Friday, October 18, 2013

Эр хоёр загалын тухай.

Эр хоёр загал

                                              Оршил
         Чингисийн эр хоёр загалын тууж бол монголын эртний уран зохиолын нэг бөгөөд бидний түүх соёлын үнэт өв. Туужийн гол утга санаа нь ах дүү хоёр загал морины дүрээр илэрч буй Чингис хаандаа бүх хүч чадлаа дайчлан амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан албат цэргүүдийнх бодол нь санаа, сэтгэл зүйн тухай гардаг.Гэхдээ энэ зохиолыг ингэж нэг талаас нь харж дүгнэх боломжгүй юм.
                                  Судалсан тойм:
          Ц.Дамдинсүрэн гуайн бичсэнээр уг зохиолыг Монголын автономит засгийн үед анх хэвлүүлжээ.Б.Содном, Л.Пучковский, Н.Шастина нарын оролцоогоор орос хэлээр орчуулж товч оршилөгүүлэлтэй “СОВРЕМЕННАЯ МОНГОЛИЯ” гэдэг сэтгүүлд хэвлүүлсэн байна.Ж.Цэвээн Ордос нутгаас энэ туужийн бичмэл эхийг олсон байна. Эдүгээ ЗХУ-ын ШУЯ-ИЙН Дорно дахины судлалын хүрээлэнгийн Ленинградын гар бичмэлийн номын санд хадгалагдаж байгаа ажээ. Мөн А.Мостар ,Эрдэнэтогтох нар Ордосоос тус тус олжээ.Ц.Дамдинсүрэн гуй дээрх зүйлүүд дээр тулгуурлан шүлэглэсэн ба үргэлжилсэн хэлбэрээр “Зуун билиг оршвой”-д хэвлүүлжээ. Үзэл санаа:
Академич Б.Я.Владимирцов “Хоёр загалын туужийн ерөнхий төрх бол эртний уламжлалт адгуусны туулийн хэв шинжийг хадгалсан байхын гадна зарим баатар нь бусад үлгэр туульд гардаг морь малын зүстэй адил байгаа нь анхаарал татаж байна.
Жнь: Эрмэг цагаагч гүү нь цуутын цагаагч гүүтэй маш төстэй юм.Н.Поппе “Монгол ардын аман зохиол “ гэдэг эмхтгэлд “Цуутын цагаагч хулагчин гүү” үлгэрийг хэвлүүлжээ.
Ц.Дамдинсүрэн “Энэ зохиол бол хүн мал хоёрын харьцааг үзүүлсэн зохиол” гэж хэлжээ.ЗХУ-ын Монголч эрдэмтэн Г.И.Михайлов “Хүн морь хоёрын харьцаан дээр тулгуурлаж гарсан зохиол гэж үзжээ.
Жинхэнэ урлагийн бүтээлийг амьдралын зөрчил дээр үндэслэн бүтээдэг гэдгийг уг зохиолч маань сайн мэддэг байсан төдийгүйөдөр бүр тохолдох жижиг сажиг зүйлийг оруулж гол санаагаа илтгэж гаргасан нь сайшаалтай юм.
 Эрт урьд цагт
Сод богд Чингис хааны
Эрмэг цагаагч гүүнээс нь
Эр хоёр загал унага
Төрсөн ажээ.
Тэр онд
Арван гүүнээ талийж
Арга хийж онд оруулав гэлээ.
Эзэндээ дааган ахуй цагт унуулж
Үрээн ахуй цагт хуяглаж
Тэр хоёр загалыг унаж
Алтай ханыг арлан авлаж
Хөхүй ханыг хөвчлөн авлаа
Арга хийж онд оруулав гэлээ.
Эзэндээ дааган ахуй цагт унуулж
Үрээн ахуй цагт хуяглаж
Тэр хоёр загалыг унаж
Алтай ханыг арлан авлаж
Хөхүй ханыг хөвчлөн авлаж
 Бага загалыг унаж
Хөхүй ханы хөвчлөн тавьж
Хүйлэн хөх чоныг хядан алав
Өвсний оройгоор
Өрвөлзүүлэн ирэхэд
Их загалыг унаж
Алтай ханыг авлан тавив
Аргал угалзыг алж
Аргагүй бардаж ирэхэд
Арван түмэн
Аавын хүмүүн
Нэгээхэн бээр эс гайхав
Хэдэн түмэн аавын хүмүүн
Нэгээхэн бээр эс гайхав.
Тайлбар :Суут богд Чингис хааны эрмэг цагаагч гүүнээс нь ах дүү хоёр загал төрөв.Тэр хоёрыг хаан эзэн даага нь байхаас нь эхлээд үрээ ахуй цаг хүртэл унан , уул хадыг хэрэн хэсч их ан ав хийж гавъяа байгуулдаг байсан боловч тэднийг нэг ч хүмүүн үл анзаарав.
Тэр дээр уярах сэтгэл төрж
Дааган цагт минь давтсан болж
Үрээн ахуй цагт минь
Өргөсөн болж
Хязаалан цагт минь хянасан болж
Соёолон цагт минь сорьсон болж
Хэмээн бага загал нь их загалдаа хэлэв
Ээ авгай минь явъя
Тайлбар:Бага загал нь хэн ч тоосонгүйд гомдох сэтгэл төрж их загалдаа хоёулаа явъя гэв.
Энэ бүгдийг маань
Үл магтах юу болов
Ээ авгай минь яааруу явъя
Манай одсоны хойно
Хаан эзэн минь
Нэг хоёр дурдваас
Нэрийн алдар биш буюу
Хэдэн түмэн аавын хүмүүн
Нэгээхэн бээр эс гайхав.
Тайлбар:Бага загал нь бидний хийсэн энэ их гавъяаг үл мэдэх юун болов гэв.Бага загал нэр хүндэд хичнээн дуртайг “Хаан эзэн минь нэг хоёр дурдваас нэрийн алдар “гэж хэлсэн үгээр нь илэрч байна. Ээ авгай минь
Алтай гэгч газар
Агь шаваг өвстэй гэнэм
Аялан хүрч амарч хэвтье
Аа авгай минь
Хөхүй ханыг гэгч газар
Хөвөг шаваг өвстэй гэнэм
Хөөрөм цөөрөм нууртай гэнэм билээ.
Хөдлөн хүрч хөлбөрч барьж хэвтье
Авгай минь бүр явъя
Хэнтий ханыг гэгч газар
Хэмгүй таргатай гэнэм
Хэй хуй болон хүрч
Хэжээлэн хэвтье
Авгай минь үтэр явъя
Тайлбар: Бага загал их загалыг ятгах гэж элдвийн сайхан газрын талаар ярив.
Алчул бор нь буй за
Хөвгүүн мэт санагч
Хөгшин шарга нь буй за
Хүжин ширүүн аашлагч
Чи бидэн хоёр буй за
Хатнаа мэт санагч
Хар хул нь буй за
Харь дайсан мэт санагч
Авгай чи бид хоёр буй за
Бүр явъя
Тайлбар : Бага загал их загалыг улам зоригжуулж байгаад авч явах гээд хоёулаа хүний газар ч гэсэн хамаатан садан их байгаа шүү дээ гэж дулдуйтав.
Хүйтэн өдөр барин
Хөндлөн хөх төмөр үмхүүлэн
Хөрзөнт тохомыг хөлстэй талбин
Хүйтэн төмөр үмхэж ягиж аяа
Тайлбар:Бага загал маш их зовж байсан байна гэж хэлж байгаа нь.
Эзэн олдох буюу
Эх гэж эрмэг цагаагч ижийтэй адил
Эх олдох буюу
Тайлбар: Их загал маш ухаалаг үнэн үгийг бага загалд хэлэв.
Ерөөсөө эр хүмүүн баярлах гэж
Манлай үл хагарах гэлээ
Агт морин таргалж
Арьс үл хагарах гэлээ
Авай бор дуурам минь
 Ээ авгай минь
Сайн хүмүүнд нөхөр олон биш үү
Сайн моринд эзэн олон биш үү
Өнөр хүмүүнд нөхөр олон биш үү
Өнчин хүмүүнд ноён олон биш үү
Санаат хүмүүнд сэжиг олон биш үү
Сайн моринд газар ойр биш үү
Авгай минь явъя
Тайлбар:Их загалын хэлсэн үгийг огт тоолгүйгээр бид газарлалаа гэхэд юу л болов гэж чи бид хоёр хаа ч явсан алзахгүй ээ гэж хэллээ.
Авай бор дуурам минь
Эетэй хүмүүнд нөхөр олон гэлээ
Эйлсэн моринд уурга олон гэлээ
Эегүй хүмүүнд өстөн олон гэлээ
Эцсэн моринд ташуур олон гэлээ
Хөнэй гэж хөвчин бүгдээр үлдэм
Дайсан гэж даяар үлдэм
Зэрлэг гэж зэвийн үзүүр унагаанам еэ
Авай бор тором минь
Юу гэнэм чи
Хатны өвс хагд идье
Бутны өвс бугдай идье
Тайлбар:Их загал бага загалыг сайн муу гэж бүгдийг ялгах болов гэв.
Өсгөн төрүүлсэн
Эзэн буурал юүгэн
Яаж мартъя гэнэм чи
Эрмэг цагаагч ижий юүгэн
Яаж мартъя гэнэм чи
Арван хоёр сар
Нуруугаа чилтэл өргөсөн
Ангир шар уургаа шимүүлсэн
Ачит цагаан сүүгээ хөхүүлсэн
Эрмэг эх юүгэн
Яаж мартъя гэнэм
Авай бор тором минь
Тайлбар: Их загал хайрт эх,өл буурал азарга,хаан эзэн,нөхдөө мартъя гэж чи яахин хэлнэм гэжээ.
Юу гэнэм чи
Өөдгүйг өсгөн хурааваас
Тусгүй гэлээ
Байг хэмээн хэлэв
Сайн хүмүүнд нөхөр олон гэлээ
Сайн моринд газар ойр гэлээ
Бүр явъя гэж
Бага загал ганцаараа явсуу хэмээн санаж
Их загалаа орхиж
Гурван цавчуурын зүгт явав
Ах минь нэхэх болов уу хэмээн санаж
Түргэн зуураа алдан улиасны сүүдэрт
Хүлээж байн атал
Дөрвөн зүгт нь
Дөрвөн өнгийн шувууд
Бага загал чихээ сэртийж
Сүүлээ өргөж чагнан байв.
Алтан гургалдай шувуу
Алтан улиасны дээр суун жиргэв.
Ах дүү хоёр загал
Салан газарлав гэж жиргэв.
Дахин аялгуулан жиргэв.
Хөхөө нэрт шувуу донгодов.
Хөөрхий бага загал
Урван газарлав гэж жиргэв.
Богширго шувуу босон жиргэв.
Богд эзний хайрт хоёр загал
Салан газарлав гэж жиргэв.
Хайргуна шувуу
Хатны дээр суун жиргэв.
Хан эзний хайран хоёр загал
Хагацан газарлав гэж жиргэв
Тэр дөрвөн өнгийн шувууны
Салан газарлав гэж жиргэв.
Дууг сонсоод
Бага загал тэсэлгүй явав
Түргэн түргэн явахуй дор
Түнхэрцэгийн чинээ чулуу хөдлөж
Аргаар аргаар явахуй дор
Аягын чинээ чулуу хөдлөж.
Гурван цавчуурыг зорьсу.
Авгай минь нэхэх болов уу хэмээн санаж
Хөх өндрийн өвөрт
Өвс таталж байв
Их загал нь
Өглөө наранд нэхэж
Үдийн наранд
Хамраа хавчиж
Хар хөлсөө асгарч
Амиа тэмцэн гүйцэж ирэв
Тайлбар: Бага загал зөрүүдлэн ганцаар явав.Тэгтэл алтан гургалдай,хөхөө,богширго,хайргана шувууд хоёр загалыг газарласан тухай уянгалуулан дуулав.Бага загал цааш явахдаа ах минь нэхэх болов уу гэж ганцаардан байтал их загал төрсөн дүүгээ гэсээр хөлсөө асгаруулан ирэв.
Хоёр загалыг одсоны хойно
Нэгэн шөнө сод богд эзэн зүүд зүүдлэв
Эрхэт тэнгэрээс заяатай
Эрмэг цагаагч гүүнээс төрсөн
Эр хоёр загал минь
Эйлэн газарлав гэнэм би
Богд эрхэт тэнгэрээс заяатай
Буянт цагаагч гүүнээс төрсөн
Бууралтгүй хайран хоёр загал минь
Буруулан газарлав гэнэм би
Хаан эрхэт тэнгэрээс заяатай
Хас цагаагч гүүнээс төрсөн
Хайран хоёр загал минь
Гаран газарлав гэнэм би
Хазаар ээлдүрч
Явган явнам гэж зүүдлэв би
Энэ зүүд минь
Үнэн буюу худал буюу
Адуунд орж үз
Худал болбоос дуугүй ир
Үнэн болбоос дөрвөн харь
Зүс өнгийн улсыг минь
Эрт цуглуулж ир хэмээн зарлиг болов
Боол бачин адуунд орвоос
Өл буурал азарга нь
Өрвөлзөн өрвөлзөн ийн тийн харж
Онголдож байх аж
Эрмэг цагаагч гүү эх нь
Ийн тийн харж
Нүднээс нулимас гаргаж байхыг үзэв.
Тайлбар: Хаан эзэн хоёр загалаа газарлав гэж зүүдлээд санаа нь зовон боол Бичинг үнэн худлыг мэд гэв.Азарга эх хоёр нь шаналан байгаа харан хаандаа хэлэв.Хаан эзэн хоёр загалдаа хичнээн их хайртайг харуулж байна.
Хаан ноён богд зарлиг болов
Хөхүй ханы өврөөр цувъя
Алтай ханы араар авлая
Одоогийн хүмүүн урьд яв
Тахилзуурын хүмүүн тасралгүй яв
Тэр хоёр загалыг минь
Барьж үз
Барьсан хүмүүнд дөрвөн хошуу малаа
Тэгшхэн хуваан хэмээн зарлиг болов
Тайлбар: Хоёр загалыг минь сайн хайна шүү.Тахилзуурын хүн тасралтгүй гэдэг нь нэг ч хүн тасрахгүйгээр бөөнөөрөө явна гэжээ.Тэр хоёрыг барьсан хүнд дөрвөн хошуу малаа тэгшхэн хуваахаар тийм их хайртай ажээ.
Даруй хоёр загал
Хойд нэхсэн авын барааныг
Харж үзээд
Их загал нь бага загалдаа хэлэв
Тором минь
Би эс хэлэв үү
Хөнэй гэж хөвчин үлдэх буй яа
Зэрлэг гэж зэвийн үзүүр унагаах буй яа
Эс хэлэв үү би
Энэ биш үү гэв
Тайлбар: Хаан эзэн минь бид хоёрыг орхихгүй ээ гэж би эс хэллүү гэв.
Бага загал нь хэлэв
Ээ авгай минь
Эр хүмүүн хэлсэн үгэндээ хүрэх биш үү
Агт морь зорьсон газартаа хүрэх биш үү явъя
Яасан эм мэт ахархан санаатай билээ чи
Маань гүйцэх мориноос болж
Барааг минь харах буюу гэв
Алтай ханы ар ороход
Аргал угалзыг алгуулан бууя
Хөхүй ханыг өвөрлөн явахад
Хөх алаг бугыг гишгилэн гаръя 
Төвийн хүмүүнд тоосоо үзэгдье
Бүр гурван цавчуурыг зоръё гэв
Тайлбар: Бага загал айсандаа их
загалыг хулчгар мэтээр загнан цааш дагуулж явав.
Бага загал юүргэн хөдлөв
Их загал шогшин хөдлөв
Бага загал их загалдаа хэлэв
Авгай минь
Ах мэт санагч
Алчул бор морио яанам болов уу гэж хэлэв
Төдий дээр барьсангүй
Гурван цавчуур газрыг зорин хүрэв
Их загал нь хоёр санааг санаж
Хайран хаан эзэн минь
Хайран хас цагаагч эх минь гэж
Нүднээс нулимас гаргажӨр элгээ өмөрч
Өвдөг сөхөрч явав
Тайлбар: Их загал азарга,эх,эзнээ санан заль гаргаж бага загалд өрөвдүүлэх гэж нулимс гарган чиний нөгөө сайхан ах дүү чинь хаа байна гэв.
Болдогийн бор толгойд гарч
Хаан эзэн нь хайлав
Эрийн сайнаар
Эзэн эс боллоо би
Эрхэт тэнгэрийн заяагаар
Эзэн боллоо би
Эртмэг цагаагч гүүнээс төрсөн
Эр хоёр загал минь
Эйлэн газарлав чи
Авай минь
Эмээлээ барьж яахин харъя би
Эргэж ирэх болов уу чи
Авай минь
Булаан авч эзэн эс боллоо би
Богд тэнгэр эцгийн заяагаар
Эзэн боллоо би
Буянт цагаагч гүүнээс төрсөн
Хайран эр хоёр загал минь
Буруулан газарлав уу чи
Авай минь
Хайрлан авч
Эзэн эс боллоо би
Хаан тэнгэр эцгийн хайраар
Эзэн боллоо би
Хас цагаагч гүүнээс төрсөн
Хайран хоёр загал минь
Хагацан газарлав уу чи
Авай минь
Харьж ирэх болов уу чи
Авгай минь
Учиртай их
Уралдаан болоход
Юугаа хагсаая
Учирт их авын болоход
Юугаа уная
Хайран хоёр загал минь
Харь олон дайсан болоход
Юугаа хуяглаяДөрвөн он нутаглав
Бага загал нь
Арьсаа язартал таргалав
Их загал нь
Зун зуссан морь мэт хатиртаад
Аягын чинээ мөс хүрэв
Уй гашууд уярах сэтгэлийг нь мэдээд
Бага загал нь асуув
Ээ авгай минь
Өвсийг эрүүгээр иддэг атал
Усыг уруулаар уудаг атал
Авгай арьстай шөрмөс хатах чинь
Юун буй хэмээн асуув
Их загал хэлэв
Авай бор тором минь
Юу гэж үл мэднэм чи
Хайрлан өсгөсөн хаан эзнээ
Ханилан учирсан хайран нөхдөө
Хайран төрсөн эх юүгэн саналаа
Хайрт газар туруугаа
Хомоолт газарт эрүүгээ хүргэж ядав
Өсөн төрсөн эх юүгэн саналаа
Өвсөнд эрүүгээ
Усанд уруулаа хүргэж ядав
Авай бор тором минь
Яаж үл мэднэм чи
Авай бор тором минь
Тайлбар: Тэр хоёр их хол явжээ.Бага загал санаа зовохгүйгээр идсээр байгаад арьсаа язартал таргалахгүй гээд байсан өөрөө тэгээд таргалчихжээ.Харин их загал бүх зүйлээ санан үгүйлж хоол хоолойгоор нь давахгүй байсаар байгаад таргалсангүй ээ
чиний махыг идсэн үү гэж түүнийгээ өрөвдөн загнаж уяраад харъя гэв.Түрүүнд их загал дурамчхан газарласан бол одоо бага загал дуртай дургүй алхав.
Тэр хоёр загалын
Хүрч ирэхийн шөнө дөлд
Сод богд эзэн нь
Нэгэн зүүд зүүдлэв
Эрхэт тэнгэрээс заяатай
Эрмэг цагаагч гүүнээс төрсөн
Эр хоёр загал минь
Эйлэн газарлаж билээ
Эргэж ирэх болов уу
Эмээлээ тохож байнам гэж
Зүүдлэв би гэв
Энэ зүүд минь үнэн буюу худал буюу
Боол бачиныг адуунд орж үз гэж
Хаан эзэн сод богдын зарлигаар
Адуунд орвоос
Хоёр загал нь харьж ирсэн ажгуу
Өл буурал азарга нь үүрсэн байж
Үүрд хагацав гэж билээ би
Эдүгээ өдөр ирэв үү та хэмээн
Баярлан байж эвшээн байв
Эрмэг цагаагч гүү эх нь
Хоёр нүднээс нулимс гаргаж
Уйлан байж байхыг үзэв
Эр хоёр загал нь
Эх юүгэн энд тэндээс нь харж байхыг үзэв
Боол бачин үзээд
Тайлбар: Хаан эзэн дахин зөнтэй зүүд зүүдлэв.Тэгээд боол бачинг үзээд ир гэв.Тэгтэл хоёр загал ирсэн байв.
Сод богд хаан эзэн нь
Нэгэн ханцуйгаа түргэн өмсөн гарав
Ээ хоёр загал минь
Мэнд буюу та гэв
Тайлбар: Хаан эзэн түүнийг сонсоод ихэд баярлан яарсан учир нэг хунцуйгаа л өмсөн гарав.
Бага загал нь
Зэвийн он тодохын төдий газар байж хэлэв
Гурван цавчуур зорьсон хойно
Хоёр загалд юу буй
Гучин түмэн улсыг эзлэн суусан
Хаан эзэн минь харин мэнд буюу
Алтай ханыг зорьсон
Алиа муу хоёр загалд юу билээ
Арван түмэн улсыг эзлэн суусан
Хаан эзэн минь харин мэнд буюу
Тайлбар: Бага загал гэмшин зэв онтодохуйн төдий хол зайнаас мэнд усаа мэдэлцэв.
Сод богд зарлиг болж
Ээ хоёр загал минь
Та юуны тул ямар учиртай
Газарлав та гэж асуув
Их загал дуу эс гарав
Тайлбар: Хаан эзэн яагаад газарласныг асуувал их загал дүүгээ дагаад явсан гэлтэй нь ч биш дуугай зогсов.
Үрээн цагт минь
Эрин санаж билээ та
Хязаалан цагт минь хянан унаж билээ та
Соёолон цагт минь сорин унах билээ та
Алтан ханыг авлах цагт
Аргал угалзыг гүүцэн алав
Арван түмэн авын хүмүүн үл мэдэв
Хэнтий ханыг хэрэн авлах цагт
Хэдэн түмэн хүмүүн чинь эс мэдэв
Тиймийн тул газарлав бид
Аймаг шувуу донгодлоо
Хүмүүний хөвгүүн газартаа суув
Хүлгийн хөвгүүн газраа санав
Хаан эзэн сод богд минь гэв
Тайлбар : Бага загал биднийг их гавъяа байгуулсан байхад хэдэн түмэн улс чинь эс магтав та бидний хайхарсангүй болохоор
гэж хэлэв.Бид танд бүх зүйлээ зориулдаг байсан.Эх ,эзэн ,нөхдөө,нутгаа санаад ирэв гэлээ.
Тэр үгийг зөвшөөрч бага загалыг
Найман жил хорлов
Найман жил хагсаав
Намрын тэргүүн сард
Ав мордон
Алтай ханыг арлан авлахад
Арван түмэн хүмүүн магтан гайхав
Хөхүй ханыг хөвчлөн авлав
Хэдэн олон амьтныг гүйцэн алав
Хэлэхүй авын хүмүүн гайхан магтав
Хэнтий ханыг хэрэн авлав
Хэдэн олон амьтныг гүйцэн алав
Хэлэхүй авын хүмүүн гайхан магтав
Онон хатан мөрний ой талыг авлав
Олон түмэн амьтныг
Хядан алав
Хэмжээгүй гайхан магтав
Хоёр загалын санаа нь амран жаргав
Тайлбар:Ингээд тэдний гомдол нь тайлагдан амар сайхандаа жаргав гэнэ.
Сод богд эзэн хаан
Бага загалд
Хэв татаж сэтэрлэв гэлээ
Хэв татахыг ёс нь бага загалаас болов гэлээ
Эзэн богд Чингис хааны
Эр хоёр загалын тууж төгсөв
Тайлбар:Бага загалыг сэтэрлэж хэн ч хүршгүй дархан цаазтай болгов.

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...