Sunday, March 31, 2019

Хурлийз


Миний охин энэ шүлгийг  бичжээ. Ашивелли хотын  Хойд Каролинагийн их сургуульд төгсөх жилдээ сурч байна.  Гэрээсээ хол, гэрээ санан Монголоороо омогшиж  энэхүү шүлгэндээ өгүүлсэн нь миний зүрхийг  уяраав.  Охиндоо зөндөө их хайртай бас бахархаж байна. Улам их амжилт хүсье!

Содном Үзмээ





Хурлийз


Зорисон тэмүүлэл аялалдаа
Хөтлөгдөн шинэчлэгдсээр
Хөх тэнгэрээс хайр ивээсээр
Амьдрал  бэлэглэсэн
Миний ээжийн надад сургасан
Монгол ахуй амьдрал, зан заншил
Хуучин ба шинэ
Эртний болон орчин
Цусанд минь нэвт шингэсэн
Бид байгалиасаа нүүдэлчид
Билэгшээж аяладаг хүмүүс
Бусдыг найрсагаар халуун хоол ундаар 
Дулаан орон байраар зочломтгой угтадаг
Хөх тэнгэрээс заяасан саруул ухаантай
Тиймээс, миний зүрх сэтгэл үгүүлнэ
Миний оюу ухаан оньсоор дүүрч
Миний цус холимог
Миний эцгийн царай цагаан боловч
Түүний цус нь европчуудын хольцтой
Түүний эмэг эх 
Миний буурал эмээ
Багахан хувийн Черокий Индиан цустан
Би цэвэр Монгол биш гэж
Би өөртөө дандаа хэлдэг байсан 
Гэвч, миний зүрх Монголоор бахархан үгүүлсээр л
Би зорилгондоо тэмүүлсээр л
Би хөх тэнгэрээс ая тухыг хайснаар
Миний ээжийн монголын бүүвэйн дууг
Дуулж байхыг сонсдог
Бас манай гэрийн ханан дах
Чингис Хааны аравч нүдэнд минь үзэгдэнэ
Надад бас Монголын далбаа бий
Машиндаа би бахархалтайгаар мандуулдаг
Миний хайр хоёр эх орондоо цохилдог
Монгол буюу Америк
Би Монголоороо бахархадаг юм
Холимог цустан намайг юу ч жижигрүүлэх үгүй ээ
Би бол ээжийн охин
Монгол хаттай бүсгүйн охин
Зөрүүд, сэтгэлгээтэй хүний дээд
Би үнэ цэнэтэй эрхэм хүндэлийг дээдэлдэг, би сурсан
Би Монголоороо бахархадаг
Би Монгол хүн.


Зохиогч.  Катерина Тэмүүлэл Пигг. UNC Asheville NC. 2018
Орчуулсан Содном Үзмээ


No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...