Saturday, October 27, 2007

МОНГОЛ АРДЫН "ЕРТӨНЦИЙН ГУРАВ ДӨРӨВ"

  • Ертөнцийн гурван хөх
Уудам дэлхийн тэнгэр нэг хөх
Унтрах галын дөл нэг хөх
Урсах голын ус нэг хөх
  • Ертөнцийн гурван баян
Газар үндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян
  • Ертөнцийн гурван хар
Өөх тосоор чимэвч, тогоо хар
Од мичдээр чимэвч, огторгуй хар
Алт мөнгөөр чимэвч, үс хар
  • Ертөнцийн гурван ядуу
Эрдэм номгүй гэдэг нэг ядуу
Эд хөрөнгөгүй гэдэг хоёр ядуу
Эв эегүй гэдэг гурван ядуу
  • Ертөнцийн гурван ариун
Эх хүний сэтгэл нэг ариун
Эх орончийн зүтгэл нэг ариун
Энх тайвны үйлс нэг ариун
  • Ертөнцийн гурван хурдан
Салхитай тэнгэрийн үүл нэг хурдан
Саруул ухаантны санах нэг хурдан
Сайн морины явдал нэг хурдан
  • Ертөнцийн гурван худал
Тэхийн эвэр тэнгэрт хүрнэ гэдэг нэг худал
Тэмээн сүүл газарт хүрнэ гэдэг нэг худал
Тэнэг хүн ноён сууна гэдэг нэг худал
  • Ертөнцийн гурван тус
Төрөхөд халамжлахын тус
Өвдөхөд сувилахын тус
Үхэхэд яс барихын тус
Ертенцийн гурван амардаггvй

Хов хэлсэн хvний хушуу амардаггvй
Хоргол тvлсэн хvний хуруу амардаггvй

Ертенцийн гурван ариун

Ургаж байгаа арц нэг ариун
Уугиж байгаа хvж нэг ариун
Урсаж байгаа ус нэг ариун

Эх хvний сэтгэл нэг ариун
Эх орончийн зvтгэл нэг ариун
Энх тайвны vйлс нэг ариун

Ертенцийн гурван бага

Євс ургасан нуур бага
Эрээгvй эхнэр бага
Ахлагчгvй албат бага

Ертенцийн гурван бах

Азрага унасан хvн едрийн бах
Эмээл авсан хvн сарын бах
Эхнэр авсан хvн жилийн бах

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...