Saturday, October 27, 2007

МОНГОЛЫН АМАН ЗОХИОЛЫН СУДЛАЛ

Балдангийн Содном нь Монголын утга зохиол судлалтай зайлшгүй холбоотой бөгөөд түүний суурийн эх үүсвэрийг монголын анхны уран зохиол судлаач гэж олон эрдэмтэд нотолдог.

МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН АНХНЫ ТОЙМ

Монголын уран зохиолын судлалд тодорхой мөрөө үлдээсэн ахмад эрдэмтэн Б.Содномын “Монголын уран зохиолын хөгжлийн түүхчилсэн төлөв“ гэдэг өгүүллийг 1946 онд бичиж хэвлүүлжээ. Энэ өгүүллийг хэьлэсэн “Шинжлэх ухаан“ сэтгүүлд нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн ХХҮ жилийн ойд зориулсан тусгай дугаар байлаа Тухайн цагт сэтгүүлийг эрхлэн гаргачид уул өгүүлэлд ач холбогдол өгч байсны тэмдэг гэж үзэж болно буй заа.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний залуу ажилтан бид далаад оны сүүлчээр ахмад эрдэмтэн Б.Содном гуайтай уулзалт хийж билээ. Тэр үед хэлсэн үг нь миний санаанд тодхон байна. Тэр үг нь: 1946 онд миний түүхчилсэн төлөв гэдэг өгүүлэл хэвлэгдсэн. Эндээ монголын уран зохиолын түүхийг бүрэн багтаах зорилго тавьсан юм. Уул нь тэр өгүүлэл миний диссертаци болох учиртай байлаа. Хөндлөнгийн өөр шалтгаанаар гүйцээж бичээд хамгаалж чадаагүй юмаа.
Ийнхүү ярьж суусан Б.Содном багш маань эрдэмийн зэрэг цол хүртэж чадаагүй өнгөрч билээ. Гэсэн хэдий ч түүнийг эрдэмтний бууртай, эрдэм чадалтай хүн байсныг хийж бүтээсэн өв нь нотолсоор байна. Энэ үгийнхээ жишээ болгож, энэ удаад дээрх өгүүллийг нэрлэмээр байна.
Б.Содном энэ өгүүлэлдээ монголийн уран зохиолын хөгжлийн түүхийг ХП зууны сүүлчээс 1946 он хүртэл тоймлон үечлэн хуваажээ.
Үүнд:
А. ХП зууны үеэс 1691 он хүртлэх үе
Б. 1691 оноос 1921 он хүртлэх үе
В. 1921 оноос 1946 он хүртлэх үе
Энэ бол монголын уран зохиолын хөжлийн түүхийг анх удаа үечилж өгснөөрөө ач холбогдолтой болсон билээ. Үүнээс хойш эрдэмтэд янз бүрийн үечлэл хийсээр ирсэн боловч энэхүү үечлэлийг хүндэтгэн үзэж, судалгааны тоймдоо дурдсаар иржээ.
Энэ өгүүлэлд монголд бичиг үсгийн түүх, уран зохиолын алдартай дурсгал бичгүүд, шилдэг зохиолч төлөөлөгчдийг өргөн хүрээтэй хамтран бичсэн байгаа билээ. Тухайн үед уран зохиолын түүхэнд мэдэгдээгүй байсан зохиолч Ишданзанванжил, Хишигбат нарын тухай анх мэдээлсэн зэрэг шинэ баримт энд бас байгаа юм.
Уул өгүүллэгийн тухай зохиолч Д. Тарва, Н.Жамбалсүрэн нар туёгайлан шүүмж бичиж 1950 онд “Үнэн“ сонинд нийтлүүлжээ. Тэнд феодалын зохиолыг магтаж сайшаасан гэх мэтээр буруутгасан үг үсэг байдаг юм билээ. Гэсэн ч гадаад, дотоодын эрдэмтэд уул өгүүллийг талархан хүлээн авсан юм. Доктор Г.И.Михаилов “Монголын орчин үеийн уран зохиолын түүхэн найруулал“ 1955 он, академич Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм“ 1957 оны нэгдүгээр дэвтэртээ тус тус сайшаан өгүүлж, үнэлж дүгнэсэн байдаг юм. Ц. Дамдинсүрэн тус тойм номынхоо оршил өгүүлэлд монголын уран зохиолыг судлагч эрдэмтэн А.Позднеев, Б.Владимирцов, В.Хайссиг нарын зэрэг гадаадын эрдэмтдийн нэрс дунд ганцхан монгол судлагчийг нэрлэсэн нь Б. Содном билээ.
Монголын эрдэмтэн сэхээтний дундаас эх хэлнийхээ уран зохиолыг системтэй судлах ажлыг анх удаа гардан хийсэн гавъяаг Б. Содном эдлэх учиртай. Яг энэ зам мөрөөр Ц. Дамдинсүрэн уран зохиолынхоо тоймын эхний дэвтэрийг бичиж, бусад эрдэмтдийн хамт гүйцээсэн ба залгамж, эрдэмтэд нь орчин үеийн уран зохиолын түүхийг бичиж нийлүүлсэн юм.

Я. Баатар 1998 он “Б. Содномын намтар, бүтээлүүд“ номноос оруулав.

МОНГОЛ АРДЫН АМАН ЗОХИОЛЫН СУДЛАЛ

Удиртгал
Б.Содном

Монгол ардын эрт эдүгээгийн аман зохиолын шавхагдашгүй арвин сангийн дотор шог, хошин үлгэр, домог уриа олон байдаг билээ. Эдгээрийн зарим нь олон янзын хувилбартай байдаг тул, орон нутгийн дотор янз бүр илүү, дутуу үгтэй хэлэлцдэг боловч, ерөнхийдөө утга санаагаа хадгалж байдаг юмаа.
Монгол ардын аман зохиолд “Ноёд баядыг эсэргүүцсэн богино өгүүллэг”, “Хошин үг”, ”Хошин буюу шог дуу”, ”Далан худалчийн үг”, ”Балансэнгэ”, ”Сайн эрийн үгс”, ”32 наргиа” гэх, энэ сүүлийн дөрвөн үйл нь бие биетэйгээ холбоотой бөгөөд ХҮШ зууны эцэс, ХIХ зууны үед гарсан янзтай. Мөн дөрвийн дотроос хамгийн түрүүнд ”Далан худалчийн үг”, үүсч, түүнээс хойш ”32 наргиа”, ”Сайн эрийн үгс”, ”Балансэнгэ” гарч ирсэн юм шиг үзэгдэнэ. Мөнөөхөн дөрвийн дотор өмнө дурдсан зууны үгсийн зан суртахуун, түүхт байдал тодорхой үзэгдэнэ.
Буриад монголын алдарт зохиолч хоц Намсрай хуучин Сан бээсэд\одоогийн Чойбалсан аймгийн Матад сум хавьд\ байхдаа цуглуулсан аман зохиолын нэгэн зүйл болох ”Сайн эрийн үгнээс”, ”Өвгөн Гэлэнгийн үг”, гэдэг шүлэглэлийг 1926 онд боловсруулж хэвлүүлснийг энд хамт хийж, уг эх авсан ”Сайн эрийн үг” гэдгийг оруулаагүй.
”Далан худалч”, ”Балансэнгэ” жижигхэн хэсэг хэсэг өгүүллэгт бол Далан худалч, Балансэнгэ нар өөрсдөө уг зохиолын гол баатар нь болж явдаг.
Энэ зохиолуудад аж амьдрал, зан суртахууны аль дутагдалтай талыг шоглон дооглосон буюу сорьсон янзтай утга санааг харуулдаг билээ.
Дээр үед энэ хоёр зохиолыг шог, хошины талаар нь гойд бөгөөд мөн тухайн үедээ хүмүүсийн инээдийг хүргэж, уйтгарыг сэргээх төдийхнөөр зогёдоггүй, харин ойлгож аваад цээжлэхэд нь амархан байжээ.
Нэгэнт цээжилсэн хүн уг гол санаанаас нь гаждаггүй боловч, илүү дутуу үгтэй хэлэх явдал мэдээжийн хэрэг ээ.
Жишээлбэл: ”Балансэнгийг”, ”Балансан”, ”Бэлэнсэнгэ” гэх мэтээр нутаг нутагт янз бүр нэрлэхдээ яг нэг л хүнийг хэлж, мөнөөхөн ”Балансэнгэ”-ийн үлгэрийг ярьж байна. Харин ”Балансэнгэ” гэж ярих нь олонхи бололтой.
Монгол ардын хошин, шог үлгэрийн дотор ХIХ зууны үед “Бадарчин үлгэр 1,2“ гэж нэг шинэ богино хэлбэрийн зохиол бий болж ихээхэн дэлгэрсэн байна.
Бадарчингийн үлгэрийн дотроо зохиолын гол\баатар\ хүн нь бадарчин өөрөө байдаг бөгөөд феодалын нийгмийн ёс журам зан суртахуун, хар-шар дээдсийн улс төрийн явуулгыг илтээр эсэргүүцсэн чанартай шог үлгэр үлэмжхэн гарч дэлгэрэв ээ.
Тэр үеийн бадарчин монгол орны дотор хөндлөн голыг хэрхэн явцгааж, бадар барьж явсан нь үнэхээр олоон. Үгээр барахгүй олон тооны бадарчин Баруун Зуу \Лхас\, Гамшир, Балба, Утай зэрэг газраар явцгааж, эргэл мөргөл хийнэ, номоо сайжруулна гэх нэрийдлээр элдэв юмыг сонирхож үзэж, нүүр хагарч, нүд тайлахын тул, газар сайгүй тэнүүчлэн, олон янзын хүнтэй учран харилцаж, амьдралыг тал бүрээс хараад, биеэр амсаж, хашир догь болж бйажээ.
Тэр гэхийн тэмдэггүй газар сайгүй явж байсан бадарчингаар тухайн үеийн тэмцэл зөрчлийн сэдвийг илтгэсэн богино хэлбэрийн үргэжилсэн уран зохиолын гол баатар болгосон явдал бас учиртай юм. Ийнхүү зохиолын эзэн зохиолч буюу өөрийн нэрээ нуухын тулд, тэр үедээ хайш яаш, болох бүтэхгүй гэгдэх зохиолыг бадарчингийн гэж байсан буюу үг аман зохиолд чухал суурийг эзэлж байсан үзэгдэнэ.
Хошин буюу шог үлгэрийг ингэж нэг хүн нь нөгөөгөөс сонсож тогтоогоод амаар сонирхол болгон ярилцдаг тул, үг нь илүү дутуу болох мэтээр олон янз болдог байна.
Хэдийгээр ийм олон янзын хувилбар гарч ирэвч, гол утга санаа ньтөдий л их өөрчлөгдсөн явдал ховор үзэгдэнэ.
Монгол ардын аман зохиолын хошин, шог үлгэрийн зохиотж нь хялбархан, утга санаа нь их л ойлгомжтой байтлаа, тэр нэг зүйлийн санаагаа урлагийн талаар чадамгай эвшхэн гаргаж, төгс утгагыг гаргасан байх нь гойд сонирхолтой юм.
Ердөө ямар нэг утга санааг урлхгийн талаар гаргахдаа хүмүүсийн инээдийг хүрмээр эвлүүлж зохиох нь тийм ч амар хэрэг биш.
Иймд эдгээр хошин, шог үлгэрийг судалж, зохиомж болон урлагийн барилыг олж авах явдал одоогийн утга санаагаар ямар нэг хошин буюу шог инээдтэй зохиол бичихэд ач холбогдолтой юмаа.
Зохтолч хүн ямар нэг сэдвийг олж аваад, түүнийгээ унших үзэх хүний ёэтгэлийг хөдөлгөх хошин, шог буюу инээд хүргэх зохиол болгон боловсруулъя гэснийгээ яаж хийвэл, тийм зохиол болноо гэдэг нэг асуудал тулгарч ирдэг билээ. Үүнийг эзэмшиж мэдэхийн тул, ардын бичмэл уран зохиолын хажуугаар аман зохиолын хошин шог, инээд хүргэх зохиолуудыг тэр үеийн байдал, нөхцөл хөгжилтэй нь хамт холбож судлах явдал шаардагдагддаг байна.
Харин иймэрхүү зохиол дээр анхаарах нэг зүйл бол цаг үе нь байгаа юм. Жишээг хэлбэл, өнгөрсөн үеийн зарим шог буюу инээдтэй байсан хэрэг явдал, хэллэг нь уг үеэ нэгэнт шувтарсны дараа, уул шог буюу инээдмийн чанараа алдаж, өөр цаг үеийн нөхцөлд уйдах зүйл болж хувирах ёс бий, эсвэл ямар нэг уйтгар гунигтай буюу түвшин байсан үйл явдал, хэллэг нь өөр цаг нөхцөлд хүрч ирээд, зөвхөн инээдэм наадмын хэрэг болж хувирах ч ёс бий.
Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” гэдэг дуурьт Балган ноёныг гэрлэх үеэр алтан малгай, шар хүрэм өмёёөн, цал буурал сахалтай, салга лам, буёад ихсийн хамт гарч ирээд, Балган ноёнд бэлэг хүргэхээр бараалхаж байгаа байдал харагдана. Урьдын цагаар буюу тэр цаг үедээ бол мөн ламыг өндөр нас, шашин мөргөлийн хувьд нь хүндэтгэж биширмээр юмуу өрөвдөж хайрламаар дүнхгэр буурьтай ламтан гэж байсан нь илэрхий.
Гэтэл одоо түүнийг хүмүүс хараад, дооглон инээлдэх болжээ. Энэ яагаад ингэж байнаа гэвэл, цаг үе нь өөр болоод, тэр ламтны үе нэгэнт өнгөрёөн учраас ийтэрхүү элэг доог болон хувирчихав аа.
Үүний учир юу вэ? Гэвэл, ямар нэг юмыг “сайн”, “муу” хоёрын альнэгээр дүгнэж байгаа хэрэг юм. Нэг цаг үеэ “сайн” буюу сайшаагдаж” байсан хэрэг, явдал юмуу үзэгдэл тэр тухайн цаг үеэ өнгөрөөгөөд өөр байдалтай цаг үед шилжин хүрээд, нийгэмд ойлгогдож үнэлэгдэхдээ урьдынхаасаа ондоо дүгнэлт чавдаг явдал байна.
Үүнд магаргүй элэг доог болсон зүйл нь “муу” буюу “муушаагдсан” дүгнэлт авч болно.
Ингээд үзэхэд “сайн“, “муу“ хоёр гэдэг дүгнэлт нь үргэлж байраа солилцож байдаг жамтай юм байна.
Энэ тухай жишээг хэлвэл, үргэлж усанд шумбаж амьдардаг загасны амьдралыг зарим хүн “сайн“ байх гэхэд, зарим хүн үргэлж нойтон усанд амьдардаг юуных нь байхав дээ, “муу“ л байх ёстой гэхчилэн өөр өөрөөр дүгнэн хэлэхийг оролддог байна.
Үнэндээ уг маргааны гол нь үүн дээр биш, харин байгалийн дотор тэр амьтан зохицон амьдарч байгаа явдал нь онцлогтой юм.
Тэр ч байтугай бидний өдөр тутмын амьдрал дээр ч гэсэн нэг зүйлийг уг нэг адил үздэггүй.
        Энэ нь ''сайн" гэж нэг хүнийг хэлэхэд, нөгөө хүн "муу" гэж хэлэх зэргээр нэг юмыг янз бүр дүгнэх явдал байдагтай адил нэг цаг үед болсон үзэгдэл нөгөө цаг үеийн ондоо нөхцөл байдал дээр очоод өөр болон дүгнэгдэхэд хүрсэн байна.
        Гэвч тэр цагийн үнэн мөнийн түүхэн нөхцөл байдал чухал юм. Уран зохиол дээр ярьж байгаа нэг "сайн" гэдэг нь нэг ясны ололтыг, "муу" гэдэгт нэг ёсны дутагдлыг хэлсэн хэрэг. Ололт, дутагдал хоёрын аль нэгний байдал, дүрийг оновчтой гаргаж, сэцэн хэллэгээр дүүргэж чадсанаараа хүний инээд хүргэх сонин хачин зохиол болдгийг анхаарууштай.
               Иймд энэ хоёрын аль алим дээр ч хошин шог зохиол бичиж, хүний сэтгэлийг хөдөлгөж болох юмаа.
                  Хүний сэтгэл хөдлөхийн дотроос хөгжилдөх нь хошин шог зохиолчид их ач холбогдолтой. Хүн хошин шог зохиолыг үзэх буюу сонсоод, хөгжиллөдөг юм.
        Ололт, дутагдал хоёрын аль нэгний байдал, дүрийг оновчтой сайхан гаргаж, цэцэн хэллэгээр дүүргэж чадсанаараа л хүний инээд хүргэх сонин хачин зохиол болдгийг анхаарууштай.
      Хэдийгээр ийм боловч, уран зохиолын доторхи шог, хошин зүйл нь удаан жилийн сэдэвтэй эсэхээрээ бас болно. Хэрэв удаан жилийн сэдэвгүй байвал, түр зуурын үеээ өвөрмөгц даруй хуурч өөр болоод сонирхлоо алддаг байна.
       Хошин шог зохиол нь бодит амьдралд хэдий ойрхон бөгөөд байгалийн жам болох хөгжлийн хувьсах, хөдөлгөөнтэй нь хэдий л нягт холбож чадвал, тэр нь төдий л удаан жилийн сэдэв болж алгуурхнаар хуучирдаг байна.
        "Тэр хүн ялаа халтирч унаад хөлөө хугалчихмаар халзан толгойтойгоо гялалзуулан байж, дохих нь нэг л маапаантай юм шиг надад санагдлаа" гэж бичвэл, тийм амархан хуучрахгүй мэт. Халзан толгойтойхүн урд ч байсан, одоо ч бий, хойшдоо ч гэсэн нэг хэсэг зууртаа л лав байх бизээ.
         Монголын хошин шог буюу инээдэмтэй зохиолд уран дүр, үйл явдлаас гадна, бас сэцэн, эсвэл тонгорсон хэллэг ихээхэн үүрэгтэй байдаг юм.
                 Жишээлбэл; "...Хөлөө тээх хөлөгт минь
                                         Хөвчийн чоно ламтаад
                                         Хоёр хэрээ гэсгүйтэй
                                         Хорин шаазгай унзадтай,
                                         Бурхан болох харгуйгаар
                                         Бодь нь зориулж байхад нь
                                         Чойжин янзуур шуухирч
                                         Чулуу барин хашгирч очих гэхэд минь
                                         Чоно нь цаашаа заларч
                                         Шувууд нь дээшээ дэгдэж..." гэх зэргээр тонгорсон тусгай хэллэгээр үйл явдал дүр гаргасан байна. Чононд идүүлсэн ламын морийг яг хурал хурж байгаа янзаар нь уг байдалд тааруулан зохиосон явдал инээдтэй бөгөөд гүнзгий утгатай болгож чадсан байна.
         Монголын ардын аман зохиолын дотор хошин, шог үлгэрийн сэдвийг голдуу цаг тухайн үеийн амьдралын энгийн зүйлээс авсан явдал тун олонхи нь дайралддаг учир амьдралд их л ойр буюу амьдралтайүргэлж холбоотой байдаг байна.
          Ингэхдээ амьдралын тэмцлээс гадна бас амьдралын дотор үзэгдсэн харамч, худалч, залхуу, хойрго, биеэ тоосон, дээрэнгүй мэтийн олон дутагдлыг инэээм наадмын чанартай юм шиг нийтийг жигшээмээр ухааруулахаар гаргаж үзүүлдэг нь сонин өвөрмөгц байдалтай юм.
        Бас зарим зүйлийг хэтрүүлсэн ёвдал үзэгдэх боловч, энэ нь учиртай юм. Жишээг хэлбэл; далан худалчийн үлгэр байна. Үүний дотор хүн үнэмшихгүй илэрхий худал зүйл байдаг нь; нэгд худал гэдэг ийм илэрхий юм гэж хариулаад, жигшээх, хоёрт ингэж давруулсан худал зүйлээр хүний сэтгэлийг сорих, эсвэл ухааныг задруулж өгөх зорилготой юм гэж ард олны хэлэлцдэг нь үнэний хувьтай юм.
        Хошин, шог үлгэрийг зөвхөн үргэлжилсэн үгээр зохиодог биш, харин дан шүлгээр буюу үргэжилсэн зохиолын дунд нь шүлэг холилдсон ч байх юмаа.
             Монгол ардын аман зохиолд байга хошин, шог үлгэрийн нэг онцгой шинж бол тун богинохон бөгөөд голдуу зөвхөн нэг зүйлийн санааг монгол орны өвөрмөгц байдалд тохируулан хурцаар толилуулсан байх юм. Мөн үлгэрийн түүвэрт хошин шог дуу зэрэг зохиолын зарим хэлбэрийг хич хүн оролдож байгаа байдлыг харгалзаж, энд оруулсангүй. Жишээ болгож толилуулахын тулд энэ мэт цөөн төдий хошин, шог үлгэр, яриаэмхэтгэснийг цаана арвин их бийг цуглулах, судлах хэрэгтэй юм. Харин цуглуулж судлахдаа хошин шог зохиолыг төрлөөр нь бас нэг төрлийн доторху олон хэлбэрийг тус тусад нь авч үзэх явдл шаардагдаж байгааг анхаарах болов уу.
             Судлах явдал дөхөм болгож, тус тусын зөрөөг харуулахын тул, нэг үлгэрийг янз бүрээр хэлэлцдэг тухайд гарсан ойр буюу өөр хувибартай болсныг зориуд энэ дэвтэрт нэгэн адил оруулав аа  Жишээлбэл; Далан худалч, Балансэнгэ нарын болон бадарчингийн зэрэг зарим үлгэрийн ойролцоо хувилбар нилээд бий.

Б.Содном  1935 он

  

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...