Monday, March 17, 2014

ЭРДЭМТЭН Б. СОДНОМ

            Би Содномыг сайн мэднэ. Содном бол ШУ- ны хүрээлэн гэж гэж байхад эрдэмтэн нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж байсан. Содном Д. Нацагдоржтой нутаг нэг, Төв аймгийн Гүн галуутайн хүн. Хувьсгал мандсаны дараа бага сургуульд сурч, 1926 онд хэсэг залуучуудыг Герман улсад суралцуулахаар явуулсан хүмүүсийн дунд Содном байлаа. Германд 4 жил суралцсан. Содном герман, орос болон гадаад хэлтэй, тэр үеийн Германд сурч байсан оюутнууд хувьсгалын дараах үеийн сэхээтнүүд дундаа сор нь болж явсан хүмүүс байлаа. 
           Содном ЗХУ- ын Ленинград хотын Дорно дахины дээд сургуульд суралцаж байсан. Уг сургуулийг О.Намнандорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нар бас дүүргэжээ. Содномын нэг их чухал онцлог нь монгол хэлээ маш сайн мэддэг, монгол хэлний нэр томъёог бүр нарийн мэддэг, хэлний баялаг эзэмшсэн хүн. Юм бичихдээ найруулгандаа их сайн. Нэр томъёоны кoмисст нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж байхдаa нэр томъёoг зохион ажиллаж байсан. Содном нь ШУ- ны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга гэдэг маш чухал ажил үүргийг гүйцэтгэж байхдаа эрдэм шинжилгээний ажил болон хурал зөвлөлгөөнийг удирдан явуулахад оролцдог хүний нэг байсан.
               Содномтой уулзаж ярилцаж байхад маш их мэдлэгтэй, боловсролтой, их аятайхан хүн байсан. Толь бичиг, утга зохиолын судалгаан дээр голдуу ажиллаж байлаа. Хамгийн гол нь надтай хэд хэдэн удаа уулзахдаа; "Би Д.Нацагдоржийн намтар түүx, зохиол бүтээлийг нь судалж гаргаад дэд эрдэмтний зэрэг хамгаалах гэж байна" гэсэн, төлөвлөгөө ч үзүүлж байхад нь би ч бас санлаа хэлж байлаа. 
                Содном бол шулуун шудрага, хэлсэн бодсоноо шууд хэлчихдэг маш төлөв хүн байсан. Энэ нь хүний маш сайн чанар. Тэр шулуун хэлчихдэг шудрага, бодсон санснаа шууд хэлчихдэгээсээ болж, мэдээ өгдөг хүмүүсийн хараанд өртөж хэлмэгдсэн байх гэж би боддог юм.

Академич профессор А. Ширэндэв. 1998 он

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...