Tuesday, December 9, 2008

Балдангийн Содном гуайн нэгэн сайхан зуршил Хэвлэх
1 дэх өдөр, 08-12-2008 22:04

Нэрт эрдэмтэн Балдангийн Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулан орууллаа.
www.bayanmongol.com

Би утга зохиол судлаач Балдангийн Содном авгайтай нилээд сайн танилцаж гэр орноор нь очиж энэ тэрийг хөөрөлдөн хуучилдаг боллоо. Содном авгай ер нь тун нямбай хүн юмаа. Багадаа Германд сургууль хийсэн болоод ч тэр юм уу, юм юмандаа ариг гамтай тун хямгагч юм л даа. Магадгүй өнөө хэлмэгдлийн олон жил орон шоронд удаан сууснаас ч тийм дадал зуршилтай болсон байж мэднэ.

Наадын жишээ хэлэхэд л төгрөг мөнгөө байнга түрийвчиндээ хийж явах юм. Голцуу л хүн тав арван задгай төгрөгөө хам хум халаасандаа хийчихдэг шүү дээ. Тэгвэл Содном авгай түүнийг бүдүүлэг гэж үзнэ. Тэр ч байтугай олны гар дамжсан үнгэгдэж хумхигдсан төгрөгийг угаалгын нунтаг уусгасан усанд булхуулан угааж дараа нь толийтол индүүдэх юм. Энэ нь бүүр зуршил болсон гэнэ.
Ажил албанаасаа бууж ирээд ч юм уу, дэлгүүр автобуснаас хариулт болгон авсан төгрөгөө орой болгон тийн угааж индүүддэг гэнэ. Бас Содном авгай төгрөгийг нугалахыг ихэд цээрлэнэ. Тэгээд зуутын дэвсгэрт тэнэгэрээрээ багтах хэмжээний хавтгай хар түрүүвч эдлэх юм. Бас зоос мөнгө бол хүний хөлс хөдөлмөр гэж ярих дуртай.

Нагац ах маань Алтайн банкинд насаараа мөнгө хураагч, нярав хийж байгаа юм. Ах маань ч бас төгрөгний дэвсгэрт толигор байлгах дуртай, мөнгийг тийн авч яваа хүнд их элэгтэй байдаг ч юм. Би тэгээд Содном гуайн үлгэрээр том түрийвч авч мөнгө төгрөгөө авч явдаг боллоо.

Гишүүн чи ч гэсэн (М.Цэдэндорж, Л.Тудэв бид гурав биесээ гишүүн гэж авгайлдаг зуршилтай) том түрийвч авч мөнгөө хийж бай. Сайхан тэнэгэр дэвсгэрт түрийвчнээсээ гарган наймаа хийж явах чинь хө нэг соёл байна шүү. Хүний өөрийн хөдөлмөр хөлсийг ч хүндэтгэж байгаагийн илрэл.

Яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн яриа 1960он. Сормууниршийн Дашдооровын элдэв учрал дурсамж номоос, хуудас 141

Wednesday, December 3, 2008

"АЛДАР ХҮРТЭЭГҮЙ АЛТАН ЭРДЭНЭ" ЭРДЭМТЭН Б.СОДНОМЫН ХӨРӨГ
No comments:

We extend an invitation to your Department of Mongolian Studies to join with the Mongolian Academians on the occasion of the 100th anniversary of the birth of Baldan Sodnom. Famous author, Academian, Professor, Scientist, Activist and Philologist credited with helping to bring modern western ideas to Mongolia and opening the study of Mongolia to the western world.
This commemoration for Professor Baldan Sodnom (1908 – 1979) will begin on November 29th and go through December 29th, 2008. The celebration is being held in Ulaanbaatar, Mongolia. We will welcome any comments on Professor Sodnom’s work, on who he was and his contributions to the understanding of Mongolia from you and your Department.
http://www.bayanmongol.com/ - General Organizer

http://www.mongolstudy.blogspot.com/ - Study of Baldan Sodnom and Associates
Thank you for your time. Look forward to hearing from you in the near future.
Sincerely,
Ts. Batmunkh
University of Wyoming

Sunday, November 30, 2008

"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн цуврал уралдааны 3-р уралдааныг зарлаж байна.
Нэрт эрдэмтэн Балдангийн Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулан гадаад, дотоодод суугаа нийт монголчууд, монголч эрдэмтэд, судлаачдын дунд зохиол бүтээлийн уралдааныг зарлаж байна.

2009 оны 2 сарынн 1-ны дотор сунггав.
Оршил: МИНИЙ ЭХ ОРОН
>Миний Эх Орон сэдэвт зохиол бүтээлийн цуврал Эхийн хайр”, “Тэнгэрлэг эх орон минь” уралдааны үргэлжлэл болох “Амин хайртай аав” гуравдугаар уралдааныг 1926 онд Герман оронд сураар явсан, уран зохиол судлаач, их зохиолч Д.Нацагдорж судлаач, ардын билиг зүйч, толь зүйч, шинжлэх ухааны ахмад зүтгэлтэн, нэрт эрдэмтэн Балдангийн Содномын (1908-1979) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.

Гуравдугаар уралдааны нэр: АМИН ХАЙРТАЙ ААВ
Элэг зүрхэнд дэндүү ойрхон
Эх нутгаа санан зүүдэлж
Ээнэгшин дасч Гадаадад суугаа
Элгэн садан Монголчуудынхаа дунд

"Миний Эх Орон" сэдвийн дор “Амин хайртай аав“ чөлөөт зохион бичлэгийн 3-р уралдааныг www.bayanmongol.com багаас зарлаж байна.
Уралдаанд аавын тухай чөлөөт сэдвээр шүлэг, дууны үг, дурсамж , бодрол агуулсан өгүүлэл, санамж захиас үг, сэтгэлээ нээсэн тэмдэглэл, орчуулга зэрэг чөлөөт зохион бичлэгийг монгол хэлээр бичин ирүүлнэ.

Уралдааны сэдэв 2: Миний мэдэх Б.Содном гуай
Монголын их дээд сургуулийн оюутан, ахлах ангийн сурагчид, судлаач, зохиолч, сэтгүүлч, нийт монголчууд “Миний мэдэх Содном гуай” сэдвээр зохион бичлэг ирүүлж болно.

Уралдааны сэдэв 3: Монгол судлалд Балдангийн Содномын хувь нэмэр
Мөн уралдаанд оролцох хүсэлтэй монголч эрдэмтэн судлаачид “Монголын судлалд Балдангийн Содномын хувь нэмэр” ерөнхий сэдвийн дор бүтээлээ ирүүлж болно. Бүтээлээ ирүүлэх хугацаа нээлттэй.

Зорилго: Монгол хүн сэтгэл зүрхний гүндээ эх орноо хэрхэн тээж явааг харуулах, хойчийг залгамжлах залуу үеийнхээ эх орон, элгэн садан, эх түүх, алдарт хүмүүс, монгол ахуй соёлоороо бахархах үзлийг дэмжихэд оршино.

Тодотгол: Гадаад, дотоодод суугаа нийт монголчууд, монгол судлаач нар гурван ангилалаар оролцоно. Уралдаанд нас харгалзахгүй. Хүүхэд залуус болоод ахмад буурлууд бүтээлээ ирүүлэхийг чухалчилна. Тусгайлсан бичлэгийн төрөл заагаагүй. Гурван ангилалаар шагналтай.

Хугацаа, хаяг: Бүтээлийг daanjuur@gmail.com Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү цахим хаягаар хүлээн авч дүнг http://www.bayanmongol.com интернет (цахим оюут) хуудсаар дамжуулан нийтэд зарлана. Уралдаанд гэж хаяглан овог, нэр, хүйс, нас,хаягаа тодорхой бичиж явуулна уу.
Бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр интернет (цахим оюут) хуудсаар дамжуулж олны хүртээл болгоно.

Шагнал: Шагналын сан 1000$.

"Амин хайртай аав" уралдааны шагнал

1-р байр 150$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
3-р байр 50$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)

Шилдэг бүтээлийн тусгай шагналд Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд ном, морин хуурын CD, бусад ном, шагналууд дагалдана.

Хүүхдийн (16 нас хүртэлх) шагнал

1-р байр 50$ (Эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн зохиол, CD, DVD, мөнгөн шагнал)
2-р байр 30$ (Марко Поло ба дэлхийг нээхүй ном, CD, DVD, мөнгөн шагнал)
3-р байр 20$ (Хүн гүрэн, Бурханы ташуур ном, CD, DVD, мөнгөн шагнал)

Оролцсон хүүхдүүдэд, тусгай шагналт байранд урамшуулал, шагналтай

Миний мэдэх Содном гуай уралдааны шагнал

1-р байр 150$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
3-р байр 50$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)

Шилдэг бүтээлийн тусгай шагналд эрдэмтэн Б.Содномын ном, бусад ном зохиол шагналууд дагалдана.

Зохион байгуулагч:

www.bayanmongol.com Ерөнхий зохион байгуулагч
www.mongolinternet.com Монгол Интернет компани
www.medeelel.com Мэдээлэл Баг
www.baigal.com “Хутай билиг" Уламжлалт анагаах ухааны төв
www.zamdaan.com Замдаан сэтгүүл
www.mashbat-film.com Машбат филм
www.mongolstudy.blogspot.com Б.Содном судлал

Найз, нөхөд, уралдааныг дэмжигч олон


Жич: Хамтран ажиллах, дэмжих хамт олон, номын зохиогчид, хувь хүмүүсийг урьж байна. Эхийн хайр анхдугаар уралдаан, Тэнгэрлэг эх орон минь хоёрдугаар уралдаанд идэвхтэй оролцсон хүмүүст баярлалаа. 2008.11.29 Ts.Batmunkh

Wednesday, November 26, 2008

Зүүдэндээ би аавтайгаа уулзлаа

Хаалга гаднаасаа онгойх чимээ сонсогдлоо
Хаанахын хэн орж ирж байгаа юм болоо
Унтаж байсан би гайхаад хартал
Унтлагын өрөөний хаалга онгойж
Хайрт аав минь зогсож байх юм
Угс хийгээд босоод аавыгаа
Учиргүй тэврээд авлаа би
Та хаанаас ирээ вэ? Таныг бид...
Таталдаад үг минь гарсангүй
Тиймээ, охин минь гээд
Толгой дээр минь үнсээд авлаа
Доод давхарлуугаа дагуулаад
Тандаа би кофе буцалгаж өгье гээд
Данхаа шүүрч аваад тулган дээр тавилаа
Даана ч надад монгол цай алга ааваа гэхэд
Тэр яахав вэ? охин минь гээд
Танайхаар нэг ороод гаргая гэж санлаа гэлээ
Эргэн тойрныг нуруугаа үүрэн ажиглан харан
Эхэмсэг инээмсэглэн нүдэндээ нэг л баяртай
Тэгэж байтал би сэрлээ
Тэрхэн үедээ гайхах балмагдах сэтгэл төрлөө
Эргээд зүүдээ бодтол сэтгэл нэг л өег
Ингэж би аавтайгаа олон жилийн дараа дахин уулсан юм

Б.Содном Үзмээ. 22\11\2008
Миний Сайхан Аав

Олны дундаас онцгойрч гарч ирсэн
Миний сайхан аав минь
Олон түмэндээ "Эрдэмтэн" гэж
Мин хүндэтгүүлсэн эрхэм танаа
Онцлон дурсах сайхаан

Ураг нэгт ухаан заасан
Эрдэм номыг дэлгэрүүлсэн
Эрхэм хүндэт аав таныгаа
Уламжлан дурсах сайхан

Олон сайхан хүний үрийг олны дундаас
Онгодыг нь оруултал нэрд гаргасан
Олон шавь нарыгхаа дунд “Багш” гэж
Он жилүүдэд дуудуулсан сайхаан

Хүний дээдийн ёсоор хүмүүжүүлсэн
Хүндэт хүүхдүүд тань тандаа
Хүн ертөнцөд амар амгалан амьдран
Хүндэт эрхэм танийхаа өмнө хүлцэн мөргөмүн.


Б.Содномийн Үзмээ17-11-2008
Миний сайхан ааваа дурсахуй

Эцэг хүн эцгийнхээ үүргийг гүйцэтгэж чаддаг тийм л хүн хүний аав. Хүн болгон аавтай байх шиг хамгийн сайхан завшаан хорвоод алга. Тэр тусмаа ганц бидний аав болоогүй олон сайхан шавь нарийнхаа аав болж чадсан миний аав эрдэмтэн Балдангийн Содном. Миний аавыг уран зохиолын хичээл дээр гардаг Д. Нацагдорж судлаач, эрдэмтэн, багш, зохиолч гэдгээр нь хүмүүс андахгүй. Аав маань Монголын Шинжлэх ухааны салбарт 49 жил гаруй ажиллаж, монголын утга зохиол судлал, хэл шинжлэл, нэр томьёо судлал, ардын аман зохиол судлал, Д. Нацагдорж судлалыг бий болгосон.
Манайх өвөө эмээ, ээж аавын хамт, таван охин, зургаан хүүтэй өнөр өтгөн гэр бүлтэй, жижиг гээчийн мал аж ахуй эрхэлдэг, эрдэм ном зэрэгцүүлсэн айл байлаа. Яг л дэн буудал шиг олон хүн өдөрт хэд хэд ороод гардаг, эмээ ээж хоёр гал тогооноос амс хийнэ гэж үгүй, өвөө маань бурханы ном хурхынхаа хажуугаар ах эгчтэй хамжин түлээ түлш ойртуулан, аав бичгийн ажлаас гадна гэр бүлийнхээ ажилд тус нэмэр болон бидэндээ хаяа гараа гаргасан сайхан хоолоорой дайлан, үргэлж биднийхээ сурлага хичээлд маань анхаарлаа хандуулан хичээл номыг минь давтуулан, багш нартай маань уулзан бидний дутагдлыг аль болох тэр дор нь засаад авахыг хичээнэ. Биднийг бага байхад их шүлэг, тооны хүрд цээжлүүлдэг байлаа. Шүлэг цээжилбэл ой их хөгжиж толгойд юм амархан тогтдог гэж үргэлж хэлнэ. Аавыг минь олон сургууль урин анхны пионер, эвлэлийн гишүүн, Д. Нацагдоржийн тухай яриа их хийлгэнэ. Аав маань хүүхдүүдтэйгээ эцэг хүний үүргийнхээ дагуу сайн гүйцэтгэж чаддаг байсан юм. Бид гэртээ шинэ жилээр 12 жил болон багат наадмын хувцас өмсөн дуулан бүжиглэдэг байлаа. Шинэ жил хүүхдийн баяраар хүүхдүүдээ заавал бэлэг өгдөг байсан. Эмэгтэйчүүдийн баяраар бүх хөвгүүдээ урайлан хоол ундаа хийж, гэр орноо сайхан цэвэрлэж ээжид болон охидуудаа сайхан ширээ засан баярлуулна. Хөвгүүдээ охин хүнийг эх хүний үүднээс нь хүндэтгэж бай гэж захина. Аав маань ямарч эмэгтэй хүнийг хүндэтгэдэг хүн байсан. Муу эм хүн гэж байхгүй гэдэгсэн. Юм хийхдээ үнэхээр нямбай. Нэг жишээг хэлье. Юмыг угаахдаа нэг нэгээр нь угааж, гурав зайлдаг байлаа. Хувцасыг хольж олноор нь угаадаггүй байсан, тэгэж угаавал хооронд нь хэр буртаг нь холилдож хувцасны өнгө амархан алдаг гэж хэлдэгсэн. Өөртөө их дэглэмтэй өдөр болгоны төлөвлөгөөтэй цагыг яс баримтладаг, өдрийн амьдрал ажлаа хослуулахдаа гарамгай зохицуулж чаддаг. Их олон төрлийн ажлыг өдөрт амжуулж чаддаг, цагыг алт шиг хайрладаг, нэг секунтээр тооцдог байсан учир өөрийн зорисон зорилгоо бүтээж чадсан байх. Өөрийн сурсан мэдсэнээ хэнээ ч харамлахгүй хэлэн зааж, ямарч хүнийг голохгүй сонсон хүлээн авч хүндэтгэнэ. Үргэлж жижиг балын харандаа өвөртлөн хүний хэлсэн ярисаныг тэр дор нь тэмдэглэн авна. Миний аав их олон шавь нартай, шавь нараараа үргэлж бахархана. Хүн ааваас “Со багшаа” таны шавь хэд хүрч байна гэхээр их олоон, мянга гарсан шүү гэдэг байлаа. Аавын маань шавь нар нэртэй төртэй эрдэм номтой сайхан хүмүүс бий. Тэдний дотор одоо ч уран бүтээлээ хийж яваа бидний мэдэх Л.Түдэв, П.Хорлоо, Д.Цэнд, С.Мөөмөө, Ж .Цолоо, Л.Балдан, Я.Баатар, Д.Өлзийбаяр нарын олон сайхан хүмүүс бий. Миний сайхан аав ганц бидэндээ түшиг болоогүй монголынхоо ард түмэндээ түшиг болж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Б.Содном Үзмээ
11-20-2008

ЭХ ОРОН МИНЬ

Сэтгэлд минь хоногшсон Тэнгэрлэг эх орон минь PDF Хэвлэх И-мэйл
1 дэх өдөр, 17-11-2008 01:59
Эх орон минь
Элэнц хуланц,

Эх эцгийн минь өвлөн
Эзэмшсэн хангай говь хосолсон
Эрэлхэг баатруудын минь сүр сүлдээр
Энэ дэлхийн түүхэнд тодорсон
Эх орон минь Монгол
Хүчирхэг хүлэг морьдын гайхамшигийг

Хүннүгийн үеэс эхлэн бадруулсан
Нүүдэлчин монголчуудын эр зоригийг
Нэн ялангуяа цуурайтуулсанНэгэн түүхт орон Монгол
Ахмадын үгийн сонсон биширдэг

Айлын хүнийг зочлоод хүндэтгэдэг
Агуу их сургаал ёс заншилтай
Азийн төв зүрхэнд оршдог
Алтан соёмбот орон Монгол
Сэтгэлд минь хоногшсон

Тэнгэрлэг эх орон миньЭлэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол орон минь гэж Төрийн шагналт, ардын жүжигчин Пүрэвдорж гуай дуулдаг шиг Монгол хүн болгоны сэтгэлийн уяас бол Монгол эх орон мөн. Монгол хүн болгон ерөнхийдөө голдуу уул ус, тал нутаг, төрсөн нутгаа харах юмсан гэж үгүйлэн ярьдаг. Магадгүй нүүдлийн аж ахуйн амьдралтай байсан монголчууд өчнөөн төчнөөн нүүн нүүдэллэж байхдаа байгалийн зохидол үзэгдэлийг анзаарч өөрийн нутагшсан нутагтайгаа жишэн харьцуулдаг байсантай холбоотойгоос гадна нутаг үндэстний зан заншил ялимгүй өөр учраас идээшихэд сэтгэлд нэг их өөриймсөг болж тусахгүй байсан биз. Тийм ч учраас дээр үеийн ихэнх дуу, шүлэг аман зохиолуудад голдуу уул ус, ахуй амьдрал, зан заншлыг өгүүлсэн нь илт байдаг. Одооны бидний монголчуудын хувьд арай өөрөөр эх орноо өгүүлдэг нь илт. “Усыг нь уувал, ёсыг нь даг” гэдэг зүйр цэцэн үг байдаг. Тийм ч учраас орчин үеийн монголчууд хаа ч ажиллаж амьдарсан ч тэр орондоо хурдан дасч тухайн нийгэмдээ зохицож байна. Гагцхүү бидний өгүүлээд дутагдаад байгаа зүйл маань хамтран амьдрах амьдрал маань юм. Энэ бидний ёс заншилтай холбоотой болон монголчуудын нийтэч сэтгэлгээ.
Монгол хүн бие биеэндээ сэтгэлийн дэм тус өгч чаддаг, зовлон жаргалаа ойлголцож хуваалцаж чаддаг тийм л сэтгэлийн тэнхээтэй хүмүүс.

Гадныхан насанд хүрвэл өөрийн хувь амьдралаа хэн нэгэн хүний оролцоогүйгээр бие даан амьдрахыг хичээдэг. Энэ нь тэдэнд хувь амьдралыг бий болгодог учир тэд хамтран амьдрагч бидний монгол зан ойлгохдоо дульхан.
Америк хүмүүс нялхаас аваад бүх хүн болгон нь “Би Америк хүн” гэдгээрээ бахархдаг. Тэд өсч өндийхдөө сүлд дуугаа тархиндаа шингэтэл хаа ч явсан сэтгэл дүүрэн дуулдаг. Тэрэнтэй адил Монголчууд маань сүлд дуугаа дуулдаггүй ч гэсэн мах цусны минь тасархай монголдоо гэсэн дүүрэн сэтгэл зүрхэнд минь уяатай байдаг.
Монгол хүн болгон эхийгээ дээдлэн хайрладаг шиг эх орноо эх шигээ зүрх сэтгэлдээ тээж явдаг. Бид “Би монгол хүн” гэдгээ хаа ч хэнд ч ойлгуулахыг хичээдэг нь бидний нууц биш харин бахархах бардам сэтгэл.


25 ТВ-ийн “танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Алтантүрүү Вашингтон ДС-д амьдардаг монгол улсын иргэн Сэрээтэрээс асуухдаа “Эх орноо саналаа гээд хүмүүс яриад байдаг. Яг юуг нь санадаг юм вэ?” гэж асууж байсан. Сонин асуулт байгаа биз. Бидэнд өдөр болгон өглөөнөөс орой хүртэл чихэнд минь чимэгтэй сонсогдох, сэтгэлээ онгойтол ярих төрөлх монгол хэл, аялгуу сайхан дуу хөгжим, хаашаа ч харсан монгол орчин маань өгүүлэгдэж байна.
Дуртай хүслээрэй зочлоод ороод гарах айл саахалт, гудамжаар алхан гангар гунгар ярих найз нөхөд, нэг үнсүүлээд, нэг загнуулах аав ээжийгээ, ах дүү нартайгаа сэтгэл дүүрэн тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд, хээр гарч хээрийн айгуум сайхан монгол үнэр, хөдөө талын жинхэнэ монгол амьдрал, хөдөө төрөөгүй ч тоос шороотой ч гэсэн Улаанбаатарын маань хөлхөгдөх амьдрал маань үгүйлэгдэж байна.

Б.Содномын Үзмээ 10-27-2008 (USA)

Tuesday, October 21, 2008

МЭНДЧИЛГЭЭ

ТА БҮХЭНДЭЭ

Танай гэрт зочлоод
Тааламжтай сайхан байлаа
Дүү охиныг минь
Дүүрэн жаргалтай амьдруулж байгаа

Хүргэн дүүдээ:
Хан хорвоогийн сайхан бүхнийг
Хамаг олны жаргалыг хүсье

Сэргэлэн цовоо охид тань
Сэтгэл уярам байлаа
Уран гартаа дүүгээрээ
Уяран байж бахархалаа

Инээд баяслаар дүүрэн Тэмүүлэл
Ичимхий бүрэг Тэргэл
Инээмсэглэл цацруулсан Жеймс
Ихэмсэг хатагтай Үзмээдээ
Эрхлэх дуртай Доотийд

Энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Эгч Эрдэнэчимэг 2008-9 сар

Monday, June 23, 2008

МОНГОЛЫН ХАРЫН БӨӨГИЙН ДУУДЛАГЫН ТУХАЙ

Монголын харын зүгийн бөөгийн дуудлагын тухай ярина гэдэг нь ер нийт монгол бөөгийн
мөргөлийн дуудлагын тухай ярих гэсэн үг юм. Учир юу гэвэл, харын бөө нь монголын бөөгийн анхны гарал мөн. Харын бөөгийн мөргөлөөс суравалж авч, мөнөөхөн бөөгийн дуудлага цаашдаа янз бүр болсон түүхтэй юм.
Монголчуудын шүтлэгийн тухай түүх зохиолд нилээд дээр үеэс тэмдэгдэн иржээ. Гэхдээ эдгээр бичиг зохиолд голдуу товч төдий буюу бусад зүйлийг тоочихын далимд цухас гаргасан зэрэг үнэхээр эрдэм шинжилгээний зохиол ховор юм.
Зориуд судалж бичсэн алдарт зохиолч бол Дорж Банзаровын "Монголчуудын бөөгийн мөргөл буюу харын бөө" гэдэг юм байгаа юм.
Мөн зохиол 1846 онд бичигдсэнээс хойш 115 жил болжээ. Энэ зохиолд бөөгийн дуудлага монгол ардын аман яриагаар дамжиж байдгаас гадна "Одон тэнгэр урих тахих судар", "Галын бурхан тахих судар", "Галын ерөөл", "Одон хүрд, зан бичиг, үзэл, тахил төгс оршив" гэх мэтийн бичмэл зүйл олон байна гэжээ.
Үнэхээр ч энэ нь тийм байгаа билээ. Үүнийг академич Ц. Дамдинсүрэн 1957 онд "Монголын ухан зохиолын тойм" гэдэг номдоо нотолж, олон баримтыг гаргасан юм.
Бас академич Б. Ринчин ийм бичгийн баримтыг эмхтгэж, латин галиг үсэг буулгаад 70 шахам зүйлийг 1959 онд Вийсбаден хотод хэвлүүлжээ.
Монголын бөө, удганы зан суртахуун, ёс журам, онолын тухай буриад Дорж Банзаров \1846 онд\, В. Юмсунов \1875 онд\, М.Н. Хангалов \1895 онд\, СССР-ийн Б.Я.Владимирцов, Халхын Ц. Дамдинсүрэн, Ч. Далай \1959 онд\ нарын зэрэг нэлээд олон монголч эрдэмтэн сүүлийн үед тус тус бичсэн байна.
Эд бүгдийн зохиолыг нийлүүлэн судлахад монгол бөөгийн тухай ихээхэн зүйлийн мэдлэгийг олж авах боловч, харин бүрэн буюу гүйцэд ойлгоход дутагдалтай. Ялангуяа бөөгийн үзэл, онолын талаар гүйцэд ойлгож болохгүй байна.
Дорж Банзаровын алдарт зохиолоос хойш одоо хүртэл монгол бөө нарын дуудлагын хувирбарыг галиг үсгээр тэмдэглэн авч, хэвлэн нийнэлсэн нь нэлээд бий.
Харин бөөгийн янз бүрийн дуудлага дээр хүч тавиад, түүний зан суртахуун, ёс журам, үзэл онолын талыг орхигдуулах нь харамсалтай тул, аль алин дээр нь анхаарах хэрэгтэй байна. Монголчуудын дотор одоо халх, \дархад гөрөөчин\ отог, ордост монгол бөө, удганы ёс журмыг сайн мэдэх хүмүүс байна. Эдний амьд мэнд дээр өрсч ажиллах явдал монголч эрдэмтэн нарт шаардагдаж байгаа нь илэрхий.
Монголын бөөгийн мөргөл бол монголчуудын шүтлэгийн нэг нь байснаар барахгүй, байгалийн жам, түүний гайхамшигт үзэгдлүүдийн учир шалтгааныг дав даруй танин мэдэж, тайлбарлан чадахгүй байсан тэр балар эртний үед хүн төрөлхтөн цөм дор бүрийн өвөрмөгц байдлын дагуу анхны сүсэг бишрэлийг үүсгэсэн явдалтай холбогдох юм.
Энэ мэтчилэн балар эртний монголчууд ч гэсэн дээр тэнгэр, газарт савдаг, усанд лус гэх эзэд байх шиг байна гэж үзээд, амьд чанартай хий сүгийг бий болгон шүтсэнээс бөөгийн мөргөл үүсчээ. "Монголын харын зүгийн бөөгийн мөргөл" бол монголчуудын өөрсдөө бүтээсэн эртний шүтлэг нь мөн юм.
Монголын бөөгийн дуудлагын цуглуулж судлаад үзэхэд тун олон янзын хэлбэр хувилбартай болсон үзэгдэнэ. Ингэж олон янз болсон явдал бол түүний нэр зарим түүхт явдалтай холбогдох байна.
Анх бөө, удган гэж хэлэлцэн байжээ. Гэхдээ бөөгийн ёс, түүний зарим дуудлаганд хар зүгийн тэнгэр өуюу лус, цагаан зүгийн тэнгэр буюу лус гэж тус тус ялгахуйц байсан бололтой. Жишээ нь: Харын зүгийн тэнгэр гэсэн нь догшин, хор тавихаас сийхгүй. Энэ нь нэг ёсны "муу" гэсэн утгатай юм гэдэг байна.
Цагаан зүгийн тэнгэр бол хүн, амьтанд гэм, хор тавьдаггүй, үргэлж сайн явдлын мөлөө байдаг мэтээр үздэг байсан гэнэ. Гэтэл монголчуудын дунд бүрхны шашин ХVII зууны үеэс хүчтэй дэлгэрч, бөөгийн мөргөлтэй харшилдан мөргөлджээ. Бурханы шашин монголчуудын хуучин шүтлэг болох бөөгийн мөргөлийг үгүй хийхээр хатуу тэмцлийг явуулаад түүнийг бүр мөсөн үгүй хийж, дарж ядахдаа элдэв аргыг хэрэглэсэн байна.
Бурханы шажин лам нар анхандаа онгон буюу удган мод зэрэг бөөгийн онгон шүтээнийг шатаан устган бөө, удган нарыг зодож нүдэх, тэдний хэцийг \тал хэнгэргийг\ хагалж, өмсгөлийг бөөгийн мөргөл ер дарагдаж өгсөнгүй. Харин бөө удган нар улам ширүүсч:
"Зул хүжээр зулгуйдсан
Зусар үгээр бялбайсан
Бурхан, бурхан гэдэг нь
Будаг, шунх хоёр юм"
гэх зэрэгээр дуудлагандаа хүртэл бурханы шажныг эсэргүүцсэн зүйлийг илт нэмж оруулах болсон байна.
Монголын бөөгийн мөргөлийг дарж ядахдаа Түвдийн "Бомбо" гэдэг бөөгөөс уламжлан авсан номын сахиус гэдэг "Чойжин"ег \зарим газарт "Гүртэн" ч гэдгийг\ дэлгэрүүлжээ.
Бас тэр үед байсан монгол бөө нарын дуудлага нь дандаа монгол хэл дээр байсан учир, зав дувыг бодож, юуны урвд бөөгийн дуудлагын эхэнд нь "Ум маани бад ми хун" буюу "Ум пад хун" гэх зэрэг бурханы шажны холбогдолтой цөөн төдий үг үсгийг нэмж, "Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан амаржих болтугай" гэж уг дуудлагыг төгсөхөөр эрмэлзсэн зүйл үзэгдэнэ. \Энэ тухай үүнд хавсаргасан V, VI дуудлагыг үзнэ үү\в
Тэр үедээ ингэж түр зуур аргацаах нь зүйн доторхи хэрэг байжээ. Учир нь гэвэл, бурханы шажины лам нар хамаг уншлагаа үнэн хэрэг дээрээ ганц түвд хэлээр гүйцэтгэж байсан тул, монгол хэлээр шүлэгдэхэд нь бэрхшээл тохиолдож гачигдсан явдал ч байх юм. Иймд бөөгийн дуудлагын бүр мөсөн өөрчлөхөд үлэмжхэн цаг хугацаа хэрэгтэй болсон бөгөөд бас бөөгийн зарим зүйлийг зохион байгуулах явдал шаардагджээ.
Тус улсын Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сутын Үүр голын зүүн хөвөөн дээр байсан "Даян дээрх" гэдэг бөө нарын алдарт онгон болон чулуун хүнийг бурхны шажнаас XIX зууны үед шарын шашинд дагаж орох өргөдлөө гаргав гээд, түүнийг маш сайшаан, зар тарааж, гэлэн хувцас хунарыг өмсгөн, цавир зүүлгэжээ.
Бас түүний дээр нь жижиг сүм бариад, үргэлж гурван гэлэнгээр тахилга үйлдүүлэн, зул хүж таслахгүй, аливаа сүсэгтний даатгал, айтгалыг "Даян-дээрх"-ийн сүм барьц тавьцын горимоор хүлээн авсаар байжээ. "Даян-дээрх"ийг тахиулсан хүнд аршаан амсуулан, гар нүүрийг угаалгаад, түүний доорхи шалны буюу газрын хар шороог "Даян-дээрхийн шавсан" гэж цаасанд боож өгөх мэтээр бурхны шажны сүмын ёсоор бүрэн үйлчилгээг хийдэг болсон байна.
"Даян-дээрх"-ийг бурхны шажин лам нараас ингэж тахих болсонд зарим бөө, удган нар их эргэлзэж үнэхээр бөө бид бурхны шажинд дагаж орох цаг нь болсон юм болов уу, хэрэв цаг нь болоогүй сон бол, манай "Даян-дээрх" лам нарыг бут ниргэх чадалтай сан билээ гээд, тээиэгэлзэн дагах тийшээ ханджээ. "Даян-дээрх"-ийг ХШ зууны үеэс эхлэн тахисан гэдэг нь ортой ч байж магадгүй "Даян-дээрх"-ийн нэг домгийг дурдья. "Хэнтий"ь "Булган"ь "Даян-дээрх", "Тагнуу" энэ дөрвөн уулын савдаг нийлж Чингис хааны үзэсгэлэнт бага хатныг нь булааж авахаар хэлэлцэж гэнэ. Тэгээд бэсад гурав нь Чингисийнд буужээ. Тэгтэл Чингис хаан "Даян-дээрх"-ийг их хүидэтгэж, идээ будаа базаалган тавиад, ярилцан суутал орой болсонд Чингис хаан дэргэдийнхэндээ: "Айлчны морийг тавь" гэж зарлиг болов гэнэ. "Энэ хүний жолоо,цулбуураас эхлэн, ганзага, жирэм нь хүртэл цөм амьд могой юм. Тэд нь хатгачих гээд, морий нь тавиулахгүй байна" гэж зарц нар ирж хэлцгээжээ. Тэгэхэд Чингис хаан юу ч дуугарсангүй. Харин "Даян-дээрх" "Зүгээр, би ингэсхийгээд мордонов Алив хүүхэн минь нохой хориод аль" гэж Чингисийн бага хатанд хандан хэлэв гэнэ. Бага хатанг нохой хориод зогсож байтал, "Даян-дээрх" гэнэт түүнийг шүүрэн авч, морин дээрээ дүүрэн зугтаажээ. Чингис хаан баатруудын хамт түүнийг хөөсөнд нөгөө бүгсэн гуравтай нийлээд зугтааж явтал гэнэт дөрвөн тийшээ салан зугтаав гэнэ.
Чингис хаан хатнаа дүүрсэн ганц "Даян-дээрх"-ийг шил даран хөөсөөр байв гэнэ. "Даян-дээрх" Чингисийн хатанг Үүр голын дэргэдэх агуйд хийчихээд, өөрөө мөн голын зүүн хөвөөн дээр чулуун хүн болоод суучихсанд Чингис очиж, "Голийсон тархийг" гээд сэлмээр цавчиж, загнан байж галдаад буцацгаасан гэнэ. Дараа нь Чингисийн төрд хүн, малын их гарз болсонд Чингис хаан "Даян-дээрх"-ийг аргагүй л эхэлж тахисан юм гэнэ билээ" гэсэн домгийг Булган аймгийн өвгөн Дагва гуай ингэж хэлж өгсөн билээ.
"Урьд Даян-дээрх, Далхвандад, Даян-бүүвэй гэдэг ах дүү гурван гарамгай бөө байсан, эдний хөшөөг дурсган босгоод тахих болсон юм гэнэ билээ" гэдэг домог ч бас байдаг байна. Юу ч гэсэн Даян-дээрхийг бурхны шажны лам нар гэлэн болов гэж зарласны дараа, бөөгийн дуудлагыг шажныхаа бурхан, номын дагуу бүр өөрчилсөн үзэгдэнэ \7-р хавсралтыг үзнэ үү\. Мөн дуудлагыг лам нар монгол хэл дээр зохиохдоо агуулгыг өөрчилж, уг шүлгийн журмыг яг дуурайн чаджээ. Шинэ зохиосон дуудлагынзавсар, завсарт нь Түвд хэлний цншлагыг ч оруулж чадсан байна. Энэ дуудлөгыг хэрэглэх бөө нарыг шарын зүгийн бөө гэж нэрлэсэн, гэхдээ зарим нутагт цагаан зүгийн бөө ч гэнэ. Цагаан зугийн бөө гэсэн нь монгол бөө нарын уг ёсонд яв цав тохирохыг ашиглаад, харин харын зүгийн бөөг "муу" гэсэн утга уруу нь лавшруулан тонгорсон байна.
Бурхны шажны лам нараас зүйл зүйлийн аргыг хэрэглэсний эцэст монгол бөө нарын хүч суларч, зарим бөө, бурхны шажинд дуулгавартай болсонд уг тэмцлийн хүч сааран, эвлэрэх тийшээ ханджээ. Гэвч цөөн төдий харын бөө байсаар л байжээ. Одоо монгол бөө нарын дуудлагыг агуулгаар нь хувааж үзвэл:
Нэгд: Харын бөө гэдэг анхны бөө нарын дуудлага байна. Үүнд: Бурхны шажны нөлөө байхгүй монголчуудын жинэхэнэ цэвэр бүтээл юм.
Хоёрт: Бурхны шажинг эсэргүүцсэн үг орсон бөөгийн дуудлага байгаа нь хуучнаасаа ялгагдах талаар тун бага.
Гуравт: Хуучин бөөгийн дуудлагын эхэн сүүл хоёрт буюу дан сүүлд нь бурхны шажны холбогдолтой үг, үсэг нэмэх төдийгөөр аргалан хольж хутгасан саармаг дуудлага байна. Ийм дуудлагын дотор хуучин зүйл нь хэвээр үлдуээ.
Дөрөвт: Шарын зүгийн бөөгийн дуудлагыг бүр шинээр зохиосон байна. Түүнд бөө нарын тэнгэрийн оронд бурхны шажны сахиус, лам багш, ном тэргүүтэн оруулсан дуудлага нь агуулгаар цоо шинэ болжээ.
Монгол бөө нарын дуудлагыг агуулгын хувьд одоо ингэж дөрөв ялган судалбал зохистой шиг санагдана. Монгол бөө нарын дуудлагад утга агуулгын өөрчлөлт цаг тухайн үед орж байсан явдал бол түүний дуудлагыг олон янзын хувилбартай болгох нөхцөлийн нэг нь болсон байна.
Бөөгийн дуудлагыг зөвхөн үүгээр хязгаарлаж болохгүй нь мэдээжийн хэрэг юм. Монгол бөө нар дуулоагаа голдуу аман яриагаар цээжилж байсан учраас үг, үсгийн илүү, дутуу зөрөө гарсан нь онцын их өөрчлөлт болж чадсангүй. Гэвч бас бөөгийн олон янзын дуудлагыг нэгтгэж бичсэн ном байдаг бололтой. "Миний багшид "Онгодын гарчиг" гэдэг нэртэй, гурван хуруу хэртэй зузаан ном байсан. Багшийг нас барсны дараа үрэгдэв бололтой" гэж Булган аймгийн Дагва гуай, түүний садангийн хүн надад 1956 онд ярьсан. Үүнийг мөрдөж үзэхэд үнэн байна.
Харин нутаг нутгийн бөө дуудлагадаа өөрийн газрын уул, уёны нарийг оруулж тэдний эздэд даатгал хийдэг байсан. Энэ нь бөөгийн дуудлагыг орон нутгийн чанартай чиглэлд оруулсан байна. Бас бөөлөх ёс журам, өмсгөл нь ч өөр өөр болжээ. Үүнээс гадна, бөө нарт цаг улирлын буюу цаг үеийн чанартай дуудлага туё туёдаа байжээ. Жишээлбэл: намрын 8-9-р сард хийдэг тахилга буюу сацал дээр бөө нар зөвхөн даатгалын дуудлагыг дуудна. \Энэ нь хожим бурхны шажны үед айлын жисаа, дадлага болж хувирчээ\.
Нэг монгол бөө чухам хэдэн янзын дуудлага хэрэглэж байсныг тодорхойлбол:
1. Тахилга буюу сацлын дуудлага, үүнийг намар бүр тогтмол даатгал хийлгэх журмаар айл айлд дуудаж байсан нь нэг ёсны дадлага авахын чанартай байжээ.
2. Өвчин зэрэг гай зовлонг арилгахын төлөө бөөлөхөд дуудах дуудлага, үүнийг аль тохиолдсон цагт нь заллагын журмаар тэр айлд нь очиж гүйцэтгэхдээ мэргэлж, ид шид гаргах зэрэг дүвчигнэдэг байжээ. Ингэж бөөлөхдөө онгодоо урих дуудлагыг эхэлж хэлээд дараа нь ямар зорилготой онгодоо урьсан, юу асуух гэснээ өгүүлэн, хүслээ илэрхийлж даатгадаг байна. \Энэ тухай хавсралтын 2-ыг үзнэ үү\.
3. Дайн-дээрх мэтийн бөө нарын тусгай шүтээнийг буюу онгод бүрийг тахиулахад хэрэглэх дуудлага нь тус тус байдаг учир олон янзын дуудлага болохын нэг шалтгаан болжээ.
4. Галын тахилга, уул усны \овооны\ тахилга, Чингисийн сүлд тахилга гэх мэтийн олон зүйлийн тахилгыг анх бөө нараар дуудуулан тахиж байснаа больж, аль мэддэг хүнээр гүйцэтгүүлдэг болжээ. Эд бүгд нь голдуу бичмэл бий. Харин Чингисийн тухай дуудлагыг бөө бүр мэддэггүй, үүнийг голдуу Ордост ихээхэн хэрэглэж байсан байна.
5. Зүхэл \хараал\-ийн дуудлага гэж бараг бөө бүрт байжээ. Ийм дуудлага нь нутаг нутагтаа өөр янзтай буюу юуг, хэнийг зүхэхээс холбогддог байна.
6. Ганзаганы зэрэг олон зүйлийн сан бий. Эдгээрийг анх бөө нараар тавиулж байгаад, хожим бичмэл судар болгоод аль бичиг мэддэг хүнээр дуудуулдаг болжээ.
7. Үрс гаргах мэтийн олон зүйлийн өчиг, ерөөл, гэрийн мялаалга, үхрийн дадлага, тэиээний дадлага, шувууны дадлага авахуулах, бэр буулгах буюу хуртын тухай шүлэг ерөөл зэрэг цаг үеийн ёслол, журамтай холбогдсон өдий төдий зүйл байгаагийн олонхи нь бичмэл судартай юм.
Мөн эдгээрийг сүүлдээ аль мэддэг л хүи бүр гүйцэтгэдэг болжээ. Эдний дотроос бэр буулгах хурмын тухай нэг зүйлийг жишээ болговол, хүргэн хүүгийн талынхан сүй хүргэхээр ирцгээж, хүүхэн авах айлын үүднээс цааш, үнснаас нааых сууцгааж байхад нь хүүхний талын найрлаж байгаа хүмүүсээс нэг нь очоод, ингэж хэлдэг байна:
"Та нарын
Ардаа нум саадаг
Агссаныг чинь үзвэл
Анчин гөрөөчин бололтой
Тийм бол,
Уул хадаар явдалтай юм
Аянчин жинчин бол
Өргөн их замаар явдалтай юм
Адуу малын эрэлчин бол
Айл аймгаар буултай юм..."
гэх мэтийн олон үгийг шүлгээр хөврүүлдэг байна. Тэгэхэд нь та нар хүргэн хүүгээ ирээд байхад танихгүй яасан улс вэ? гэсэн утгатай шүлгийг бас хүргэн хүүгийн талынхан хэлнэ. Үүний дараа хүүхний талын хүн:
"Есөн ес наян нэгэн
Бэлгийн тэргүүн болох
Ган төмрөөр үйлдсэн шагай
Галууны шүүгээр шахсан бяслаг байна
Аваад аль!
гээд тэднийг найртаа урьдаг байна. Ингэж л эртний бөөгийн мөргөлийн ёсоор гүйцэтгэдэг зүйл хуримын шүлэг, зан суртахуунд олон үзэгдэж байна.
8. Зуны эхэн сарын шинийн 8-нд анхан удаа тэнгэр дуугарахад:
"Зудаа цаашаа
Зунаа наашаа
Хуйгаа цаашаа
Хураа наашаа
Дуугаа цаашаа
Дураа наашаа..." гэхчилэн олон үгийг үглэж, тахил өргөдөг заншил бий. Үүнчлэн тэнгэр их дуугарахад:
"Хариад, бариад омогтой билээ
Хан цагаан ястай билээ
Хав загасны мах иддэг билээ
Хаая, хууя
Хан, хайрхан тэнгэр минь" гэж Хотгойдын хариад овогтой хүмүүс хашгирдаг байна. Эсвэл:
"Хан цагаан ястай
Хас номин жинстэй
Хан тэнгэр язгууртай
Хүн би байна" гээд аянганд ниргүүлсэн хүний өрхийг бүтээж, үүнийг хаасны дараа, хэт цахидаг гэнэ \1961 онд Х.Лувсанбалдан тэмдэглэн авчээ\.
Иймэрхүү зүйлд хамаарагдах өөр нэг баримтыг энд жишээ болговол:
Аянга буухаас болгоомжилж хэлдэг үг:
"Зүүн зүгийн дөчин дөрвөн тэнгэр минь!
Баруун тавин таван тэнгэр минь!
Ар гучин гурван тэнгэр минь!
Эх хадар хар тэнгэр минь!
Буд хийвэл, булгийн эхэнд
Тад тас хийвэл, талын эхэнд,
Өндөр гэвэл, хушуун \газар\ дээр
Өргөн гэвэл, далай дээр
Цөөхөн малд минь гарзгүй,
Сүмбэр толгойд минь аюулгүй буугаарай"
\Баргын Шарнууд омгийн 48 настай Чогсотоос Х.Лувсанбалдан 1960 онд бичиж авчээ\.
Өмнөх 8-д дурдсантай холбогдох олон зүйл байгаа нь голдуу цаг тухайд тохиолдож болох аюулаас хамгаалах буюу нэгэнт дайралдсан уршгийг арилгахын төлөө үйлддэг хар домын дуудлага, шившлэг юм. Хар домыг анх мөнөөхөн бөө, удан нар гүйцэтгэж байсан нь эцстээ аль мэддэг хүмүүст шилжжээ. Хар домын судар мэр сэр үзэгддэг боловч, тэр бүр бичмэл байдаггүй, голдуу аман яриагаар байх юм. Заримыгнууц гээд хэлж өгдөггүй. Хар домын зүйлсийг цуглуулах иалаар бид ихээхэн дутагдалтай байгаа бөгөөд үүний зарим нь ардын эмнэлэгтэй хутгалдсан явдалч байх юм.
Дээр дурдсан олон зүйлийн дуудлага, үгё бол цөм харын зүгийн бөөгийн гаралтай шүлгүүд байна. Бөөгийн мөргөлийн яруу найраг цөм монгол шүлгээр байдаг бөгөөд зөвхөн зан суртахуун буюу ёс журмын тухай тайлбар тэднийг нь зүгээр үргэжилёэн үгээр хийсэн байх юм. Монгол шүлгийн журам, хэллэг тэргүүтнийг олж судлахад тус болох байна. Үүн дээр нэг жишээг хэлбэл, манай ууган зохиолчдын нэг болох Д.Нацагдорж монгол бөөгийн дуудлагын шүлгийг судалж байгаад "Миний нутаг" гэдэг гайхамшигт шүлгээ бичсэн нь хэн бүхэнд одоо мэдэндэж байгаа бизээ.
Зохиолч Д.Нацагдорж бөөгийн дуудлагын шүлгийн хэлбэрийг авч агуулгыг одоогийн утга санаагаар сольсонд ямар ч гэм болсонгүй, харин ард түмний дунд хурдан дэлгэрч амжилтыг олжээ.
Монголын харын зүгийн бөөгийн яруу найраг бол олон зуун жилийн турш ард түмний бүтээсэн уран зохиолын шилдэг өвийг биедээ шингээсэн учраас бурхны шажны ширүүн тэмцэлд тийм амархан ялагдахгүй, амь бөхтэй зууралдаж чадсан байна. Одоо энэ яруу найргаас чухам юуг судалж болох байна вэ гэвэл:
1-д Бурхны шажин, монголын харын зүгийн бөөгийн мөргөл хоёрын аль алины я гэсэн бид одоо хоосон чанар юм гэж тодорхой мэдэж байна. Гэтэл энэ хоёр юунд олон жилийн турш хоорондоо эрх ашгаа булаацалдан нэмцэв гэхэд нөгөө ноёрхох ангид байр суурьтай болохын тухай л тэмцэж байжээ. Энэ бол нэг ёсны үзэл суртлын тэмцэл, шажин, мөргөлийн түүх юм.
2-т Мөн яруу найргаас хүн, ардын сэтгэхүйн хөгжил, хүсэл, мөрөөдлийн чигийг олж болох, энэ бол бас ардын суртлын түүхийг ойлгон мэдэхэд тус болно.
3-т Бөөгийн яруу найраг бол дээр үеийн зан суртахуун, ялангуяа угсаатны зүй, түүний зан заншлыг судлахад чухал ач холбогдолтой байна.
4-т Бөөгийн яруу найраг нь монголын уран зохиолын түүх, түүний зохиолын хэлбэр, бүжиг, ардын аман зохиол, шүлэгтэй салшгүй холбоотой юм. Энэ тухай холбогдуулж би хэдэн үг хэлэхийг хүснэ.
1949 онд залуу эрдэмтэн Ойнзонгийн Найдан маш их хүч гаргаж, чармайн явсаар туё улсын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас "Сэтэр ариутган бөөлөх дуудлага" гэдгийг надад авчирч өгсөн билээ. Нөхөр Найдангийн олж ирсэн энэ зүйл бол харын бөөгийн нэг зүйлийн цэвэр бүрэн дуудлага, бас үйл ажиллагааны талаар зарим товч төдий тайлбартай тул эрдэм шижилгээний чухал хэрэглэгдэхүүн болно.
Үүний шүлгийн хэмжээ, зэрэгцсэн мөр хоорондоо яг таарсан байна.
Мөн дуудлагын шүлгийн бүдүүвчийг гаргавал:
Салуу, салуу, салуу
Заа, хайрхнууд
Цар мөнгөн чимэгтэнүүд минь
Шижир алтан туяатангууд минь
Хонгор сайхан чуулгатанууд минь
Хотгор сайхан хэцтэнгүүд минь
Есөн ес наян нэгэн тамлагыг чинь тамлаж
Есөн ес наян нэгэн сацлыг чинь өргөж,
Хэнд чинь хэнэггүй
Алин чинь алаггүй
Бултын тань өмнө
Бүгдийн тань дунд
Даатгалыг хийж байнав
Шог, шог, шог
Гэр нэвт гэрэлтэнгүүд минь
Туурга нэвт туяатангууд минь
Ар биенд минь алтан хуяг болж,
Айхад минь зүрх болсон тэнгэр билээ,
Шог, шог, шог,
Мөн дуудлага, шүлгийн иймэрхүү хэмжээгээр үргэлулэхдээ үеийн ёул буюу өргөлтгүй үе энд илүү буюу дутуу байх нь онцын үүрэггүй мэт. Жинхэнэ аялан дуудахдаа л уг дуудлагын шүлгийн нугалбар дагуу хэцийг цохин хөгжлөж, хоолойнхоо өнгийг тааруулан, үг тус бүр дээр утгын өргөлтийг тохируулан хийдэг байна.
Монгол бөөгийн дуу₮длаганд голдуу хорей, дактиль хэмжээ холилдсон явдал олон үзэгдэх юм. Тэгэхдээ 2, 3, 4, 6 өлмийтэй хорей, дактилиас илүү хэмжээтэй байх нь тун ховор. Өөрөаөр хэлбэд, биеэ даасан үе нь шүлгийн нэг мөрөнд дээрх тоогоор байдаг гэсэн үг юм. Голдуу нэг мөрөнд 3 буюу 4 биеэ даасан үгтэй шүлэг элбэг үзэгдэж байна.
Бөөгийн дуудлаганы шүлгийн хэмжээ нь хэц цохиж, аялан дуудахад тохирч байдаг учраас ийм нарийн тааруулжээ. Бөөгийн дуудлагыг шүлэглэхдээ зөвхөн үгийн толгой буюу адгийг холбоод зогсохгүй, мөр мөрөөр нь туушид нэвт шувт эгшиг, гийгүүлэгч нийлүүлсэн нь олон. Жишээ нь:
"...Хонгор сайхан чуулгантангууд минь
Хотгорийнхон хэцтэнгүүд минь
Есөн ес наян нэгэн тамлагыг чинь тамлаж
Есөн ес наян нэгэн сацлыг чинь өргөж
Хэнд чинь хэнэггүй
Алинд чинь алаггүй
Бултын тань өмнө
Бүгдийн тань дунд
Даатгалыг хийж байнав
Шог, шог, шог..." гэжээ.
Үүн дээр уг шилгийн мөрийг туушид нь шүлэглэсэнээр барахгүй, үгийн толгой, адаг хоёрыг адилхан холбожээ. Үгийн эхэнд "Хонгор, хотгор" гэж Н.Т гийгүүлэгч үсэг оруулсан нь хоорондоо авиа харшгүй. Монгол хэлэнд ямар гийгүүлэгч аль гийгүүлэгчтэйгээ авий харшдаг эсэхийг сайн мэдэхгүй, бид тойм төдийгөөр явж байгаа шүү дээ.
Мөн үгийн эхэнд "Хэнд, алинд" гэсэн ойролцоо сонсогдох үгийн үеэо шүлэглэсэн нь ямар ч үгүй, сйхан дуудлдаж, хэлэх, цээжлэхэд амархан шиг байна. Үүнчлэн мөн шүлгийн мөрний эцсийн үгийг бүхэлд нь хэнэггүй, алагггүй гэж холбосон нь аятай дуулдаж байна. Ингээд үзэхэд бөөгийн дуудлага нь монгол шүлгийн маш баялдаг холбоцтой юм. Учир ийм болоход монгол бөөгийн яруу найргийг сайн цуглуулж, нарийвчлан судалбал, бидэнд олж ашиглах зүйл олон бий.
Үүнд Жишээлбэл: Монгол бөөгийн яруу найраг нь буиданд монгол хэлээр шүлэглэх журам, монгол өгүүлбэрийн зөв зохион байгуулалт, ямаршуу тусгай хэллэг байдаг, уран злхиолд юмны дүрийг яаж гаргадаг, уран зохиолын ямар ямар хэлбэр байсан зэргийг тодотгон өгч байна.
Гэхдээ бид "Уран зохиол бол социалист агуулгатай, үндэсний хэлбэртэй байх ёстой" гэдгийг л мөн яруу найргаас олж үзнэ. Эдгээрийн эцэст хэлэх нэг зүйл бол, монголын ард түмний хувьсгалын анхны жилээс эхлэн одоо хүртэл энэ 40 жилийн дотор манай эрдэм шинжилгээний талаар бие дааж нарийвчлан судалдаг болсон нь бас л бөөгийн мөргөлийн энэ яруу найраг дээр я гэсэн тод үзэгдэж байна гэж энд тэмдэглэе.
Б. Содном 1964 он

Wednesday, March 5, 2008

МОНГОЛЫН ШИВШЛЭГ

Монголын ардын аман зохиолын санд зохиолын олон янзын хэлбэр бий бөгөөд тэд нь зарим талаар их өвөрмөгц шинжтэй юм. Гэхдээ нийт хүн төрөлхтний хөгжлөөс салангид биш нь мэдээж хэрэг ээ.
Ардын аман зохиолын дотор "Шившлэг" буюу "Шившилгэ" гэж хэлэлцдэг зохиолын нэгж жижигхэн хэлбэр байна. "Зоос шившинэ, шоо шившинэ" гэх зэрэг өргөн дэлгэр хэлэлцдэгийг санахад тодорхой юм шиг бодогдох боловч, цаага нарийн зүйл байх юм аа.
Шившлэг бол анх балар цагийн хүтүүсийн мухар сүсэг бишрэлтэй болбоотой юм. Шившлэг уг нь хүн төрөлхтний дотор ангит нийгэм гарахаас ч өмнө байж, улмаар нэлээн өөр шинжтэй болчих юм. Жишээг хэлбэл, зоосоор мэргэлэх гэж шившиж байна гэхээс биш, тарнидаж байна гэж хэлэхгүй.
Мөнөөхөн сүсэг бишрэлтэй холбооотой шившлэг бол: бороо орж, тэнгэр нижигнэн дуугарах, аянга буух, цахилгаан цахилах, ус үерлэх, их салхи шуурга болж, хүн амьтан ургамал тэргүүтэнг сөнөөх, хохироох зэрэг байгалийн олон зүйлийн ул ойлгогдох үзэгдлүүд балар цагийнхүмүүсийн алхах гишгэх дутам дайралдаж байжээ. Байгалийн энэ аюумшигт үзэгдлийн учир шалтгааныг балар эртний хүмүүс нарийн онож мэдсэнгүй харин тэр байгалийн юм бүхэнд ямар нэг эзэн байх шиг байна. Тэдгээр эзэд нь тус тусын зүйлсээ хөдөлгөн ажиллуулснаар нөгөө байгалийн аюумшигт үзэгдэл үүсч байх шиг байна гэсэн таамаглал гарчээ. Иймэрхүү мухар сүсэгтэй холбогдож, шившлэг анх бий болгосон байна. Ингэж эзэд байна гэж хүний хий хоосон сэтгэхүйгээр бий болгосон тэр юм нь мэдсээр хэрэг, ер хүнд харагдах, үзэгдэх юу ч алга байсан тул, тэднийгээ "Хий сүг" гэж нэрлэжээ. Өөр үгээр хэлбэл, хүний нүдэнд харагддаггүй "Хий сүг" нь бас тус бүрдээ нэртэй.
Дээд тэнгэрийн орон гэж нэрлэж, түүнийгээ эзэн гэж үзээд "тэнгэр нар" бий, уулын эзэд гэхийгээ "савдаг" гэнэ. Усны эздийг "лус" гэх зэргээр хоосон сэтгэлээр бий болгосон "Хий сүгтээ" тус бүр нэр өгсөн байна. Энэ гурав бол монголчуудын эртний бөөгийн мөргөлийн гол шүтээн нь байсан юм.
Монголчуудын шивших явдал эртний бөөгийн мөргөлтэй нягт холбоотойгоор барахгүй, түүгээр уламжлан бий болж, ултаар бурхны шашны үед тархан ашиглагдсаар ирсэн байна. Монгол шившлэгийн үг ил, далд хоёр янз байдаг боловч, уг зорилго нь үндсэндээ нэг ээ. Хүн амьдралынхаа дотор тохиолдсон ямар нэг хэцүү буюу бэрхшээлтэй хэрэг явдал дээр битүүхэн аман дотроо шивэгнэн үглэж, нөгөө л өмнө духдсан хий сүгийн аль нэгэнд даатган залбирч, өөрийн хүссэн санаагаа шууд гарган гуйж, тэр хий сүгээс зохих тусламж далдуур эрдэг. Энэ нь голдуу нууц янзтай. Жишээлбэл: малыг өт арилгах шившлэгийн үг бол маш их нууц бөгөөд шүд нь унаагүй хүн үүнийг хийж чадна гэнэ. Хэрэв тэр хүний шүд унахад ойртвол, өөр нэг залуу хүнд уламжлан зааж өгдөг ёстой. Түүнчлэн хараалын чанартай, эсвэл бусдыг хорлох чиглэлтэй шившлэгийн үг бас л нууц байдаг учир, түүнийг олж мэдэхэд тун бэрх юм.
Далд хийдэг шившлэгийг цөөхөн хүн эзэмддэг бөгөөд, сүүл сүүлдээ мэргэжлийн чанартай шившлэгт үйлдлийн ёс журам нь ил хийх шившлэгээс их л бага байдаг. Мэргэжлийн чанартай шившлэг хийдэг хүнд заавал бөө байх албагүй, энгийн хар бор хүн байдаг учраас хар дом гэж ярилцхан олон. Хар дом бол эртний бөгөөд мөргөлтэй уялдахдаа харин харын зүгийн бөөд хамрах юм. Учир иймд хараалд хэрэглэдэг шившлэгийн үг хэдийгээр маш нууц байдаг боловч, нэгэн ёсны тарнийн маягтай муу зүйлийг хүссэн цөөхөн зүхлийн үг байдаг нь мэдээжийн хэрэг ээ.
Бусдад ямар нэг нөлөөгүй гэж үздэг, гуйврын чанартай шившлэгийн үг голдуу л монгол хэлээр байх юм. Бусад хэлээр байх нь өдрийн од шиг ховорхон. Ил хэлдэг шившлэгийн үгээс үзэхэд голдуу цөөхөн мөр монгол шүлэг байх юм.
Гэхдээ тэр шүлэгт өөрийн хэлж даатгаж байгаа зүйлээ самуурахгүйгээр тодорхойлохыг эрмэлздэг байжээ. Ил хэлдэг шившлэгийн заримыг гүйцэтгэхэд үйлдлийн ёс журам нь ихээхэн буюу багавтар гэх зэргээр янз бүр байх үзэгдэнэ.
Ямар нэг айл оршин сууж байгаа нутгийнхаа орчин тойрны уул, усны эзэд гэж үздэг хий сүг болох, савдаг, лус, дээд тэнгэр нарт сайн сайхан байлгах тухай даатгаж, өдөр \өглөө\ бүр цай буюу сүүний дээжийг гадагш авч гараад, гэрээсээ зайдуухан очиж дөрвөн зүг, найман зовхис тийш жинхэнэ хүсэх шившлэгээ хэлж, тахил өргөдөг билээ. Нутаг бүр харилцан адилгүй учраас тахил өргөхөд хэрэглэдэг шившлэгийн үг олон янзын хувилбартай болсон байна. Энд нэг жишээг хэлбэл:
"Сайн зүгийн минь тэнгэр
Саруул зүгийн минь заяа
Орохын олзыг нээн буулгаж
Гарахын газрыг хаан боогтун" гэж даатган шившээд, тахил өргөдөг, ерөнхийдүү шившлэгийн үг бас байх юмаа. Иймэрхүү шившлэгийн үг нь монгол ардын аман зохиолд нэг үеэс нөгөөд аман яриагаар уламжлан дамжсаар иржээ. Бөөгийн янз бүрийн дуудлага, сацлын дотор мөнөөхөн даатган шивших үгсээс нэлээд хэсэг орсон үзэгдэнэ. "Ганзаган сан, гад тахих судар, долоон өвгөний судар" зэрэг бичмэл зохиолын дотор ч шившлэгийн үг хэсэг хэсгээр орсон байна.
Зарим шившлэгийг гүйцэтгэхэд ихээхэн ёс журам шаардагдах юм. Мал хөнгөлөхөөё зөвхөн хурга хөнгөлөхийг энд жишээ болгож авья. Хургыг жил бүрийн зуны дунд сарын шинийн гуртанд буюу арван нэгэнд хөнгөлдөг заншилтай. Үүнийг тухайлж үзвэл, аргын улирлын зургадугаар сард хийдгийг хэлж байгаа хэрэг ээ.
Хургыг хөнгөлөхдөө өглөө эрт үүр цүүрээр хийж болохгүй, өглөөний нарыг ханын элэг уруу буух буух, үед буюу бага үдийн үед хийх хэрэгтэй гэнэ. Түүнийг багцаалж бодвол, өглөөний арван цагийн үед дулаан бүлээн болохыг харгалзан, сэр сэр салхилах жихүүн байдлыг намдаах гэсэн санаа юм. Ингээд хурга хөнгөлөх айл эсгий гэрийнхээ баруун талд бяцхан түүдгэн гал асааж, түүн дээр өрөм, тос хийнэ. Бас түүний дэргэд салхины дээд талд арц уугиулна. Тэгээд цэвэрхэн цагаан эсгий буюу ширдэг дэвсээд, үүн дээр хурга хөнгөлөх хүнийг хөнгөлөөний тусгай жижигхэн хурга барьж суухад, дэргэд нь шар будаа, эсвэл цагаан будаа хийж цийдмэлсэн нэг хувин тавьж, мөн хувингийн өрөөсөн сэнжинд хадаг уяж түүний дээгүүр өдтэй сумны уртааш нь дамиуулан тавьсан байна. Хурга хөнгөлөх нөгөө хүний зүүн талаар антай баганыг ацыг умар зүг хандуулан тавьсан үзэгдэнэ.
Энэ бүхий бэлтгэл ажлыг бүрдмэгц, хурга дөхүүлж өгөх, хөнгөлөхөд барьж элбэлцэх хүн тус тус гарч, хургыг хөнгөлж эхэлнэ. Хургыг хөнгөлж, засааг нөгөө хувинд хийгээд, уг ярсан арьсыг жимбийтэл нийлүүлэн, гаднах үсийг имэрч, уул шархыг бөгдөж өгнө. Ингээд хөнгөлсөн хургыг баганан дээгүүр алхуулан тавьж:
"Эм дом, эм дом
Сумнаас түргэн
Өднөөс хөнгөн
Эдгэрэх болтугай,
Дур дур дур! \түр түр түр\" гэсэн шившлэгээ хурга бүр дээр хөнгөлөгч хүн чанга хэлэхэд бусад элбэлцэж байгаа хүмүүс зөвхөн "дур дур дур" гэснийг дуурайж хэлцгээнэ. Энэ мэтээр шившлэгийн зарим нь нилээд тогтсоэ ёс журамтай болсон төдийгүй, зан суртахуунд холбогдох болжээ.
Монголын хуучин цаг тооны тооллооор зуны урь орж, хамгийн түрүүчийн хур буух тэмдэг дохио өгнө. Бас энэ үед ногооны үндэс бэхжиж ургац нь жигдэрнэ гэж хэлэлцдэг билээ. Мөн өдөрт буюу хэзээ тэр жилийн тэнгэр анх дуугармагц түүнийг сонссон хөдөө нутгийн айлуудын ахлах эмэгтэй гарч, сүү буюу цайгаар тахил өргөж үглэдэг нь:
"Зунаа наашаан
Зудаа цаашаан
Өнгөө аашаан
Өвлөө цаашаан
Хураа наашаан
Хуйгаа цаашаан
Нойтоо базааж
Ногоогоо элбэгжүүлээсэй
Дуугай намуухан
Аянгаа \цахилгаанаа\ тааруухан
Хурмаст тэнгэр минь
Хурай, хурай, хурай" гэж тэр эмэгтэй гэрээ тойрон явж дөрвөн зүг, нйаман зохис өөд тахилыг сайтар базаан өргөөд гэртээ орж ирнэ.
Зарим нутагт гэрийн дотор хий л хүн байвал бүгд нөгөө тахил өргөсөн сүү буюу цай үлдэгдлээс амсацгаана. Энэ ёс бол нөгөөтэйгүүр аянгын аюулаас хүн бүрийг хамгаалж байгаа санаа юм. Мөн үйлдэл бол зан суртахуунд орсон эртний шившлэгийн хувирал байна.
Мэргэ төлөг дээр хонины далны ясанд мэдэхийг хүссэн зүйлсээ шивнэн шившээд, нударгаар эргүүлэх зэрэгёслолын чанартай галд хийж түлнэ. Галд шатаасан далны яс ямар янзтай түлэгдэж, ан цав гарсныг тэр мэдэх гэсэн зүйлтэйгээ холбож тайлбарладаг байна. Чухам үнэн мөнийг хэлж аль гэж далны ясанд шившиж байгаа боловч, цаанаа үүнийг минь галын эзэн тэнгэр тунгаан хэлж өгнө гэж мөнөөхөн хоосон чанарын бишрэлдээ автагдаж, тэгж ч ёсолж байгаа явдал юмаа. Галын тэнгэр гэж үздэг хий сүсэгтээ даатгах шившлэг нилээд байдаг нь монголчуудын эрт дээр үеийн нэг үзэгдэл байна.
Гал тахих эртний зарим сударт буюу гүүний үрс гаргах сацал \ерөөл\-ийн сударт:
"Цагаадай бөөгөөр
Сацлаа сацуулж
Цангалан удганаар
Хөнөгөө бариулж..." гэх зэргээр гардгийг ажиглавал, гал тахих явдал монголчуудын дотор эртнээс эхлэн, ямар нэг айлын гал голомттой холбоотойгоор барахгүй, улсын гал голомттой ч холбогдож байжээ. Юу гэвэл, Цагаадай хаан өөрөө бөө хүн байсан төдийгүй, түүний хатан Цангалан бас удган байсан түүхтэй. Ингээд тэд улсын гал голомтын тахилгад оролцож явжээ. Цагаадай, Цангалан хоёрын тэр түүхт явдал монгорл ардын аман зохиолоор уламжлан явсаар эцэстээ бичиг үсгээр тэгж тэмдэглэгдсэн нь сонин.
Гал тахихад урьд тулганы дөрвөн тотго дээр өрөм, шар тос, өнгө өнгийн бүс, торгоны өөдөс мэтсийг тавиад, цороцгүй өвчүүг хадгаар ороон, зугуухан түлсэн галд хийнэ. Түүний дээрээс хайлмал шар тос дусааж:
"Хойт жилийн өдий хүртэл
Хотол голомтоо сахин тэтгэж
Мэнд суухын мэхийг даатгаж
Амар суухын авралыг \эрье\ айлтгая
Хурай, хурай, хурай" гэж хэлээд, галаа их бадраадаг байлаа. Энэ бол нэг ёсны шившлээс үүссэн даатгал юм. Зарим шившлэгийг бурхны шашин ашигласан учир монголын бөөгийн дуудлагын нэгэн адил, бурхны шашны уншлага, дуудлагатай хутгалдаж, их урт сунжруу болсон явдал ч бий. Жишээг хэлбэл, галын тэнгэрийн тахилын судар ихээхэн дэлгэрэнгүй болжээ. Ялангуяа Цахар гэвш Лувсанчүлтэмийн дэлогэрүүлэн зохиосон "Гал тахих судрыг" гойд их болгосон. Үүнд, өвчүү тэргүүтнийг өргөх нь:
"Шимт амт чадал бүхэн төгссөн ариун өвчүүг
Шинэ цагаан утсаар үзэмжтэй ороосон ба
Шагаат чамаг дарван өндөр хавирга сэлтийг
Шүтээн гал тэнгэрийн чуулганд тахил болгон өргөнө
Хурц тосны чанар төгссөн сэмж ба
Хурднаа үрэвсэн бадрагч хялгана өвсийг
Хутаг хишгийг нэмүүлэгч гал тэнгэрийг
Хувилгаан олон нөхдийн чуулган сэлтэд өргөнө
Алимд харануйг гийгүүлэгч өсөн хүж
Анхилах сайн үнэр төгссан өсөн хүж
Арц тэргүүтэн ба элдэв хувтасны зүйл бүгдийг
Аврагч гал тэнгэр нөхөд сэлтэд өргөнө..." гэх зэргээр зөвхөн галд өргөхийг дэлгэрүүлээд зогссонгүй, хамгийн түрүүний: "Урих дуудлага" гэж хийгээд, цааш нь мөргөх, бүс торгоны үртэс өргөх буюу тулганы 4 тотго дээр тавих зүйлс, магтах, хэрэг үйлсээ даатган залбирах нь, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, хишиг даллах" гэсэн зэрэг бурхны шашны номнол ёсоор арав гаруй зүйл болгожээ.
Энэтхэг ч гэсэн манай тооллоос өмнө Х-Х1 зууны үеийн бололтой "Регведа" гэдэг эмхтгэлд эртний бөөгийн дуудлага зарим шившлэг "Веда \мэдлэг\" гэдгийн мөргөлөөр дамжиж орсон нь улмаар бурхны шашны номнолд зүйл зүйлээр хуваагдан уламжлагдсан явдал монголын бөөгийн дуудлага, зарим шившлэгт нөлөөлөөд, заримыг дэлгэрүүлэх, өөрчлөхөд рхүргэсэн байна.
Ийм явдал бол голдуу бичмэл зүйл дээр үзэгдэх юм. Харин монгол ардын аман ярианы хэлээр дамжиж ирсэн шившлэг дээр бурхны шашны нөлөө орсон нь өдрийн од шиг цөөхөн.
Шившлэг хийхэд лам, хар буюу эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлах явдал байдаггүй боловч, нарийн зүйл дээр шившлэг үйлдэх хүн хавархон байдаг учир, мэргэжлийн чанартай болсон ч үзэгдэнэ. Ер шившлэг бол хар домтой нягт холбоотойгоор барахгүй, нэгэн ёсны хар домыг хийхэд хэлдэг үг нь мөн. Жишээлбэл: хургалах хонийг дуншихад баруун, зүүн тийш гурав гурав хөлбөрүүлээд, цухуйсан хургыг зугуухан татахдаа: "Сөөг, сөг, сөг, эм дом, эм дот, эм дот" гэж гаргана. Харин ботголох ингийг дуншихад "Хөөс, хөөс, хөөс" буюу Сөөг, сөг, сөг," гээд ботгыг татаж гаргадаг байна.
Бас мал өөрсдөө ирэхгүй буюу эрээд олдохгүй хээр хоноход галын, эсвэл үйлний хайчны амыг боогоод: "Хээр хоносоэ хэдэн мал минь хэвийн мэнд хонотугай" гэнэ. Зарим нутагт: Хээрийн нохойд хэлмэгдүүлгүй, хэвийн мэнд хонуулахыг даатгана" гэж гурав дахин мөнөөхөн хайчийг шившээд, баруун хатавчны завагт шургуулна. Энэ мэтээр монголын зан суртахуунд орсноор барахгүй, шившлэгээс ардын аман зохиолд бий болсон зохиолын жижиг хэлбэр нилээд байх үзэгдэнэ. Энд зарим жишээг дурдвал, Ц.Гочоогийн цуглуулсан зан суртахууны зүйлст хэд хэдэн сонин үг байна.
"Овооны их танд
Олзны их манд
Өлийн их нь танд
Өлзийих нь манд
Сожваа хоржийлаа" гэж өл дөвөөг давахад ямар нэг хүн хүсэл мөрөөдлийнхөө үгийг хэлж байсан явдал мөнөө л шившлэгтэй холбоотой. Өөр нэг жишээг хэлбэл, мал төхөөрүүлсэн хүнд хувь болгон гол буюу аман хүзүүг заавал оролцуулсан гэдэс дотрын зүйлсийг өгдөг ёс бий. Тэр зүйлсийг авсан хүн аман дотроо:
"Араас ирсэн аман хүзүү
Алт мөнгөөр чимсэн аман хүзүү
Өөрөөс ирсэн аман хүзүү
Өөх тосоор чимсэн аман хүзүү
Ир, Ир, хурай, хурай, хурай
Цохьсон газар
Цоохор тугал
Алсын газар
Алаг тугал
Төгөлгүй
Төбрөх болтугай", эсвэл:
"Хүлсэн газар
Хүрэн тугал гараасай
Алсан газар
Алаг тугал гараасай
Цохьсон газар
Цоохор тугал гараасай
Харж гүйцэхгүй
Бэлчээртэй бол
Харваж гүйцэхгүй
Зэлтэй бол" гэж шивэгнэж хэлдэг явдал бол нэгэн ёсны шившлэг маягтай юм аа. Эртний шившлэг сунжирсаар, заримдаа өрөөл буюу тангарагийн чанартай болох ёс бий.
"Аян хөнгөн
Ачаа хүнд яваад ирээрэй" гэх буюу
Буйлаа хугалалгүы
Бурантгаа сунгалгүй яваад ирээрэй" гэж хий сүгд даатгаж байгаа шившлэг нь одоо ерөөлийн чанартай болжээ. Бас зарим шившлэг сунжирсаар, тангараг буюу сургаалархуу болсон явдал үзэгдэх юм.
Хоёр хүн хоорхондоо эв түнжин хангараад эргэлтгүй болоход хэлдэг үг байдаг.
Үүнд: "Тал эвдэрвэл
Тамд унана
Сал эвдэрвэл
Далайд живнэ" гэх буюу
"Тал эвдэрвэл
Тамд уна
Сал эвдэрвэл
Дайлайд жив" гэж мөнөөхөн хий сүгийг баримжаалан шившиж байсан нь аяндаа тангараг янзтай болсон байна.
Урд цэрэг мордохдоо: "Богтос хагалаагүй
Богино хавирга хугалаагүй
Хараалт хадамын нэрээр нэрлээгүй" гэж хэлээд явдаг байжээ. Ингэж гэм хоргүй хүн гэдгээ хий сүгд мэдүүлж байгаа хэрэг юм.
Шинэ эмээл засаад, бэлхэн болоход урьдаар эцгээ эхлэн мордуулах ёс байдаг гэнэ. Тэгэхэд хэлдэг нь:
"Хонгор дүүрэн морьтой
Хот дүүрэн малтай
Үрээ дүүрээд
Үрээгээ хөтлөөд явах болтунай" гэж хий сүгд шившин даатгаж байсан нь эцэстээ ерөөлөрхүү болжээ. Энэ бүхий байдлаас үзэхэд монголын зан суртахуун дотор шингэсэн шившлэгээс үндэслэж гарсан үг тун олон янз юм. Өөр үгээр хэлбэл, шившлэг сунжран явсаар, ардын аман зохиолын дотор олон хувилбар буюу золхиолын олон жижиг хэлбэр тус тусдаа бий болсон байна.
Шившлэг бол балар эртний хүмүүсийн сэтгэхүйгээс үндэслэн гарсан жинэхэнэ хийсвэр ухагдахуун болох учир шинжлэх ухаан, соёлыг хөгжих дутам ховордож байгаа зүйл ээ.
Б.Содном 1964 он

АРДЫН АМАН ЗОХИОЛЫН СУДЛАЛ: \Шог, хошин үлгэр, домог ярианы Удиртгал\

УДИРТГАЛ
Монголын ардын эрт эдүгээгийн аман зохиолын шавхагдашгүй арвин сангийн дотор шог, хошин үлгэр, домог яриа олон байдаг билээ. Эдгээрийн зарим нэг нь олон янз бүр илүү, дутуу үгтэй хэлэлцдэг боловч, ерөнхийдөө утга санаагаа хадгалж байдаг юмаа.
Монгол ардын аман зохиолд "Ноёд баяпыг эсэргүүцсэн богино өгүүлэг", "Хошин үг", "Хошин буюу шог дуу", "Далан худалчийн үг", "Балансэнгэ", "Сайн эрийн үгс", "32 наргиа" гэх, энэ сүүлийн дөрвөн үйл нь бие биетэйгээ холбоотэй бөгөөд ХҮШ зууны эцэс, Х|Х зууны үед гарсан янзтай. Мөн дөрвийн дотроос хамгийн түрүүнд "Далан худалчийн үг" үүсч, түүнээс хойш "32 наргиа", "Сайн эрсийн үг", "Балансэнгэ" гарч ирсэн юм шиг үзэгдэнэ. Мөнөөхөн дөрвийн дотор өмнө дурдсан зууны үсгийн зан суртахуун, түүхт байдал тодорхой үзэгдэнэ.
Буриад монголын алдарт зохиолч хоц Намсрай хуучин Сан бээсэд \одоогийн Чойбалсан аймгийн Матад сум хавьд\ байхдаа цуглуулсан аман зохиолын нэгэн зүйл болох "Сайн эрсийн үгнээс", "Өвгөн Гэлэнгийн үг" гэдэг шүлэглэлийг 1926 онд боловсруулж хэвлүүлснийг энд хамт хийж, уг эх авсан "Сайн эрсийн үг" гэдгийг оруулаагүй.
"Далан худалч", "Балансэнгэ" гэдэг жижигхэн хэсэг хэсэг өгүүлэгт бол Далан худалч, Балансэнгэ нар өөрсдөө уг зохиолын гол баатар нь болж явдаг.
Энэ зохиолуудад аж амьдрал, зан суртахууны аль дутагдалтай талыг шоглон дооглосон буюу сорьсон янзтай утга санааг харуулдаг билээ.
Пээр үеп энэ хоёр зохиолыг шог, хошины талаар нь гойд бөгөөд мөн тухайн үедээ хүмүүсийн инээдийг хүргэж, уйтгарыг сэргээх төдийхнөөр зогсдоггүй, харин ойлгож аваад цээжлэхэд нв амархан байжээ.
Нэгэнт цээжилсэн хүн уг гол санаанаас нь гаждаггүй боловч, илүү дутуу үгтэй хэлэх явдал мэдээжийн хэрэг ээ.
Жишээлбэл: "Балансэнгийг", "Балансан", "Бэлэнсэнгэ", гэх мэтээр нутаг нутагт янз бүр нэрлэхдээ яг нэг л хүнийг хэлж, мөнөөхөн "Балансэнгэ"-ийн үлгэрийг ярьж байна. Харин "Балансэнгэ" гэж ярих нь олонхи бололтой.
Монгол ардын хошин, шог үлгэрийн дотор 19-р зууны үед "Бадарчингийн үлгэр 1,2" гэж нэг шинэ богино хэлбэрийн зохиол бий болж ихээхэн дэлгэрсэн байна.
Бадарчингийн үлгэрийн дотроо зохиолынгол \баатар\ хүн нь бадарчин өөрөө байдаг бөгөөд феодалын нийгмийн ёс журам зан суртахуун, хар-шар дээдсийн улс төрийн явуулгыг илтээр эсэргүүцсэн чанартай шог үлгэр үлэмжхэн гарч дэлгэрэв ээ.
Тэр үеийн бадарчин монгол орныхоо дотор хөндлөн голыг хэрэн явцгааж, бадар барьж явсан нь үнэхээр олоон. Үгээр барахгүй олон тооны бадарчин "Баруун Зуу \Лхас\", "Гамшир", "Балба", "Утай" зэрэг газраар явцгааж, эргэл мөргөл хийнэ, номоо сайжруулна гэх нэрийдлээрэлдэв юмыг слонирхож үзэж, нүүр хагарч, нүд тайлахын тул, газар сайгүй тэнүүчлэн, олон янзын хүнтэй учран харилцаж, амьдралыг тал бүрээс хараад, биеэр амсаж, хашир догь болж байжээ.
Тэр гэхийн тэмдэггүй газар сайгүй явж байсан бадарчингаар тухайн үеитйн тэмцэл зөрчлийн сэдвийг илтгэсэн богино хэлвэрийн үргэлжилсэн уран зохиолын гол баатар болгосон явдал бас учиртай юм. Иймэрхүү зохиолын эзэн зохиолч буюу өөрийн нэрээ нуухын тулд, тэр үедээ хааш яаш, болох бүтэхгүй гэгдэх зохиолыг бадарчингийн гэж байсан буюу уг зохиолыг бадарчинтай зориуд холбон хийж байсан явдал монгол ардын аман зохиолд чухал суурийг эзэлж байсан үзэгдэнэ.
Хошин буюу шог үлгэрийг ингэж нэг хүн нь нөгөөгөөс сонгож тогтоогоод, амаар сонирхол болгон ярилцдаг тул, үг нь илүү дутуу болох мэтээр олон янз болдог байна.
Хэдийгээр ийм олон янзын хувилбар гарч ирэвч, гол утга санаа нь төдий олон янз болдог байна.
Хэдийгээр ийм олон янзын хувилбар гарч ирэвч, гол утга санаа нь төлий л их өөрчлөгдсөн явдал ховор үзэгдэнэ.
Монгол арлын аман зохиолын хошин, шог үлгэрийн зохиомж нь хялбархан, утга санаа нь их л ойлгомжтой байтлаа, тэр нэг зүйлийн санаагаа урлагийн талаар ёадамгай эвшхан гаргаж, төгс утгагыг гаргасан байх нь гойд сонирхолтой юм.
Ердөө ямар нэг утга санааг урлагийн талаар гаргахдаа хүмүүсийн инээдийг хүрмээр эвлүүлж, зохиох нь тийм ч амар хэрэг биш.
Иймд эдгээр хошин, шог үлгэрийг судалж, зохиомж болон урлагийн барилыг олж авах явдал одоогийн утга санаагаар ямар нэг хошин буюу шог инээдтэй зохиол бичихэд ач холбогдолтой юм аа.
Зохиолч хүн ямар нэг сэдвийг олж аваад, түүнийгээ унших үзэх хүний сэтгэлийг хөдөлгөх хошин, шог буюу инээд хүргэх зохиол болгон боловсруулья гэснийгээ яаж хийвэл, тийм зохиол болноо гэдэг нэг асуудал тулгарч ирдэг билээ. Үүнийг эзэмших мэдэхийн тул, ардын бичмэл уран зохиолын хажуугаар аман зохиолын хошин, шог инээд хүргэх зохиолуудыг тэр цаг үеийн байдал, нөхцөл хөгжилтэй нь хамт холбож судлах явдал шаарддагдаг байна.
Харин иймэрхүү зохиол дээр анхаарах нэг зүйл бол цаг үе нь байгаа юм. Жишээг хэлбэл, өнгөрсөн үеийн зарим шог буюу инээдтэй байсан хэрэг явдал, хэллэг нь уг үеэ нэгэнт шувтарсны дараа, уул шог буюу инээдмийн чанараа алдаж, өөр цаг үеийн нөхцөлд уйдах зүйл болж хувирах ёс бас бий, эсвэл ямар нэг уйтгар гунигтай буюу түвшин байсан үйл явдал, хэллэг нь өөр цаг нөхцөлд хүрч ирээд, зөвхөн инээдэм наадмын хэрэг болж хувирах ч ёс бий.
Д. Нацагдоржийн "Учиртай гурван толгой" гэдэг дуурьт Балган ноёныг гэрлэх үеэр алтан малгай, шар хүрэт өмссөн, цал буурал сахалтай, салга лам, бусад ноёд ихсийн хамт гарч ирээд, Балган ноёнд бэлэг хүргэхээр бараалхаж байгаа байдал харагдана. Урьдын цагаар буюу тэр цаг үедээ бол мөн ламыг өндөр нас, шашин мөргөлийн хувьд нь хүндэтгэж биширмээр юм уу өрөвдөж хайрламаар дүнхгэр буурьтай ламтан гэж байсан нь илэрхий.
Гэтэл одоо түүнийг хүмүүс хараад, дооглон инээлдэх болжээ. Энэ яагаад ингэж байнаа гэвэл, цаг үе нь өөр болоод, тэр ламтны үе нэгэнт өнгөрсөн учраас иймэрхүү элэг доог болоод хувирчихав аа.
Үүний учир нь юу гэвэл, ямар нэг юмыг "сайн", "муу" хоёрын аль нэгээр дүгнэж байгаа хэрэг юм. Нэг цаг үед "сайн" буюу "сайшаагдаж" байсан хэрэг, явдал юмуу үзэгдэл тэр тухайн цаг үеэ өнгөрөөгөөд өөр байдалтай цаг үед шилжин хүрээд, нийгэмп ойлгогдож үнэлэгдэхдээ урьдынхаасаа ондоо дүгнэлт ч авдаг явдал байна.
Үүнд магадгүй элэг доог болсон зүйл нь "муу" буюу "муушаагдсан" дүгнэлт авч болно.
Ингээд үзэхэд "сайн", "муу" хоёр гэдэг дүгнэлт нь үргэлж байраа солилцож байдаг жамтай юм байна.
Энэ тухай жишээг хэлбэл, үргэлж усанд шумбаж амьдардаг загасны амьдралыг зарим хүн "сайн" байх гэхэд, зарим хүн : үргэлж хүйтэн нойтон уёанд амьдардаг юуных нь сайн байх вэ дээ, "туу" л байх ёстой гэхчлэн өөр өөрөөр дүгнэн хэлэхийг оролддог байна.
Үнэндээ уг маргааны гол нь үүн дээр биш, харин байгалийн дотор тэр амьтан зохицон амьдарч байгаа явдал нь онцлогтой юм.
Тэр ч байтугай бидний өдөр тутмын амьдрал дээр ч гэсэн нэг зүйлийг яг нэг адил үздэггүй.
Энэ морь "сайн" гэж нэг хүнийг хэлэхэд, нөгөө хүн "муу" гэж хэлэх зэргээр нэг юмыг янз бүр дүгнэх явдал байдалтай адил нэг цаг үед болсон үзэгдэл нөгөө цаг үеийн ондоо нөхцөл байдал дээр очоод өөр болон дүгнэгдэхэд хүрсэн байна.
Гэвч тэр цаг үеийн үнэн мөнийн түүхэн нөцөл байдал чухал юм. Уран зохиол дээр ярьж байгаа нэг "сайн" шэдэшт нь нэг ёсны ололтыг "муу" гэдэгт нэг ёсны дутагдлыг хэлсэн хэрэг. Ололт, дутагдал хоёрын аль нэгний байдал, дүрийг оновчтой гаргаж, сэцэн хэллэгээр дүүргэж чадсанаараа хүний инээд хүргэх сонин хачин зохиол болдгийг анхаарууштай.
Иймд энэ хоёрын аль алин дээр ч хошин шог зохиол бичиж, хүний сэтгэлийг хөдөлгөж болох юм.
Хүний сэтгэл хөдлөлийн дотроос хөгжилтдөх нь хошин шог зохиолд их ач холбогдолтой. Хүн хошин шог зохиолыг үзэх буюу сонсоод, хөгжиллөдөг юмаа.
Ололт, дутагдал хоёрын аль нэгний байдал, дүрийг оновчтой сайхан гаргаж, цэцэн хэллэгээр дүүргэж чадсанаараа л хүний инээд хүргэх сонин хачин зохиол болдгийг анхаарууштай.
Хэдийгээр ийм боловч, уран зохиолын доторхи шог , хошин зүйл нь удаан жилийн сэдэвтэй эсэхээрээ бас болно.
Хэрэв удаан жилийн сэдэвгүй байвал, тэр зуурын үеэ өнгөрмөгц, даруй хуурч өөр болоод сонирхлоо алддаг байна.
Хошин шог зохиол нь бодит амьдралд хэдий ойрхон бөгөөд байгалийн жам болох хөгжлийн хувьсгах, хөдөлгөөнтэй нь хэдий л нягт холбож чадвал, тэр нь төдий л удаан жилийн сэдэв болж алгуурхнаар хуучирдаг байна.
"Тэр хүн ялаа халтирч унаад хөлөө хугалчихмаар халзан толгойгоо гялалзуулан байж, дохих нь нэг л маапаантай юм шиг надад санагдлаа" гэж бичвэл, тийм амархан хуучрахгүй мэт.
Халзан толгойтой хүн урьд ч байсан одоо ч бий, хойшдоо ч гэсэн нэг хэсэг зууртааа л лав байх бизээ.
Монголын хошин шог буюу инээдэмтэй зохиолд уран дүр, үйл явдлаас гадна, бас сэцэн, эсвэл тонгорсон хэллэг ихээхэн үүрэгтэй байдаг юм. Жишээлбэл:
"...Хөлөө тээх хөлөгт минь
Хөвчийн чоно ламтаад
Хоёр хэрээ гэсүйтэй
Хорин шаазгай унзадтай
Бурхан болох харгуйгаар
Богдь нь зориулж байхад нь
Чойжин янзуур шуухирч
Чулуу барин хашгирч очих гэхэд минь
Чоно нь цаашаа заларч
Шувууд нь дээшээ дэгдэж..." гэх зэргээр тонгорсон тусгай хэллэгээр үйл явдал дүр гаргасан байна.
Чононд идүүлсэн ламын морийг яг хурал хурж байгаа янзаар нь уг байдалд тааруулан зохиосон явдал инээдтэй бөгөөд гүнзгий утгатай болгож чадсан байна.
Монгол арлын аман зохиолын дотор хошин, шог үлгэрийн сэдвийг голдуу цаг тухайн үеийн амьдарлын энгийн зүйлээс авсан явдал тун олонхи нь дайралддаг учир амьдралд их л ойр буюу амьдралтай үргэлж холбоотой байдаг байна.
Ингэхдээ амьдралын тэмцлээс гадна бас амьдралын дотор үзэгдсэн харамч, худалч, залхуу, хойрго, биеэ тоосон, дээрэнгүй мэтийн олон дутагдлыг инээдэм наадмын чанартай юм шиг нийтийг жигшээмээр ухааруулахаар гаргаж үзүүлдэг нь ёонин өмөрмөгц байдалтай юм.
Бас зарим зүйлийг хэтрүүлсэн явдал үзэгдэх боловч, энэ нь учиртай юм. Жишээг хэлбэл, далан худалчийн үлгэр байна. Үүний дотор хүн үнэмшихгүй илэрхий худал зүйл байдаг нь : нэгд худал гэдэг ийм илэрхий юм гэж хариулаад, жигшээх, хоёрт ингэж давруулсан худал зүйлээр хүний сэтгэлийг сорих, эсвэл ухааныг задруулж өгөх зорилготой юм гэж ард олны хэлэлцдэг нь үнэний хувьтай юм.
Хошин шог үлгэрийг зөвхөн үргэлжилсэн үгээр зохиодог биш, харин дан шүлгээр буюу үргэлжилсэн зохиолын дунд нь шүлэг холилдсон ч байх юмаа.
Монголын ахрлыэ аман зохиолд байгаа хошин, шог үлгэрийн нэг онцгой шинж бол тун богинохон бөгөөд голдуу зөвхөн нэг зүйлийн санааг монгол орны өвөрмөгц байдалд тохируулан хурцаар толилуулсан байх юм аа.
Мөн үлгэрийн түүвэрт хошин шог дуу зэрэг зохиолын зарим хэлбэрийг жич хүн оролдож байгаа байдлыг харгалзаж, энд оруулсангүй. Жишээ болгож толилуулахын тулд энэ мэт цөөн төдий хошин, шог үлгэр, яриа эмхэтгэсний цаана арвин их бийг цуглуулах, судлах хэрэгтэй юм.
Харин цуглуулж, судлахдаа хошин шог зохиолыг төрлөөр нь бас нэг төрлийн доторхи олон хэлбэрийг тус тусад нь авч үзэх явдал шаардагдаж байгааг анхаарах болов уу.
Судлах явдал дөхөм болгож, тус тусын зөрүүг харуулахын тул, нэг үлгэрийг янз бүрээр хэлэлцдэг тухайд гарсан ойр буюу өөр хувилбартай болсныг зориуд энэ дэвтэрт нэгэн адил оруулав аа. Жишээлбэл Далан худалч, Балансэнгэ нарын болон бадарчингийн зэрэг зарим үлгэрийн ойролцоо хувилбар нилээд бий.
Б.Содном 1953 он

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...