Thursday, March 13, 2014

Д.НАЦАГДОРЖИЙН МУЗЕЙН ТУХАЙ

                                                Д.НАЦАГДОРЖОЙН МУЗЕЙН ТУХАЙ

Монголын орчин үеийн уран зохиолын үндсийг тавигч, агуу их билэгт зохиолч Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулсан музейг БНМАУ ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 8 дугаар сарын 24 ний өдөр 199 р тогтоолоор байгуулсан юм. Энэ музей маань манай орны түмэн уншигчдыг Их зохиолчын амьдрал уран бүтээлийн замналтай танилцуулахад чухал үүрэг гүйцгэхээс гадна 1982 онд музейг шинэчлэн тохижуулж, үзмэрээ ховор гэрэл зураг, баримт сэлтээр баяжуулж байжээ.


Уг музей хуучнаар үзэгсэлэн худалдааны ар тал хурмын орон, хүүхдийн цэнгэлдэхийн  хажууд  жижигвэртэр байшин байлаа.  Энэхүү музей болон Д.Нацагдоржийн хөшөөг байгуулахад миний эцэг Эрдэмтэн Б.Содномын үүрэг, уйгүй хөөцөлдсөний үрд дүнд босгосноос гадна 1930 оноос эхлэн Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлийг судалж, 1959 онд Улаанбаатар хотод хуралдсан Олон Улсын Монголч Хэл Бичгийн Эрдэмтэдийн анхдугаар их хурлыг зохион байгуулах бүрэлдэхүүнд байснаас гадна хурал дээр Д.Нацагдорж уран бүтээлийн тухай илтгэл тавьж хэлэлцуулснээр эхэлсэн. Д.Нацагдорж судлалын эхийг тавьсан нь гадаад дотоодын эрдэмтэдийн анхаарлыг татан одоо хүртэл шинэжлэх ухааны цар хүрээтэй улс оронд тэлсээр дэлхийн нийтийг хамруулсаар үнэ цэнээ алдаагүй  байна.

Д.НАЦАГДОРЖИЙН МУЗЕЙ
Эхний танхимд ороход Нацагдоржийн эцэг хохь тайж Дашдорж, эх Пагма болон зохиолчийн хүүхэд ахуйн хөрөг, зохиолчийн төрсөн нутгийн хот Бага Нуур, чулуун нүүрсний ил уурхайн гэрэл зурагнаас гадна А үсгийн ацаг татаж, алтан номын үсэг холбож эхэлсэн цагаасаа түүний хэрэглэж байсан бийр янтал, уншиж үзэж байсан ном нь хүртэл байсан.
Дараагийн танхимд ардын хувьсгалын үйл хэрэгт хэрхэн оролцож байсан, ЗХУ болон Герман улсад суралцсан, уран бүтээл болон ажлаа хийж байсан үеийг харуулсан гэрэл зураг, чухаг баримт бичиг, түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлүүд , Ардын цэрэг сонины анхны дугаар, улсын их хурал дээр залуучуудын өмнөөс баяр хүргэж хэлсэн үгийн гар бичмэл, буу, сэлэм, мөнгөн аяга зэрэг зүйлийг дэлгэн үзүүлсэн юм.
Д. Нацагдоржийн 1925 онд ЗХУ ын Лeнинград хотод суралцаж байсан Б.Ренчин, О.Намнандорж, гэргий Пагамдулам нарын зэрэг монгол оюутнуудын хамт авхуулсан зураг , 1926 оны намар бичсэн Улаанбаатaраас Берлин хүртэл хэмээх замын тэмдэглэл, найруулалын гар бичмэлийг гэрэлт самбарт тавьж үзүүлсэн.  Учиртай гурван толгой алдарт дуурын гар бичмэл, Хэлхээгүй сувд романы төлөвлөгөөний хэсэг, Цаган сар ба хар нулимс, Хи, хи, хи өгүүлллэг, Миний нутаг найраглал зэрэг олон зохиолын гар бичмэл тавигдсан. Учиртай гурван дуурийн анхны болон сүүлийн тавилтыг харуулсан гэрэл зураг, дуурийн үйл явдлаар Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн монгол зургын аргаар зурсан зураг, дээл малгай гэx үзмэр байсан. Орос хэлнээс А.С. Пушкины зарим зохиол, Америкийн нэрт зохиолч Эдгар По- гийн Алтан цох зохиолыг Герман хэлнээс орчуулагдсан нь 1935 онд хэвлэгдэж музейн шилэн хоргонд  түүний хэрэглэж байсан ном, толь бичгийн хамт байж байлаа.



Гуравдах тамхинд Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан үеийн  сууж байсан сандал, бичгийн ширээ, гэр ахуйн зарим тавилга, хэрэглэл болон их зохиолчийн дурсгалтай холбоотой зүйлүүд, түүний төрсөний 50,60,70 жилийн ойн баярыг тэмдэглэсэн, дурсгалын хөшөөг босгох, утга зохиолын шүлэг бүтээлд олгох түүний нэрэмжилт шагнал бий болгох, мөн нэрэмжит газрууд бий болгох баримт бичиг, гэрэл зургийг үзэж байлаа.
Дөрөвдөх тамхимд  Монголын зохиолчдын байгуулгын хөгжлийн түүх, МЗЭ ийн их хурлуудын үйл ажилгаа, гадаад харилцаан болон зохиолчдын үйл амьдралтай холбоотой зүйлс, зарим дурсгалын зүйлс, Ч.Лодойдамба, В.Явуухулан, Ц.Гайтав нарын зэрэг нэрт зохиолчдын зохиол, үзэг, харандаа, тэмдэглэлийн дэвтэр бусад  зүйлс тавигдсан байв.
Д.Нацагдоржийн амьдралынхаа сүүлчийн үед амьдран сууж байсан байшин нь одоогийн 10 жилийн 1 дүгээр сургуулийн хойд талд  байсан бөгөөд тэр байшин буулгаж,  тусгай зохион байгуулалтаар тоосгыг авч  Д. Нацагдоржийн музейг байгуулсан гэдэг.


Ямарч байсан их зохиолчийн хөшөөг хүүхэд залуучуудын цэнгэлдэхээс эрх баригчид нүүлгэн шүлжүүлсэн. 1956 онд Их зохиолчийн дурсгалын хөшөөг  581 р СНЗ ийн тогтоолоор 1963 онд  хөшөөний загварыг Л.Махбал, төрийн шагналт Н.Жамбаа удирдсан урчууд  уралсан түүхтэй. Уг хөшөө нь манай улсад бүтээсэн анхны том хэмжээний хүрэл бөгөөд түүний доод суурангийн ханан дээр зохиогчийн “ Миний нутаг найраглалаас Уйгаржин бичгээр сийлсэнээс гадна Учиртай гурав дуурь” ,” Их зохиолч нутгийн зүг харан зохиолоо туурвиж буй хэрэг” гэж миний аав Б.Содном өгүүлсэн билээ.  

С.Үзмээ 3.13.2014


No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...