Sunday, November 30, 2008

"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн цуврал уралдааны 3-р уралдааныг зарлаж байна.
Нэрт эрдэмтэн Балдангийн Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулан гадаад, дотоодод суугаа нийт монголчууд, монголч эрдэмтэд, судлаачдын дунд зохиол бүтээлийн уралдааныг зарлаж байна.

2009 оны 2 сарынн 1-ны дотор сунггав.
Оршил: МИНИЙ ЭХ ОРОН
>Миний Эх Орон сэдэвт зохиол бүтээлийн цуврал Эхийн хайр”, “Тэнгэрлэг эх орон минь” уралдааны үргэлжлэл болох “Амин хайртай аав” гуравдугаар уралдааныг 1926 онд Герман оронд сураар явсан, уран зохиол судлаач, их зохиолч Д.Нацагдорж судлаач, ардын билиг зүйч, толь зүйч, шинжлэх ухааны ахмад зүтгэлтэн, нэрт эрдэмтэн Балдангийн Содномын (1908-1979) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.

Гуравдугаар уралдааны нэр: АМИН ХАЙРТАЙ ААВ
Элэг зүрхэнд дэндүү ойрхон
Эх нутгаа санан зүүдэлж
Ээнэгшин дасч Гадаадад суугаа
Элгэн садан Монголчуудынхаа дунд

"Миний Эх Орон" сэдвийн дор “Амин хайртай аав“ чөлөөт зохион бичлэгийн 3-р уралдааныг www.bayanmongol.com багаас зарлаж байна.
Уралдаанд аавын тухай чөлөөт сэдвээр шүлэг, дууны үг, дурсамж , бодрол агуулсан өгүүлэл, санамж захиас үг, сэтгэлээ нээсэн тэмдэглэл, орчуулга зэрэг чөлөөт зохион бичлэгийг монгол хэлээр бичин ирүүлнэ.

Уралдааны сэдэв 2: Миний мэдэх Б.Содном гуай
Монголын их дээд сургуулийн оюутан, ахлах ангийн сурагчид, судлаач, зохиолч, сэтгүүлч, нийт монголчууд “Миний мэдэх Содном гуай” сэдвээр зохион бичлэг ирүүлж болно.

Уралдааны сэдэв 3: Монгол судлалд Балдангийн Содномын хувь нэмэр
Мөн уралдаанд оролцох хүсэлтэй монголч эрдэмтэн судлаачид “Монголын судлалд Балдангийн Содномын хувь нэмэр” ерөнхий сэдвийн дор бүтээлээ ирүүлж болно. Бүтээлээ ирүүлэх хугацаа нээлттэй.

Зорилго: Монгол хүн сэтгэл зүрхний гүндээ эх орноо хэрхэн тээж явааг харуулах, хойчийг залгамжлах залуу үеийнхээ эх орон, элгэн садан, эх түүх, алдарт хүмүүс, монгол ахуй соёлоороо бахархах үзлийг дэмжихэд оршино.

Тодотгол: Гадаад, дотоодод суугаа нийт монголчууд, монгол судлаач нар гурван ангилалаар оролцоно. Уралдаанд нас харгалзахгүй. Хүүхэд залуус болоод ахмад буурлууд бүтээлээ ирүүлэхийг чухалчилна. Тусгайлсан бичлэгийн төрөл заагаагүй. Гурван ангилалаар шагналтай.

Хугацаа, хаяг: Бүтээлийг daanjuur@gmail.com Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү цахим хаягаар хүлээн авч дүнг http://www.bayanmongol.com интернет (цахим оюут) хуудсаар дамжуулан нийтэд зарлана. Уралдаанд гэж хаяглан овог, нэр, хүйс, нас,хаягаа тодорхой бичиж явуулна уу.
Бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр интернет (цахим оюут) хуудсаар дамжуулж олны хүртээл болгоно.

Шагнал: Шагналын сан 1000$.

"Амин хайртай аав" уралдааны шагнал

1-р байр 150$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
3-р байр 50$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)

Шилдэг бүтээлийн тусгай шагналд Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд ном, морин хуурын CD, бусад ном, шагналууд дагалдана.

Хүүхдийн (16 нас хүртэлх) шагнал

1-р байр 50$ (Эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн зохиол, CD, DVD, мөнгөн шагнал)
2-р байр 30$ (Марко Поло ба дэлхийг нээхүй ном, CD, DVD, мөнгөн шагнал)
3-р байр 20$ (Хүн гүрэн, Бурханы ташуур ном, CD, DVD, мөнгөн шагнал)

Оролцсон хүүхдүүдэд, тусгай шагналт байранд урамшуулал, шагналтай

Миний мэдэх Содном гуай уралдааны шагнал

1-р байр 150$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
3-р байр 50$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)

Шилдэг бүтээлийн тусгай шагналд эрдэмтэн Б.Содномын ном, бусад ном зохиол шагналууд дагалдана.

Зохион байгуулагч:

www.bayanmongol.com Ерөнхий зохион байгуулагч
www.mongolinternet.com Монгол Интернет компани
www.medeelel.com Мэдээлэл Баг
www.baigal.com “Хутай билиг" Уламжлалт анагаах ухааны төв
www.zamdaan.com Замдаан сэтгүүл
www.mashbat-film.com Машбат филм
www.mongolstudy.blogspot.com Б.Содном судлал

Найз, нөхөд, уралдааныг дэмжигч олон


Жич: Хамтран ажиллах, дэмжих хамт олон, номын зохиогчид, хувь хүмүүсийг урьж байна. Эхийн хайр анхдугаар уралдаан, Тэнгэрлэг эх орон минь хоёрдугаар уралдаанд идэвхтэй оролцсон хүмүүст баярлалаа. 2008.11.29 Ts.Batmunkh

Wednesday, November 26, 2008

Зүүдэндээ би аавтайгаа уулзлаа

Хаалга гаднаасаа онгойх чимээ сонсогдлоо
Хаанахын хэн орж ирж байгаа юм болоо
Унтаж байсан би гайхаад хартал
Унтлагын өрөөний хаалга онгойж
Хайрт аав минь зогсож байх юм
Угс хийгээд босоод аавыгаа
Учиргүй тэврээд авлаа би
Та хаанаас ирээ вэ? Таныг бид...
Таталдаад үг минь гарсангүй
Тиймээ, охин минь гээд
Толгой дээр минь үнсээд авлаа
Доод давхарлуугаа дагуулаад
Тандаа би кофе буцалгаж өгье гээд
Данхаа шүүрч аваад тулган дээр тавилаа
Даана ч надад монгол цай алга ааваа гэхэд
Тэр яахав вэ? охин минь гээд
Танайхаар нэг ороод гаргая гэж санлаа гэлээ
Эргэн тойрныг нуруугаа үүрэн ажиглан харан
Эхэмсэг инээмсэглэн нүдэндээ нэг л баяртай
Тэгэж байтал би сэрлээ
Тэрхэн үедээ гайхах балмагдах сэтгэл төрлөө
Эргээд зүүдээ бодтол сэтгэл нэг л өег
Ингэж би аавтайгаа олон жилийн дараа дахин уулсан юм

Б.Содном Үзмээ. 22\11\2008
Миний Сайхан Аав

Олны дундаас онцгойрч гарч ирсэн
Миний сайхан аав минь
Олон түмэндээ "Эрдэмтэн" гэж
Мин хүндэтгүүлсэн эрхэм танаа
Онцлон дурсах сайхаан

Ураг нэгт ухаан заасан
Эрдэм номыг дэлгэрүүлсэн
Эрхэм хүндэт аав таныгаа
Уламжлан дурсах сайхан

Олон сайхан хүний үрийг олны дундаас
Онгодыг нь оруултал нэрд гаргасан
Олон шавь нарыгхаа дунд “Багш” гэж
Он жилүүдэд дуудуулсан сайхаан

Хүний дээдийн ёсоор хүмүүжүүлсэн
Хүндэт хүүхдүүд тань тандаа
Хүн ертөнцөд амар амгалан амьдран
Хүндэт эрхэм танийхаа өмнө хүлцэн мөргөмүн.


Б.Содномийн Үзмээ17-11-2008
Миний сайхан ааваа дурсахуй

Эцэг хүн эцгийнхээ үүргийг гүйцэтгэж чаддаг тийм л хүн хүний аав. Хүн болгон аавтай байх шиг хамгийн сайхан завшаан хорвоод алга. Тэр тусмаа ганц бидний аав болоогүй олон сайхан шавь нарийнхаа аав болж чадсан миний аав эрдэмтэн Балдангийн Содном. Миний аавыг уран зохиолын хичээл дээр гардаг Д. Нацагдорж судлаач, эрдэмтэн, багш, зохиолч гэдгээр нь хүмүүс андахгүй. Аав маань Монголын Шинжлэх ухааны салбарт 49 жил гаруй ажиллаж, монголын утга зохиол судлал, хэл шинжлэл, нэр томьёо судлал, ардын аман зохиол судлал, Д. Нацагдорж судлалыг бий болгосон.
Манайх өвөө эмээ, ээж аавын хамт, таван охин, зургаан хүүтэй өнөр өтгөн гэр бүлтэй, жижиг гээчийн мал аж ахуй эрхэлдэг, эрдэм ном зэрэгцүүлсэн айл байлаа. Яг л дэн буудал шиг олон хүн өдөрт хэд хэд ороод гардаг, эмээ ээж хоёр гал тогооноос амс хийнэ гэж үгүй, өвөө маань бурханы ном хурхынхаа хажуугаар ах эгчтэй хамжин түлээ түлш ойртуулан, аав бичгийн ажлаас гадна гэр бүлийнхээ ажилд тус нэмэр болон бидэндээ хаяа гараа гаргасан сайхан хоолоорой дайлан, үргэлж биднийхээ сурлага хичээлд маань анхаарлаа хандуулан хичээл номыг минь давтуулан, багш нартай маань уулзан бидний дутагдлыг аль болох тэр дор нь засаад авахыг хичээнэ. Биднийг бага байхад их шүлэг, тооны хүрд цээжлүүлдэг байлаа. Шүлэг цээжилбэл ой их хөгжиж толгойд юм амархан тогтдог гэж үргэлж хэлнэ. Аавыг минь олон сургууль урин анхны пионер, эвлэлийн гишүүн, Д. Нацагдоржийн тухай яриа их хийлгэнэ. Аав маань хүүхдүүдтэйгээ эцэг хүний үүргийнхээ дагуу сайн гүйцэтгэж чаддаг байсан юм. Бид гэртээ шинэ жилээр 12 жил болон багат наадмын хувцас өмсөн дуулан бүжиглэдэг байлаа. Шинэ жил хүүхдийн баяраар хүүхдүүдээ заавал бэлэг өгдөг байсан. Эмэгтэйчүүдийн баяраар бүх хөвгүүдээ урайлан хоол ундаа хийж, гэр орноо сайхан цэвэрлэж ээжид болон охидуудаа сайхан ширээ засан баярлуулна. Хөвгүүдээ охин хүнийг эх хүний үүднээс нь хүндэтгэж бай гэж захина. Аав маань ямарч эмэгтэй хүнийг хүндэтгэдэг хүн байсан. Муу эм хүн гэж байхгүй гэдэгсэн. Юм хийхдээ үнэхээр нямбай. Нэг жишээг хэлье. Юмыг угаахдаа нэг нэгээр нь угааж, гурав зайлдаг байлаа. Хувцасыг хольж олноор нь угаадаггүй байсан, тэгэж угаавал хооронд нь хэр буртаг нь холилдож хувцасны өнгө амархан алдаг гэж хэлдэгсэн. Өөртөө их дэглэмтэй өдөр болгоны төлөвлөгөөтэй цагыг яс баримтладаг, өдрийн амьдрал ажлаа хослуулахдаа гарамгай зохицуулж чаддаг. Их олон төрлийн ажлыг өдөрт амжуулж чаддаг, цагыг алт шиг хайрладаг, нэг секунтээр тооцдог байсан учир өөрийн зорисон зорилгоо бүтээж чадсан байх. Өөрийн сурсан мэдсэнээ хэнээ ч харамлахгүй хэлэн зааж, ямарч хүнийг голохгүй сонсон хүлээн авч хүндэтгэнэ. Үргэлж жижиг балын харандаа өвөртлөн хүний хэлсэн ярисаныг тэр дор нь тэмдэглэн авна. Миний аав их олон шавь нартай, шавь нараараа үргэлж бахархана. Хүн ааваас “Со багшаа” таны шавь хэд хүрч байна гэхээр их олоон, мянга гарсан шүү гэдэг байлаа. Аавын маань шавь нар нэртэй төртэй эрдэм номтой сайхан хүмүүс бий. Тэдний дотор одоо ч уран бүтээлээ хийж яваа бидний мэдэх Л.Түдэв, П.Хорлоо, Д.Цэнд, С.Мөөмөө, Ж .Цолоо, Л.Балдан, Я.Баатар, Д.Өлзийбаяр нарын олон сайхан хүмүүс бий. Миний сайхан аав ганц бидэндээ түшиг болоогүй монголынхоо ард түмэндээ түшиг болж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Б.Содном Үзмээ
11-20-2008

ЭХ ОРОН МИНЬ

Сэтгэлд минь хоногшсон Тэнгэрлэг эх орон минь PDF Хэвлэх И-мэйл
1 дэх өдөр, 17-11-2008 01:59
Эх орон минь
Элэнц хуланц,

Эх эцгийн минь өвлөн
Эзэмшсэн хангай говь хосолсон
Эрэлхэг баатруудын минь сүр сүлдээр
Энэ дэлхийн түүхэнд тодорсон
Эх орон минь Монгол
Хүчирхэг хүлэг морьдын гайхамшигийг

Хүннүгийн үеэс эхлэн бадруулсан
Нүүдэлчин монголчуудын эр зоригийг
Нэн ялангуяа цуурайтуулсанНэгэн түүхт орон Монгол
Ахмадын үгийн сонсон биширдэг

Айлын хүнийг зочлоод хүндэтгэдэг
Агуу их сургаал ёс заншилтай
Азийн төв зүрхэнд оршдог
Алтан соёмбот орон Монгол
Сэтгэлд минь хоногшсон

Тэнгэрлэг эх орон миньЭлэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол орон минь гэж Төрийн шагналт, ардын жүжигчин Пүрэвдорж гуай дуулдаг шиг Монгол хүн болгоны сэтгэлийн уяас бол Монгол эх орон мөн. Монгол хүн болгон ерөнхийдөө голдуу уул ус, тал нутаг, төрсөн нутгаа харах юмсан гэж үгүйлэн ярьдаг. Магадгүй нүүдлийн аж ахуйн амьдралтай байсан монголчууд өчнөөн төчнөөн нүүн нүүдэллэж байхдаа байгалийн зохидол үзэгдэлийг анзаарч өөрийн нутагшсан нутагтайгаа жишэн харьцуулдаг байсантай холбоотойгоос гадна нутаг үндэстний зан заншил ялимгүй өөр учраас идээшихэд сэтгэлд нэг их өөриймсөг болж тусахгүй байсан биз. Тийм ч учраас дээр үеийн ихэнх дуу, шүлэг аман зохиолуудад голдуу уул ус, ахуй амьдрал, зан заншлыг өгүүлсэн нь илт байдаг. Одооны бидний монголчуудын хувьд арай өөрөөр эх орноо өгүүлдэг нь илт. “Усыг нь уувал, ёсыг нь даг” гэдэг зүйр цэцэн үг байдаг. Тийм ч учраас орчин үеийн монголчууд хаа ч ажиллаж амьдарсан ч тэр орондоо хурдан дасч тухайн нийгэмдээ зохицож байна. Гагцхүү бидний өгүүлээд дутагдаад байгаа зүйл маань хамтран амьдрах амьдрал маань юм. Энэ бидний ёс заншилтай холбоотой болон монголчуудын нийтэч сэтгэлгээ.
Монгол хүн бие биеэндээ сэтгэлийн дэм тус өгч чаддаг, зовлон жаргалаа ойлголцож хуваалцаж чаддаг тийм л сэтгэлийн тэнхээтэй хүмүүс.

Гадныхан насанд хүрвэл өөрийн хувь амьдралаа хэн нэгэн хүний оролцоогүйгээр бие даан амьдрахыг хичээдэг. Энэ нь тэдэнд хувь амьдралыг бий болгодог учир тэд хамтран амьдрагч бидний монгол зан ойлгохдоо дульхан.
Америк хүмүүс нялхаас аваад бүх хүн болгон нь “Би Америк хүн” гэдгээрээ бахархдаг. Тэд өсч өндийхдөө сүлд дуугаа тархиндаа шингэтэл хаа ч явсан сэтгэл дүүрэн дуулдаг. Тэрэнтэй адил Монголчууд маань сүлд дуугаа дуулдаггүй ч гэсэн мах цусны минь тасархай монголдоо гэсэн дүүрэн сэтгэл зүрхэнд минь уяатай байдаг.
Монгол хүн болгон эхийгээ дээдлэн хайрладаг шиг эх орноо эх шигээ зүрх сэтгэлдээ тээж явдаг. Бид “Би монгол хүн” гэдгээ хаа ч хэнд ч ойлгуулахыг хичээдэг нь бидний нууц биш харин бахархах бардам сэтгэл.


25 ТВ-ийн “танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Алтантүрүү Вашингтон ДС-д амьдардаг монгол улсын иргэн Сэрээтэрээс асуухдаа “Эх орноо саналаа гээд хүмүүс яриад байдаг. Яг юуг нь санадаг юм вэ?” гэж асууж байсан. Сонин асуулт байгаа биз. Бидэнд өдөр болгон өглөөнөөс орой хүртэл чихэнд минь чимэгтэй сонсогдох, сэтгэлээ онгойтол ярих төрөлх монгол хэл, аялгуу сайхан дуу хөгжим, хаашаа ч харсан монгол орчин маань өгүүлэгдэж байна.
Дуртай хүслээрэй зочлоод ороод гарах айл саахалт, гудамжаар алхан гангар гунгар ярих найз нөхөд, нэг үнсүүлээд, нэг загнуулах аав ээжийгээ, ах дүү нартайгаа сэтгэл дүүрэн тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд, хээр гарч хээрийн айгуум сайхан монгол үнэр, хөдөө талын жинхэнэ монгол амьдрал, хөдөө төрөөгүй ч тоос шороотой ч гэсэн Улаанбаатарын маань хөлхөгдөх амьдрал маань үгүйлэгдэж байна.

Б.Содномын Үзмээ 10-27-2008 (USA)

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...