Tuesday, June 21, 2011

Гэр бүл

Бидний амьдралын хамгийн чухал хэсэг бол гэр бүл юм. Гэр бүлд гэргий буюу эгзэгтэй, хань болон нөхөр, эх буюу ээж, эцэг буюу аав гол үүрэг эрхээ тус тусад нь гүйцэтгэж байж гэр бүлийн тогтолцоонд ямар нэгэн өөр өөрсдийн байр сууриар тухайн айлын амьдрал янз бүр байдаг.
Мэдээж хоёр хос халуун хайр сэтгэлээрээ суусан бол хоорондоо бие биеэндээ итгэдэг, бие биенээ сайн ойлгоцдог, бие биенээ хайрлаж чаддаг шигээ бас уулчилан өршөөж чаддаг, бие биенээ үргэлж эрхэмлэн хүндэтгэдэг байж л аз жаргалтай амьдралыг бий болгож чадна.
Гэргий болон хань, ээж болон аав хүний үүрэг эрх хоорондоо ялгаатай. Гэргий хүн гэхээр гэрийн ажилгүй авгай гэдэг ташаа ойлголт. Орчин үед ихэнх эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил боловсрол мэргэжилтэй, ажил хэрэгч ямарч юмыг удирдах чадвартай байгаа. Гэргий хүн ханьдаа анхаарал халамж, хийж бүтээж байгаа амжилтыг нь дэмжин сайшааж урам зориг өгч сэтгэлийн асар том хүчийг олгодог байх нь чухал. Ханийнхаа найз нөхдийн дэргэд биеэ зөв авч явах, сайхан ширээ засч, гарынхаа хоолоор дайлж, халуун дотно уур амьсгалаар угтадаг байх. Ханидаа сайхан харагдахын тулд үргэлж өөртөө заавал цаг зав гаргаж тохирсон сайхан хувцас, гоо үнэртэнг хэрэглэж байвал таны хань миний гэргий өнөөдөр яасан сайхан харагдаж байна гэсэн сэтгэлийн уяа нь бэхжинэ. Ханийнхаа нэр хүндийг үргэлж хамгаалж өндөрт авч явдаг байх.
Хань хүн гэргийтэйгээ хамтдаа чөлөөт цаг зав гаргаж амарч, зугаалж, хамтдаа үзвэр үзэж байх, хайр сэтгэлийн болон үзэмжийн сайхан үгнүүдийг зоригтой хэлж урамшуулдаг байх, гэр орны тохижилтод анхааран хамтран санаа оноогоо өгдөг байх, хийж байгаа хоолноос нь элбэлцээд өгдөг, найз нөхөдтэй нь чөлөөтөй орчинг бий болгож өгдөг байх, гэргийхээ гоо үзэмж, ажил хэрэгч занг, үргэлж санаа тавидагаар нь бахархадаг байх нь сайхан.
Эцэг эх болно гэдэг энэхүү хорвоод хамгийн чухал нандин эрдэнэ. Эцэг эх бол хүүхдээ анхааран асарч, хүмүүжүүлж, эрүүл саруул, амьдралын танин мэдэхүйг тэдэнд сургаж таниулдагаараа онцлог юм. Эцэг эх бол шууд хүүхэд аав ээжийн хоорондын харьцаа. Үүнийг гэргий хань гэдгээс салгаж ойлгох. Ханьдаа ханьдаг хандлагаа хүүхдээ хандаж болохгүй. Хүүхдээ эцэг, эх талаас нь хандаг байх нь зүйтэй.
Эх хүн мэдээж гэр орон, эрүүл мэнд, хүүхдээ асаран хүмүүжүүлэх, гэр орны ахуй хэрэглээг хэрэглэж ашиглахыг сургаж заахаас гадна, биеэ яаж зөв авч явах гэсэн ээж хүний талаас юуг л хийж чадна тэр бүгдийг сургадаг.
Эцэг хүн хүүхдийн боловсрол, спорт, оюуны хөгжил, нийгмийн харьцаа, амьдралын ноён нурууг зааж сургаж түшиг болдог. Хүүхэдтэйгээ багаас нь цаг заваа гаргаж, хамт тоглож, хичээл номонд нь тусладаг, спорт урлагын амжилтаас нь хуваалцан дэмжиж өгдөг нь хүүхдийг өөрөө өөртөө итгэх итгэлийг өгдөг.
Эцэсийн эцэст албан ажил бол албан ажил, гэр бүл бол гэр бүл, найз нөхөд бол найз нөхөд, хамаатан садан бол хамаатан садан энэ бүхнийг хооронд нь хольж амьдралдаа хутгавал, үүнээс болж хөндлөнгийн зүгээс ямарч үед асуудал хүндэрдэг. Ийм байдлаас гарахын тулд аль болж өгвөл дотоод амьдрал руу орохгүй байх, ялгаж салгаж тус тусад нь хүрээлж зохицож амьдардаг байх нь дээр.

C.Үзмээ
Post a Comment