Saturday, October 27, 2007

ЭРДЭМ БОЛОВСРОЛ

Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэм
Ахын сургаал ач
Эгчийн сургаал элбэрэл

Алд биенд ам гэрч
Албан бичигт тамга гэрч

Баянд гэр єнгєтэй
Биенд эрдэм єнгєтэй

Бэлэн vг цээжинд байдаг
Билvv чулуу ууланд байдаг

Дуслыг хураавал далай болно
Дуулсныг хураавал эрдэмтэй болно

Зохиож бичихэд
Онол хэрэгтэй
Зорьсноо биелvvлэхэд
Зvтгэл хэрэгтэй

Муу уншаачин тоолооч
Муу оёочин тєєлєєч
Муу эрэхээр
Сайн сур (сурагла)
Муу хvн мундраараа
Сайн хvн эрдмээрээ

Мэдэх сурахаас илvv эрдэм vгvй
Мэнд явахаас илvv жаргал vгvй

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...