Saturday, February 23, 2019

Богц богц мөнгөөр

Богц богц мөнгөөр

Богц богц мөнгөөр
Богдыгоо худалдсан сайдууд гуай

Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай

Хүрэн эрээн хоромжтой сайдууд гуай
Хүрээгээ худалдаад гялайв уу даа

Магнаг дээлтэй сайдууд гуай
Манийгаа худалдаад гялайв уу даа

Балданы Содном "Аман зохиол" Боть IV ; Хуудас 194 (Б.Содномын гар бичмэлийн гуравдугаар хавтаснаас авав.) 

Энэхүү дууг хүрээнд дуулдаг байсныг тэмдэглэн авсан байна. 

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...