Wednesday, August 6, 2014

"НЭГ ҮГ ДЭЛХИЙГ ДОНСОЛГОВ"

          Орчин үеийн монгол зохиолчдын ууганы нэг Д. Нацагдоржийн олонхи зохиолыг олдсоны хэрээр эмхтгэж 1961 онд нэг дэвтэр болгон хэвлүүлсэн билээ.
        
          Түүнд орж амжаагүй мэр сэр зохиол олдсоныг үүний урьд "Утга зохиол, урлаг" зэрэг зарим сонин, сэтгүүлд удаа дараагаар хэвлэн нийтэлсээр байв.

          Зохиолч Д. Нацагдорж Октябрийн хувьсгалын тухай тал бүрээс нь авч бичиж байсан тухай товч өгүүлье.
 
        Түүний бичсэн "Октябрь" гэдэг шүлгийн нэг хувилбарт;

"...Болшгүй болсон хуучин орчлонгийн бузар явдлыг бут эвдээд
Бас дахин шинэ ертөнцийг тогтоох Октябрь
Боолын шинж, хөрөнгийн урхийг тас огтлоод,
Нийгэм журмыг байгуулах Октябрь
Баруун Европ, Америкийн үйлдвэрчдэд үлгэр болоод
Таван тивийг бүрхэх Октябрь
Байн байсаар бүх дэлхийн Октябрь болж
Хуучин байдал наран хэвээр мандана" гэж бичсэн байна.

Гэтэл зохиолч Нацагдорж 1935 онд "Нэг үг дэлхийг донсолгов" гэсэн шүлэг бичээд мөн оны "Залуучуудын эвлэлийн үнэн" сонины 45 дугаарт хэвлүүлжээ. Уг шүлгийг энд цийрүүлбэл;

"Балтийн далайн хөөсөрсөн давалгаа эвхэрч
Петр хааны тансаг ордны өмнө
Зуун мянгаар тэмцэх хэрэгтэй, эсэргүүцэх хэрэгтэй
Бинтов буу цагаан цэргийн гарт тачигнана.
Зүрх, уушги, толгой, биеийг ялгалгүй
Цагаан цэргийн жад, сэлэм, нэвтэлнэ.
Бид дайсныг дарах ёстой, дийлэх ёстой
Баатар зоригт алх, хадуураа барин
Нэг мянга есөн зуун арван долоон оны арван нэгэн сард
Манан будан дарь утааны дотроос
Улаан туг цухуйна
Бид хорыг шингээж, дайсныг ялав.
Орос оронд алх, хадуур, тариачин баярын цуурайг сонсов
Октябрь гэх нэг үг дэлхийг донсолгов" гэжээ.

Зохиолч Д. Нацагдорж хэдийгээр Октябрийн их хувьсгалыг түүхчилсэн чанартай товчхон ингэж бичсэн боловч маш их тэмцлийн үрээр энэ хувьсгэлыг хийж, оросын ард түмэн эрх чөлөөгөө олж аваад зогссонгүй харин "Октябрь" гэдэг үг хичнээн их хүчтэй болж, жил ирэх тутам бүх дэлхийг хамрах сүр хүчин мөн гэжээ.

Нацагдорж тоймтой цөөхөн үгээр мөр шүлгээр аугаа их бөгөөд төгөлдөр утга санааг гаргаж чадсан байна. Үнэндээ Октябрийн хувьсгалын хөгжлийг ирээдүйтэй нь холбон үзэж чадсан учраас түүний үг үнэн төдийгүй, баттай урт удаан жилийн амь настай болжээ.

Нацагдоржийн энэ шүлгийг одоо ингээд үзэхэд Октябрийн хувьсгалын 54 жилийн ойн үеэр бүх дэлхий ямар болоод байгаа билээ. Үүнчлэн социалист орнуудын хөгжил дэлхий дахинд хэр их нөлөөтэй байгаа зэрэг Ази, Африк, Латин Америлкийн тусгаар тогтосон улс орныг эрэгцүүлэн бодоход гайхамшигтай санагдаж үнэхээр "Октябрь" гэдэг нэг үг бүх дэлхийн дахиныг донсолгосноор барахгүйулам мандан бадарч байна.

Б. Содном Д.Нацагдоржийн төрсний65 жилийн ойд.

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...