Saturday, April 6, 2019

Д. Нацагдорж ба Жак Уэтерфорд

Д. Нацагдорж ба Жак Уэтерфорд





"Д. Нацагдорж судлалыг үндэслэгч, эрдэмтэн Балданы Содном "Монголын Харын Бөөгийн Дуудлагын тухай" (1962 он) судалгаандаа Д.Нацагдорж монгол бөөгийн дуудлагын шүлгийг судалж байгаад "Миний нутаг" гэдэг гайхамшигт шүлгээ бичсэн нь хэн бүхэнд одоо мэдэгдэж байгаа билээ. Зохиолч Д. Нацагдорж бөөгийн дуудлагын шүлгийн хэлбэрийг авч, агуулгыг одоогийн утга санаагаар сольсонд ямар ч гэм болсонгүй, харин ард түмний дунд хурдан дэлгэрч амжилтыг олжээ." гэсэн нууцыг Жак Уэтерфорд тайлсан ч магад. Иймд Д. Нацагдорж судлаачид Нацагдоржийн зохиолуудыг бас түүхэн талаас нь харах нэг өнцөг юм.     

Чингис Хаан судлаач, зохиолч эрдэмтэн  Жак Уэтерфордыг өчүүхэн миний бие хүндэтгэн дээдэлж зохиол бүтээлийг нь уншдаг билээ. Монголчууд бид “Genghis Khan and the Making of the Modern World - Чингис Хаан ба Өнөөгийн Ертөнцийг Бүтээгч”, ”The Secret History of the Mongol Queens - Монгол Хатдын Нууц Товчоо” номоор нь илүү их таних биз. ”Genghis Khan and The Quest for God - Чингис Хаан ба Дээдсийн Эрэлд” эсвэл “Чингис Хаан ба Бурханы эрэлд” гэсэн гурав дах ном америкийн нэгдсэн улсад 2016 онд хэвлэгдэн гарсан билээ.

Миний нэг анхаарлыг татсан хэсэг (“Epilogue: The Thunderbolt of God - Төгсгөл: Дээдсийн аянгын сум эсвэл Бурханы ниргэлт” бүлгийн хуудаснаа 354-355) Д. Нацагдоржийн тухай бичсэн байдаг.  Жак Уэтерфордын бичсэнийг үгчилэн орчуулж оруулсангүй гол утгаар нь товч дор сийрүүлэе!

 20-р зууны эхний дунд үед ногоон малгайтнууд нууц цагдаанууд хар хүрэмтэй (пальто) гар чийдэн гялалзуулаад хонгилоор алхалдаг байв. Тэд Чингис Хааныг алдаршуулан оролдлого хийсэн хүн эсвэл нэрийг нь дурдсан хүнийг үндэсний үзэлтэн, бөө, лам нар болон бусад хилс энгийн ардуудыг феодалын үлдэгдэл, Японы тагнуул, Хятадын болон хөрөнгөтөн барууны төлөөлөгч, хувьсгалын эсэргүү гэдэг нэрээр хорин цаазлан хороодог байсан. Монголчууд дуугарах эрхгүй болсонч, тэд нууцаар Чингис Хааны нэрийг хэлэхгүйгээр түүнд үнэнчээр хандах аргаа олж авсан юм. Хувьсгалын од шүлэгч  Дашдоржийн Нацагдорж Орос , Франц, Герман улсад суралцагчдын нэг,  тэр ард түмэндээ нууцаар Чингис Хааныг илэрхийлэх аргаа уран зохиолд яаж хадахаа мэдэж байлаа. 
Д. Нацагдорж өөрийнхөө сонирхолыг дагуу  Edgar Allan Poe’s “The Gold Bug” - Эдгар Аллан Поегийн “Алтан цох” -ыг орчуулсан билээ.  Энэ их сонин этгээд зохиол, боловсронгуй түлхүүрэн нууц үгээр эрдэнэсийг хайдаг. Энэ зохиол Нацагдоржийг сэргээж, үүнээс санаа авч улс төрийн хэлмэгдлийг эсэргүүцэн Чингис хааныг энэ жишээгээр нууцлан шүлэг зохиолдоо бичиж эхэлсэн. Тэр социалист Монголд үнэнч биш язгууртан гэх мэтээр ялагдан хоригдож, 1932 онд сулагдсан. Шоронд байхдаа “Миний нутаг” шүлгээ бичиж, шашин шүтлэггүй социалист Монгол оронд таарсан хэлбэрээр бичсэн. Гадаад хүмүүст уг шүлгийг уншихад их уйтгартай, зөвхөн Монголын газар зүйн байдал,  нутгийн тухай сурталчилгаа мэт.  Гол мөрөн тунгалаг бөгөөд цэнгэг, ногоон тал, элсэн манахан далай,  өвсөн талд дүүрэн мал бэлчээрлэн, төгсгөлд нь улаан туг Монгол даяар мандаж байгаар төгсдөг.

Dante -  Дантэ гэдэг (итали) шүлэгч санваартан тань шиг манааны нохдоос төөрөлдүүлэн үгээ нууц түлхүүрээр Нацагдорж бичиж Сталины төлөөлөгчдөөс далдалсан. Тэр шүлгийнхээ мөр болгонд монголын түүхийг далдалан бичжээ. Эхний үг нь  Хэнтий -  Бурхан Халдун  Чингис Хааны төрсөн нутаг, дараагийн үг Хангай -  энэ бол Хан, Түрэг, Уйгар, Монголчуудын уугуул нутаг, ойгоор хүрээлсэн дагшин уул, үг бүр нь үргэлжлэхдээ түүхийг далд утгаар Монголын газрын зураг болгоныг дүрслэн, Чингис хааны амьдрал түүхийг нууцлан хадгалж бичсэн байна. Нацагдоржийн шүлгийн бадаг нээлттэй орчин үеийн Монголын зохиол, бусад зохиолчид түүнээс иш  авч түүний дагуу уран зохиолоо бичдэг болсон. Тэрээр 1937 онд 31 настайдаа харамсалтайгаар оньсого мэт нас барсан. Бусад зохиолчид бас түүнээс туршлага авч Чингис Хааны тухай хуучин эртний дуу, шүлгүүдийг  уул, ус газраар орлуулан өөрчлөж хадгалж ирсэн байна. Шүлэг, зохиол Монголчуудын хувьд үнэн түүх дагшин газар мөн.   20-р зууны хүйтэн ширүүн урт шуурганд  Монголчууд Чингис Хааны сүлдийг шүлэг зохиолоор үргэлж хадгалан авч явж ирсэн байна. “ гэж Жак дүгнэн бичжээ. 




Бичсэн С.Үзмээ


No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...