи үйл үгийн хувирах төлөвийн заримыг цаг тухайн маягийн дагуу аль болохоор өргөжүүлж гэсэн сэжиг байна.
Үлгэрчлэвэл: Шашны тухай санаа, түүний дотор өргүй атал эхэнд нь "умсуваашид ширь" гэж гурван үгийг ямар ч авцалдаагүйгээр нэмэн бичсэн нь хожим шашны талын редакцаас хийсэн нь илэрхий байна.
Харин үүнээс илүү мөн зохиолын доторхи зохиомжид халдъя гэвэл нэлээд уран чадвар хэрэгтэй тул хүн бүр түүний найруулгыг засаж чадахгүй явдал бол мөн зохиогчийн сайн найруулгын ач мөн болно. Энэ зохиол хэмжээний талаар бага боловч харин ихээхэн утгыг хадгалсан бөгөөд чадамгай найруулгатай. Жишээлбэл үүнд: Монгол хүн морио хичнээн чухалчлан хайртай байдаг ба түүнчлэн морь нь эзэн, эх нутаг, ижил адуундаа хичнээн их хайртайг нэгэн адил гарган хэлжээ. Мөн зохиолыг энэ байгаа гадаад төрхөөр нь үзвэл Чингисийн хоёр сайхан хурдан морь байна.
Гэтэл үүний далд утга нь Чингисийн үед байлдаанд явсан хоёр цэрэг буюу дарга хайр шагналыг аваагүйдээ гомдож эх орон улс төрдөө хоргүйгээр ямар нэгэн газар зайлан одсон байж магадгүй юм. Ер бодвол тэр үед энэ мэтийн элдэв явдал гарч байсан байх ёстой.
Ингээд тэр хоёр гомдсон хүн нь тэсэлгүй, эх орондоо буцаж ирсэнд хайр шагнадыг Чингисээс өгч, улсынхаа хэрэгт зүтгүүлсэн байж болох хэрэг. Энэ бүхий учраас "Хоёр загалын тууж" гэж нэрлэсэн зохиолыг гарцаагүй ХШ зууны үеийн монгол зохиол мөн гэх хэрэгтэй юм гэж би санаж байна.
Монголчуудын эртний утга зохиолын түүхэнд "Жангар" гэх баатарлаг явдлын тухай шүлэглэсэн тууль бол бас холбогдоно. "Жангар" бол бичмэл утга зохиолын баримт биш, харин ардын аман том зохиол юмаа. Эрдэм шижилгээг "Жангар" дээр хийсэн СССР улсын академич С.А.Козин "Жангар" бол зарим зүйлсээрээ "Нууц товчоо"-той авцалдсан байгааг хэлсэн гэж В.М. Алексеев "Жангар"-ын тухай бичсэн оршилдоо тэмдэглэжээ. "Жангар" гэх үлгэрийг монголчуудын дотор бүрэн буюу түүний зарим бүлгүүдийг өвлийн урт шөнө ярилцсаар иржээ.
"Жангар"-ыг голдуу "Богд Жангар хаан" гэж нэрлэдэг билээ. Нэгэн үеэс нөгөө үед ардын аман яриагаар дамжин хэлэлцсээр ирсэн энэ "Жангар"-ын үлгэрийн хоёр дуулал буюу бүлгийг 1804 ба 1805 онуудад Рига хотноо анх нийтэлжээ. Ингэж "Жангар"-ын үлгэрийн зарим дууллыг бичиж авсаар 1910 онд бага Дүрвэд улсын Элановла гэх хүнээс "Жангар"-ын арван дуудлал буюу бүлгийг профессор В.Л.Котович, 1648 онд Ойрадын Зая бандидын зохиосон тод бичгээр тэмдэглэж чулуун бараар хэвлэн нийтэлжээ.
Энэ тухай Монголын "Шинжлэх Ухаан" гэдэг сэтгүүлийн 7 дугаарын 24 дүгээр нүүрт ба академич С.А.Козины "Жангар" гэх дэвтрийн 59 дүгээр нүүрнээс эхлэн тус тус үзнэ үү. Эдгээр хүмүүс нь "Жангар"-ын дуулал буюу бүлгүүдийг удаа дараагаар Ижил мөрний хавь дахь Ойрадын угсаатны дотроос голдуу бичиж авчээ.
1940 онд СССР улсын Шинжлэх ухааны академиас академич С.А.Козин "Жангар"-ын үлгэрийг шинжилсэн тухай дэвтрийг хэвлэн нийтлэв.
Мөн онд С.Липикиний орос хэлээр найруулсан арван хоёр бүлэгтэй орчуулга ба Б. Баасанновын Халимаг хэл дээр боловсруулан нэгтгэсэн арван хоёр бүлэгтэй Жангарын дэвтрийг СССР улсын Шинжлэх ухааны академиар тус тус маш үзэмжтэйгээр хэвлүүлжээ.
"Жангар" энэ үлгэрийн дотор гарах аж амвдралын санаа, зан суртахуун ба нийгмийн зохион байгуулалт зэрэг үйл явдлуудыг шинжилсээр байгаад, эрдэмтэн нар хэдий үеийн аман зохиол болохыг тодорхойлохдоо ХҮ зууны эхний үеийн зохиол мөн гэж шийдвэрлэв.
Энэ шийдвэрлэсэн нь маш зөвөөр барахгүй, харин Монголын дотор олдсон "Жангар"-ын зарим бүлгээс авч үзвэл, түүнээс ч эртний үеийн байх юуны магад гэж санагдахуйц байна.
Ардын аман зохиолын ёсоор одоо "Жангар"-ын үлгэрийг өчнөөн төчнөөн бүлэгтэй байх буюу одоо хүчингүй болов гэж үзэх юм уу, тийм хүн зохиосон гэж хэлэхийн аргагүй. Дээр дурдсан "Жангар"-ын 12 бүлгийн дотор байхгүй жижиг бүлгүүд Монголын дотор олдсоор байна. "Жангар" бол монголчуудын эртний баатарлаг явдлыг нарийн тодорхой гаргасан тун сайхан үлгэр бөгөөд Монголчуудын сонсохыг дурладаг үлгэрийн нэг нь мөн. Одоо Монголын дотор "Жангар"-ын нэлээд олон бүлгийг мэддэг үлгэрч байгаа боловч, мэддэгийн хэрээр бүрэн хэлж бгбхгүй, харин "үхнэ" гэж, дүргүйцэх явдал ялангуяа баруун аймгуудад хааяа үзэгдэж байв.
Үүний тухай шалтгааныг хянавал: Жангар нь шарын шашины сүсэг, бишрэлийг монгол газар дэлгэрэхээс өмнө байсан тул, сүсэг биширэлд холбогдолгүй бөгөөд дан ганц эх орноо хамгаалсан янзын эртний Монголчуудын цэвэр баатарлаг гарч, зарим талаар бишрэлийн явдлыг харшуйц зүйл байна гэж бишрэлийн зүгээс болгоомжлон үзсэн учир ер "Жангарын үлгэрийг шашны ёсны бишрэлд тохируулж энд тэнд нь үг шургуулан найруулахыг хичээсэн ба бас нөгөө талаар "Жангар" -ын үлгэрийг яриад буюу бүрэн яривал, үлгэрч нь үлгэрээ хэлж гүйцмэгц үхнэ гэж суртлыг дэлгэрүүлсэн бололтой сэжиг байна. Ийм хоцрогдсон суртал бол харин дэмий хэрэг. Түүний оронд улам бүрнээр хэлж бичүүлэх нь Монголын утга зохиолд маш чухал бөгөөд, тустай хэрэг болох юмсан. "Жангар"-ын үлгэр бол уран зохиолын талаар шилдэг зохиолын нэг нь болно. Энэ зохиолд монголчуудын хүсэл бүрэн багтжээ. Жишээлбэл: "Жангар"-ын нутаг үхэлгүй мөнхийн оронтой үргэлжид 25 насны дүрээр байдаг.
Өвөлгүй хавар хэвээр
Зунгүй намраар
Халах халуунгүй
Сэр сэр хийсэн салхитай
Бур бур хуртай
Бумбын орон байдаг
Тансаг сая албат нь
Таван сарын газарт
Арай багтмаар байрласан байдаг
Өл манхан цагаан уул нь
Газар тэнгэр хоёрын хүйс болоод
Урган гарах нарны хөл дор
Манхайгаад байдаг гэнэ
Өргөн шартаг гэдэг далай нь
Өрүү сөрүү хоёр урсгалтай
Өнгө бадмын гэрэл гараад байдаг гэнэ
Эзэн Жангарын
Өөрийн биеийн уудаг
Хүйтэн хар домбо гол нь
Өвөл зунгүй урсгалтай
Үргэлж гадар эргээ
Балбалан булгамалсан байдаг" гэж "Жангарын үлгэрт хэлдгийг үзвэл үнэхээр жаргалын орон мөн юмаа.
Энэ сайхан эх орноо Жангар тэргүүтэй баатруудын хамгаалсан нь үзэгдэх бөгөөд бас энэ жаргалтай оронд энгийн амьдралыг зохиож байхад дайсан мундахгүй олон байв гэх зэргээр баатарлаг явдлуудыг тоочжээ.
"Туулайн толгой чинээ Толв сувд \сүйхтэй\ үстэй, Тайлаг тэмээний хорголын чинээ лан шар алтан ээмэгтэй хүүхнийг "Жангар"-ын нэгэн Хонгор гэгч баатар авах гэв" гэсэн энэ адилтгал бол үнэхээр монголчуудын үндсэн заншилд тохирсон бөгөөд ойлгоход хялбархан зүйл мөн байна. Ийм сайхан тохирсон бөгөөд адилтгад бол "Жангар"-ын дотор тун олон бий. Бас "Жангар"-ын зохиолд байдаг хэтрүүлгийг хэлбэл:
"Далаараа далан таван алд,
Давсгаараа наян таван алд
Тал дундуураа гучин таван тохой
Арван хоёр арсланы хүч төгссөн
Эрийн сайн булчинд нь
Эгц найман мянган шултасын хүч
Төгссөн хонгор, тэнгэрийн
Төө бүсийг хад, чулуунд
Гав гартал цохив" гэж хэлэх жишээтэй байна. Ингэж юмыг цэцэн хэтрүүлж хэлэхэд ихээхэн уран авьяасын бэлтгэл хэрэгтэй юмаа. Үүнчлэн "Арван хоёр арсланы хүч төгссөн, эрийн сайн булчинд нь эгц найман мянган шулмасын хүч төгссөн хонгор" гэсэн зэрэг урт богино уран чимгүүд мөн зохиолд олон бий.
Энэ бүгдийг авч үзэхэд монголчуудын дотор эрт үед ер утга зохиол хөгжөөгүй бол ардын дан аман зохиолоор гэнэт ийм сйахан чадалтай уран зохиол бүтлээ гэхэд бас бэрх бишээ. Харин "Жангар"-ын үлгэр бол нэгээс нөгөө үед дамжин явахдаа цаг тухайн байдлын дагуу зарим талаар нэлээд засагдсан юм уу гэж би сэжиг санана. Юу гэвэл зарим газарт нь шарын шашны буюу шинэ цагийн цөөхөн төдий үгнүүд байх үзэгдэнэ.
"Жангар"-ын үлгэр бол монголчуудын уран чадварыг үзүүлсэн цэцэн сайхан хэлээр найруулагдсан юм гэхийг тэмдэглэх хэрэгтэй байна.
"Жангар"-ын зохиол бол цаашид Монголын утга зохиолыг хөгжихөд ихээхэн чухал болбогдох нь дамжиггүй. Монголын эртний утга зохиолын дотроос онц алдаршсан "Нууц товчоо"-той холбогдол бүхий "Алтан товч"-ыг гүүш Лувсанданзан 1604 онд зохион дуусчээ. Лувсанданзан бол анх энэ зохиолыг зохиохдоо монголчуудын жртний түүхийг тодорхойлох санааны үүднээс бичсэн боловч үнэндээ цэвэр түүхийн бичиг болж чадсангүй.
Үүнийг зарим авч үзвэл: уран зохиолын чанартай бөгөөд үнэхээр "Нууц товчоо"-ны зарим зүйлсийг хжвжжр хуулсан буюу түүний найруулгыг ихээхэн дуурайжээ гэхэд бас болно. Мөн зохиолын зохиогч бол ХҮП зууны эхэн үед байжээ.
Лувсанданзан бол "Алтан товч"-доо Энэтхэгийн олноо өргөгдсөн хаанаас эхлэн Монголын эртний эцэг өвгөдийн гарал, тэдгээрийн явдлуудыг үе дараалан товч гаргасаар байгаад Монголын Лигдэн хутагт хааныг хүртэл түүнийг бичсэн байна.
Ер нь Лигдэн хутагт хаан бол 1604 онд хаан ширээнээ суусан бөгөөд бас энэ тухай Саган цэцний "Эрдэнэ товч" гэдэг зохиолд ингэж бичсэн байх тул, энэ "Алтан товч" -ийг Лувсанданзан 1604 оны үесээр зохион дуусгасан нь үнэн бололтой. Энэ тухай "Халх Монголын баатарлаг тууль" гэж зохиолын 6 дугаар нүүрт үзнэ үү.
"Алтан товч" бол бас хэлний талаар эртний Монголын зохиол юм гэхэд тодорхой мэдэгддэг билээ. Үүнийг түүхийн талаар бодит зүйл гэж ихээхэн иэнэлээд эртний нэгэн ховор зохиол бөгөөд Монголын утга зохиолын чухал дурсгал гэдэг юмаа. Лувсанданзан нь "Алтан товч"-ийг бичихдээ "Нууц товчоо" зэрэг Монголын түүхтэй холбогдох чухал хэрэглэгдэхүүнийг олж үзээд мөн зохиолыг эмхтгэсэн чанартайгаар хийжээ. "Алтан товч"-д Монголчуудын түүхийн дотор болсон "сайн муу" хоёр зүйлийн явдлыг нуулгүйгээр шүлэглдэн гаргасан нь бас олон бий. Жишээлбэл: Тогоонтөмөр хаан, Хятадаас хэрхэн хөөгдөж, гашуудсан зэргийг их л тодорхойгоор гаргажээ.
Үүгээр барахгүй харин "Нууц товчоо"-д байхгүй боловч байвал зохих хурц сайхнаар өгүүлсэн шүлэг байгааг жишээлбэл:
Хатан төрсөн өнчин эх
Хайлсан шор барин явж
Халдан уулыг өгсөж уруудаж
Хавийн мангирыг алтан түүж
Хаад хөвгүүдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идүүлж өсгөв" гэж Чингисийн эхийн доройтсон байдлыг тодорхой гаргаж, хэрхэн амьдарсаар, үр хүүхдээ гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн тухай цөөхөн үгээр уран найруулжээ.
Ер "Алтан товч"-д уран зохиолын тодорхой арга болох хэлний адитгал, чимэг, зүйрлэл, хэтрүүлэг зэрэг цөм бий. Харин "Алтан товч" -ийн хэл ба найруулга нь эртний хуучин хэлээр байгаа тул түүнийг одоогийн монгол хэлээр буулгах явдал бас л шаардагдаж байгаа юм.
Энэ зохиолын дотор байгаа уран зохиолын зүйлс бол Монголын эртний аман зохиолын цэцэн үгсийг ашиглан, мөн баатарлаг явдлын гол зүйлийг түшсэн чиглэлтэй байна. Гэвч үүнийг яг "Нууц товчоо"-той адилтгаж болохгүй. "Алтан товч"-д ялангуяа уг зохиолын эцэст шарын шашны нөлөө халдсан зүйлс цухасхийх янз үзэгддэг билээ.
"Алтан товч"-ийг анх 1850 хэдэн оны үеэр хоёр хувь гар бичмэлийг Бээжинд сууж байсан Оросын элчингийнхэн олж авчээ. Гомбын Галсан гэгч лам: "Алтан товч"-ийг хэвлэхээр уг сэдвийг орос хэлний орчуулгын хамтаар бэлтгэснийг Оросын хаант засгийн археологийн хоршооллын дорно дахины ангийн бүтээл гэх 6 дугаар дэвтэрт 1858 онд Петербург \одоогийн Ленинград\ хотноо хэвлэжээ. Мөн дэвтрээс А.М.Позднеев "Монголын утга зохиолын эмхтгэл"-ийг хийхдээ "Алтан товч"-ийг авч дахин хэвлүүлсэн байна. Үүний дараа М.В.Бретшнеидер гэдэг хүн мөн "Алтан товч"-ийг бага зэрэг судлан үзээд үүний дотор гарах хүмүүсийн ба газрын нэрийг олоход бидэнд бэрхшээлтэй байна. Эдгээр бүхий түүхээр юу хийж хэдий үед хэн зохиосныг яаж шийдвэрлэх билээ гэх зэрэг хэлж байсан гэнэ. Гэтэл умард Монголын дотроос А.М.Позднеев бас "Алтан товч" бол гүүш Лувсанданзаны зохиосон ёстой "Алтан товч" биш бөгөөд Чингис, Хасар нарын тухай монголчуудын ярилцдаг энгийн нэгэн үлгэр байлаа.
"Алтан товч" -ийг 1858 оноос эхлэн Монголын түүхийг судлан шинжлэгч эрдэмтэн нар дэлхий дахины олон үндэсний хэл дээр бүхий Монголын түүхэнд холбогдох чухал хэрэглэгдэхүүнүүдийн нэг сайн баримт мөн гэж үзлээ.
"Алтан товч" бол Монголын түүхийн баримтаар барахгүй бас утга зохиолын түүхэнд холбогдох чухал зохиол юмаа.
Дээр дурдсан Монголын эртний утга зохиолд холбогдох бөгөөд эдгээр ихээхэн ялгавартай нэгэн зүйл бол "Гэсэр хааны тууж" билээ. Долоон бүлэгтэй "Гэсэр туужийг" анх 1716 онд Бээжин хотноо монгол хэл дээр модон бараар хэвлэжээ. "Гэсэрийн тууж"-ийг хэдийд хэн зохиосон тухай тодорхой мэдээгүй, харин ардын аман зохиолоос үндэслэн гарсан бололтой гэх үзэл бий. Үүнийг шинжилсэн эрдэмтэн нарын хэлснээр баримталж үзвэл энэ зохиол ХҮI, ХҮП зууны үеийнх юм уу гэжээ.
Үүнийг би зүйтэй гэж үзнэ. Яагаад гэвэл, "Гэсэрийн тууж"-ийн утга тэр үед тохируйц санагдана. Үүний утга бол: хурмаст тэнгэрийн их балгасны баруун өнцөг нь гэнэт нуржээ. Иймд хурмаст тэргүүнтэй гурван зуун гучин гурван тэнгэр нар цугларч их балгасыг яагаад нурсан тухай зөвлөн хэлэлцэв. Тэр цагт хурмаст тэнгэр гэнэт саналаа. Таван зуун жилийн дараа дорд тивд их самуун болно. Тэгэхэд хурмаст чи нэг хүүгээ явуулж тэр самууныг даруул гэсэн бурхан багшийн зааврыг жаргалдаа ташууран долоон зуун жил болгожээ. Энэ учраас хурмастын балгас нурсан хэрэг гарав. Ингээд хурмаст, нэг хүүгээ Гэсэр зэрэг нэртэйгээр замба тив дээр төрүүлэв. Энэ Гэсэр удалгүй өсч, гучин баатар, гурван зуун хушуутайгаар догшдыг номхотгоод, жаргалтай эх орноо хамгаалан суутал, ямагт Гэсэрийн орон ба хатныг дайсан булаалдан байсан тул, тэдгээрийг цаг тухайд нь баатарлагаар дарсаар байсан явдал гарах зэрэг үнэхээр их уран шалтгаангүй эзлэн авдаггүй бөгшөөд, голдуу дайсан Гэсэрийн орныг урьдаар довтолж авсны дараа Гэсэр дийлдэг билээ. Гэсэр бол үргэлж ард олны талын хүн шиг үзэгдэнэ.
Гэсэрийн зохиолд шарын шашны нөлөө нэлээд ихээхэн үзэгдэх боловч харин шашны ид шидээр дайсныг ялах нь ховор. Жинхэнэ Гэсэр ба түүний гучин баатар, гурван зуун хушууч зэрэг нийтийн баатарлаг явдлаар дайсныг цохих үзэгдэнэ.
Ер Гэсэрийн орон бол үнэхээр ард олон нь Гэсэрийг хүрээлэн байх зэрэг үзэгдэнэ. Хэдийгээр Гэсэрийн зохиолд шарын шашны нөлөө байх боловч бас шашныг далдуур эсэргүүцсэн янзтай зүйл бий. Жишээлбэл: хүүхдэд хэлээ хөхүүлж хорлохоор уран арга хэрэглэсэн ламыг Гэсэр битүүхэн мэхээр сөнөөдөг билээ. Гэсэрийн тууж бол үргэжилсэн зохиол боловч дотроо үйл явдал элбэгтэй бөгөөд богино богинохон нугалбартай өгүүлбэрүүд байна. Үүнчлэн Гэсэрийн зохиолын дотор олон хүн оролцсон тул, харилцан цэцэн ярианууд элбэгтэй билээ. Академич С.А.Козины бичсэн ёсоор "Гэсэрийн тууж3 бол нэгэи ёсны нийгмийн байдлыг илтгэсэн, ёгт, шог зохиол юм гэх нь зүйтэй байна. Энэ нь харин шар феодал ангийн зүг анхааруулсан хурц шог байна гэсэн чиглэлийг хэлж байгаа хэрэг мөн. "Гэсэрийн тууж" бол 1716 оноос эхлэн дэлхий дахинд мэдэгдсээр Монголын түүх ба утга зохиолыг судлагч олон эрдэмтэн нарын анхаарлыг ихэд татжээ. Ер Гэсэрийн тухай тун олон эрдэмтэн нар судалж бичсэн боловч, Гэсэрийг хэдийд хэн зохиосон тухай одоо хүртэл нарийн шинжилгээ гараагүй юм.
Харин академич С.А.Козины 1935 онд нийтэлсэн Гэсэрийн тухай удирдгал бүхий орос хэлний орчуулгын дэвтрийг монголчууд хамгийн их үнэлэн үзэж байна. "Гэсэрийн тууж" бол одоо ихээхэн нарийн шинжилгээг шаардаж байгаа бөгөөд мөн монгол хэл дээр сайтар боловсруулах хэрэгтэй зохиол юмаа. Учир нь Гэсэрийн зохиол бол нэлээд хэдэн янз байх бөгөөд бас Монголын дотор олон янзын бүлэгтэйгээр хуваасан эх олдсон билээ. Гэсэрийн зохиолын бүрэн буюу зарим хэсгийг Монголчуудын дотор газар сайгүй ярилцдагийг нь үзвэл ардын аман зохиол юм уу гэж үзмээр байна.
Энэ зохиол Монголын эртний утга зохиолд аль ч талаараа гэсэн чухал холбогдох хэрэглэхүүн мөн бөгөөд үүнийг ашиглах хэрэгтэй.
Гэсэрийн зохиол бол зохиомжийн талаар ихээхэн онцгой гэж адилтган үзэх нөхцөлгүй, тун их үйл явдал элбэгтэй сонин үргэжилсэн зохиол болохын дээр ихээхэн уран сэтгэлэгтэй юмаа. Харин хэлний талаар авч үзвэл нилээд дээр үеийн зохиол юм гэх нь бас мэдэгдэнэ. Хэлний чанар нь гойд цэцэн гэж хэлэхэд болно.
Эдгээр өмнө тоочсон зохиолуудаас авч үзвэл, дээр үеийн монголчуудын дотор баатарлаг явдлыг үзүүлэх чиглэлтэй үргэжилсэн ба шүлэглэсэн утга зохиолын аймаглал байв гэх нь тодорхой үзэгдэж байна. Монголчууд бол ХХ зууны эхний үеээс одоо хүртэл өөрийн эртний утга зохиолыг зүйл бүрээр судлаж энэ тухайн шинжилсэн гадаадын эрдэмтэн нарын бүтээлийг ихэд анхаарч өөрсдөө тэдгээр бүтээлүүдийн зөв бурууг ялган дүгнэдэг болжээ.
Бас эртний утга зохиолын эх бичгүүдийг Монголчууд өөрсдөө боловсруулж зарим нэгийг одоогийн монгол хэл дээрээ буулгаж олон нийтдээ уншуулдаг боллоо.
Эдгээр явдал нь монголчуудын сэхээтэн нарыг утга зохиолын дэвтэртэй болгох ажилд их л тус болж байгаагаар барахгүй харин тэднийг утга зохиол судлах явдалд мэргэшүүлж байна.
Монголчуудын эртний утга зохиол дээр онцлон тэмдэглэх нэгэн зүйл нь "Нууц товчоо"ь "Хоёр загалын тууж", "Алтан товч" зэрэг зохиолууд бол хэнд хэзээ ч гологдохгүй дээд зэргийн боловсон зохиол байна.
Эдгээрийг би олон буюу их утга зохиолын олигтой хөгжил байсангүй байтал, гэнэт ганц, хоёр зохиол гарахдаа шилдэг сайн боллоо гэхэд хэн ч итгэхгүй бизээ. Үүгээр барахгүйутга зохиолын ямар ч хөгжилгүй байтйл "Жангар", "Гэсэр, "108 настай хөгшин Луу мэргэн хаан" гэх зэрэг таваас хорин хэвлэлийн хуудас хүрэх, нэг, нэгэн зүйлийн тухай аман зохиол байна гэхэд бас бэрх юмаа.
Ер нь Маским Горькийн хэлсэн ёсоор "Ардын аман зохиол бол утга зохиолын ээж мөн". Гэвч , хэмжээний талаар авч үзэх хэрэгтэй байна. Ихээхэн суурь тавигдсаны дараа ардын аман зохиолын хэмжээ нь хүртэл ихсэх ёс бий. Монголын сүүлчийн үеийн алдартай туульчдын заримтай ярьж үзвэл, өөрсдөө бөгштай, номуудыг цуглуулсан, өөрсдөө буюу зарим бичиг мэддэг хүнээр эртний үлгэр туужийг унших буюу уншуулан цээжилсэн гэх яриатай байлаа. Үлгэрлэвэл: сайхан байсан Лувсан хуурч, одоо Ховдод байгаа туульч Баглай нар ийм яриаг барьж байлаа. Монголчуудын эртний утга зохиол бол годуу баатар, эрэлхэг явдлыг илтгэх зэрэг хүний зориг санааг энэ зүг рүү татах чанартай байсан нь хэний ч өмнө илэрхий билээ.
Ийм янзын чиглэл бол шарын шашинаар зэвсгээ хийсэн Манжийн дарлалын бодлогод харш байлаа. Эдгээр учраас шашин нь өөрсдийн сурталд харших эртний Монголын утга зохиолын заримыг засахаар оролцож зарим эс болохыг үгүй хийж байв гэхэд тийм их гүтгэлэг болохгүй бизээ.
Баримтыг хэлбэл5 шарын шашнаар монголчуудын эртний дайчин зориг хүчинг ундарган авч эзлэх гэсэн бодлогыг тавьсан Манж ар бол шашин ба Манжийн төрийг эсэргүүцсэн чанартай ардын хөдөлгөөнийг хайр найргүй дарж, харин улмаар шашинд сүм хийдийг олон байгуулах явдал тусалсаар байгаад хувьсгалын өмнө 700 гаруй шарын шашин сүм хийдийг ажиллуулж байлаа. Үүнчлэн эртний монголчуудын бөөгийн шашин ба ядахдаа түүний дуудлагыг хүртэл өөрчилж шарын зүгийн бөө удган гэдгийг гаргажээ. Тэр ч байтугай нэгэи талаар бөөг орлуулсан "Чойжин" гэдгийг элбэгээр хөгжүүлж ирлээ.
Сүүлчийн үед ажиглавал шарын шашны бус дуудлагатай бөө маш ховордсон үзэгдэнэ. Бас шарын шашныг сайн эсэргүүцсэн дуудлагатай бөө цөөн төдий байжээ. Эл дуудлага одоо хүртэл бидний гарт бүрэн орж чадсангүй.
Энэ мэтийн баримтыг бичвэл тун олон бий. Монголын дээр үеийн утга зохиолын үрэгпдсэн өөр нэг шалтгаан нь тэр цагт одоотой адил улсын хэмжээгээр архивын хэрэглэгдэхүүн ба утга зохиолыг нарийн чанд хадгалах журам байсангүй. Баримтыг хэлбэл: Эртний монголчуудын албан хэргийн бичгүүд хүртэл одоо олдохгүй байна. Бодвол хэдэн зуугаад жилийн дотор юу ч гэсэн хэдэн зуун бичгүүд гарсан байх ёстой шүү дээ.
Саяхан Монголын дотроос "Их Юан улсын цэргийн товчоо" гэдэг зохиолын нэг дэвтэр олдлоо. Энэ олдсон зохиол нь бүрэн биш юм. Гэтэл үүнд Монголын эртний түүх ба утга зохиолд холбогдлох зохиолууд гэж арван нэгэн зүйлийн зохиолын нэрсийг тодорхойлон бичжээ.
Эдгээр зохиолуудын нэрсийг үзвэл зарим нь одоо хүртэл бидэинд мэдэгдээгүй зүйлс байна. Жишээлбэл: "Залуусийн хурим", "Саган цэцний "Сэтгэлийн цэнгэл", "Богд Чингисийн сул тууж" гэх зэрэг зохиолууд бий. Эдгээрийг үзэх хэрэгтэй гэж тодорхойлсон бөгөөд бас цөмийг монгол хэл дээр байдаг янзтай бичжээ.
Эдгээр зохиолууд бидний үед хүрч чадаагүй бас л өмнө дурдсан алга болдог шалтгаантай холбогдох магадгүй гэж санагдана.
Б. Содном 1946 он

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...