Monday, February 17, 2014

"Харанхуй Хад" ын эрэлд

“ХАРАНХУЙ ХАД”-ын эрэлдPDF форматаар харах эсвэл хадгалахХэвлэхИ-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл Ангилагдаагүй Оруулсан: tulhuur | 2007.02.07 19:17 |
Их зохиолч Д.Нацагдоржийн “Харанхуй хад” хэмээх зохиол бий. 1950-иад оны дунд vеэс гар бичмэл сийрvvлгээс нь хуулж, 1955 оны зохиолын тvvвэрт нь оруулан хэвлэснээс хойш олны хvртээл болж, судлаачдын анхаарлыг татаж эхэлсэн юм. 

Энэ vеэс эрдэмтэн Ц.Дамдинсvрэн, Б.Содном, С.Лувсанвандан, дараа нь С.Лочин, Ч.Жачин, оросын эрдэмтэн К.Н.Яцковская, зохиолч Д.Намдаг, судлаач эрдэмтэн С.Байгалсайхан, Л.Хэрээ, Н.Энхбаяр зэрэг олон хvн судалжээ. “Харанхуй хад”-ыг тухайн нийгмийн байдлыг єгvvлсэн, зєгнєлт, хайр сэтгэлийн тухай зохиол гэх мэтээр олон янзаар дvгнэсэн нь бий. Гэвч єнєєдрийг хvртэл шийдэгдээгvй бvрхэг зvйл цєєнгvй бєгєєд цаашид судлан нэг мєр болгох шаардлага байдаг аж. Энэ талаар Хэл зохиолын хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Балдантай ярилцлаа.

-”Харанхуй хад”-ыг хэдэн онд бичсэн юм бэ?
-Yvнийг тодруулахын тулд эхлээд зохиолын vндсэн эхийг тогтоох хэрэгтэй. Учир нь уг зохиолыг 1955 онд нийтлэхдээ гар бичмэл сийрvvлгийн тєгсгєлд байсан 12 мєр болон эцсийн дєрвєн мєр шvлгийг хасаад оронд нь гар бичмэлд огт байгаагvй зvйлийг нэмж бичсэн байдаг. Yvний зэрэгцээ гар бичмэл сийрvvлгийн захад “Энэ зохиолыг 1936 онд бичжээ” гэсэн нь бий. Гар бичмэлийн захад ингэж бичсэн нь vнэндээ Д.Нацагдорж єєрийнхєє зохиолын тєгсгєлд бичсэн “1930 оны наймдугаар сарын 24” гэсэнтэй зєрчилддєг л дєє. 

-Тэгэхээр 1930 онд уу, эсвэл 1936 онд уу? 
-Yvнийг баримтад тулгуурлан нягтлах хэрэгтэй. Д.Нацагдоржийг 1936 оны арваннэгдvгээр сард хилсээр хоёр дахь удаагаа баривчлан 120 хоног мєрдєн байцааж, 40 хоног хорьж байсан. Иймээс тухайн vед буюу “Харанхуй хад” зохиолоо 1936 онд бичих боломжгvй байсан гэсэн vг. Yvгээр ч барахгvй Д.Нацагдорж єєрєє Шинжлэх ухааны хvрээлэнгийн тэргvvлэгчдэд єгсєн єргєдєлдєє “Сvvлийн vед тамир тэнхээ нэн сул болж, зvрх ба судас мэдрэлийн євчинд нэрвэгдэж, ажил хийхэд хvчин чадал гаргаж чадах нь нэн ч дорой болсон агаад…., мєн ч єєрийн зvтгэсvгэй хэмээх хvслийг биелvvлж чадахгvйд хvрсэн минь vнэхээр гашуудалтай” гэж бичсэн нь архивт хадгалаатай байдаг юм. Д.Нацагдорж энэ vеэс хойш бараг юм бичээгvй. Иймд “Харанхуй хад” зохиолыг 1936 онд бичсэн гэж зарим хvний vзэж байгаа нь эх хэрэглэгдэхvvнээр нотлогдохгvй байгаа юм. Тиймээс их зохиолч єєрєє зохиолынхоо тєгсгєлд “1930-8-24” гэж бичсэнийг “Харанхуй хад” зохиолыг туурвисан он, сар, єдєр гэж vзэх ёстой. 

-Тэр vед “Yнэн” сонинд шvлэг нь нийтлэгдэж байсан тухай баримт байдаг гэсэн шvv дээ?
-”Yнэн” сонины 1927/37/ оны 570 дугаарт “Хэвлэлийн II бага хуралд зориулсан шvлэг” гэсэн нэрээр нийтэлсэн зvйл бий. Yvнийг Д.Нацагдоржийнх гэдэг нь одоогоор бvрэн нотлогдоогvй байгаа зvйл. 

-”Харанхуй хад” зохиолд гардаг Нина /Ина/ нь тvvний гэргий Чистякова Нина Ивановна мєн vv?
-Д.Нацагдоржийг Германаас буцаж ирсний дараа тvvнтэй танилцсан, “Учиртай гурван толгой” бvжгийн анхны найруулагч байсан Д.Намдаг, “Шинэ Монголын шинэ театр” /1988/ гэдэг номдоо “Д.Нацагдорж Ленинградаас ирсэн Нинатай жинхэнэ ханилан суусан нь 1932 он болохыг би сайн мэдэж байна” гэсэн байдаг. Ингэхээр 1930 онд амьдралаа холбоогvй байсан Чистякова Нина Ивановнагийн тухай Д.Нацагдорж “Харанхуй хад” зохиолдоо оруулан бичсэн гэхэд vнэмшил муутай байгаа юм. Yvнийг нотлохын тулд мєн л гар бичмэл сийрvvлгээс ашиглая л даа. Гар бичмэл сийрvvлгэд Нина гэж монгол бичгээр бичихдээ “Н” vсгийн дор цэг тавьсан байдаг юм. Харин тvvнээс хойш гарах нэрний “н” vсгийн дор цэг харагддаггvй билээ. Yvнийг “Нина ч, “Ина” ч гэж уншиж болох хоёр талтай. Тєрсєн охин Ананда Шри ээжийнхээ намтрыг бичихдээ: “Маты Чистякова Нина Ивановна” гэж бичсэн нь намтрын нэг дэх талд байгаа. Єєрєєр хэлбэл Нинаг Ина гэж дуудаж байгаагvй гэсэн vг. 

-Бас цаг хугацааны хувьд нэлээд зєрvv гарч ирж байгаа юм биш vv?
-Д.Нацагдорж 1930 онд “Харанхуй хад” зохиолдоо “Нэг залуу цэвэрхэн охин бєгєєд долоон жилийн урьд би тvvнтэй хязгааргvй янаглан танилцсан” гэж байдаг Энэ vнэн юм бол 1930 оноос долоон жилийн ємнє 1923 онд Д.Нацагдорж Намын Тєв хорооны орлогч гишvvн, нарийн бичгийн даргаар сонгогдож, Цэцэрлэг мандал уулын аймгийн Чин вангийн хошуунд шинэ засаг захиргаа байгуулах засгийн газрын тєлєєлєгч /мєн Х/Н-15/-єєр ажиллаж байсан vетэй тохиож байна. Тэгвэл тэр vед Чистякова Нина Ивановна Ленинград хотноо 14 настай годгорхон охин байжээ. Харин Д.Нацагдорж 1930 онд хар малгайтай залуу эхнэрийн vзэсгэлэнг магтсан шvлэг бичиж байсан билээ. Энэ тухай Д.Намдаг номдоо “Тэр хар малгайтай залуу эхнэр гэдгийг би мэднэ. Yнэхээр сайхан авгай байсан юм” гэж бичсэн байдаг. Yvнээс ургуулан бодоход долоон жилийн урьд танилцсан цэвэрхэн охин нь Чистякова Нина Ивановна биш, харин хар малгайтай Егvvзэн байж магадгvй байна.

-”Харанхуй хад” зохиолын эцэст Германаар бичсэн гурван vг байдаг нь ямар учиртай юм бэ?
-Д.Нацагдорж германаар “Phantastisch erzahtung /Novelle/” гэж бичсэнийг монголоор хєрвvvлбэл зєгнєлт зохиол гэсэн vг. 

-Энэ нь уг зохиолоо хэлсэн vг гэж ойлгож болох уу?
-Д.Нацагдоржийн “Харанхуй хад” зохиол нь хурц зєрчилтэй, этгээд сонин агуулга бvхий бага шиг хэмжээний зєгнєлт зохиол. Ийм зохиол нь хvний санаанд оромгvй шахам зvйлийг дvрсэлдгээрээ бусад зохиолоос ялгардаг. Ийм хэлбэрийн зохиолд аймшигтай уйтгар гуниг, хайр сэтгэл, салах сарних, хvлээж ганцаардах єгvvлэмжтэй байхаас гадна “жирийн” vйл явдал ч дvрслэгддэг. 
“Харанхуй хад” зохиолыг vvнээс ємнє судалсан Б.Содном уран сэтгэлгээний монгол янзаар vзvvлсэн, М.Баянзул vерхэн ханилсан хvvхнээ мєрєєдсєн залуугийн тухай, С.Лувсанвандан новелла буюу сэтгэлзvйн тєрєл гэж бичсэн нь угтаа Д.Нацагдоржийн єєрийнх нь бичсэн новелла гэсэнтэй нийлж байгаа юм. Бид ч ийм саналтай байна.

-Тэгвэл “Харанхуй хад” зохиолын аймшигтай зvйл нь юу вэ?
-”Уулын нэг амыг єсгєхєд хар хэрээнээс єєр амьтангvй энд тэнд чоно ульж, тас няс хийх чимээ гарах нь аймшигтай бєгєєд даруй vс босч зvрх догдлон сэтгэл яарч морь vргэн хангинатал янцгаах нь чихэнд тултал жихvvцvvлэхэд нэг амьтан тулж ирснийг мэдсэн боловч нэгэнт мэдрэл алджээ” гэсэн байдаг. Энэ аймшигтай зvйл биш гэж vv. Тэгэхдээ энэ нь хvний амь насанд хvрчихээр давж давшгvй юм биш. 

-Хайр сэтгэл, хагацал уйтгар гуниг нь?
-Хайр сэтгэл нь хуучны танил охиныг /долоон жилийн ємнє/ хайлаас модны сvvдрийг тэврэн vнсч, сэтгэл нь ихэд хєдєлж байсан нь юм. 
Хагацал, уйтгар гуниг, хvлээлт нь танилцсан хоёр бие нь уул далайн тэртээ энэтэйд завсарлагдан сэтгэл зvрх нь таашаалагдан, хайртай охин хаана одсоныг мэдэхгvй, хэдийгээр сурвалжилсан боловч эс олсоныг єгvvлжээ. Ингэж зєгнєлт зохиолд байдаг бvх зvйлс єгvvлэгдэж байгаагаас “Харанхуй хад”-ыг зєгнєлт єгvvллэг гэж хэлэх бvрэн vндэслэлтэй юм. Нєгєє талаар, Д.Нацагдорж єєрийн зохиолдоо дорно, єрнийн хоёр зvйлийг хослуулан тусгажээ. Д.Нацагдорж Шинжлэх ухааны хvрээлэнд Б.Ринчентэй хамт ажиллаж байхдаа “Харанхуй хад”-аа бичихээсээ ємнє Америкийн зохиолч Э.А.Погийн германаар бичсэн “Алтан цох” зохиолыг уншиж байсан байдаг. Дараа нь Б.Ринченгийн санаачилгаар уг зохиолыг орчуулсан. Yvгээр ч барахгvй уг зохиолын хавтасны зургийг тэр vед дагалдан судлагч байсан Ш.Нацагдорж харж байсан тvvхтэй. “Алтан цох” зохиол нь шинжлэх ухааны агуулгатай, Д.Нацагдоржийн “Харанхуй хад” нь монгол хvний аж амьдрал, хайр сэтгэлийн агуулгатай юм. Иймээс Д.Нацагдоржийн зохиолд хvн тайлбарлахын аргагvй шинжлэх ухааны нууц зvйл байхгvй, манай оронд хаа ч тохиолддог жирийн амьдралыг сонирхолтой єгvvлэмжээр бичсэн хайр сэтгэлийн зєгнєлт зохиол юм.

-Та зохиолын тєгсгєлийг дорно дахины утга зохиолтой холбон нэлээд тайлбарласан байсан. Тэр талаараа тодруулна уу? 
-Зохиолын тєгсгєлд “Харанхуй хадны дунд халшралтай бєгєєд аюултай. Харин тvvний байдлыг хасын охин сонирхмой. Яруу найраг хэмээгч ертєнцєд гайхалтай бєгєєд Ина /Нина/ охины адил идэр хvмvvсийн сэтгэлийг булаамой” гэсэн байдаг. Яагаад ингэж хэлэх болов гэдгийг дорно зvгийн зохиолтой холбож vзсэн юм. Дорно дахинд vргэлжилсэн vгийн зохиолын доторхи ээдрээтэй vйл явдлыг ганц хоёр єгvvлбэрээр зохиолын эх эсвэл адагт тайлбарладаг уламжлал байдаг билээ. Эрдэмтдийн бичиж байгаагаар ийм зvйл хятадад XII зууны vед буй болоод хvчтэй дэлгэрсэн нь одоогоос 800 жилийн ємнє буюу XIII зуунд хамаарагддаг аж. Манай оронд XVII зууны сvvлчийн хагасаас эхлэн бага бага нэвтрэн XIX-XX зуунд нэлээд дэлгэрсэн байна. Д.Нацагдорж эртний уламжлалаар аймшгийн адал явдлыг гайхамшигтай яруу найрагтай шvтэлцvvлэн холбож, цохолбор хэлбэрээр тайлал хийсэн юм.

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...