Thursday, April 10, 2014

ЗАРИМ НЭР ТОМЪЁОНЫ УГТВАР, ЯЗГУУР ДАГАБРЫГ МОНГОЛ ХЭЛЭЭР ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ

ЗАРИМ НЭР ТОМЪЁОНЫ  УГТВАР, ЯЗГУУР ДАГАБРЫГ
МОНГОЛ ХЭЛЭЭР ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ
    Орчин үеийн шинэжлэх ухаан харь хэлний нэр томъёоны буюу үгийн угтвар, язгуур, дагаврыг Монгол хэлэнд хэрхэн онож тааруулах талаар одоо бодох цаг болсон байна.
      Урьд монгол хэлний нэр томъёог үгийг самгарди, түвд, хятад, манж зэрэг дорно дахины хэлтэй нь яг тааруулан оноосон 3 хэлний янз бүрийн толь бичиг хийсэн үзэгдэнэ. Эдгээр толь бичигт нэр томъёоны буюу үгийн салаа утгыг хүртэл нэгд нэгэнгүй гаргаж чадсан байх юм. Түүнчлэн латин-грек зэрэг европ төрөл буюу ойролцоо хэлнүүд хоорондоо үг буюу нэр томъёонг бараг төлөв дүйлгэн онож хийсээр байна. Гэвч сүүлийн үед үүнийг улам нарийвчлан судлах болжээ. Баримтыг хэлбэл, 1970 оны 10-р сарын 12-19-ний өдрүүдэд Москвахотод 9 соцуалист орны толь бичгийн хэвлэлийн газрын 7-р бага хурал дээр "Орчуулагчийн осолтой нөхөд" гэсэн нэг илтгэлийг Зөвлөлт Холбоот Улсын нэвтэрхий толь бичгийн хэвлэлийн газрын ерөнхий редалтор нөхөр Лазова хийлээ. Тэр илтгэлд "колонка" гэх мэт орос-герман-англи-латин зэрэг төрөл буюу ойролцоо, хэлэнд дуудлага, гарал нэгтэй иймэрхүү олон нэр томъёо юм уу үгийг тус тус хэрэглэж байдаг боловч, одоо тус бүрийн хэлэнд өөр өөр утга санаатай болсныг харгалзахгүйгээр, энэ үг европын хэл бүрт адил хэрэглэдэг юм гээд, орчуулагч нарын шүүрэн авч байдаг явдал их алдаа болж байна," гэжээ.Тиймд хэдийгэр латин-грек зэрэг европын ямар нэг хэлэнд хэрэглэж байгаа нэр томъёог буюу үгийн уг үгийн угтвар, язгуур, дагаврыг одоогийн утга санаатай нь холбон судлахгүйгээр санааны зорилгоор авч болохгүй нээ!
       Ер нь латин-грек хэлнээс гаралтай, европын хэл бүрт нэгэн адил дуудлагатай хэрэглэдэг юм гээд, зөвхөн нэг хэлийг баримтлаж авбал, багагүй алдаанд орно гэж сургаад, тус тиусын орны хэлэнд дуудлага нэгтэй нэр томъёо, түүнчлэн сэцэн үгс мэтийн тусгай хэллэгийг ямар утга санаагаар хэрэглэж байгаа тухай толь бичгийг Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист орны зарим нь хийж, судалж байна.
       Ийм ажлыг нэг, хоёрхон жилийн дотор хийж амжихгүй, харин орон, орныхоо дотор нарийн судалгаа хийсний үр дүнд л сая үнэн зөв гарч ирнэ гэж байна. Ийм учраас бид латин-грек зэрэг европ хэлний нэр томъёоны үгийн угтвар, язгуур, дагварыг тус тус уг гарлаар нь хөөж үзэхээс гадна, одоогийн уга санаатай нь холбож судлаад, монгол хэлний үгийн ямар язгуур, дагавартай таарахыг олж, оноож өгөх нь чухлаас чухал байна. Энд нэг жишээг орос хэлнээс авч үзье; "авитамнез" гэвэл "a" гэдэг нь үгийн угтвар "витамин" үгийн язгуур "oз" гэж нэр үгийн нэг дагавар байна. Орчин үеийн монгол хэлэнд үгийн угтваргүй боловч, энэ нэр томъёо  тусгай үг буюу дагавараар уг утга санааг илэрхийлэн чаддаг байна. "Витамин үгүй болох" эсвэл болохыг төлөөлж чадаг дахь, дэх гэдгийг хэрэглэхээр; "Хүнгүйдэх, мөнгөгүйдэх" гэхийн адил; "витамингүйдэх" гэсэн үйлт нэр болоход л сая утга санаа нь гарч ирлээ. Мөн үйлт нэрэнд орж байгаа; "-гүйдэх" гэдэг маань үг бүтээх давхар дагавраар орсон үзэгдэнэ.
       Латин-грек хэлнээс гаралтай олонхи нэр томъёо бол бусад хэлний адил голду үгийн угтвар, язгуур, дагавраас бүрэлдэж, хамт бичдэг байх юм. Жишээлбэл; "анаэроб" эсэн нь "агааргүйтэн", "анатоксин" гэсэн "хоргүйсүүр" гэж болмоор байна. "А... а..., ана..." гэж эртий грек хэлээр "үгүй, ...гүй" гэсэн үгийн угтвар байгаа тул, саяын хоёр нэр томъёо тус бүр үгийн угтвар, язгуур хоёроос бий болсон нь монгол хэлэнд үгийн язгуур дээр давхар дагавраар утга илтгэж байна. "Археография" гэвэл "эртний зүй", хэрэв " археология" гэхэд "эртний судлал" гэж оноож ялгаж болохуйц юмаа. Ийм болоход: "археограф=эртний зүйч (бичиг баримтыг олдож оролдогч юм). "Археологи - эртний судлагч", (хүн төрөлхтний хөдөлмөрийн багаж хэрэгсэл, хогшил, орон сууц, орон нутаг тэргүүтнийг шинжлэгч ээ) гэж ялгагдах болно. Өөр уртхан нэр томъёог авч үзье. "гастроилеоанастомоз" гэж эртний грек хэлээр "гастро..., гастер..., гастр...-ходоод, гэдэс, ...илео - өлөн гэдэс, анастомоз - холбох, залгах" гэсэн үгс юм. Энэ гурав нийлээд, монгол хэлээр "Ходоодыг өлөн гэдэстэй залгах" гэж болох байна. Ингээд үзэхэд европ хэлэнд хэдэн үгийн язгуур ч нийлж, нэг нэр томъёо болох ёс үзэгдэж байна.
      Одоо нэр томъёоны зарим дагавар буюу сүүлийг авч үзье. "Цистология - давсаар өвдөх", артальгия - үеэр өвдөх" гэх мэт эртний грек хэлний үгийн язгуурт" ...ал (ь) гия (диния)" гэж залгахыг нь монгол хэлээр өвдөх гэдэгтэй таарч байна. "Гэноррогия - цус гоожих", "пиноррогия - хамраас цус садрах" гэх мэтчилэн нэр томъёоны "...(p) рагия" дааврыг гоожих, садрах (алдах, задрах, харвах) гэсэн монгол үгийг оноожх өгөх нь зүйтэй санагдана. Ер ингэж тааруулах угтвар, дагавар бол европ хэлэнд тийм олон биш байвч, монгол хэлтэй дүйлгэх  явдал амаргүйгээр барахгүй, олон олон юмыг нягт нямбай үзэж судлах хэрэгтэй байна.
      Эдгээрээс гадна, бас монгол нэр томъёог европын ямар нэг хэлтэй дүйлгэх өгөх  явдал шаардагдаж байна. Ер нэр томъёог боловсруулахад монгол нэр томъёог одооноос нарийвчлан үзэж эхлээд аль болох байгаа бүхнийг ашиглахаар оролдож байна. Юуны урд монгол хэлний 36 дэвтэр товч тайлбар толь бичгийн толгой үгийг орос хэлээр болгохоор манай хүрээлэнгийн Го. Мижигдорж махран оролдож байгааг зохих мэргэжлийн хүмүүсийн сайшааж байгааг харгалзахад лав амжилтай болох шинжтэй. Монгол нэр томъёо их л нарийн байна.
    Малын эр эм хүйс, нас тодорхойлсон монгол нэр томъёо их сонин юм. Малын эр эм хүйс, нас тодорхойлсон монгол нэр томъёо их сонин юм. Монгол хүн малын насыг жилийн тоогоор, эсвэл зөвхөн шүдний ургах цаг үеэр нь тоолж мэддэг нь их өвөрмөц шинжтэй. Энэ тухай үхрийн нэр томъёог орос хэлтэй дүйлгэж үзвэл; "Тугал, бяруу (боолторго), гуна, гунж (ин), дөнө, дөнж (ин), тавлан, нас гүйцсэн (шар, үнээ, бух), жагссан (шар, үнээ, бух) гэцгээнэ. Эдгээрийг орос хэлээр оноохоор одоо оролдоод үзье, тугал - телёнок, бяруу - годобальный телёнок, шүдлэн - бол или бычок (бык) трёчеток, корова трёчлэтка, хязаалан - бол или бычок четыречлеток, корова четыречлетка, соёолон - вол ии бык пятиеток, корова пятилетка, нас гүйцсэн (шар, үнээ, бух ) - бол или бык- производитель - шестилеток, корова шестилетка, жагссан (шар, үнээ, бух) - или бык (свыше) семилеток, корова семиле гэхчлэн дүйлгэж болох авч, монгол хэлний мал аж ахуйн нарийн нэр томъёог европын ямар нэг хэлтэй дүйлгэж өгөх явдал тийм амар биш  учир, үүнийг бас их анхаарах хэрэгтэй юм. Үүнчилэн монгол үгийн буюу нэр томъёоны дагавар, түүний утга санааг бид өөрсдөө нарийнвчлан  судалж, улмаар харь хэлнийхтэй харьцуулж байвал их л тусгай ажил болохыг та бүхэнд толилуулав.
Б. Содном    "


No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...