Wednesday, February 29, 2012

Д.Пагмадуламыг дурсахуй


Д.Пагмадуламыг дурсахуй

Огноо: 2006-07-28 17:40:23

Д.Пагмадуламыг дурсахуй

Огноо: 2006-07-28 17:40:23
Єнєє жил их зохиолч Д.Нацагдоржийн 100 насны ой болно. Нацагдоржийн "vхлээс " бусдыг ард ту мєн сайн мэднэ. Харин Нацагдоржийн амьдрал vйл ажиллагаатай салшгvй холбоотой, тvvний хань, ємєг тvшиг болж явсан хvний нэг бол Дамдины Пагмадулам билээ.

Залуучуудаас Монголын анхны эмэгтэйчvvдийн байгууллагын дарга хэн бэ? гэвэл Янжмаа, Удвал, Гэрэлсvрэн гээд л зогсчих байх. Тэгвэл тэр эмэгтэй цэл залуу гучин хэдэн насандаа хорвоог орхисон ч тvvний хийсэн бvтээсэн нь агуу билээ.
1924 онд МАХН-ын тєв хорооны бvсгvйчvvдийн хэлтэс байгуулахад анхны даргаар Д.Пагмадуламыг томилжээ.
Тэрбээр таван ңастайгаас эхлэн бичиг vсэг заалган гэрийн боловсрол олж, Орос Германд явж эрдэм боловерол эзэмшсэн, Орос, Герман, Хятад, Манж, Тйвд хэлтэй. 1970 онд Нацагдоржийг судлаач эрдэмтэн Б.Содном гуайн ярьсаныг сийрvvлж байна.
Хуучин наймаа хот, одоогийн Амгаланбаатар хотод 1924 оны ханш нээсэн єдєр vеийң нехєр Санжийн хамт /Т.Санж Па гмад уламын тєрсєн ах, монголын анхны агрешомич/ их зохиолчийнхоор орсон юм. Санж "Миний дvv энэ хvvхэн Нацагдоржтой гэрлээд хоёр жил болж байна. Багадаа Орос, Хятад хvvхдvvдтэй наадаж тоглож, таван насандаа Vvлэн-ай гэдэг хvнээр бичиг заалган гэрийн боловерол олсон, бас чиг чинээлэг гэр бvлд єсєж торнисон учир сурах боловероход нь орчин ахуй нєлєєлсєн талтай. Орос, хятад хэлний хувьд бараг унаган хэлтәй гэж болно" гээд Пагмадуламыг танилцууллаа.
Пагмадулам улаа бутарсан дугуй царайтай, тас хар vстэй, хар цагаан нь ялгарсан алаг нvдээ тормолзуулан инээмсэглэж, цээлхэн намуухан ярих нь хэний 4 ДУР булаам байж билээ. Гэрийн дотор цэвэрхэн нимгэн хувцасласан, тэр vед хvvхнvvд ємсєж заншаагvтй нарийхан тvрийтэй, олон vдээстэй єндер ЄСГИЙтэй чамин гуталтай товор товор хурдан явахдаа ер тvvртэхгvй. Євлийн хоёр тасалгаа байшиндаа цэмцийтэл байрлуулсан янз бvрийн хэлний ном оо надад vзvvлж, хоол ундаар vйлчлэн гvйх нь одоо ч нvднээ тодхон санагддаг юм. Хориод оны Амгаланбаатар хот бол нийслэл хvрәэний гангачууд, баячууд, голлох сэхәэтнvvд тєвлєрсєн. Тэнд их жанжин Сvхбаатараас авахуулаад Намын тєв хорооны дарга Ц.Дамбадорж, дэд дарга Жадамбаа, Хичээнгvй сайд Б.Цэрэндорж, их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх гээд тэр vеийн сэхээтний сорууд амьдарч, сурч хvмvvжсэн тvvхтэй. Пагмадулам тэд нартай танил , ойр дотно харилцаатай байсан.

1924-1926 оны vед Монголын хvvхнvvд гадаад дотоодын сургууль соёлд явж эхлээгvй, нам тєрийн єндєр албанд тэнцэхvйц сэхээтэн
эмэгтэй бараг байгаагvй. Анх 1926 онд Д.Нацагдорж, Пагмадулам хоёр сургууль, соёлын мєр хєєн харийн газар хәл тавьж Нацагдорж Санкт-Петербургт цэргийн академид, Пагмадулам дорно дахины дэәд сургуульд суралцжээ.
1926 оны намар бидний 18 хvvхэд Санкт-Петербургт очиход Д.Нацагдорж, Пагмадулам хоёр маш халуун дотноор угтан авч баяр хєєр болж " Ар монголын н утга ас хєє арван наймуулаа гарлаа даа" гэдэг дуу зохиогдож байсныг Б.Содном синирхуулж ярьсан юм. Удалгvй тэр хоёр Герман улсын Лейпциг хотын сэтгуvлчийн дэзд сургуульд шилжин суралцаад 1929 онд ирсэн.
193О онд Пагмадуламтай уулзахад тэр европын єндор соёлтой боловсролтой хvvхнvvд шиг намбалаг улс тєрийн зvтгэлтэн гэмээр юм vзэж , нvд тайлсан буурь суурьтай
удирдагчийн хэмжээнд харагдаж байлаа.
МАХН-ын долдугаар их хурлаас хойш нударганчууд, шар хар феодалууд , шинэ цагийн хєрєнгєтнvvдийг ангийн хувьд нь устгах их аян эхэллээ. Зvvний нугалаа орон даяар бvрхэж, тvvний сvvдэр зевхєн хєрєнгє хураалтаар зогссонгvй, феодал, баячуудаас гаралтай сэхээтнvvдийг ажлаас халж намаас хєеж, хєрєнгийн хурааж, хамтрал коммунийг хv'чээр байгуулав. Ийнхvv хэт
шуурхайлж, гаднын соёл иргэншилийг бичиг соёл муутай нvvдәлчин арт тvмэнд хvчээр тулган хvлээлгэсэн явдал тєрийн бодлогыг нийгмийн хєгжлийн жам ёсны дагуу явуулахад ихээхэн тєвєг учруулж,
хvмvvсийн сэтгэлийг еэвтvvлж эхэллээ. Нацагдорж нарын Олон сайхан хvмvvс хардагдаж,
сэрдэгдэн ажил албанаас хєєгдсєн явдал Пагмадуламыг байж суухын аргагvй болгов.
Энэ балмад vйл явдлаа зогеоохыг шаардаж МХЗЭ-ийн их хурал дээр vг хэлснээс болж Пагмадулам ч бәс ажил албанаасаа хєєгдєж , сонгуулийн эрхээ хvртэл хасуулав.
Хорвоо нэг эргэхээрээ дэндvv хатуу байдаг учир тэр хоёр сәлж, Пагмадуламын амьдрал гунигтайхан тєгсжээ.


1937 оны зун их зохиолчыг нас нєгчихєд Пагмадулам бvхий л vйл явдалд нь журамт хаңийн ёсоор оролцож, гvнээ харамсаж байж. Харин Д.Нацагдоржтой хамт суралцаж, vерхэж байсан Н.Наваан-Юндэн, Д.Намдаг,
Ц.Дамдинсvрэн, О.Намнандорж нарын аль нь ч "Би тэр vед байгаагvй" гэх юмуу олигтой юм хэлдэггvй нь сонин. Ямар ч атугай их сэжигтэй, одоо хvртэл шарил нь олдоогvй аж.
Тvvнээс хойш Пагмадуламыг нэг хятад хvнтэй дэр нийлvvлж, хар тамхинд орсон гэх яриа байдаг, гэтэл тэднийд байж Д.Нацагдорж тэр хоёроор бичиг vсэг заалгасан ЭХЯ-ны сайд агсан Пунцаг гуай vvнийг эре эсэргvvцсэн байдаг. Хэдий тvvх гуйвагдсан ч мартахын аргагvй ул мєрєє vлдээсэн. Энэ хvvхнийг бага ч гэсэн дурсах нь зvйтэй болов уу.


(Єнєєдрийн монгол 141/311)

Сvvдэрт єдрvvдийн шуургыг сєрж гарсан эрдэмтэн




Огноо: 2008-08-22 14:22:28
Хvн тєрєлхтний соёл боловсролыг хєгжvvлэгч агуу мэргэн зэвсэг нь даруй бичиг vсэг мєн. Монгол хэл бичиг судлаач, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, эрдэмтэн зохиолч Боржигон овогт Балдангийн Содном нь билгийн тооллын ХV жарны "гадас" хэмээх шар шороон бичин жил буюу аргын тооллын 1908 оны нэгдvгээр сарын 4-ний єдєр хуучны Тvшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, эдvгээгийн Тєв аймгийн Баяндэлгэр сумын "Гvн галуутай" хэмээх газарт малчин ард Балдангийн ууган хvv болон мэндэлжээ. Балдан угаас харц ард болохоор ан гєрєє хийж амьдралаа залгуулсан анчин хvн байжээ. Тvvний эхнэр нь Нацаг хэмээх жирийн монгол бvсгvй байв. Тэрбээр бага насаа монгол багачуудын нэгэн адилаар эцэг эхийнхээ гap дээр ишиг хургатай хєєцєлдєн єсч єндийжээ.

Содном нь 1919 онд 11 настайдаа хувь тавилангийн эрхээр гэрээсээ гарч Гончиг хэмээх тайжийн хамжлага албатын хувиар зарцлагдан, хэцvv бэрх амьдралыг туулжээ. Тухайн vед Ардын хувьсгал ялж ардын нам засаг байгуулагдаж бvлгэм сургуулиудад ардын хvvхдvvдийг элсvvлэх ажил ид єрнєж байжээ. Эл vйл ажиллагааны хvрээнд 1923 онд Тvшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунаас хоёр хvvхдийг Нийслэл хvрээний бага сургуульд сургахаар явуулсны нэгэнд Б.Содном орсноор тvvний ажил амьдралын зам мєрийг vндсээр нь єєрчилсєн онцгой vйл явдал байлаа. Тэрбээр хожим нь намтартаа "харъяат хошууны газраас сургуулийн хvvхдийг татсан учир муугаар нь намайг хєєж явуулав гэсэн нь эцэстээ надад харин ч их сайн завшаан болсон" хэмээн дурссан байдаг билээ. Балдангийн Содном бага сургуулиа зургаан сарын хугацаанд суралцан тєгсєєд, дунд сургуульд дэвшин суралцсан байна. 1926 оны тавдугаар сард дунд сургуулиа амжилттай тєгсєнгvvт Ардыг гэгээрvvлэх яамны томилолтоор Герман улсад явж суралцахаар болсон байна.

Профессор Д.Цэнд тvvний талаар дурсан ярихдаа:
"Б.Содном Герман улсад сургуульд явахдаа Д.Сvхбаатар жанжны хvv Галсан, Ерєнхий сайд Б.Цэрэндоржийн хvv Юндэн нартай єрсєлдєж тvрvvлээд явсан даа" хэмээн бичсэн байдаг билээ. Энэ нь тvvнийг ямарваа зvйлд нягт нямбай хичээнгvй болохыг харуулсан нэгээхэн жишээ юм. 1926-1930 онд Германы дунд сургууль болон Берлиний их сургуулийн бэлтгэл ангид суралцаж тєгсчээ. Содном нь 1930 онд сургуулиа тєгсч ирээд, Шинжлэх ухааны хvрээлэнд оюутнаар ажилласан байна. Тэрбээр 1931 онд ажиллахын зэрэгцээ биеэ эмчлvvлж байгаад, 1934-1938 оны 1 cap хvртэл Москва хотноо очиж аспирантурын жинхэнэ сургуульд суралцаж байгаад Засгийн газрын тушаалаар эх орондоо эргэж ирээд, ШУХ-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах болжээ. Тухайн vед Холбоот орос улс, коминтернээс монголчуудыг хагалан бутаргах vйл ажиллагаа явуулжээ.

Эл vйл ажиллагаанд Монголын томоохон сэхээтнvvд, томоохон хутагт лам хуваргуудыг дайрсан их хэлмэгдvvлэлтийн хар шуурга эхэлсэн билээ. Балдангийн Содномын бvтээж туурвих 30 насанд нь буюу 1938 оны есдvгээр сарын 4-ний єдєр Дотоодыг хамгаалах газар баривчилжээ. Ийнхvv мєрдєгдєж байгаад 1940 оны дєрєвдvгээр сарын 10-ны єдєр суллагджээ. Тvvний амьдралын бараан єдрvvд vvгээр дууссангvй 1947 онд ажлын албан хариуцлага алдсан гэж 2 жилээр ял шийтгvvлж Зvvнхараагийн засан хvмvvжvvлэх газар хорьжээ. Зvvнхараад гадаадын мэргэжилтнvvд ажилладаг байсан учир тэрбээр хоригдол-орчуулагчаар ажилладаг байв. Энэ хэргийг нь 1951 онд Улсын их хурлын тэргvvлэгчдийн 26 дугаар зарлигаар цагаатгасан байна.

Мєн хувьсгалын эсэргvv японы тагнуул гэсэн хэргийг нь 1969 оны 12 дугаар сарын 27-ны єдєр БНМАУ-ын Дээд шvvхийн бvгд хурлын 5/21 дvгээр тогтоолоор цагаатгажээ. Б.Содном нь 1949 он нэгдvгээр сарын нэгний єдрєєс МУИС-ийн хэл тvvхийн ангид багшаар томилогджээ. Хожим нь 1978 оны есдvгээр сарын 10-ны єдрєєс мєн оны аравдугаар сарын 17-ны єдєр хvртэл Мажар улсад судалгаа шинжилгээний албан томилолтоор ажиллажээ. Тэрбээр Євєрхангай аймгийн Бат-Єлзий сумын уугуул Балданы Норжмаатай 1952 онд гэр бvл болж, зургаан хvv, таван охин тєрvvлж єсгєжээ. Эрдэмтэн, зохиолч Б.Содном ШУА-ийн Хэл зохиолын хvрээлэнгийн нэр томъёоны секторт эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байгаад 1979 оны хоёрдугаар сарын 11-ний єдєр хорвоогийн мєнх бусыг vзvvлжээ.

Улс тєрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны тєвийн эрдэм шинжилгээний ажилтан Хонид овогт П.Хvрэлбаатар
Дугаар 170/9726/

Tuesday, February 21, 2012

ЦАГААН САРЫН МЭНДЧИЛГЭЭ




Өвөг дээдсээс уламжлан ирсэн
Өргөн утга, зан чанар агуулсан
Айл болгоныг ариутган гэгээрүүлсэн
Анд нөхдийг учруулан нөхөрлүүлсэн
Эмгэн буурлуудыг дээдлэн хүндэтгэсэн
Эрхлэн тоглох хүүхдүүдийг баясгасан
Хотол олныг хүчийг нэгтгэсэн
Хойч үеийг ухааруулан сургасан
Цагаан сар шинийн нэгэн айсуй
Цагаан сүүний дээжээр цацлаа өргөм үү
Сар шиндээ сайхан шинэлээрэй
Сайн үйлсийг урин билэгшээе.

С.Үзмээ

Friday, February 17, 2012

Ижийгээ би зүүдэллээ



    Ижийгээ би зүүдэллээ.

Урд шөнө би ижийгээ зүүдлээ
Урд өмнө нь зүүдлэж байсангүй
Өгөөмөр ижий минь наддаа
Өөрийнх эрхгүй туслалаа
 Америк  нутагт нутгаасаа хол
Амьдарч буй миний бие
Аль болох чадах чинээгээрээ
Ариун ёсоо хүндэтгэн
Цагаан сараа тэмдэглэх гэж
Цагаа, идээгээ бэлдэнэ
Ижий минь наддаа боовны гурлыг
Ингэж хийж зуурдаг юм гэж үзүүлж байх юм
Элбэрэлт ижийнхээ үзүүлснээр
Ид шидэнд орсон юм шиг
Илдүүрээ барин боов боорцогоо хийлээ
Үнэхээр сайхан байна
Үлэмж төгөлдөр амтай байна

С.Үзмээ

Thursday, February 9, 2012

“Valentine’s day“, “Гэгээн Валентины өдөр

Valentines day“ 
Гэгээн Валентины өдөр

Жил бүрийн 2 дугаар сарын 14 нд Хайрын Бурхан болсон Гэгээн Валентины өдрийг олон орны хүмүүс өргөнөөр тэмдэглэсээр иржээ. Чухамхүү энэ хайр сэтгэлийн баярыг  МЭ 270 жилд Румины 2 дугаар Клаудуис (Cluadius) эзэн хааны үед  амьдарч байсан Ст. Валентин (St. Valentinе) Католик гэгээний дурсгалд зориулсан гэж ихэнх судлаачид үздэг. 
 / www.theholidayspot.com /
Ст.Валентины  түүхээс товчхон өгүүлэхэд тэрээр Румины эзэнт гүрний гэрлээгүй залуу цэргүүдэд нууцаар хайр сэтгэлийнх нь дагуу гэрлүүлэх ёслол үйлдэн тусалдаг байжээ. Үүнийг мэдсэн эзэн хаан 2 дугаар Клаудуис (Claudius)  энэхүү дайн байлдаанд Румины цэргүүдийн хүч суларсныг гэрлэлтээс болсон гэж үзэн  Ст.Валентиныг буруутган шоронд хийн ялалж МЭ 270 оны 2 дугаар сарын 14 нд цаазаар авчээ. Ст. Валентинa шоронд тамлагдан байцаагдаж байх үедээ шоронгийн хуягийн  хараагүй үзэсгэлэнт Астэриус (Atterius) охинд  зүрх сэтгэлээсээ дурлаж дурлалын захиа өгдөг байжээ. Цаазаар авахын өмнө “Чиний Валентингаас”  гэсэн сүүлчийн зурвас өгч дууль болон мөнхөрчээ. Зурвас нь залуу хосуудын сэтгэлд хүрч үүнээс хойш  залуу Румины хосууд  хайраа илгээх зурвасыг 2 дугаар сарын 14 нд бие биендээ өгсөнөөр 14 зууны үе хүртэл хайр сэтгэл хүчтэй байсан нь  судлаач Хэнри Ансгэр Келли  (Henry Ansger Kelly) үзэж Chaucer and the cult of Saint Valentine” (Чаусэр болон Сант Валентингийн соёл) тэмдэглэлдээ 2 дугаар сард шувууд ижлээ олдогоор төлөөлөн 14 зууны шүлэгч Чаусэр  (Chaucer)  “The Parliament Fowls” ( Дээдсийн шувууд) шүлэгтээ  Английн хаан 2 дугаар Ричард (Richard)  хатан Анна Бооемя (Anna of Bohemia)  зориулж 1381 онд бичснээр Валентины өдрийг  хайрын шувуугаар төсөөлжээ.
/www.infoplease.com/spot/valentinesdayhistory.
МЭ  496 онд Румины хамба лам Геласиус (Pope Gelasius) Румины 2 дугаар сарын 15 ний Луперсаля (Lupercalia) баяр наадмыг тэмдэглэхийг 2 дугаар сарын 14 нд Валентины өдөр гэж хүндэтгэн  шилжүүлжээ.
Хайр гэдэг уг маань цаанаа агуу их утгыг агуулсан байдаг. Иймээс ч орчин үед хүмүүс өөрийнхөө хайрыг янз бүрээр илэрхийлэх болжээ. Үүний дотор хайрын захиа зурвас өдий хүртэл үнэ цэнээ алдаагүй хүний сэтгэлийг хөдөлгөх нэгэн түлхүүр хэвээр байна.  
Энэхүү баяр нь Америк  оронд зөвхөн хосуудын хоорондох хайрын тэмдэглэх баяр биш нийтийн баяр болсон нь илээхэн харагдаг билээ. Цэцэрлэг, бага, дунд, ахлах, дээд сургуулиуд, албан байгуулга болон сүм дуган хэн боловч өөртөө таалагдсан хүндээ, найздаа өөрийнхөө  сэтгэлийн мэдрэмжийг ил захидал дээр зурвас бичих, янз бүрийн чихмэл тоглоом, цэцэг, чихрийн цуглуулга мэт өгөх болжээ.  Хайртай гэдэг үгийг өдөр болгон ч хэлдэггүй юмаа гэхэд ганц тохиолдох агуу Валентины өдөр хайртай ханьдаа, хайртай ээж аав, үр хүүхдээ, ах дүү, ач зээдээ болон найз нөхөд ойр дотныхоо хүмүүст утсаар ч бай, зурвасаар ч бай хэлэх нь  энэ хорвоогийн хамгийн том хүндэтгэлийн эрхэм нандин бэлэг гэж миний хувьд үздэг. Мэдээж хүн болгон өөрийн сэтгэсэнээр Валентины баяраа тэмдэглэх нь чухал. Та бүхэндээ Агуу их Валентины  баярын мэнд хүргье. 

                             Сийлэгмаагийн Хүн хүндээ хайртай байдаг дуу


С.Үзмээ
               

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...