Wednesday, March 5, 2008

МОНГОЛЫН ШИВШЛЭГ

Монголын ардын аман зохиолын санд зохиолын олон янзын хэлбэр бий бөгөөд тэд нь зарим талаар их өвөрмөгц шинжтэй юм. Гэхдээ нийт хүн төрөлхтний хөгжлөөс салангид биш нь мэдээж хэрэг ээ.
Ардын аман зохиолын дотор "Шившлэг" буюу "Шившилгэ" гэж хэлэлцдэг зохиолын нэгж жижигхэн хэлбэр байна. "Зоос шившинэ, шоо шившинэ" гэх зэрэг өргөн дэлгэр хэлэлцдэгийг санахад тодорхой юм шиг бодогдох боловч, цаага нарийн зүйл байх юм аа.
Шившлэг бол анх балар цагийн хүтүүсийн мухар сүсэг бишрэлтэй болбоотой юм. Шившлэг уг нь хүн төрөлхтний дотор ангит нийгэм гарахаас ч өмнө байж, улмаар нэлээн өөр шинжтэй болчих юм. Жишээг хэлбэл, зоосоор мэргэлэх гэж шившиж байна гэхээс биш, тарнидаж байна гэж хэлэхгүй.
Мөнөөхөн сүсэг бишрэлтэй холбооотой шившлэг бол: бороо орж, тэнгэр нижигнэн дуугарах, аянга буух, цахилгаан цахилах, ус үерлэх, их салхи шуурга болж, хүн амьтан ургамал тэргүүтэнг сөнөөх, хохироох зэрэг байгалийн олон зүйлийн ул ойлгогдох үзэгдлүүд балар цагийнхүмүүсийн алхах гишгэх дутам дайралдаж байжээ. Байгалийн энэ аюумшигт үзэгдлийн учир шалтгааныг балар эртний хүмүүс нарийн онож мэдсэнгүй харин тэр байгалийн юм бүхэнд ямар нэг эзэн байх шиг байна. Тэдгээр эзэд нь тус тусын зүйлсээ хөдөлгөн ажиллуулснаар нөгөө байгалийн аюумшигт үзэгдэл үүсч байх шиг байна гэсэн таамаглал гарчээ. Иймэрхүү мухар сүсэгтэй холбогдож, шившлэг анх бий болгосон байна. Ингэж эзэд байна гэж хүний хий хоосон сэтгэхүйгээр бий болгосон тэр юм нь мэдсээр хэрэг, ер хүнд харагдах, үзэгдэх юу ч алга байсан тул, тэднийгээ "Хий сүг" гэж нэрлэжээ. Өөр үгээр хэлбэл, хүний нүдэнд харагддаггүй "Хий сүг" нь бас тус бүрдээ нэртэй.
Дээд тэнгэрийн орон гэж нэрлэж, түүнийгээ эзэн гэж үзээд "тэнгэр нар" бий, уулын эзэд гэхийгээ "савдаг" гэнэ. Усны эздийг "лус" гэх зэргээр хоосон сэтгэлээр бий болгосон "Хий сүгтээ" тус бүр нэр өгсөн байна. Энэ гурав бол монголчуудын эртний бөөгийн мөргөлийн гол шүтээн нь байсан юм.
Монголчуудын шивших явдал эртний бөөгийн мөргөлтэй нягт холбоотойгоор барахгүй, түүгээр уламжлан бий болж, ултаар бурхны шашны үед тархан ашиглагдсаар ирсэн байна. Монгол шившлэгийн үг ил, далд хоёр янз байдаг боловч, уг зорилго нь үндсэндээ нэг ээ. Хүн амьдралынхаа дотор тохиолдсон ямар нэг хэцүү буюу бэрхшээлтэй хэрэг явдал дээр битүүхэн аман дотроо шивэгнэн үглэж, нөгөө л өмнө духдсан хий сүгийн аль нэгэнд даатган залбирч, өөрийн хүссэн санаагаа шууд гарган гуйж, тэр хий сүгээс зохих тусламж далдуур эрдэг. Энэ нь голдуу нууц янзтай. Жишээлбэл: малыг өт арилгах шившлэгийн үг бол маш их нууц бөгөөд шүд нь унаагүй хүн үүнийг хийж чадна гэнэ. Хэрэв тэр хүний шүд унахад ойртвол, өөр нэг залуу хүнд уламжлан зааж өгдөг ёстой. Түүнчлэн хараалын чанартай, эсвэл бусдыг хорлох чиглэлтэй шившлэгийн үг бас л нууц байдаг учир, түүнийг олж мэдэхэд тун бэрх юм.
Далд хийдэг шившлэгийг цөөхөн хүн эзэмддэг бөгөөд, сүүл сүүлдээ мэргэжлийн чанартай шившлэгт үйлдлийн ёс журам нь ил хийх шившлэгээс их л бага байдаг. Мэргэжлийн чанартай шившлэг хийдэг хүнд заавал бөө байх албагүй, энгийн хар бор хүн байдаг учраас хар дом гэж ярилцхан олон. Хар дом бол эртний бөгөөд мөргөлтэй уялдахдаа харин харын зүгийн бөөд хамрах юм. Учир иймд хараалд хэрэглэдэг шившлэгийн үг хэдийгээр маш нууц байдаг боловч, нэгэн ёсны тарнийн маягтай муу зүйлийг хүссэн цөөхөн зүхлийн үг байдаг нь мэдээжийн хэрэг ээ.
Бусдад ямар нэг нөлөөгүй гэж үздэг, гуйврын чанартай шившлэгийн үг голдуу л монгол хэлээр байх юм. Бусад хэлээр байх нь өдрийн од шиг ховорхон. Ил хэлдэг шившлэгийн үгээс үзэхэд голдуу цөөхөн мөр монгол шүлэг байх юм.
Гэхдээ тэр шүлэгт өөрийн хэлж даатгаж байгаа зүйлээ самуурахгүйгээр тодорхойлохыг эрмэлздэг байжээ. Ил хэлдэг шившлэгийн заримыг гүйцэтгэхэд үйлдлийн ёс журам нь ихээхэн буюу багавтар гэх зэргээр янз бүр байх үзэгдэнэ.
Ямар нэг айл оршин сууж байгаа нутгийнхаа орчин тойрны уул, усны эзэд гэж үздэг хий сүг болох, савдаг, лус, дээд тэнгэр нарт сайн сайхан байлгах тухай даатгаж, өдөр \өглөө\ бүр цай буюу сүүний дээжийг гадагш авч гараад, гэрээсээ зайдуухан очиж дөрвөн зүг, найман зовхис тийш жинхэнэ хүсэх шившлэгээ хэлж, тахил өргөдөг билээ. Нутаг бүр харилцан адилгүй учраас тахил өргөхөд хэрэглэдэг шившлэгийн үг олон янзын хувилбартай болсон байна. Энд нэг жишээг хэлбэл:
"Сайн зүгийн минь тэнгэр
Саруул зүгийн минь заяа
Орохын олзыг нээн буулгаж
Гарахын газрыг хаан боогтун" гэж даатган шившээд, тахил өргөдөг, ерөнхийдүү шившлэгийн үг бас байх юмаа. Иймэрхүү шившлэгийн үг нь монгол ардын аман зохиолд нэг үеэс нөгөөд аман яриагаар уламжлан дамжсаар иржээ. Бөөгийн янз бүрийн дуудлага, сацлын дотор мөнөөхөн даатган шивших үгсээс нэлээд хэсэг орсон үзэгдэнэ. "Ганзаган сан, гад тахих судар, долоон өвгөний судар" зэрэг бичмэл зохиолын дотор ч шившлэгийн үг хэсэг хэсгээр орсон байна.
Зарим шившлэгийг гүйцэтгэхэд ихээхэн ёс журам шаардагдах юм. Мал хөнгөлөхөөё зөвхөн хурга хөнгөлөхийг энд жишээ болгож авья. Хургыг жил бүрийн зуны дунд сарын шинийн гуртанд буюу арван нэгэнд хөнгөлдөг заншилтай. Үүнийг тухайлж үзвэл, аргын улирлын зургадугаар сард хийдгийг хэлж байгаа хэрэг ээ.
Хургыг хөнгөлөхдөө өглөө эрт үүр цүүрээр хийж болохгүй, өглөөний нарыг ханын элэг уруу буух буух, үед буюу бага үдийн үед хийх хэрэгтэй гэнэ. Түүнийг багцаалж бодвол, өглөөний арван цагийн үед дулаан бүлээн болохыг харгалзан, сэр сэр салхилах жихүүн байдлыг намдаах гэсэн санаа юм. Ингээд хурга хөнгөлөх айл эсгий гэрийнхээ баруун талд бяцхан түүдгэн гал асааж, түүн дээр өрөм, тос хийнэ. Бас түүний дэргэд салхины дээд талд арц уугиулна. Тэгээд цэвэрхэн цагаан эсгий буюу ширдэг дэвсээд, үүн дээр хурга хөнгөлөх хүнийг хөнгөлөөний тусгай жижигхэн хурга барьж суухад, дэргэд нь шар будаа, эсвэл цагаан будаа хийж цийдмэлсэн нэг хувин тавьж, мөн хувингийн өрөөсөн сэнжинд хадаг уяж түүний дээгүүр өдтэй сумны уртааш нь дамиуулан тавьсан байна. Хурга хөнгөлөх нөгөө хүний зүүн талаар антай баганыг ацыг умар зүг хандуулан тавьсан үзэгдэнэ.
Энэ бүхий бэлтгэл ажлыг бүрдмэгц, хурга дөхүүлж өгөх, хөнгөлөхөд барьж элбэлцэх хүн тус тус гарч, хургыг хөнгөлж эхэлнэ. Хургыг хөнгөлж, засааг нөгөө хувинд хийгээд, уг ярсан арьсыг жимбийтэл нийлүүлэн, гаднах үсийг имэрч, уул шархыг бөгдөж өгнө. Ингээд хөнгөлсөн хургыг баганан дээгүүр алхуулан тавьж:
"Эм дом, эм дом
Сумнаас түргэн
Өднөөс хөнгөн
Эдгэрэх болтугай,
Дур дур дур! \түр түр түр\" гэсэн шившлэгээ хурга бүр дээр хөнгөлөгч хүн чанга хэлэхэд бусад элбэлцэж байгаа хүмүүс зөвхөн "дур дур дур" гэснийг дуурайж хэлцгээнэ. Энэ мэтээр шившлэгийн зарим нь нилээд тогтсоэ ёс журамтай болсон төдийгүй, зан суртахуунд холбогдох болжээ.
Монголын хуучин цаг тооны тооллооор зуны урь орж, хамгийн түрүүчийн хур буух тэмдэг дохио өгнө. Бас энэ үед ногооны үндэс бэхжиж ургац нь жигдэрнэ гэж хэлэлцдэг билээ. Мөн өдөрт буюу хэзээ тэр жилийн тэнгэр анх дуугармагц түүнийг сонссон хөдөө нутгийн айлуудын ахлах эмэгтэй гарч, сүү буюу цайгаар тахил өргөж үглэдэг нь:
"Зунаа наашаан
Зудаа цаашаан
Өнгөө аашаан
Өвлөө цаашаан
Хураа наашаан
Хуйгаа цаашаан
Нойтоо базааж
Ногоогоо элбэгжүүлээсэй
Дуугай намуухан
Аянгаа \цахилгаанаа\ тааруухан
Хурмаст тэнгэр минь
Хурай, хурай, хурай" гэж тэр эмэгтэй гэрээ тойрон явж дөрвөн зүг, нйаман зохис өөд тахилыг сайтар базаан өргөөд гэртээ орж ирнэ.
Зарим нутагт гэрийн дотор хий л хүн байвал бүгд нөгөө тахил өргөсөн сүү буюу цай үлдэгдлээс амсацгаана. Энэ ёс бол нөгөөтэйгүүр аянгын аюулаас хүн бүрийг хамгаалж байгаа санаа юм. Мөн үйлдэл бол зан суртахуунд орсон эртний шившлэгийн хувирал байна.
Мэргэ төлөг дээр хонины далны ясанд мэдэхийг хүссэн зүйлсээ шивнэн шившээд, нударгаар эргүүлэх зэрэгёслолын чанартай галд хийж түлнэ. Галд шатаасан далны яс ямар янзтай түлэгдэж, ан цав гарсныг тэр мэдэх гэсэн зүйлтэйгээ холбож тайлбарладаг байна. Чухам үнэн мөнийг хэлж аль гэж далны ясанд шившиж байгаа боловч, цаанаа үүнийг минь галын эзэн тэнгэр тунгаан хэлж өгнө гэж мөнөөхөн хоосон чанарын бишрэлдээ автагдаж, тэгж ч ёсолж байгаа явдал юмаа. Галын тэнгэр гэж үздэг хий сүсэгтээ даатгах шившлэг нилээд байдаг нь монголчуудын эрт дээр үеийн нэг үзэгдэл байна.
Гал тахих эртний зарим сударт буюу гүүний үрс гаргах сацал \ерөөл\-ийн сударт:
"Цагаадай бөөгөөр
Сацлаа сацуулж
Цангалан удганаар
Хөнөгөө бариулж..." гэх зэргээр гардгийг ажиглавал, гал тахих явдал монголчуудын дотор эртнээс эхлэн, ямар нэг айлын гал голомттой холбоотойгоор барахгүй, улсын гал голомттой ч холбогдож байжээ. Юу гэвэл, Цагаадай хаан өөрөө бөө хүн байсан төдийгүй, түүний хатан Цангалан бас удган байсан түүхтэй. Ингээд тэд улсын гал голомтын тахилгад оролцож явжээ. Цагаадай, Цангалан хоёрын тэр түүхт явдал монгорл ардын аман зохиолоор уламжлан явсаар эцэстээ бичиг үсгээр тэгж тэмдэглэгдсэн нь сонин.
Гал тахихад урьд тулганы дөрвөн тотго дээр өрөм, шар тос, өнгө өнгийн бүс, торгоны өөдөс мэтсийг тавиад, цороцгүй өвчүүг хадгаар ороон, зугуухан түлсэн галд хийнэ. Түүний дээрээс хайлмал шар тос дусааж:
"Хойт жилийн өдий хүртэл
Хотол голомтоо сахин тэтгэж
Мэнд суухын мэхийг даатгаж
Амар суухын авралыг \эрье\ айлтгая
Хурай, хурай, хурай" гэж хэлээд, галаа их бадраадаг байлаа. Энэ бол нэг ёсны шившлээс үүссэн даатгал юм. Зарим шившлэгийг бурхны шашин ашигласан учир монголын бөөгийн дуудлагын нэгэн адил, бурхны шашны уншлага, дуудлагатай хутгалдаж, их урт сунжруу болсон явдал ч бий. Жишээг хэлбэл, галын тэнгэрийн тахилын судар ихээхэн дэлгэрэнгүй болжээ. Ялангуяа Цахар гэвш Лувсанчүлтэмийн дэлогэрүүлэн зохиосон "Гал тахих судрыг" гойд их болгосон. Үүнд, өвчүү тэргүүтнийг өргөх нь:
"Шимт амт чадал бүхэн төгссөн ариун өвчүүг
Шинэ цагаан утсаар үзэмжтэй ороосон ба
Шагаат чамаг дарван өндөр хавирга сэлтийг
Шүтээн гал тэнгэрийн чуулганд тахил болгон өргөнө
Хурц тосны чанар төгссөн сэмж ба
Хурднаа үрэвсэн бадрагч хялгана өвсийг
Хутаг хишгийг нэмүүлэгч гал тэнгэрийг
Хувилгаан олон нөхдийн чуулган сэлтэд өргөнө
Алимд харануйг гийгүүлэгч өсөн хүж
Анхилах сайн үнэр төгссан өсөн хүж
Арц тэргүүтэн ба элдэв хувтасны зүйл бүгдийг
Аврагч гал тэнгэр нөхөд сэлтэд өргөнө..." гэх зэргээр зөвхөн галд өргөхийг дэлгэрүүлээд зогссонгүй, хамгийн түрүүний: "Урих дуудлага" гэж хийгээд, цааш нь мөргөх, бүс торгоны үртэс өргөх буюу тулганы 4 тотго дээр тавих зүйлс, магтах, хэрэг үйлсээ даатган залбирах нь, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, хишиг даллах" гэсэн зэрэг бурхны шашны номнол ёсоор арав гаруй зүйл болгожээ.
Энэтхэг ч гэсэн манай тооллоос өмнө Х-Х1 зууны үеийн бололтой "Регведа" гэдэг эмхтгэлд эртний бөөгийн дуудлага зарим шившлэг "Веда \мэдлэг\" гэдгийн мөргөлөөр дамжиж орсон нь улмаар бурхны шашны номнолд зүйл зүйлээр хуваагдан уламжлагдсан явдал монголын бөөгийн дуудлага, зарим шившлэгт нөлөөлөөд, заримыг дэлгэрүүлэх, өөрчлөхөд рхүргэсэн байна.
Ийм явдал бол голдуу бичмэл зүйл дээр үзэгдэх юм. Харин монгол ардын аман ярианы хэлээр дамжиж ирсэн шившлэг дээр бурхны шашны нөлөө орсон нь өдрийн од шиг цөөхөн.
Шившлэг хийхэд лам, хар буюу эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлах явдал байдаггүй боловч, нарийн зүйл дээр шившлэг үйлдэх хүн хавархон байдаг учир, мэргэжлийн чанартай болсон ч үзэгдэнэ. Ер шившлэг бол хар домтой нягт холбоотойгоор барахгүй, нэгэн ёсны хар домыг хийхэд хэлдэг үг нь мөн. Жишээлбэл: хургалах хонийг дуншихад баруун, зүүн тийш гурав гурав хөлбөрүүлээд, цухуйсан хургыг зугуухан татахдаа: "Сөөг, сөг, сөг, эм дом, эм дот, эм дот" гэж гаргана. Харин ботголох ингийг дуншихад "Хөөс, хөөс, хөөс" буюу Сөөг, сөг, сөг," гээд ботгыг татаж гаргадаг байна.
Бас мал өөрсдөө ирэхгүй буюу эрээд олдохгүй хээр хоноход галын, эсвэл үйлний хайчны амыг боогоод: "Хээр хоносоэ хэдэн мал минь хэвийн мэнд хонотугай" гэнэ. Зарим нутагт: Хээрийн нохойд хэлмэгдүүлгүй, хэвийн мэнд хонуулахыг даатгана" гэж гурав дахин мөнөөхөн хайчийг шившээд, баруун хатавчны завагт шургуулна. Энэ мэтээр монголын зан суртахуунд орсноор барахгүй, шившлэгээс ардын аман зохиолд бий болсон зохиолын жижиг хэлбэр нилээд байх үзэгдэнэ. Энд зарим жишээг дурдвал, Ц.Гочоогийн цуглуулсан зан суртахууны зүйлст хэд хэдэн сонин үг байна.
"Овооны их танд
Олзны их манд
Өлийн их нь танд
Өлзийих нь манд
Сожваа хоржийлаа" гэж өл дөвөөг давахад ямар нэг хүн хүсэл мөрөөдлийнхөө үгийг хэлж байсан явдал мөнөө л шившлэгтэй холбоотой. Өөр нэг жишээг хэлбэл, мал төхөөрүүлсэн хүнд хувь болгон гол буюу аман хүзүүг заавал оролцуулсан гэдэс дотрын зүйлсийг өгдөг ёс бий. Тэр зүйлсийг авсан хүн аман дотроо:
"Араас ирсэн аман хүзүү
Алт мөнгөөр чимсэн аман хүзүү
Өөрөөс ирсэн аман хүзүү
Өөх тосоор чимсэн аман хүзүү
Ир, Ир, хурай, хурай, хурай
Цохьсон газар
Цоохор тугал
Алсын газар
Алаг тугал
Төгөлгүй
Төбрөх болтугай", эсвэл:
"Хүлсэн газар
Хүрэн тугал гараасай
Алсан газар
Алаг тугал гараасай
Цохьсон газар
Цоохор тугал гараасай
Харж гүйцэхгүй
Бэлчээртэй бол
Харваж гүйцэхгүй
Зэлтэй бол" гэж шивэгнэж хэлдэг явдал бол нэгэн ёсны шившлэг маягтай юм аа. Эртний шившлэг сунжирсаар, заримдаа өрөөл буюу тангарагийн чанартай болох ёс бий.
"Аян хөнгөн
Ачаа хүнд яваад ирээрэй" гэх буюу
Буйлаа хугалалгүы
Бурантгаа сунгалгүй яваад ирээрэй" гэж хий сүгд даатгаж байгаа шившлэг нь одоо ерөөлийн чанартай болжээ. Бас зарим шившлэг сунжирсаар, тангараг буюу сургаалархуу болсон явдал үзэгдэх юм.
Хоёр хүн хоорхондоо эв түнжин хангараад эргэлтгүй болоход хэлдэг үг байдаг.
Үүнд: "Тал эвдэрвэл
Тамд унана
Сал эвдэрвэл
Далайд живнэ" гэх буюу
"Тал эвдэрвэл
Тамд уна
Сал эвдэрвэл
Дайлайд жив" гэж мөнөөхөн хий сүгийг баримжаалан шившиж байсан нь аяндаа тангараг янзтай болсон байна.
Урд цэрэг мордохдоо: "Богтос хагалаагүй
Богино хавирга хугалаагүй
Хараалт хадамын нэрээр нэрлээгүй" гэж хэлээд явдаг байжээ. Ингэж гэм хоргүй хүн гэдгээ хий сүгд мэдүүлж байгаа хэрэг юм.
Шинэ эмээл засаад, бэлхэн болоход урьдаар эцгээ эхлэн мордуулах ёс байдаг гэнэ. Тэгэхэд хэлдэг нь:
"Хонгор дүүрэн морьтой
Хот дүүрэн малтай
Үрээ дүүрээд
Үрээгээ хөтлөөд явах болтунай" гэж хий сүгд шившин даатгаж байсан нь эцэстээ ерөөлөрхүү болжээ. Энэ бүхий байдлаас үзэхэд монголын зан суртахуун дотор шингэсэн шившлэгээс үндэслэж гарсан үг тун олон янз юм. Өөр үгээр хэлбэл, шившлэг сунжран явсаар, ардын аман зохиолын дотор олон хувилбар буюу золхиолын олон жижиг хэлбэр тус тусдаа бий болсон байна.
Шившлэг бол балар эртний хүмүүсийн сэтгэхүйгээс үндэслэн гарсан жинэхэнэ хийсвэр ухагдахуун болох учир шинжлэх ухаан, соёлыг хөгжих дутам ховордож байгаа зүйл ээ.
Б.Содном 1964 он

АРДЫН АМАН ЗОХИОЛЫН СУДЛАЛ: \Шог, хошин үлгэр, домог ярианы Удиртгал\

УДИРТГАЛ
Монголын ардын эрт эдүгээгийн аман зохиолын шавхагдашгүй арвин сангийн дотор шог, хошин үлгэр, домог яриа олон байдаг билээ. Эдгээрийн зарим нэг нь олон янз бүр илүү, дутуу үгтэй хэлэлцдэг боловч, ерөнхийдөө утга санаагаа хадгалж байдаг юмаа.
Монгол ардын аман зохиолд "Ноёд баяпыг эсэргүүцсэн богино өгүүлэг", "Хошин үг", "Хошин буюу шог дуу", "Далан худалчийн үг", "Балансэнгэ", "Сайн эрийн үгс", "32 наргиа" гэх, энэ сүүлийн дөрвөн үйл нь бие биетэйгээ холбоотэй бөгөөд ХҮШ зууны эцэс, Х|Х зууны үед гарсан янзтай. Мөн дөрвийн дотроос хамгийн түрүүнд "Далан худалчийн үг" үүсч, түүнээс хойш "32 наргиа", "Сайн эрсийн үг", "Балансэнгэ" гарч ирсэн юм шиг үзэгдэнэ. Мөнөөхөн дөрвийн дотор өмнө дурдсан зууны үсгийн зан суртахуун, түүхт байдал тодорхой үзэгдэнэ.
Буриад монголын алдарт зохиолч хоц Намсрай хуучин Сан бээсэд \одоогийн Чойбалсан аймгийн Матад сум хавьд\ байхдаа цуглуулсан аман зохиолын нэгэн зүйл болох "Сайн эрсийн үгнээс", "Өвгөн Гэлэнгийн үг" гэдэг шүлэглэлийг 1926 онд боловсруулж хэвлүүлснийг энд хамт хийж, уг эх авсан "Сайн эрсийн үг" гэдгийг оруулаагүй.
"Далан худалч", "Балансэнгэ" гэдэг жижигхэн хэсэг хэсэг өгүүлэгт бол Далан худалч, Балансэнгэ нар өөрсдөө уг зохиолын гол баатар нь болж явдаг.
Энэ зохиолуудад аж амьдрал, зан суртахууны аль дутагдалтай талыг шоглон дооглосон буюу сорьсон янзтай утга санааг харуулдаг билээ.
Пээр үеп энэ хоёр зохиолыг шог, хошины талаар нь гойд бөгөөд мөн тухайн үедээ хүмүүсийн инээдийг хүргэж, уйтгарыг сэргээх төдийхнөөр зогсдоггүй, харин ойлгож аваад цээжлэхэд нв амархан байжээ.
Нэгэнт цээжилсэн хүн уг гол санаанаас нь гаждаггүй боловч, илүү дутуу үгтэй хэлэх явдал мэдээжийн хэрэг ээ.
Жишээлбэл: "Балансэнгийг", "Балансан", "Бэлэнсэнгэ", гэх мэтээр нутаг нутагт янз бүр нэрлэхдээ яг нэг л хүнийг хэлж, мөнөөхөн "Балансэнгэ"-ийн үлгэрийг ярьж байна. Харин "Балансэнгэ" гэж ярих нь олонхи бололтой.
Монгол ардын хошин, шог үлгэрийн дотор 19-р зууны үед "Бадарчингийн үлгэр 1,2" гэж нэг шинэ богино хэлбэрийн зохиол бий болж ихээхэн дэлгэрсэн байна.
Бадарчингийн үлгэрийн дотроо зохиолынгол \баатар\ хүн нь бадарчин өөрөө байдаг бөгөөд феодалын нийгмийн ёс журам зан суртахуун, хар-шар дээдсийн улс төрийн явуулгыг илтээр эсэргүүцсэн чанартай шог үлгэр үлэмжхэн гарч дэлгэрэв ээ.
Тэр үеийн бадарчин монгол орныхоо дотор хөндлөн голыг хэрэн явцгааж, бадар барьж явсан нь үнэхээр олоон. Үгээр барахгүй олон тооны бадарчин "Баруун Зуу \Лхас\", "Гамшир", "Балба", "Утай" зэрэг газраар явцгааж, эргэл мөргөл хийнэ, номоо сайжруулна гэх нэрийдлээрэлдэв юмыг слонирхож үзэж, нүүр хагарч, нүд тайлахын тул, газар сайгүй тэнүүчлэн, олон янзын хүнтэй учран харилцаж, амьдралыг тал бүрээс хараад, биеэр амсаж, хашир догь болж байжээ.
Тэр гэхийн тэмдэггүй газар сайгүй явж байсан бадарчингаар тухайн үеитйн тэмцэл зөрчлийн сэдвийг илтгэсэн богино хэлвэрийн үргэлжилсэн уран зохиолын гол баатар болгосон явдал бас учиртай юм. Иймэрхүү зохиолын эзэн зохиолч буюу өөрийн нэрээ нуухын тулд, тэр үедээ хааш яаш, болох бүтэхгүй гэгдэх зохиолыг бадарчингийн гэж байсан буюу уг зохиолыг бадарчинтай зориуд холбон хийж байсан явдал монгол ардын аман зохиолд чухал суурийг эзэлж байсан үзэгдэнэ.
Хошин буюу шог үлгэрийг ингэж нэг хүн нь нөгөөгөөс сонгож тогтоогоод, амаар сонирхол болгон ярилцдаг тул, үг нь илүү дутуу болох мэтээр олон янз болдог байна.
Хэдийгээр ийм олон янзын хувилбар гарч ирэвч, гол утга санаа нь төдий олон янз болдог байна.
Хэдийгээр ийм олон янзын хувилбар гарч ирэвч, гол утга санаа нь төлий л их өөрчлөгдсөн явдал ховор үзэгдэнэ.
Монгол арлын аман зохиолын хошин, шог үлгэрийн зохиомж нь хялбархан, утга санаа нь их л ойлгомжтой байтлаа, тэр нэг зүйлийн санаагаа урлагийн талаар ёадамгай эвшхан гаргаж, төгс утгагыг гаргасан байх нь гойд сонирхолтой юм.
Ердөө ямар нэг утга санааг урлагийн талаар гаргахдаа хүмүүсийн инээдийг хүрмээр эвлүүлж, зохиох нь тийм ч амар хэрэг биш.
Иймд эдгээр хошин, шог үлгэрийг судалж, зохиомж болон урлагийн барилыг олж авах явдал одоогийн утга санаагаар ямар нэг хошин буюу шог инээдтэй зохиол бичихэд ач холбогдолтой юм аа.
Зохиолч хүн ямар нэг сэдвийг олж аваад, түүнийгээ унших үзэх хүний сэтгэлийг хөдөлгөх хошин, шог буюу инээд хүргэх зохиол болгон боловсруулья гэснийгээ яаж хийвэл, тийм зохиол болноо гэдэг нэг асуудал тулгарч ирдэг билээ. Үүнийг эзэмших мэдэхийн тул, ардын бичмэл уран зохиолын хажуугаар аман зохиолын хошин, шог инээд хүргэх зохиолуудыг тэр цаг үеийн байдал, нөхцөл хөгжилтэй нь хамт холбож судлах явдал шаарддагдаг байна.
Харин иймэрхүү зохиол дээр анхаарах нэг зүйл бол цаг үе нь байгаа юм. Жишээг хэлбэл, өнгөрсөн үеийн зарим шог буюу инээдтэй байсан хэрэг явдал, хэллэг нь уг үеэ нэгэнт шувтарсны дараа, уул шог буюу инээдмийн чанараа алдаж, өөр цаг үеийн нөхцөлд уйдах зүйл болж хувирах ёс бас бий, эсвэл ямар нэг уйтгар гунигтай буюу түвшин байсан үйл явдал, хэллэг нь өөр цаг нөхцөлд хүрч ирээд, зөвхөн инээдэм наадмын хэрэг болж хувирах ч ёс бий.
Д. Нацагдоржийн "Учиртай гурван толгой" гэдэг дуурьт Балган ноёныг гэрлэх үеэр алтан малгай, шар хүрэт өмссөн, цал буурал сахалтай, салга лам, бусад ноёд ихсийн хамт гарч ирээд, Балган ноёнд бэлэг хүргэхээр бараалхаж байгаа байдал харагдана. Урьдын цагаар буюу тэр цаг үедээ бол мөн ламыг өндөр нас, шашин мөргөлийн хувьд нь хүндэтгэж биширмээр юм уу өрөвдөж хайрламаар дүнхгэр буурьтай ламтан гэж байсан нь илэрхий.
Гэтэл одоо түүнийг хүмүүс хараад, дооглон инээлдэх болжээ. Энэ яагаад ингэж байнаа гэвэл, цаг үе нь өөр болоод, тэр ламтны үе нэгэнт өнгөрсөн учраас иймэрхүү элэг доог болоод хувирчихав аа.
Үүний учир нь юу гэвэл, ямар нэг юмыг "сайн", "муу" хоёрын аль нэгээр дүгнэж байгаа хэрэг юм. Нэг цаг үед "сайн" буюу "сайшаагдаж" байсан хэрэг, явдал юмуу үзэгдэл тэр тухайн цаг үеэ өнгөрөөгөөд өөр байдалтай цаг үед шилжин хүрээд, нийгэмп ойлгогдож үнэлэгдэхдээ урьдынхаасаа ондоо дүгнэлт ч авдаг явдал байна.
Үүнд магадгүй элэг доог болсон зүйл нь "муу" буюу "муушаагдсан" дүгнэлт авч болно.
Ингээд үзэхэд "сайн", "муу" хоёр гэдэг дүгнэлт нь үргэлж байраа солилцож байдаг жамтай юм байна.
Энэ тухай жишээг хэлбэл, үргэлж усанд шумбаж амьдардаг загасны амьдралыг зарим хүн "сайн" байх гэхэд, зарим хүн : үргэлж хүйтэн нойтон уёанд амьдардаг юуных нь сайн байх вэ дээ, "туу" л байх ёстой гэхчлэн өөр өөрөөр дүгнэн хэлэхийг оролддог байна.
Үнэндээ уг маргааны гол нь үүн дээр биш, харин байгалийн дотор тэр амьтан зохицон амьдарч байгаа явдал нь онцлогтой юм.
Тэр ч байтугай бидний өдөр тутмын амьдрал дээр ч гэсэн нэг зүйлийг яг нэг адил үздэггүй.
Энэ морь "сайн" гэж нэг хүнийг хэлэхэд, нөгөө хүн "муу" гэж хэлэх зэргээр нэг юмыг янз бүр дүгнэх явдал байдалтай адил нэг цаг үед болсон үзэгдэл нөгөө цаг үеийн ондоо нөхцөл байдал дээр очоод өөр болон дүгнэгдэхэд хүрсэн байна.
Гэвч тэр цаг үеийн үнэн мөнийн түүхэн нөцөл байдал чухал юм. Уран зохиол дээр ярьж байгаа нэг "сайн" шэдэшт нь нэг ёсны ололтыг "муу" гэдэгт нэг ёсны дутагдлыг хэлсэн хэрэг. Ололт, дутагдал хоёрын аль нэгний байдал, дүрийг оновчтой гаргаж, сэцэн хэллэгээр дүүргэж чадсанаараа хүний инээд хүргэх сонин хачин зохиол болдгийг анхаарууштай.
Иймд энэ хоёрын аль алин дээр ч хошин шог зохиол бичиж, хүний сэтгэлийг хөдөлгөж болох юм.
Хүний сэтгэл хөдлөлийн дотроос хөгжилтдөх нь хошин шог зохиолд их ач холбогдолтой. Хүн хошин шог зохиолыг үзэх буюу сонсоод, хөгжиллөдөг юмаа.
Ололт, дутагдал хоёрын аль нэгний байдал, дүрийг оновчтой сайхан гаргаж, цэцэн хэллэгээр дүүргэж чадсанаараа л хүний инээд хүргэх сонин хачин зохиол болдгийг анхаарууштай.
Хэдийгээр ийм боловч, уран зохиолын доторхи шог , хошин зүйл нь удаан жилийн сэдэвтэй эсэхээрээ бас болно.
Хэрэв удаан жилийн сэдэвгүй байвал, тэр зуурын үеэ өнгөрмөгц, даруй хуурч өөр болоод сонирхлоо алддаг байна.
Хошин шог зохиол нь бодит амьдралд хэдий ойрхон бөгөөд байгалийн жам болох хөгжлийн хувьсгах, хөдөлгөөнтэй нь хэдий л нягт холбож чадвал, тэр нь төдий л удаан жилийн сэдэв болж алгуурхнаар хуучирдаг байна.
"Тэр хүн ялаа халтирч унаад хөлөө хугалчихмаар халзан толгойгоо гялалзуулан байж, дохих нь нэг л маапаантай юм шиг надад санагдлаа" гэж бичвэл, тийм амархан хуучрахгүй мэт.
Халзан толгойтой хүн урьд ч байсан одоо ч бий, хойшдоо ч гэсэн нэг хэсэг зууртааа л лав байх бизээ.
Монголын хошин шог буюу инээдэмтэй зохиолд уран дүр, үйл явдлаас гадна, бас сэцэн, эсвэл тонгорсон хэллэг ихээхэн үүрэгтэй байдаг юм. Жишээлбэл:
"...Хөлөө тээх хөлөгт минь
Хөвчийн чоно ламтаад
Хоёр хэрээ гэсүйтэй
Хорин шаазгай унзадтай
Бурхан болох харгуйгаар
Богдь нь зориулж байхад нь
Чойжин янзуур шуухирч
Чулуу барин хашгирч очих гэхэд минь
Чоно нь цаашаа заларч
Шувууд нь дээшээ дэгдэж..." гэх зэргээр тонгорсон тусгай хэллэгээр үйл явдал дүр гаргасан байна.
Чононд идүүлсэн ламын морийг яг хурал хурж байгаа янзаар нь уг байдалд тааруулан зохиосон явдал инээдтэй бөгөөд гүнзгий утгатай болгож чадсан байна.
Монгол арлын аман зохиолын дотор хошин, шог үлгэрийн сэдвийг голдуу цаг тухайн үеийн амьдарлын энгийн зүйлээс авсан явдал тун олонхи нь дайралддаг учир амьдралд их л ойр буюу амьдралтай үргэлж холбоотой байдаг байна.
Ингэхдээ амьдралын тэмцлээс гадна бас амьдралын дотор үзэгдсэн харамч, худалч, залхуу, хойрго, биеэ тоосон, дээрэнгүй мэтийн олон дутагдлыг инээдэм наадмын чанартай юм шиг нийтийг жигшээмээр ухааруулахаар гаргаж үзүүлдэг нь ёонин өмөрмөгц байдалтай юм.
Бас зарим зүйлийг хэтрүүлсэн явдал үзэгдэх боловч, энэ нь учиртай юм. Жишээг хэлбэл, далан худалчийн үлгэр байна. Үүний дотор хүн үнэмшихгүй илэрхий худал зүйл байдаг нь : нэгд худал гэдэг ийм илэрхий юм гэж хариулаад, жигшээх, хоёрт ингэж давруулсан худал зүйлээр хүний сэтгэлийг сорих, эсвэл ухааныг задруулж өгөх зорилготой юм гэж ард олны хэлэлцдэг нь үнэний хувьтай юм.
Хошин шог үлгэрийг зөвхөн үргэлжилсэн үгээр зохиодог биш, харин дан шүлгээр буюу үргэлжилсэн зохиолын дунд нь шүлэг холилдсон ч байх юмаа.
Монголын ахрлыэ аман зохиолд байгаа хошин, шог үлгэрийн нэг онцгой шинж бол тун богинохон бөгөөд голдуу зөвхөн нэг зүйлийн санааг монгол орны өвөрмөгц байдалд тохируулан хурцаар толилуулсан байх юм аа.
Мөн үлгэрийн түүвэрт хошин шог дуу зэрэг зохиолын зарим хэлбэрийг жич хүн оролдож байгаа байдлыг харгалзаж, энд оруулсангүй. Жишээ болгож толилуулахын тулд энэ мэт цөөн төдий хошин, шог үлгэр, яриа эмхэтгэсний цаана арвин их бийг цуглуулах, судлах хэрэгтэй юм.
Харин цуглуулж, судлахдаа хошин шог зохиолыг төрлөөр нь бас нэг төрлийн доторхи олон хэлбэрийг тус тусад нь авч үзэх явдал шаардагдаж байгааг анхаарах болов уу.
Судлах явдал дөхөм болгож, тус тусын зөрүүг харуулахын тул, нэг үлгэрийг янз бүрээр хэлэлцдэг тухайд гарсан ойр буюу өөр хувилбартай болсныг зориуд энэ дэвтэрт нэгэн адил оруулав аа. Жишээлбэл Далан худалч, Балансэнгэ нарын болон бадарчингийн зэрэг зарим үлгэрийн ойролцоо хувилбар нилээд бий.
Б.Содном 1953 он

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...