Saturday, October 27, 2007

С.ҮЗМЭЭГИЙН БУЛАН

Амьдрал тэмцэлд нугараагүй ноён нуруунууд
(Их зохиолч Д.Нацагдорж,Эрдэмтэн Б.Содном нарийн мэндэлсний 100 жилийн ойд зориулав. Охин Үзмээгээс нь: Үеийн үед танигаа дурсан сана.)
Гун Галуутайн уул ус жигдэрсэн
Уудам талиун цэлгэр нутагт
Тунгалаг цэнхэр нуурийн эрэгт
Ууган хоёр зохиолч хуний дарсан
Тана цагаан хоёр чулуу мөнхөрнө

Нэг нь орчин үеийн утга зохиолын үндэслэгч
Нөгөө нь хэл, утга зохиолийн судлалын анхдагч

Тэд хамтдаа алс хол газар
Аавийн хүүгийн адил эрдэм номын мөрийг хөөж
Төрөлх эх орондоо соёл боловсролыг өвөртөлж
Ард түмэндээ сурсан эрдэмээ гэрэлтүүлэн түгээж
Түмэн олондоо уран бүтээлээ зориулан мөнхөрсөөн

Нэг нь бичигт тайжийн хүү
Нөгөө нь ядуу ардын хүү

Хэлмэгдлийн хар шуурга тэднийг бас дайрсангүй
Тарчилган зовоож бүтээл туурвих үйлсийг нь сааруулсан ч
Хүсэн зорилгондоо хүрэхийн тулд мөр зэрэгцэн
Түмэн олнийхоо түүх, ариун сургаал, ёс заншилийг судалж
Хэл, утга, аман зохиолийг бүрдүүлж чадсан юм

Тэд өдгөө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч
Түмэн олондоо амьдрал тэмцэлд нугараагүй ноён нуруунууд

С. Үзмээ 2006

Миний Ижий
Арван нэгэн хүүхэд өсгөж өндийлгэсэн, миний ижий
Eс нь минийх, хоёр нь хүнийх гэж ялгалгүй
Арван хyруу шигээ тэгш энхрийлэн
Эрдэм ном, өмсөх зүйхээр дутаагаагүй өсгөж
Ангир уураг, ариун сургаалаа хайрласан, миний ижий
Гадаа эр, дотор эм болж амьдралын хатуу замуудыг
Гандашгүй халуун сайхан сэтгэлээрэй даван туулсан
Ачит ижий минь олон түмэндээ нэр хүндтэй
Анд нөхдийнхөө дутууг гүйцээдэг сэтгэлийг нь дэмждэг нэгэн
Уран сайхан цагаан жижигхэн гараараа
Угалз хатган бөхийн зодог жyyдаг, малгайг
Монголын үндэсний хувцасыг хэнээ ч дутахгүй
Мөн ч сайхан гоёoмсoг урлан
Олон ч хүний гоёж сэтгэлийг нь баясгасан даа.
Амттай сайхан хоолоорой орсон гарсан гийчдийг
Аль байгаагаарай дайлаад гаргадаг, миний ижий
Олон түмний аманд Ноёo гуaй гэж дуудагдан
Одоо ч гэсэн тэдэндээ хүндэтгүүлэн дурсагдаг, миний ижий
Сайд дарга, сайхал айл бүрт ариун сургаалаа хайрлаж
Албан ёсоор ижийг минь тэд хүндэтгэж
Hoржмаа гуaй гээд мэндлээд уулзаад гардагсан
Ном ёс тогтчихсон юм шиг хүндэтгэдэг
Хүн бүхэн л ижийг минь асуугаад ороод ирдэгсэн
Ижий минь хөвгүүдэдээ;
Эхнэрээ миний хүүхдийн эх гэдэг үүднээс хайрлаж яв!
Ижий минь охидуудадаа;
Хоолнийхоо дээжийг ямагт нөхөртөө хүндэтгэж аягалж бай!
Бусад хөршүүдэдээ;
Нөхөрөөрөй битгий хог асуулж бай!гэж
Үнэн зүрх сэтгэлээсэй санаа зовин сургадагсан, миний ижий
С.Үзмээ 11-06-2006

Алдар хүртээгүй алтан эрдэнэ
Монголын анхны сэхээтний нэг
Монголын шинжлэх ухааны ууган гишүүний нэг
Оюyньi сор болсон суут хүмүүсийн нэг
Олон шавь нарийн дундаа “Со багш”
Олон найз нөхдийн дунд “Гeрман Содном”
Ард түмний дунд “Эрдэмтэн Содном “гэж алдаршсан
Ахмад бууралын нэгээ, миний аав
Арван хэд дахин хэлмэгдэж
Арвантаа гүтгүүлж өртөгдсөн ч, миний аав
Тэглээ гээд толгой гулзааз явсангүй
Тэдний дунд эрдэм оюyн ухаанаа уралдуулж
Алдарт эрдэмтэн мэргэдийн дунд
Алдар нэр хөөгөөгүй ч, мөр зэрэгцэн
Тэндэнтэй нэг суудалд сууж чадсан юм
Тэглээ гээд тэднээс эрх мэдэл албан тушаал гордоогүй ээ!
Түмэн олон шавьтай, түүний бүтээл
Түмэн олондоо түгсээр л байна
Oлoн улсын эрдэмтэний дотор
Олон ч удаа Профeссoр гэж хүндлүүлж
Олны нүдийг бүлтэлцүүлж, олны атаархлыг гижигдэж
Уран бүтээлээрэй өөрийгөө мөнхжүүлж чадсан
Ийм л нэг алдар хүртээгүй алтан эрдэнэ

С. Үзмээ
10-9-2006

Жинс
Бєгсєє даган оёсон оёдoл нь
Бага ч болтугай хага ханзарчихмаар
Баруухан жинсийг байдгаар нь
Бүсгүй чи өмсчихөөд
Бондгор хөөрхөн хонгоо
Бондго бондго хаялах чинь
Ард яваа эрээ
Алгуурхан дуудаа юу чи
Айлгүйхэн шиг алхан
Аль эсвэл албаар сээтэгнэн
Аавын хүүг уургалах
Ав залиа гаргаа юу чи
Сэм сэм сэмбэлзээд чи
Сэмбэгэр хөхөө
Сэрвийтэл даруулчихаад чи
Сэгсэгэр задгай хүрмийнхээ цаанаас
Сэмбэлзэн алхах нь чи
Сэтгэлийг нь хөөргөж гижигдээ юү чи
Нэвсгэр жинс өмсөн залуу чи
Ташаанаасаа доош
Нээрээ чи өмслөө гэж үү
Таалагдсан охиноо эргүүлэх гэж
Талбайд онцгоорч зогсож
Тал тал тийшээ хараа юу чи
Тарпийж жинсээр гангараад
Ташаа тулан эхэмсэг зогсон
Талын охидыг уургалах гээ юу чи

Он жил загвараа алдаггүй
Oнцгoй жинс хэн бүхнийг гоёно
С. Үзмээ
2002

2 comments:

Anonymous said...

uram buteeld chini undur amjilt husie dahiad saihan shulguudee ulam ikhiig bicheerei

Anonymous said...

Sain baina uu.
Minii ner Batmunkh minii hayag daanjuur@yahoo.com zahia bichne uu.
www.mongolinternet.com deer ene humuusiin tuhaid bi bichsen yum. Chamaig nadtai holbogdoosoi gej husch bain. utas 3036216102

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...